Нийслэлийн Улсын Бүртгэл Статистикийн газар

ААНБ 2016 оны тооллого

Хууль, эрх зүйн үндэслэл

Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “з” дэх заалтын дагуу “Аж ахуйн нэгжийн тоологыг 5 жил тутам” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын тов тогтоох тухай” 163 дугаар тогтоол, Монгол улсын хууль зүйн сайдын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/90 дугаар “Аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллого явуулах тухай” тушаал гарсан.

Тооллогын зорилго, ач холбогдол

ААНБ-ын бодит тоог тогтоох, тэдгээрийн байршил, эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл, эдийн засгийн төлөв байдал зэргийг тодорхойлох юм.
Энэ удаагийн тооллогын онцлог нь Гааль, татварын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын болон төрийн байгууллагуудын бусад мэдээллийн сангуудыг уялдуулах үндсэн дээр нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх болно.
Статистикийн мэдээлэгчийн нэгжийн нэгдсэн санг бүрдүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэл, статистикийн судалгаа, мэдээлэлд бүрэн хамруулахад оршино.
Тооллого хийснээр ААН-ийн талаар бодлого боловсруулах, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэлтэй болно. Түүнчлэн цаашид тооллого, бүртгэл, статистикийн мэдээлэл, судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, түүвэрлэлтийг оновчтой болгоход тооллогын мэдээллээр бүрдсэн санг ашиглах боломжтой юм.

Тооллогын удирдлага, зохицуулалт

Тооллогыг явуулахад дараахь зарчмыг баримтална. Yүнд:
• УБСЕГ-аас баталсан ААН-ийн тооллогын нэгдсэн аргачлал, зааврын дагуу тооллогыг зохион байгуулна.
• Аж ахуйн нэгж, байгууллагын энэ удаагийн тооллогыг уламжлалт буюу нэлэнхүй ажиглалтаар мэдээлэл цуглуулах аргыг бүртгэлд суурилсан мэдээллийн санг шинэчлэх аргатай хослуулан явуулна.
Уламжлалт арга: Сургалтаар тусгайлан бэлтгэсэн тоологч энэ оны 4-р сарын 1-нээс 30-ны хооронд тооллогод харагдах ААНБын жагсаалтын дагуу ААН бүрт биечлэн очиж, тооллогын асуулгын хуудсыг тухайн ААН-ийн удирдлага, бусад холбогдох ажилтантай хамтран зааврын дагуу нөхөх аргаар тоолно. Тооллогод 65112 ААНБ-ыг уламжлалт аргаар хамруулна.
Бүртгэлд суурилсан буюу онлайн арга: ГТЕГ-ын мэдээллийн төвтэй хамтран 2016 оны 4-р сарын 1-нээс 21-ний хооронд ААНБ-ын татвар төлөлтийн мэдээллийг статистикийн мэдээллийн санд шууд татах замаар тооллогын асуулгыг бүрдүүлнэ. Татвар төлөгчдийн мэдээллийн санг Хуулийн этгээдийн бүртгэлийн сан, статистикийн бизнес регистрийн сантай уялдуулна. Тооллогод 45625 ААНБ-ыг онлайнаар хамруулна.

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн хэлбэр болон байгууллагын хариуцлагын бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж, тооллогыг 2016 оны 4-р сард багтаан явуулна. Тухайлбал:
• нөхөрлөл, хоршоо
• хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани
• төрийн өмчит үйлдвэрийн газар
• орон нутгийн өмчит үйлдвэрийн газар
• төсөвт байгууллага
• төрийн бус байгууллага
• гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан ААН

Тооллогын зохион байгуулалт

ААН-ийн тооллогыг орон нутагтаа удирдан зохион байгуулах, тооллогын явц болон тулгарч буй асуудлын талаар орон нутгийн комисст мэдэгдэж байх, холбогдох арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий аймаг, нийслэл, сум, дүүргийн комисс, ажлын хэсгийг тухайн шатны Засаг даргын захирамжаар байгуулан ажиллуулна. Энэ дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэл, дүүргийн тооллогын комиссыг, дүүргийн Засаг даргын захирамжаар хорооны тооллогын комиссыг байгуулан ажиллаж байна.

ААНБ-ын тооллогын үе шат

• ААНБ-ын тооллогын бэлтгэл үе шат;
• Тооллогын мэдээлэл цуглуулах, боловсруулах үе шат;
• Тооллогын үр дүнд дүгнэлт өгөх, тайлан гаргах нэгтгэх үе шат

Маягт, аргачлал, заавар

ААНБ-ын 2016 оны тооллогод 2011 оны тооллогын маягтын стандартыг гол зарчим болгож олон улсын стандартад нийцсэн, бизнес регистрийн санд тохирсон дараах маягтаар асуулга, судалгааг авна. Үүнд:
Тооллогын мэдээллийг цуглуулж, боловсруулахад дор дурдсан ангиллыг хэрэглэнэ.
1. Засаг захиргааны ангилал
2. Монгол Улсын бүсчлэлийн код (Аймаг, нийслэл, сум дүүрэг, баг хорооны код)
3. “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын стандарт ангилал”
4. Хариуцлагын хэлбэр, өмчийн хэлбэр, үүсгэн байгуулагдсан хэлбэр
5. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиг үүргийн ангилал (COPNI)
6. Үйл ажиллагааны чиглэл (ISIC-4.0)
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2016 Нийслэлийн Улсын Бүртгэл Статистикийн газар
Гүйцэтгэсэн: BBESoft