Нийслэлийн Улсын Бүртгэл Статистикийн газар

Үйл ажиллагааны чиглэлийн код (ISIC 4.0)

  • A. ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН АЖ АХУЙ, ЗАГАС БАРИЛТ, АН АГНУУР
    • 01. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, ан агнуур болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа
      • 011. Нэг наст ургамлын тариалалт
        • 0111. Yр тариа (цагаан будааг оруулахгүйгээр), буурцагт болон тосны ургамал тариалалт
          Тайлбар: Энд задгай талбайд тариалсан үр тариа, буурцагт болон тосны ургамал тариалалт хамаарна. Мөн био, органик байгалийн аж ахуйн болон сайжруулсан сортын үр тариа тариалалт багтана. Энэ ангид дараах ургамлын тариалалт орно:
          - үр тариа тариалалт: буудай, эрдэнэ шиш, сорго будаа, арвай, хөх тариа, овъёос /хошуу буудай/, бог будаа /шар будаа/ болон бусад үр тариа,
          - буурцагт ургамал тариалалт: шош, морин шош, хонин вандуй, үхэр вандуй, сэвэг зарам, лупин, вандуй, тагтаа вандуй болон бусад буурцагт ургамал,
          - тосны ургамал тариалалт: шар буурцаг, газрын самар, хөвөнгийн үр, шошны үр, маалингын үр, гичний үр, нигер үр, рапс, гүнжид, мөнхцэцэг, наранцэцэг болон тосны бусад ургамал. Малын тэжээлийн зориулалттай эрдэнэ шишийн тариалалт 0119-т орно.
        • 0112. Цагаан будаа тариалалт
          Тайлбар: Энэ ангид байгалийн (органик) болон генетикийн хувьд сайжруулсан цагаан будаа тариалалт орно.
        • 0113. Хүнсний ногоо болон амтат гуа, үндэст болон булцуут ургамал тариалалт
          Тайлбар: Энэ ангид дараах таримлууд орно:
          - навчирхаг эсвэл ишт хүнсний ногоо тариалалт: газрын төмс, аспаржа, байцаа, цэцэгт болон брокколийн байцаа, латук болон идрээ, бууцай гэх мэт навчирхаг эсвэл ишт хүнсний ногоо тариалалт;
          - жимслэг ногоо тариалалт: бөөрөнхий буюу урт хэлбэрийн өргөст хэмх, баклажан (хаш), улаан лооль, шийгуа, хулуу, канталуп, амтат гуа болон жимслэг бусад ногоо;
          - үндэст, болцуут эсвэл булцуут хүнсний ногоо тариалалт: лууван, манжин, сармис, сонгино, гогод болон үндэст, болцуут, булцуут бусад ургамал;
          - мөөг болон малтуу мөөг тариалалт;
          - хүрэн манжингийн үрээс бусад хүнсний ногооны үр тариалалт;
          - чихрийн манжин тариалалт;
          - хүнсний бусад ногоо тариалалт;
          - үндэст болон булцуут бусад төрлийн ургамал тариалалт: төмс, чихэрлэг төмс, сүүт өвсний үндэс болон үндэст болон булцуут бусад ургамал. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - мөөгний түрс тариалалт (0130-т),
          - чили болон чинжүү тариалалт, халуун ногоо болон анхилуун үнэрт бусад ургамал тариалалт (0128-т орно).
        • 0114. Чихрийн нишингэ тариалалт
          Тайлбар: Энэ ангид чихрийн нишингэ тариалалт хамрагдана. Харин чихрийн манжин тариалалт 0113-т орно.
        • 0115. Тамхины ургамал тариалалт
          Тайлбар: Энэ ангид үндсийг нь салгасан боловсруулаагүй тамхины ургамал тариалалт орно.
        • 0116. Хөвөнгийн ургамал тариалалт
          Тайлбар: Энэ бүлэгт хөвөн тариалалт, сомронз (джут) болон бусад хөвөн утасны ургамал, маалинга болон жинхэнэ олсны ургамал тариалалт, зуун настын төрлийн ургамлын аймгийн бусад төрлийн даавууны ургамал тариалалт, абака, рами болон нэхмэл, сүлжмэл утасны ургамал тариалалт болон хөвөнгийн төрлийн бусад ургамал тариалалт орно.
        • 0119. Нэг наст бусад төрлийн ургамал тариалалт
          Тайлбар: Дээр ((011-д) ороогүй бусад нэг наст ургамал тариалалт Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - үхэр манжин, тэжээлийн улаан манжин, малын тэжээлийн үндэс, гэрийн хошоонгор, царгасны үр, эрдэнэ шиш болон бусад өвс ногоо, тэжээлийн буржгар байцаа болон тэдгээртэй төстэй малын тэжээлийн бусад ургамал тариалалт;
          - хүрэн манжин (чихрийн хүрэн манжин оруулахгүйгээр) болон малын тэжээлийн ургамал тариалалт;
          - цэцэг үржүүлэх, тарих, ургуулах (цэцгийн үйлдвэрлэл, цэцэг соёолуулах) үйл ажиллагаа;
          - цэцгийн үр тарих үйл ажиллагаа. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - Наранцэцэг тариалалт (0111-т),
          - Нэг наст чинжүү, анхилуун үнэрт, эмийн болон эмчилгээний ургамал тариалалт 0128-т орно.
      • 012. Олон наст ургамал тариалалт
        • 0121. Усан үзэм тариалалт
          Тайлбар: Энэ ангид дарсны болон зоогийн зориулалттай талбайн усан үзэм тариалалт багтана. Вино үйлдвэрлэл 1102-т орно.
        • 0122. Халуун, дулаан орны жимсний ургамал тариалалт
          Тайлбар: Энд авокадо, гадил болон том гадилтай төстэй жимс, нанжин чавга, инжир, манго, папай гуа, хан боргоцой, халуун, дулаан орны бусад жимс орно.
        • 0123. Жүржийн төрлийн жимсний тариалалт
          Тайлбар: Энэ ангид жүржийн төрлийн жимс, тухайлбал грейпфрут, нимбэг болон хүчит жүрж, амтат жүрж, алтан жүрж, бэрсүүт жүрж, жүржийн төрлийн бусад жимсний тариалалт орно.
        • 0124. Яст болон үрт жимсний тариалалт
          Тайлбар: Яст болон үрт жимсний тариалалтанд алим, чангаанз, интоор болон исгэлэн интоор, тоор болон нектар, лийр болон айва, чавга, үүргэн жимс, яст болон үрт бусад жимс тариалалт орно.
        • 0125. Жимсний ургамал, жимсний сөөг, самар болон бусад жимс тариалалт
          Тайлбар: Энэ ангид дараах жимсний тариалалт орно:
          - ойн бутлаг ургамлын жимс: нэрс, хад, үхрийн нүд, тошлой, киви, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ болон бутлаг бусад жимс,
          - жимсний үр тариалалт,
          - хүнсэнд хэрэглэдэг самар тариалалт: буйлс, кешью модны самар, туулайн бөөр модны самар, ойн самар, фисташек самар, хушга болон бусад төрлийн самар,
          - модлог болон бутлаг ургамлын бусад жимс тариалалт, Наргил модны самар тариалалт 0126-д орно.
        • 0126. Тослог жимс тариалалт
          Тайлбар: Тослог жимсний тариалалтанд чацаргана, кокос, чидун жимс, тосон дал мод болон тослог бусад жимс тариалалт орно. Гар буурцаг, газрын самар болон тослог бусад ургамал тариалалт 0111-д орно.
        • 0127. Ундааны ургамал тариалалт
          Тайлбар: Ундааны ургамал тариалалтанд кофе, цай, цайны төрлийн өвс ургамал, какао болон ундааны бусад ургамал орно.
