282. Тусгай зориулалтын машин үйлдвэрлэл
2821. Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн машин үйлдвэрлэл
Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа хамрагдана:
- хөдөө аж ахуй, ойн аж ахуйд ашиглагдах трактор үйлдвэрлэл
- явган хүний зам засах трактор үйлдвэрлэл
- зүлэг засагчийг оруулаад бүх төрлийн цэцэрлэгжүүлэлтийн огтлогч машин үйлдвэрлэл
- хөдөө аж ахуйн өөрөө ачих, буулгах машин үйлдвэрлэл
- хөдөө аж ахуйн хөрс бэлтгэх, үр суулгах эсвэл бордох машин үйлдвэрлэл: анжис, бордоо цацагч, үр суулгагч, борной гэх мэт.
- тариа хураах эсвэл цайруулах машин үйлдвэрлэл: тариа хураагч, цайруулагч, ялгагч гэх мэт.
- саалтуурын машин үйлдвэрлэл
- хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах шүршигч үйлдвэрлэл
- хөдөө аж ахуйн төрөл бүрийн машин үйлдвэрлэл: тэжээвэр амьтдыг тэжээх машин, зөгий тэжээх машин, тэжээл бэлтгэх тоног төхөөрөмж гэх мэт; өндөг, жимс гэх мэтийг цэвэрлэх, ялгах эсвэл зэрэглэх машин
Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
- гар удирдлагатай хөдөө аж ахуйн гар багаж үйлдвэрлэл (2593-т),
- фeрмд ашиглагдах дамжлага (конвейр) үйлдвэрлэл (2816-т),
- гар удирдлагатай багаж үйлдвэрлэл (2818-т),
- цөцгийн ялгагч машин үйлдвэрлэл (2825-т),
- үр тариа, буудай, эсвэл хатаасан буурцагт ургамлын үр цэвэрлэх, ялгах эсвэл зэрэглэх машин үйлдвэрлэл (2825-т),
- авто замын чиргүүлтэй трактор үйлдвэрлэл (2910-т),
- авто замын чиргүүл эсвэл хагас чиргүүл үйлдвэрлэл (2920-д орно).
2822. Металл боловсруулах машин, багаж хэрэгсэл үйлдвэрлэл
Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
- лазер туяа, хэт богино долгион, плазм электрод, соронзон урсгал зэргийг ашиглах металл болон бусад материал (мод, яс, чулуу, хатуу хаймар, хатуу хуванцар, шил гэх мэт)-ыг боловсруулах машин, багаж хэрэгсэл үйлдвэрлэл
- зорох, цоолох, нугалах, ирлэх, ховил гаргах, өрөмдөх, давтах, өнгөлөх гэх мэт үйлдэл бүхий машин, багаж хэрэгсэл үйлдвэрлэл
- хэвд оруулах, шахах машин, багаж хэрэгсэл үйлдвэрлэл
- цоологч шахуурга, гидравлик шахуурга (усны шахуурга), гидравлик (усны) тоормоз, цохигч алх, халуунаар давтах машин зэрэг үйлдвэрлэл
- ажлын утасны цувих, хэвлэх, цутгах машин үйлдвэрлэл
- хадах, хавчих, наах эсвэл мод, үйс, яс, хатуу хаймар, хуванцар гэх мэтийг өөр ямар нэг аргаар нийлүүлэх суурь машин үйлдвэрлэл.
- эргэлдэх суурь машин, эргэлдэх өрөм, бөглөх машин, тавлагч, металл хуудас хайчлагч үйлдвэрлэл
- үйлдвэрлэлийн зориулалттай шахагч, давтагч машин үйлдвэрлэл
- хромоор бүрэгч машин үйлдвэрлэл
- суурь машины ажилбарын сольдог толгой, тусгай зориулалтын толгой болон төрөл бүрийн багажны тогтоон баригч хэрэгсэл, металл боловсруулах машины эд анги, сэлбэг үйлдвэрлэл: багаж тогтоон баригч болон өөрөө нээгдэгч автомат филтьер, боловсруулах бэлдэц, хийцийг тогтоон баригч, хуваарилагч толгойн хэсэг болон суурь машины бусад хэрэгсэл, эд анги, сэлбэг
Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
- гар багаж эсвэл машин, багаж хэрэгслийн тохируулж сольж болдог эд анги (өрөм, цоологч, цохигч, цувигч ир, нугалагч, хөрөөний ир, хутганы ир гэх мэт) үйлдвэрлэл (2593-т),
- цахилгаан гар гагнуурын индүү, алх үйлдвэрлэл (2790-т),
- гар удирдлагатай багаж хэрэгсэл үйлдвэрлэл (2818-т),
- металл цувих, цутгахад ашиглагддаг машин үйлдвэрлэл (2823-т),
- уул уурхай, олборлолтын машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2824-т орно).