        • 0128. Үнэр, амт оруулагч болон эм, эмчилгээний ургамал тариалалт
          Тайлбар: Энэ ангид нэг болон олон наст амт, үнэр оруулагч ургамал орно. Үүнд: чинжүү, халуун болон амтат чинжүү (уутат төрлийн чинжүү), задь, задийн бүрхүүл ба кардамон, гоньд, одон гоньд, кориандр, зираан, арц, шанц, лиш цэцэг, сармисны хумс, цагаан гаа, ваниль болон амт, үнэр оруулагч бусад ургамал багтана. Мөн энэ ангид эмийн болон хар тамхины /мансууруулах бодис/ төрлийн ургамал тариалалт, гоо сайхны, эмийн зориулалтаар эсвэл хортон шавьж устгах, мөөгөнцрийн эсрэг гэх мэт зориулалтаар тариалсан ургамал тариалалт орно.
        • 0129. Олон наст бусад ургамал тариалалт
          Тайлбар: Энэ ангид каучукан мод тариалалт, Гацуур (Зул сарын) мод тариалалт, ургамлын шүүс гаргадаг мод тариалалт орно. Ургамлын шүүс эсвэл каучуктай төстэй ургамлаас бохь гарган авах үйл ажиллагаа 0230-д орно.
      • 013. Ургамал тарих, ургуулах үйл ажиллагаа
        • 0130. Ургамал тарих, ургуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид модны үндэс, үрслэгч тарьц зэрэг бүх төрлийн ургамлын суулгацын үйл ажиллагаа болон мөчир салган суулгах үйлдвэрлэл орно. Энэ ангид ургамлыг талбайд тарих, гоёл чигмэглэлийн зориулалтаар ургамал тарих, мөн ширэг, зүлэг шилжүүлэн суулгах зориулалтаар тарьсан ургамал тариалалт, болцуу, булцуут болон үндэст ургамлын суулгацыг үржүүлэх, суваг, хөрсний нуралт, мөөгний түрс тариалалт, ойн модны арчилгаанаас бусад мод, тарьц, суулгацны арчилгааны ажил багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - Үр тарианы үйлдвэрлэлтийн зорилгоор ургуулсан ургамал тариалалт (011, 012-т),
          - Ойн мод арчилгаа нь 0210-д орно.
      • 015. Газар тариалан, мал амьтны ашиг шимийг авах үйл ажиллагааг хослон эрхэлдэг аж ахуйн үйл ажиллагаа
        • 0150. Газар тариалан, мал амьтны ашиг шимийг авах үйл ажиллагааг хослон эрхэлдэг аж ахуйн үйл ажиллагаа
          Тайлбар: Газар тариалан эсвэл мал, амьтны ашиг шимийг авах үйл ажиллагааны төрөлжсөн эсвэл аль нэг нь давамгайлсан аж ахуй бус, харин газар тариалан, мал, амьтны ашиг шимийг авах үйл ажиллагааг хослон эрхэлдэг аж ахуйн үйл ажиллагаа энд орно. Энд фермерийн үйл ажиллагааны хэмжээ, цар хүрээ нь гол тодорхойлогч хүчин зүйл биш юм. Хэрэв газар тариалан, мал, амьтны ашиг шимийн үйл ажиллагааны хэмжээ эсвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн аль нэг нь 66-аас дээш хувь эзэлж байвал түүнийг энэ ангид оруулахгүй бөгөөд газар тариалангийн эсвэл мал, амьтны ашиг шимийг авах аж ахуйн аль нэгэнд ангилан оруулна. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - H40газар тариалангийн хосолсон үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй, фермерийн үйл ажиллагаа (011, 012-т),
          - мал, амьтны ашиг шимийг авах хосолсон үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй, фермерийн үйл ажиллагаа (014-т орно).
      • 016. Хөдөө аж ахуй болон ургац хураалтын дараах шатны үйл ажиллагааг дэмжсэн туслах үйл ажиллагаа
        • 0161. Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжсэн туслах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид төлбөр эсвэл гэрээн дээр суурилсан газар тариалангийн үйл ажиллагаа: талбай бэлтгэх, ургац тогтоох, ургац боловсруулалт, агаараас ургацад шүршилт хийх, жимсний болон усан үзмийн мод цэгцлэх, арчлах, цагаан будаа шилжүүлэн суулгах, хүрэн манжингийн талбайг цэвэрлэх, ургац хураах, газар тариалангийн хортонг хянах (туулайг оруулаад), газар тариалангийн тоног төхөөрөмжийн цэвэрлэгээний үйл ажиллагаа хамрагдана. Мөн энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - газар тариалангийн машин, техникийн бэлтгэл, ханган нийлүүлэлт, механикжуулагчдын баг бэлтгэх,
          - газар тариалангийн газар, талбайг бэлтгэх. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - ургац хураасны дараах үйл ажиллагаа (0163-т),
          - агрономич, хөдөө аж ахуйн эдийн засагчтай холбоотой үйл ажиллагаа (7490-т),
          - газрын гадаргууны арчилгаа, үйлчилгээ (8130-д)
          - газрыг экологийн сайн нөхцөлд байлгах, хадгалах үйл ажиллагаа (8130-д),
          - газар тариалангийн үзэсгэлэн болон яармаг худалдааг зохион байгуулах үйл ажиллагаа (8230-т орно).
        • 0162. Мал, амьтны ашиг шимийг авахад туслах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно: төлбөр гэрээн дээр үндэслэсэн мал аж ахуйн үйл ажиллагаа:
          - мал, амьтны ашиг шимийг нэмэгдүүлэхтэй холбоотой туслах үйл ажиллагаа
          - сүргийг шинжлэх, оношлох үйлчилгээ, махны чиглэлийн тахиа бэлтгэх буюу тахиаг хөнгөлөх, тор цэвэрлэх үйл ажиллагаа
          - зохиомол хээлтүүлгийн үржүүлэгтэй холбоотой үйл ажиллагаа
          - мал үржүүлэг, хээлтүүлгийн үйлчилгээ
          - хонь хяргах үйлчилгээ
          - ямаа самнах үйлчилгээ
          - фермерийн мал, амьтныг тэжээх, арчлах үйл ажиллагаа Мөн энэ ангид адуу тахлах үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - мал, амьтны хашаа, саравч ашиглах үйл ажиллагаа (6810-т),
          - мал эмнэлгийн үйл ажиллагаа (7500-т),
          - мал, амьтны вакцинжуулалт (7500-т),
          - мал, амьтныг түрээслэх үйл ажиллагаа (сүргээр нь гэх мэт) (7730-т),
          - худалдааны зориулалттай ан агнуурыг дэмжих, гоёл чимэглэлийн эдлэл хийх үйл ажиллагаа (9499-т),
          - тэжээвэр амьтныг хооллох үйл ажиллагаа (9609-т орно).
        • 0163. Ургац хураалтын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - анхдагч зах зээлд зориулан хураасан ургацыг бэлтгэх, цэвэрлэх, цайруулах, ангилах, ариутгах
          - үрнээс хөвөнг салгах үйл ажиллагаа
          - тамхины ургамлын навчийг бэлтгэх
          - какао ургамлын буурцаг бэлтгэх үйл ажиллагаа
          - жимсний лав гаргаж авах үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ашиг шимийг бэлтгэх үйлдвэрлэгчийн үйл ажиллагаа (011, 012-т),
          - тамхины навчийг ишнээс нь салгах, дахин хатаах үйл ажиллагаа (1200-т),
          - худалдааны нийгэмлэг, хоршооллын борлуулалтын үйл ажиллагаа (дэд салбар 46-д),
          - хөдөө аж ахуйн түүхий эдийн бөөний худалдаа (4620-т орно).
        • 0164. Үрсэлгээний үр боловсруулах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид үрсэлгээний үрийн чанарыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн ургац хураалтын дараах үйл ажиллагаа, үрийн бус хаягдал, хэмжээнээс жижиг үр, механикийн эсвэл шавьжинд гэмтсэн үрийг салгах, цэвэрлэх болон гүйцэт биш болцтой, чийг авсан үрийг ангилж, үрийн зооринд хийх, гэмтээгүйг нь ангилах үйл ажиллагаа орно. Энд зах зээлд үрийг хатаах, цэвэрлэх, ангилах, шалгах зэрэг борлуулах хүртэлх үйл ажиллагаа багтана. Мөн генетикийн хувьд сайжруулсан үр энд орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - үр тариа тариалалт (бүлэг 011, 012-т),
          - тосны ургамал боловсруулалт (1040-т),
          - шинэ сортын үр гаргах, сайжруулах туршилт, шинжилгээний ажил (7210-т орно).
      • 017. Ан агнуур, түүнд холбогдох үйл ажиллагаа
        • 0170. Ан агнуур, түүнд холбогдох үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - худалдах, борлуулах зориулалтаар ан ав хийх, хавх, занга тавих үйл ажиллагаа
          - хүнс, арьс, үс эсвэл эрдэм шинжилгээ, зоо паркийн зориулалтаар зэрлэг болон тэжээвэр амьтдыг (амьд эсвэл үхсэн) барих үйл ажиллагаа
          - ан агнуур, хавх, занга тавих үйл ажиллагааны дүнд бэлтгэсэн үслэг арьс, хэвлээр явагчийн арьс, шувууны өд, сөд үйлдвэрлэл
          - далайн морь, хав зэрэг далайн хөхтөн амьтдыг барих үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - малчны суурийн үслэг арьс болон хэвлээр явагч амьтан, шувууны арьсны үйлдвэрлэл (0149-т),
          - малчны суурь, фермерт мал амьтныг сургаж, өсгөх үйл ажиллагаа (0149-м)
          - халим барих үйл ажиллагаа (0311-т),
          - мал нядалгааны газрын үйл ажиллагааны арьс, ширний үйлдвэрлэл (1010-т),
          - амралт, зугаа цэнгэлийн зориулалттай ан агнуур хийх болон холбогдох үйл ажиллагаа (9319-т),
          - ан агнуур, хавх, занга тавих үйл ажиллагааг дэмжих туслах үйл ажиллагаа (9499-т орно).
    • 02. Ойн аж ахуй, мод бэлтгэл
      • 021. Мод тарих болон ойн аж ахуй бусад үйл ажиллагаа
        • 0210. Мод тарих болон ойн аж ахуй бусад үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - ургуулсан тарьц, суулгацыг арчлах, услах, зэрлэг ургамлыг устгах үйл ажиллагаа
          - гуалин бэлтгэх зориулалттай мод тарих үйл ажиллагаа: суулгах, дахин суулгах, шилжүүлэн суулгах, зүсэх, ой хамгаалах, ойн зурвас байгуулах үйл ажиллагаа
          - зулзаган ой, жимсний төгөл, эх ургамлын төгөл тарих үйл ажиллагаа
          - навчит болон шилмүүст ойн үржүүлгийн үйл ажиллагаа Эдгээр үйл ажиллагааг байгалийн болон таримал ойн зурваст явуулна. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - Гацуур (Зул сарын) мод тарих (0129-т),
          - ойн арчилгаа, цэвэрлэгээний үйл ажиллагаа (0220-т),
          - ойн дагалт нөөцийг түүх үйл ажиллагаа (0230-т),
          - модны холтос, үртэс үйлдвэрлэл (1610-т орно).
      • 022. Мод бэлтгэл
        • 0220. Мод бэлтгэл
          Тайлбар: Энэ ангид ойн аж ахуйн үйлдвэрлэлийн мод бэлтгэх үйл ажиллагаа, (боловсруулаагүй) тулгуур баганы мод, дэр мод, хашааны шон, хэрэгцээний шургааг мод зэргийг бэлтгэх үйл ажиллагаа, түлшний мод бэлтгэх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх үйл ажиллагаа, хус модны нүүрс (уламжлалт арга ашиглан) гарган авах үйл ажиллагаа орно. Энэ үйл ажиллагааны үр дүн нь мод бэлтгэл, модны холтос, үртэс, түлшний мод зэрэг бүтээгдэхүүн байна. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - Гацуур (Зул сарын) мод тарих (0129-т),
          - гуалин бэлтгэх зориулалттай мод тарих: суулгах, дахин суулгах, шилжүүлэн суулгах, зүсэх, ой мод хамгаалах, ойн зурвас байгуулах үйл ажиллагаа (0210-т),
          - ойн дагалт нөөц түүх үйл ажиллагаа (0230-т),
          - модны үртэс, холтос боловсруулах үйл ажиллагаа (1610-т),
          - ойг цэвэрлэх замаар модны нүүрс гаргах үйл ажиллагаа (2011-т орно).
      • 023. Ойн дагалт нөөцийг түүх үйл ажиллагаа
        • 0230. Ойн дагалт нөөцийг түүх үйл ажиллагаа
          Тайлбар: Ойн дагалт нөөц болон зэрлэг, байгалийн ургамлыг цуглуулах үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа багтана:
          - байгалийн ургамлыг түүх, цуглуулах: мөөг, нэрс, чацаргана, хад, үхрийн нүд, тошлой зэрэг жимс, жимсгэнэ, самар, балата болон бусад бохь, үйс, лак, шилмүүс, бальзам, үсэрхэг ноослог ургамлын ширхэг, далайн замаг, нарсны боргоцой, туулайн бөөр, хөвд, хаг өвс, арц зэрэг ургамал Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - дээрх бүтээгдэхүүний тариалалт (үйсийг оруулахгүйгээр) (дэд салбар 01-т),
          - мөөг тариалалт (0113-т),
          - жимс, жимсгэнэ эсвэл самар тариалалт (0125-т),
          - түлшний мод бэлтгэх үйл ажиллагаа (0220-т),
          - модны үртэс, холтос үйлдвэрлэл (1610-т орно).
      • 024. Ойн аж ахуйн туслах үйл ажиллагаа
        • 0240. Ойн аж ахуйн туслах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид гэрээ, төлбөрт үндэслэсэн ойн аж ахуйн үйл ажиллагааг дэмжсэн туслах үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа багтана:
          - ойн аж ахуйн мод бэлтгэхэд туслах үйл ажиллагаа: ойн аж ахуйн удирдлагын зөвлөгөө өгөх үйлчилгээ, гуалингийн үнэлгээ, ойн гал түймэртэй тэмцэх, ойг хамгаалах
          - ойн хөнөөлт шавьж, өвчнийг судлах, тэмцэх, хянах үйл ажиллагаа: ой дотор мод тээвэрлэх үйл ажиллагаа. Ойн модны арчилгаа, цэвэрлэгээ 0210-т орно.