2823. Металлургийн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл
Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
- халуун металлыг боловсруулах машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл: хөрвүүлэгч шанага, хэв, цутгуурын машин
- металл цувих, цутгах, хэвлэх машин үйлдвэрлэл
Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
- татах сандал үйлдвэрлэл (2822-т),
- цувимал үйлдвэрлэл (цувин таслагч орохгүй) (2593-т),
- цувимлыг хэлбэржүүлэгчийн үйлдвэрлэл (2829-т орно).
2824. Уул уурхайн болон барилгын машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл
Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
- газар доор ажиллуулах зориулалтын өргөгч, зөөх туузан дамжуулагч үйлдвэрлэл
- уулын чулууг нураах, хонгил малтах, өрөмдөх, нүхлэх техник хэрэгсэл үйлдвэрлэл (газар доор ашиглагддаг эсэхээс хамаарахгүй)
- шороон эрдэс, чулуу, хүдэр буюу эрдэс бодисыг бутлах, нунтаглах, шигших, ялгах, ангилах, зэрэглэх буюу угаах машин үйлдвэрлэл
- баяжмал, зуурмаг холигч үйлдвэрлэл
- шороо зайлуулагч машин үйлдвэрлэл: бульдозер, хусуур, хамагч, тэгшлэгч бүхий өөрөө явагч хэрэгсэл, грейдер, шанагатай ухагч, ачигч
- тэгшлэгч, зуурмаг тараагч, хар тос тараагч, бетон гадаргуу түрхэгч үйлдвэрлэл
- уурхай эсвэл барилгын ажилд ашиглагдах трактор үйлдвэрлэл
- бульдозерын хутга үйлдвэрлэл
- бартаат замын хүнд даацын машин үйлдвэрлэл
Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
- ачих буулгах тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2816-т),
- бусад трактор үйлдвэрлэл (2821, 2910-т),
- чулууг хуваах эсвэл цэвэрлэх зориулалттай машиныг оруулж чулуу боловсруулах машин үйлдвэрлэл (2822-т),
- бетон зуурагч өөрөө явагч машин үйлдвэрлэл (2910-т орно).
2825. Хүнс, ундаа, тамхины үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл
Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
- хөдөө аж ахуйн хатаагч үйлдвэрлэл
- сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл: сүүний тос, цөцгий ялгагч; сүү боловсруулах машин (сүүг эсгэх гэх мэт); бяслагны машин (сүүг эсгэх, жижиглэх, шахах гэх мэт) гэх мэт
- үр тариа боловсруулах үйлдвэрийн машин үйлдвэрлэл: үр тариа, буудай, эсвэл хатаасан буурцагт ургамлын үр цэвэрлэх, ялгах эсвэл ангилах машин (үлээгч, шигшүүр, ялгагч, үр тариаг сойздох машин гэх мэт); гурил, тэжээл гэх мэтийг үйлдвэрлэх машин (тээрэм, тэжээлийн сав, шигшүүр, хивэг ялгагч, холигч, цагаан будаа хальслагч, вандуй бутлагч)
- дарс, жимсний шүүс, ундаа үйлдвэрлэх, үйлдвэрийн шахах, бутлах машин төхөөрөмж үйлдвэрлэл
- талх, нарийн боов, жигнэмэг, төрөл бүрийн гоймон, шпагетти, бусад төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэл: талхны зуух, холимог зуурагч, холимог таслагч, хэрчигч, бялуу чимэглэх машин гэх мэт.
- төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн боловсруулах машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл: чихэр, какао, шокалад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх; саахар үйлдвэрлэх; шар айраг үйлдвэрлэх; малын эсвэл гахай, тахианы мах боловсруулах, жимс, самар эсвэл хүнсний ургамал боловсруулах; загас, хавч эсвэл далайн хүнс бэлтгэх машин тоног төхөөрөмж; шүүх, цэвэршүүлэх машин тоног төхөөрөмж; хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэх эсвэл үйлдвэрлэлд бэлтгэх машин тоног төхөөрөмж
- амьтны буюу ургамлын гаралтай өөх, тос бэлтгэх, ялгах тоног төхөөрөмж үйлдвэрлэл
- тамхи бэлтгэх болон янжуур эсвэл дүнсэн тамхи, зажилдаг тамхи, хамрын тамхи үйлдвэрлэх машин
- зочид буудал, ресторанд хоол хүнс бэлтгэх машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл
Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
- хүнсний бүтээгдэхүүн, сүүний нянг гэрлээр устгах тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2660-т),
- савлах, боох баглах, жигнэх машин үйлдвэрлэл (2819-т),
- өндөг, жимс эсвэл хүнсний ногоог цэвэрлэх, ялгах, зэрэглэх машин үйлдвэрлэл (үр тариа, хатаасан буурцагт ургамал орохгүй) (2821-т орно).