    • 03. Загас барих, үржүүлэх
      • 031. Загас барих
        • 0311. Далайн загас барих
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - худалдаа хийх зорилгоор далай, тэнгис болон түүний эрэг орчмын усанд ан агнуур хийх үйл ажиллагаа
          - хавч, нялцгай биетэн болон усны бусад сээр нуруугүй амьтдыг барих үйл ажиллагаа
          - далайн амьтдыг барих үйл ажилллагаа: яст мэлхий, халим болон хальс, бүрхүүлт далай, тэнгисийн амьтан
          - усан онгоцноос загас барих үйл ажиллагаа
          - далайн бусад амьтад, материал цуглуулах үйл ажиллагаа: байгалийн сувд, далайн хөвөн, шүр болон бусад Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - халим, далайн морь, далайн хавнаас бусад далайн хөхтөн амьтныг барих үйл ажиллагаа (0170-т),
          - загас, нялцгай биетний төрлийн усны амьтдыг үйлдвэрлэлийн усан онгоц эсвэл далайн эрэг хавийн газрын боловсруулах үйл ажиллагаа (1020-т),
          - тэнгисийн аяллын усан онгоц түрээслэх болон тэнгисийн эрэг хавийн усан тээвэр (загас барих аялал гэх мэт) (5011-т),
          - загас агнуурын хяналт, хамгаалалт болон харуулын үйлчилгээ (8423-т),
          - загас агнуурын спортын зориулалтаар дадлага хийх үйл ажиллагаа, түүнд холбогдох туслах үйл ажиллагаа (9319-т),
          - загас агнуурын спортын зориулалтаар агнасан загасыг даршлах үйл ажиллагаа (9319-т орно).
        • 0312. Цэнгэг усны загас барих
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа багтана:
          - эх газрын усанд арилжааны зорилгоор загас барих үйл ажиллагаа
          - хавч, нялцгай биетэн болон усны сээр нуруугүй бусад амьтдыг барих үйл ажиллагаа
          - цэнгэг усны аж ахуйн амьтныг барих үйл ажиллагаа Мөн энэ ангид цэнгэг усны материалыг цуглуулах үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - загас, хавч, нялцгай биетэн болон усны сээр нуруугүй бусад амьтдыг боловсруулах үйл ажиллагаа (1020-т),
          - загас агнуурын хяналт, хамгаалалт, эргүүлийн үйл ажиллагаа (8423-т),
          - загас агнуурын спортын зориулалтаар дадлага хийх үйл ажиллагаа, түүнд холбогдох үйлчилгээ (9319-т),
          - загас агнуурын спортын зориулалтаар агнасан загасыг даршлах үйл ажиллагаа (9319-т орно).
      • 032. Загас үржүүлэг
        • 0321. Далайн загас үржүүлэг
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гоёл чимэглэлийн эдлэл бэлтгэх зориулалттай далай, тэнгисийн загасны аж ахуйн үйл ажиллагаа
          - бивалвийн төрлийн амьтан (дун лавай гэх мэт), хавч, сам хорхой үйлдвэрлэл
          - хүнсэнд хэрэглэдэг далайн ургамал тариалалт
          - тэнгисийн усанд наймаалж, бивалви, бусад хавч, нялцгай биетэн болон усны сээр нуруугүй бусад далайн амьтан үржүүлэг
          - давслаг усны далайн загас үржүүлэг
          - цистерн, танк, хадгалах саванд давстай усны далайн загас үржүүлэх үйл ажиллагаа
          - далайн загасыг өсгөх үйл ажиллагаа
          - далайн өтний аж ахуйн үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - мэлхийн аж ахуй (0322-т),
          - спорт агнуураар олборлосон загасыг лаазлах үйл ажиллагаа (9319-т орно).
        • 0322. Цэнгэг усны загас үржүүлэг
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гоёл чимэглэлийн эдлэл бэлтгэх зориулалттай цэнгэг усны загасны аж ахуй
          - бивалвийн төрлийн амьтан, хавч, нялцгай биетэн, усны бусад сээр нуруугүй амьтан болон загасны төрлийн бусад амьтан үржүүлэг
          - цэнгэг усны загасыг өсгөх үйл ажиллагаа
          - мэлхийн аж ахуй Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - цистерн, танк, хадгалах саванд давстай усны далайн загас үржүүлэх үйл ажиллагаа (0321-т),
          - спорт агнуураар олборлосон загасыг лаазлах үйл ажиллагаа (9319-т орно).
  • B. УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТ
    • 05. Чулуун, хүрэн нүүрс олборлолт
      • 051. Чулуун нүүрс олборлолт
        • 0510. Чулуун нүүрс олборлолт
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа багтана:
          - чулуун нүүрс олборлолт: далд болон ил уурхайн олборлолт, шингэрүүлэх аргыг ашиглан олборлох үйл ажиллагаа
          - нүүрсийг ангилах, чанарыг сайжруулах, эсвэл тээвэрлэлт, хадгалалтад зориулж цэвэрлэх, ангилах, хэмжих, нунтаглах, шахах зэрэг үйл ажиллагаа
          - нүүрсний үйрмэг сангаас нүүрс нягтаршуулах үйл ажиллгагаа. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хүрэн нүүрс олборлолт (0520-т),
          - хүлэр малтах уурхай болон хүлрийг бөөгнөрүүлэх үйл ажиллагаа (0892-т),
          - нүүрсийг олборлох үеийн хяналтын өрөмдлөгийн үйл ажиллагаа (0990-т),
          - чулуун нүүрс олборлоход туслах үйл ажиллагаа (0990-т),
          - хатуу түлш үйлдвэрлэх коксын зуухны үйл ажиллагаа (1910-т),
          - чулуун нүүрсний шахмал түлш үйлдвэрлэх үйл ажиллагаа (1920-т),
          - нүүрс олборлолтод бэлтгэх, ашиглалтад оруулахад шаардлагатай бэлтгэл ажил (4312-т орно).
      • 052. Хүрэн нүүрс олборлолт
        • 0520. Хүрэн нүүрс олборлолт
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа багтана:
          - хүрэн нүүрс олборлолт: далд, болон ил уурхайн олборлолт, шингэрүүлэх аргыг ашиглан хүрэн нүүрс олборлох үйл ажиллагаа
          - нүүрсний чанарыг сайжруулах, эсвэл тээвэрлэлт болон хадгалалтад зориулж угаах, хатаах, нунтаглах, нягтаршуулах зэрэг үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - чулуун нүүрс олборлолт (0510-т),
          - хүлэр малтах уурхайн үйл ажиллагаа (0892-т),
          - нүүрсийг олборлох үеийн туршилтын өрөмдлөгийн үйл ажиллагаа (0990-т),
          - хүрэн нүүрс олборлолтын туслах үйл ажиллагаа (0990-т),
          - хүрэн нүүрсний шахмал түлш үйлдвэрлэл (1920-т),
          - нүүрс олборлолтод бэлтгэх, ашиглалтад оруулахад шаардлагатай бэлтгэл ажил (4312-т орно).
    • 06. Газрын тос, байгалийн хий олборлолт
      • 061. Газрын тос олборлолт
        • 0610. Газрын тос олборлолт
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - газрын тос олборлох үйл ажиллагаа
          - битум эсвэл замын хар болон газрын тос агуулсан элс зэргийг олборлох үйл ажиллагаа
          - битум, замын хар агуулсан элс зэргээс газрын тос олборлох үйл ажиллгааа
          - газрын тос боловсруулах үйл ажиллагаа: шүүх, давсгүйжүүлэх, хатаах, тогтворжуулах үйл ажиллагаа гэх мэт. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - газрын тос, хий гарган авахад туслах үйл ажиллагаа (0910-т),
          - газрын тос, хий гарган авах хайгуул судалгааны ажил (0910-т),
          - газрын тосыг боловсруулж шингэрүүлсэн хий гарган авах (1920-т),
          - газрын тос нэрэх замаар нефтийн хий ялгаруулах үйл ажиллагаа (1920-т),
          - хоолойн тээврийн үйл ажиллагаа (4930-т орно).
      • 062. Байгалийн хий олборлолт
        • 0620. Байгалийн хий олборлолт
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - байгалийн хийн (нүүрстөрөгч) түүхий эдийг олборлох үйлдвэрлэл
          - хийн шингэн төлвийг гаргаж авах
          - нүүрсустөрөгчийн шингэн нэгдлүүдийг хий болгон салгах, дамжуулах
          - хийг хүхэргүйжүүлэх Мөн энэ ангид халаах, нэрэх, шингэрүүлэх байдлаар бий болсон нүүрс устөрөгчийн шингэн нэгдлийг олборлох үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - газрын тос, хийг олборлоход туслах үйл ажиллагаа (0910-т),
          - газрын тос, хий, хайгуул, судалгааны ажил (0910-т),
          - газрын тосыг боловсруулж шингэрүүлсэн хий гарган авах (1920-т),
          - үйлдвэрийн хийн аж ахуй (2011-т),
          - хоолойгоор тээвэрлэх үйл ажиллагаа (4930-т орно).
    • 07. Металлын хүдэр олборлолт
      • 071. Төмрийн хүдэр олборлолт
        • 0710. Төмрийн хүдэр олборлолт
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - төмрийн найрлага давамгайлсан хүдэр олборлолт
          - төмрийн хүдэр бөөгнөрүүлэх, баяжуулах үйл ажиллагаа Пирит ба пирхотит олборлох, бэлтгэх үйл ажиллагаа (шатаагаагүй) 0891-т орно.
      • 072. Өнгөт төмөрлөгийн хүдэр олборлолт
        • 0721. Уран, торийн хүдэр олборлолт
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - уран, тори голлон агуулсан хүдэр олборлолт орно: давирхай гэх мэт
          - хүдрийн баяжмал
          - ураны ислийг гаргаж авах үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - уран, торийн хүдрийн баяжмал (2011-т),
          - давирхай болон бусад хүдрээс ураны металл гаргаж үйлдвэрлэл (2420-т),
          - уран хайлуулах, цэвэршүүлэх үйл ажиллагаа (2420-т орно).
        • 0729. Өнгөт металлын бусад хүдэр олборлолт
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - өнгөт металл агуулсан хүдрийг бэлтгэх, олборлох үйл ажиллагаа: хөнгөн цагаан (боксит), зэс, хар тугалга, цайр, цагаан тугалга, манган, хром, никель, кобальт, молибдени, тантал, ванадий гэх мэт
          - үнэт металл: алт, мөнгө, цагаан алт Уран, тоорын хүдэр олборлох, бэлтгэх үйл ажиллагаа 0721-т, хөнгөн цагааны исэл, никель эсвэл зэсийн хайлш үйлдвэрлэл 2420-т тус тус орно.
    • 08. Бусад ашигт малтмал олборлолт
      • 081. Чулуу, элс, шороо олборлолт
        • 0810. Чулуу, элс, шороо олборлолт
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гантиг, боржин, элсэн чулуу гэх мэтээр хөшөө, дурсгал, барилга барихад янзлах, бэлтгэх үйл ажиллагаа
          - шохойн чулуу олборлох, бутлах, хагалах үйл ажиллагаа
          - гипс, дагшир (ангидрит) олборлох үйл ажиллагаа
          - шохой болон гөлтгөнө олборлох үйл ажиллагаа
          - үйлдвэрлэлийн элс, барилгын элс, хайрга ухах, олборлох үйл ажиллагаа
          - элс олборлох үйл ажиллагаа
          - шавар, галд тэсвэртэй шавар, нарийн цагаан шавар (каолин) олборлох үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - битумжсан элс олборлолт (0610-т),
          - химийн болон бордооны эрдэс бодис олборлолт (0891-т),
          - кальцижсан доломит үйлдвэрлэл (2394-т),
          - олборлосны дараа чулууг огтлох, хэлбэржүүлэх, эцсийн бүтээгдэхүүн болгох шатны ажил (2396-т орно).
      • 089. Дээрх ангилалд ороогүй бусад ашигт малтмалын олборлолт
        • 0891. Химийн болон бордооны бусад эрдсийн хүдэр олборлолт
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - байгалийн фосфат, байгалийн калийн давс олборлох үйл ажиллагаа
          - байгалийн хүхэр олборлох үйл ажиллагаа
          - хайлуулахаас бусад пирит ба пирхотит гарган авах, бэлтгэх үйл ажиллагаа
          - байгалийн барийн сульфат, нүүрстөрөгч (барит ба витерит), байгалийн борат, байгалийн магнийн сульфат (хигдэржин чулуу/кизерит) олборлох үйл ажиллагаа
          - химийн бүтээгдэхүүний эх үүсвэр болох шороон будаг, хайлуур жонш ба бусад эрдэс бодис олборлох үйл ажиллагаа Мөн ангид гуано олборлолт орно. (Гуано нь шувуу болон далайн эрэг хавийн амьтны ялгадас буюу сангас юм.) Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - давс олборлолт (0893-т),
          - төмрийн пирит шатаах үйл ажиллагаа (2011-т),
          - синтетик бордоо, азотын нэгдэл үйлдвэрлэл (2012-т орно).
        • 0892. Хүлэр цуглуулах, олборлох үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид хүлэр олборлох, хүлэр бөөгнөрүүлэх үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хүлэр олборлоход туслах үйлчилгээ үйл ажиллагаа (0990-т),
          - хүлрийн төрөл зүйлийн үйлдвэрлэл (2399-т орно).
        • 0893. Давс, шүү олборлолт
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - далд уурхайгаас шахах, уусгах замаар давс олборлох
          - далайн ус эсвэл давсархаг уснаас ширгээх аргаар давс үйлдвэрлэх
          - давсыг бутлах, цэвэрлэх үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хүнсний давс, иоджуулсан давс үйлдвэрлэх (1079-т),
          - давсархаг уснаас ширгээх аргаар ундны ус үйлдвэрлэл (3600-т орно).
        • 0899. Дээрх ангид ороогүй бусад ашигт малтмалын олборлолт
          Тайлбар: Энэ ангид төрөл бүрийн эрдэс болон материал гарган авах, олборлох үйл ажилллагаа орно:
          - байгалийн өнгөлгөөний чулуу, шөрмөсөн чулуу (асбест), амьтны гаралтай цахиурлаг шороон эрдэс, байгалийн бал чулуу, байгалийн өөхөн чулуу стеатит (тальк), хээрийн жонш гэх мэт.
          - үнэт чулуу, кварц, гялтгануур гэх мэт
    • 09. Уул уурхайн олборлолтын туслах үйл ажиллагаа
      • 091. Газрын тос, байгалын хий олборлолттой холбогдох туслах үйл ажиллагаа
        • 0910. Газрын тос, байгалын хий олборлолттой холбогдох туслах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид гэрээ, төлбөрт үндэслэн хийгддэг газрын тос, байгалийн хий олборлолттой холбоотой үйлчилгээний дараах төрлүүд орно:
          - газрын тос, хийн олборлолт явуулахтай холбоотой хайгуулын үйлчилгээ, тухайлбал, геологийн зураглалд тандалт, ажиглалт хийх уламжлалт арга
          - өрөмдлөг, давхар өрөмдлөг, худгийн анхны өрөмдлөг, өргөх цамхаг байрлуулах, суурилуулах, худаг нураах, засварлах; худаг бөглөж, орхих үйл ажиллагаа
          - суваг, шахуурга хийх үйлчилгээ
          - хийг тээвэрлэх, дамжуулахад зориулж уурхай дээр шингэрүүлэх буюу дахин хийжүүлэх үйл ажиллагаа
          - газрын тос, байгалийн хий олборлолтын туршилтын өрөмдлөг хийх Мөн энэ ангид газрын тос, байгалын хий олборлолтын талбайг галаас хамгаалах үйлчилгээ орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - газрын тос, байгалын хий олборлолтын талбайн операторын үйлчилгээний үйл ажиллагаа (0610, 0620-т),
          - уул уурхайн тоног төхөөрөмжийн тусгайлсан засвар үйлчилгээ (3312-т),
          - уурхайн гадна шингэрүүлэх, хийжүүлэх замаар байгалийн хийг тээвэрлэхэд бэлтгэх (5221-т),
          - геофизик, геологи, газар хөдлөлтийн судалгаа, шинжилгээний ажил (7110-т орно).