2826. Нэхмэл, хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн боловсруулах машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл
Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
- нэхмэлийн машин үйлдвэрлэл: бүтээгдэхүүн, шахах, даавуу эсгэх эсвэл хиймэл нэхмэл, материал эсвэл ээрсэн утас бэлтгэх машин; хөвөн ялгах, эрчлээс гаргах, силикатжуулах, хөвөн сэвсийлгэх, ноос ялгах, ноос хүхэржүүлэх, хүрээг хэрэх гэх мэт нэхмэл даавуу бэлтгэх машин; ээрэх машин; сүлжих, мурийлгахтай холбоотой машин; сүлжигч машин энд гар нэхэх суурь машин; олон зангилаатай тор, нэхсэн тор, сүлжих машин гэх мэт нэхмэлийн утас бэлтгэх машин
- нэхмэлийн машин болон туслах машины багаж хэрэгсэл үйлдвэрлэл: хүнд машин өргөх машин, автоматаар зогсдог, түгжээг өөрчлөх механизм, ээрүүл гм.
- нэхмэлийн машин үйлдвэрлэл: нэхмэл даавуу боловсруулах машин; нэхмэл даавуу угаах, цайруулах, будах, самнах, дуусгах, гадаргуйн будаг шингээх машин; нэхмэл даавууг сүлжих, хөвөх, эвхдэг, хайчлах эсвэл хатгах, цоолох машин үйлдвэрлэл
- хувцас цэвэрлэгээний машин үйлдвэрлэл: индүүдэх машин, үйлчилгээний зориулалттай угаах, хатаах машин, хуурай цэвэрлэгээний машин
- оёдлын машин, оёдлын машины толгой, оёдлын машины зүү үйлдвэрлэл (гэр ахуйн зориулалттай болон зориулалтгүй байж болно)
- хөвөн эсвэл хөвөн бус нэхмэлийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох машин үйлдвэрлэл
- савхин эдлэлийн машин үйлдвэрлэл: арьс, шир, савхи боловсруулах, элдэх, бэлтгэх машин; гутал эсвэл түүний арьс шир, савхи, үслэг арьсан эд ангийг хийх эсвэл засах машин
Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
- цаас болон картон өргөх машин үйлдвэрлэл (1709-т),
- гэр доторх угаалгын болон хатаах машин үйлдвэрлэл (2750-т),
- дардасны машин үйлдвэрлэл (2819-т),
- ном хавтаслах машин үйлдвэрлэл (2829-т орно).
2829. Тусгай зориулалтын бусад машин үйлдвэрлэл
Тайлбар: Энэ ангид дээрх ангид ороогүй тусгай зориулалтын машин үйлдвэрлэл орно:
- цаасны зутан бэлтгэх машин үйлдвэрлэл
- цаас, картон боловсруулах машин үйлдвэрлэл
- мод, цаасны зутан, цаас буюу картоны хатаах төхөөрөмж үйлдвэрлэл
- цаасан эсвэл картонон эд зүйлс үйлдвэрлэх төхөөрөмж үйлдвэрлэл
- резин, хуванцар болон тэдгээрээр эдлэл хийх машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл: хаймар буюу хуванцар даралтаар хэвлэх машин, хаймар буюу хуванцар шахан цувих машин (экструдер), хаймар буюу хуванцар үлээлгэн хэв оруулах машин, хаймар буюу хуванцар хэвлэх ба хэлбэржүүлэх бусад машин, хаймар буюу хуванцар боловсруулах машин, төхөөрөмж
- ном хавтаслах, дэвтэрлэх машин; үсэг өрөгч машин, хэвлэх машин болон хэвлэлийн туслах чанарын машин, төхөөрөмж
- царууц тоосго, вааран эдлэл, өнгөлсөн эрдэс бүтээгдэхүүн, паалан, вааран хоолой, бал чулуун электрод, самбарын шохой гэх мэтийг үйлдвэрлэх машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл
- машин тоног төхөөрөмжийн хагас дамжуулагч үйлдвэрлэл
- тусгай зориулалттай олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг үйлдвэрлэлийн робот үйлдвэрлэл
- төрөл бүрийн тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл: цахилгаан эсвэл электрон чийдэн, чийдэнгийн шил, хоолой үйлдвэрлэх машин; халуун боловсруулалтын шил эсвэл шилэн сав, шилэн утас, нэхмэл үйлдвэрлэх машин; изотоп ялгаруулах аппарат буюу машин
- тэнцвэржүүлэх, тэгшлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэл (дугуй тэнцүүлэгч орохгүй)
- төвлөрсөн тосолгооны систем үйлдвэрлэл
- агаарын хөлөг цэнэглэгч машин, агаарын хөлгийг зөөвөрлөх, тийрэлт өгөх болон түүнтэй холбоотой тоног төхөөрөмж үйлдвэрлэл
- элдүүрийн тавцан үйлдвэрлэл
- мод бөөрөнхийлөх автомат машин үйлдвэрлэл
- эргэлдэх зам, хөдөлгөөнт буудлагын бай болон бусад үзэсгэлэн, гадаах самбарын тоног төхөөрөмж үйлдвэрлэл
Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
- гэр ахуйн хэрэгсэл үйлдвэрлэл (2750-т),
- зураг хувилах машин гэх мэтийн үйлдвэрлэл (2817-т),
- хатуу хаймар, хуванцар эсвэл хүйтэн боловсруулалтын шил боловсруулах машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2822-т),
- цутгуурын хэв үйлдвэрлэл (2823-т орно).