      • 099. Уул уурхай, олборлолтын туслах бусад үйл ажиллагаа
        • 0990. Уул уурхай, олборлолтын туслах бусад үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид гэрээ, төлбөрт үндэслэн хийгддэг дэд салбар (05, 07, 08)-ын олборлолтын хүрээнд явуулах туслах дараах үйл ажиллагаа орно:
          - уламжлалт аргаар хайгуул хийх, олборлох үйл ажиллагааны гол сорьц авах болон геологийн хайгуул хийх үйл ажиллагаа
          - суваг, шахуурга хийх үйлчилгээ
          - туршилтын өрөмдлөг, өрөмдлөгийн нүхлэлт хийх Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - гэрээ, төлбөрм үндэслэн хийгдэх олборлох үйл ажиллагаа (дэд салбар 05, 07, 08-д),
          - уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн тусгайлсан засвар үйлчилгээ (3312-т),
          - гэрээ, төлбөрт үндэслэн хийгдэх геофизикийн судалгааны ажил (7110-т орно).
  • C. БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ
    • 10. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл
      • 101. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хадгалалт
        • 1010. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хадгалалт
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно: -мал, амьтан нядлах, мах шулах, ангилах, мах нөөцлөх үйл ажиллагаа: үхэр, хонь, ямаа, адуу, тэмээ, хурга, гахай, шувуу, туулайны мах гэх мэт
          - шинэ, сэврээсэн эсвэл хөлдөөсөн гулууз мах үйлдвэрлэл
          - шинэ, сэврээсэн эсвэл хөлдөөсөн хэрчсэн мах үйлдвэрлэл
          - шинэ, сэврээсэн эсвэл хөлдөөсөн жижиглэсэн мах үйлдвэрлэл
          - хатаасан, давсалсан, утсан мах үйлдвэрлэл
          - махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл: зайдас, хиам, салями, царцаамаг гэх мэт
          - боловсруулах зориулалтын газарт эсвэл тусгайлсан усан онгоцон дээр халим нядлах, боловсруулах,
          - мал нядалгааны газрын арьс, шир, үс бэлтгэх,
          - гахайн өөх болон бусад мал, амьтны хүнсэнд хэрэглэдэг өөхөн тос боловсруулах,
          - мал, амьтны гэдэс, дотор боловсруулах,
          - хяргасан ноос, ноолуур, үс, өд зэрэг дайвар бүтээгдэхүүн боловсруулалт. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - бэлтгэсэн хөлдүү мах, шувууны хоол үйлдвэрлэл (1075-т),
          - шөл үйлдвэрлэл (1079-т),
          - махны бөөний худалдаа (4630-т),
          - мах савлах үйл ажиллагаа (8292-т орно).
      • 102. Загас, загасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хадгалалт
        • 1020. Загас, загасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хадгалалт
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - загас болон нялцгай биетний төрлийн усны амьтдыг бэлтгэх, хадгалах үйл ажиллагаа: хөргөх, хөлдөөх, хатаах, утах, давслах, давсны уусмалд дүрэх, лаазлах, боловсруулах, хадгалах үйл ажиллагаа
          - загас болон нялцгай биетний төрлийн усны амьтдаар хийх бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл: жигнэсэн загас, загасны филлет, загасны түрс, түрс орлуулалт гэх мэт
          - хүнсний хэрэглээний загасан бүтээгдэхүүн эсвэл мал, амьтны тэжээл үйлдвэрлэл
          - хүнсний хэрэглээний загас болон усны бусад амьтдаар хоол, уусдаг хүнс боловсруулах
          - далайн ургамал, замаг боловсруулах Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - боловсруулах зориулалтын эх газар дээр эсвэл тусгайлсан усан онгоцон дээр халим боловсруулах (1010-т),
          - далайн гаралтай түүхий эдээс тос, өөх үйлдвэрлэх (1040-т),
          - хөлдөөсөн загасан хоол бэлтгэх үйлдвэрлэл (1075-т),
          - загасан шөл үйлдвэрлэл (1079-т орно).
      • 103. Жимс болон хүнсний ногооны боловсруулалт, хадгалалт
        • 1030. Жимс болон хүнсний ногооны боловсруулалт, хадгалалт
          Тайлбар: 1030.1-1030.9-г харна уу.
      • 104. Ургамлын болон амьтны гаралтай тос үйлдвэрлэл
        • 1040. Ургамлын болон амьтны гаралтай тос үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид гахайн өөх болон бусад амьтны хүнсэнд хэрэглэдэг өөхийг будсан, цэвэршүүлснээс бусад ургамал, малын гаралтай түүхий эдийг ашиглан боловсруулаагүй болон цэвэршүүлсэн тос, өөх үйлдвэрлэл багтана:
          - боловсруулаагүй ургамлын тос үйлдвэрлэл: оливийн тос, буурцагт ургамлын тос, дал модны тос, наранцэцгийн тос, хөвөнгийн тос, байцааны төрлийн ургамлын тос (рапс эсвэл гич), маалингын зэрэг тос үйлдвэрлэл
          - тосон ургамал, самрын тос, чөмөгний тосны өөхлөг бус хоол үйлдвэрлэл: цэвэршүүлсэн ургамлын тос үйлдвэрлэл: оливийн тос, буурцагт ургамлын тос гэх мэт
          - ургамлын тос үйлдвэрлэл: цохих, чанах, хатаах зэрэг үйл ажиллагаа
          - маргарин үйлдвэрлэл
          - хольсон тос болон түүнтэй ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - хоолонд холих өөх үйлдвэрлэл
          - хүнсэнд хэрэглэдэггүй өөх, тос үйлдвэрлэл
          - загас болон далайн хөхтөн амьтны тос гарган авах үйл ажиллагаа
          - хөвөнгийн хөөвөр, боовны тос болон тосон бүтээгдэхүүний үлдэгдлээс бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - гахайн өөх болон бусад амьтны хүнсэнд хэрэглэдэг өөх хайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаа (1010-т),
          - чийгтэй эрдэнэ шиш тээрэмдэх үйл ажиллагаа (1062-т),
          - өргөн хэрэглээний тос үйлдвэрлэл (2029-т),
          - химийн аргаар өөх, тос гарган авах үйл ажиллагаа (2029-т орно).
      • 105. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
        • 1050. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - шинэ, шингэн, ариутгасан, нөөшилсөн, жигдрүүлсэн эсвэл богино хугацаанд өндөр хэмээр ариутгасан сүү үйлдвэрлэл
          - сүүн ундаа үйлдвэрлэл
          - шүүсэн, ариутгасан, ультра туяагаар ариутгасан шинэ шингэн сүүний цөцгий үйлдвэрлэл
          - амт оруулсан хэсгээс үл хамааран хуурай эсвэл баяжуулсан сүү үйлдвэрлэл
          - цөцгий эсвэл хатуу хэлбэртэй сүү үйлдвэрлэл
          - цөцгийн тос, масло үйлдвэрлэл
          - тараг, йогурт үйлдвэрлэл
          - бяслаг, ээдэм, ээзгий үйлдвэрлэл
          - шар сүү/ус үйлдвэрлэл
          - сүүний чихэр үйлдвэрлэл
          - зайрмаг болон бусад хүнсэнд хэрэглэдэг мөхөөлдөс үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - үнээний түүхий сүү (0141-т),
          - ингэний түүхий сүү, хоормог (0143-т),
          - хонь, ямааны түүхий сүү, гүүний айраг (0144-т),
          - сүү, сүүн бүтээгдэхүүний бус сүү, бяслаг орлуулагч үйлдвэрлэл (1079-т),
          - зайрмаг/мөхөөлдөсний кафений үйл ажиллагаа (5610-т орно).
      • 106. Yр тарианы гурил, цардуул, цардууллаг бүтээгдэхүүний үйлдвэрлэл
        • 1061. Yр тарианы гурилын үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - үр тарианы үйлдвэр: гурил, шигшээгүй гурил, улаан буудайн гурил, үрлэн гурил, хөх төриа, овъёос, эрдэнэ шиш (үр) эсвэл бусад амуу тарианы гурил үйлдвэрлэл
          - будааны үйлдвэр: цайруулсан, тээрэмдсэн, өнгөлсөн, зумласан эсвэл хөрвүүлсэн будаа үйлдвэрлэл; будааны гурил үйлдвэрлэл
          - бусад ургамал: хатаасан буурцагт ургамал, үндсэн үрт, хүнсэнд хэрэглэдэг самрыг тээрэмдэж гурил, арвайн гурил, хивэг хийх үйл ажиллагаа
          - үр тарианаас боловсруулсан гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл (ихэвчлэн өглөөний цайнд хэрэглэгддэг бэлэн боловсруулсан үр тариа)
          - талх, кекс, печень, бин, шарвин болон гурилан боовны хольц бэлдэц (зуурсан гурил) үйлдвэрлэл тус тус орно. Төмсний гурил үйлдвэрлэл 1030-т, чийглэг шош тээрэмдэх үйл ажиллагаа 1062-т тус тус орно.
        • 1062. Цардуул, цардууллаг бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - будаа, төмс, эрдэнэ шиш зэрэг ургамлаас цардуул гарган авах үйл ажиллагаа
          - чийглэг шош тээрэмдэх үйл ажиллагаа
          - глюкоз, глюкозын сироп, мальтоз, инулин үйлдвэрлэл
          - цавуулаг бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - пүнтүүз үйлдвэрлэл
          - цардуулаас пудинг хийх таиока болон таиока орлуулагч үйлдвэрлэл
          - эрдэнэ шишийн тос үйлдвэрлэл тус тус орно. Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй: Сүүний чихэр (сүүн сахар) үйлдвэрлэл 1050-т, чихрийн нишингэ, чихрийн манжингийн элсэн чихэр үйлдвэрлэл 1072-т тус тус орно.
      • 107. Хүнсний бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл
        • 1071. Талх, нарийн боов үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - шинэ, хөргөсөн буюу хатаасан гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - талх үйлдвэрлэл
          - шинэ нарийн боов, кекс, жигнэмэг, бялуу зэрэг үйлдвэрлэл
          - хатаасан талх, нарийн боов болон бусад хатаасан боовон бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - хадгалах зориулалттай нарийн боовон бүтээгдэхүүн, кекс үйлдвэрлэл
          - чихэрлэг болон давсалсан зуушан бүтээгдэхүүн үйлдвэрлэл (жигнэмэг, хатаасан талх)
          - хөргөсөн нарийн боовон бүтээгдэхүүн үйлдвэрлэл: бин, шарвин, вафль, хуйлааст бүтээгдэхүүн тус тус орно. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл (зуурсан гурил) 1074-т, төмсний зууш үйлдвэрлэл 1030-т, богино хугацаанд хэрэглэх гурилан бүтээгдэхүүнийг халаах үйл ажиллагаа дэд салбар 56-т тус тус орно.
        • 1072. Элсэн чихрийн үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - чихрийн нишингэ, чихрийн манжин, агч мод, дал модны шүүснээс элсэн чихэр болон болон элсэн чихэр орлуулагчийг цэвэршүүлэх үйлдвэрлэл
          - элсэн чихрийн сироп үйлдвэрлэл
          - бурам үйлдвэрлэл
          - агч модны сироп, элсэн чихэр үйлдвэрлэл Глюкоз, глюкозын сироп үйлдвэрлэл 1062-т орно.
        • 1073. Какао, шоколад, чихэр үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - какао, какао цөцгийн тос, какао өөх, какао тос үйлдвэрлэл
          - шоколад, шоколадан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - чихэр үйлдвэрлэл: хатуу чихэр, цагаан шоколад үйлдвэрлэл
          - бохь үйлдвэрлэл
          - жимс, самар, жимсний хальс болон ургамлын бусад хэсгийг чихрэнд хадгалах
          - чихрийн үрэл, пастил үйлдвэрлэл Саахар, саахар орлуулагч үйлдвэрлэл 1072-т орно.
        • 1074. Гоймон, кускус болон энэ төрлийн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - хөндий гоймон, гоймон үйлдвэрлэл
          - кускус үйлдвэрлэл
          - лаазалсан эсвэл хөлдөөсөн гоймонгийн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл тус тус орно. Амтлагч агуулсан шөл үйлдвэрлэл 1079-т орно.
        • 1075. Бэлэн хүнс, хоол үйлдвэрлэл
          Тайлбар: Энд хөлдөөсөн эсвэл лаазалсан бэлэн хоол хүнс (бэлтгэсэн, амталсан, болгосон) үйлдвэрлэл орно. Эдгээр хоол нь ихэвчлэн савлагдсан, дахин борлуулах шошго наагдсан, өөрөөр хэлбэл, энэ ангийн бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн нь ресторан гэх мэт газруудад шууд хэрэглэгдэх зориулалттай бус хийгдсэн бүтээгдэхүүн юм. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - шинэ эсвэл хөлдөөсөн мах эсвэл шувууны махан хоол үйлдвэрлэл (бэлтгэсэн бууз банш үйлдвэрлэл)
          - жигнэсэн лаазалсан мах, ваакуумын аргаар бэлтгэсэн мах үйлдвэрлэл
          - бусад хоол бэлтгэх үйлдвэрлэл (“Телевизийн хоол” бэлтгэх гэх мэт)
          - хөлдөөсөн загасан хоол үйлдвэрлэл
          - ногооны бэлэн хоол үйлдвэрлэл
          - хөлдөөсөн пицца үйлдвэрлэл тус тус орно. Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - шинэ хоол эсвэл нэг найрлагатай хоол хүнсний үйлдвэрлэл (10-т),
          - хоол, хүнсний шууд хэрэглэх зориулалтаар бэлтгэх үйл ажиллагаа (56-д),
          - гэрээгээр хийх хоолны үйлчилгээ 5629-т тус тус орно.
        • 1079. Дээрх ангид ороогүй хүнсний бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - кофеингүй хуурсан кофе үйлдвэрлэл
          - кофе үйлдвэрлэл: газрын кофе, уусдаг кофе, кофены баяжмал гарган авах үйл ажиллагаа
          - кофе орлуулагч үйлдвэрлэл
          - цай, цайны төрлийн өвс ургамал холих
          - цайны бэлдмэл гарган авах үйлдвэрлэл
          - шөл, хар шөл үйлдвэрлэл
          - тусгай хоол бэлтгэх үйлдвэрлэл: хүүхдийн тэжээл, сүүний дагалдагч бүтээгдэхүүн, хоол, хүүхдийн хоол, нэг төрлийн орцтой хоол
          - амтлагч, соус, үйлдвэрлэл: майонез, гичийн гурилан хоол, бэлэн гич
          - цуу, жан үйлдвэрлэл
          - зөгийн балны хольцтой, хатуу чихэр үйлдвэрлэл
          - амархан муудах бэлэн хоол үйлдвэрлэл: сандвич, шинэ чанаагүй пицца
          - өвч ногооны ханд (гаа, ) үйлдвэрлэл
          - талхны хөрөнгө үйлдвэрлэл
          - мах, загас, нялцгай биетний төрлийн усны амьтдын шүүс гарган авах үйлдвэрлэл
          - сүү, бяслаг орлуулагч үйлдвэрлэл
          - өндгөн бүтээгдэхүүн, өндөгний уураг үйлдвэрлэл
          - хүнсний ангилсан давс, иоджуулсан давс үйлдвэрлэл
          - зохиомол баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - амтлагч ургамал тариалалт (0128-т),
          - инулин үйлдвэрлэл (1062-т),
          - хурдан мууддаг жимс, ногооны бэлэн хоол үйлдвэрлэл (салат, ногооны хэрчим, хальс, дүйфүү 1030-д)
          - хөлдөөсөн пицца үйлдвэрлэл (1075-т),
          - рашаан, пиво, вино болон зөөлөн ундаа үйлдвэрлэл (дэд салбар 11-т),
          - эмийн зориулалттай ботаникийн бүтээгдэхүүн бэлтгэх үйл ажиллагаа (2100-т орно).
      • 108. Малын тэжээлийн үйлдвэрлэл
        • 1080. Малын тэжээлийн үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - гахай, нохой, муур, шувуу, загас гэх мэт амьтдад зориулан тэжээл үйлдвэрлэл
          - мал, амьтны тэжээл, амьтны тэжээлийн баяжмал, тэжээлийн нэмэгдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - мал, амьтны аж ахуйн дагнасан үрийн тэжээл бэлтгэх үйл ажиллагаа
          - нядалгааны газрын хаягдлаас амьтны тэжээл бэлтгэх үйл ажиллагаа орно Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - амьтны тэжээлийн зориулалттай загасан хоол үйлдвэрлэл (1020-т),
          - тосны ургамлын боловсруулах үйлдвэрлэл (1040-т),
          - тусгай бэлдмэлгүйгээр мал, амьтны тэжээл үйлдвэрлэх үйл ажиллагаа: тосны ургамал (1040-т), үр тарианы үйлдвэрийн боловсруулалт (1061-т орно).
    • 11. Ундааны үйлдвэрлэл
      • 110. Ундааны үйлдвэрлэл
        • 1101. Спиртийн үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - өнгөтэй, өнгөгүй архи, виски, брэнди, ликёр, “холимог ундаа”, нэрмэл архины үйлдвэрлэл
          - нэрмэл архины коктейль үйлдвэрлэл
          - саармагжуулсан спиртны үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - этилийн спиртийн үйлдвэрлэл (2011-т),
          - нэрээгүй согтууруулах ундаа үйлдвэрлэл (1102, 1103-т),
          - савлах, хаяглах үйл ажиллагаа (хэрэв бөөний худалдааны үйл ажиллагааны хэсэг бол 4630-м болон төлбөр, гэрээний үндсэн дээр хийгддэг бол 8292-м орно).
        • 1102. Дарсны үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - дарсны үйлдвэрлэл
          - оргилуун дарсны үйлдвэрлэл
          - үзмээр нэрсэн дарсны үйлдвэрлэл
          - нэрмэл бус исгэсэн согтууруулах ундааны үйлдвэрлэл: сакэ, алимны, лийрийн, зөгийн балны дарс болон бусад жимсний дарс, согтууруулах үйлчилгээтэй холимог дарс
          - вермут дарс болон түүнтэй төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - дарс найруулах үйл ажиллагаа
          - бага согтууруулах үйлчилгээтэй эсвэл согтууруулах үйлчилгээгүй дарсны үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - цагаан цуу үйлдвэрлэл (1079-т),
          - савлах, хаяглах үйл ажиллагаа (хэрэв бөөний худалдааны үйл ажиллагааны хэсэг бол 4630-м болон төлбөр, гэрээний үндсэн дээр хийгдсэн бол 8292-м орно).
        • 1103. Шар айрагны үйлдвэрлэл
          Тайлбар: Энд ангид дараах үйлдвэрлэл орно:
          - соёолжоор хийсэн ликёр, шар айраг, соёолж үйлдвэрлэл
          - амуу соёолжийн исгэмэл үйлдвэрлэл
          - бага согтууруулах эсвэл согтууруулдаггүй шар айраг үйлдвэрлэл тус тус орно.
        • 1104. Хийжүүлсэн ундаа, савласан рашаан болон бусад усны үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - согтууруулах бодисгүй шар айраг, дарснаас бусад согтууруулах бодисгүй ундаа үйлдвэрлэл
          - байгалийн рашаан ус болон бусад ус савлах үйл ажиллагаа
          - хийжүүлсэн ундааны үйлдвэрлэл
          - согтууруулах бодисгүй амттай ба амт оруулсан ус: лимонад, жүржийн шүүс, кола, жимсний ус, тоник гэх мэт Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - жимсний болон ногооны жүүс үйлдвэрлэл (1030-т),
          - сүүний гаралтай ундаа үйлдвэрлэл (1050-т),
          - кофе, цай болон навчит бүтээгдэхүүн үйлдвэрлэл (1079-т),
          - согтууруулах бодисгүй дарс үйлдвэрлэл (1102-т),
          - согтууруулах бодисгүй пиво үйлдвэрлэл (1103-т),
          - савлах, хаяглах үйл ажиллагаа (хэрэв бөөний худалдааны үйл ажиллагааны хэсэг бол 4630-м болон төлбөр, гэрээний үндсэн дээр хийгдсэн бол 8292-м орно).
    • 12. Тамхины үйлдвэрлэл
      • 120. Тамхины үйлдвэрлэл
        • 1200. Тамхины үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - тамхин бүтээгдэхүүн болон тамхи орлуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэл: тамхи, янжуур тамхи, навчин, дүнсэн тамхи, зажилдаг тамхи, хамрын тамхи
          - “нэг төрлийн” буюу “сэлбэгдсэн” тамхи үйлдвэрлэл
          - тамхины навчийг ишнээс нь салгах, дахин хатаах үйл ажиллагаа Тамхи тариалах 0115-д, анхны боловсруулалт хийх үйл ажиллагаа 0163-т тус тус орно.
    • 13. Нэхмэлийн үйлдвэрлэл
      • 131. Нэхмэл утас ороох, ээрэх болон бэлтгэх үйл ажиллагаа
        • 1311. Нэхмэл утсыг бэлтгэх, ээрэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - нэхмэл утас бэлтгэх үйл ажиллагаа: торгыг ороох, угаах үйл ажиллагаа, ноосыг тослоггүйжүүлэх, нүүрсжүүлэх үйл ажиллагаа болон хонины ноосыг будах үйл ажиллагаа, бүх төрлийн мал, амьтны түүхий эдээс гар аргаар гарган авсан утсыг самнах, ээдрээг гаргах үйл ажиллагаа
          - худалдах эсвэл цаашид боловсруулах зорилгоор нэхэх, оёх үүднээс ээрмэл, нэхмэлийн утсыг үйлдвэрлэх, ээрэх үйл ажиллагаа: нийлэг, эсвэл хиймэл нарийн судалтай утсан даавуу, уяа, утас, эвхмэл, татлага олс үйлдвэрлэх, өнгөжүүлэх үйл ажиллагаа
          - цаасан утас үйлдвэрлэл тус тус орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хөдөө аж ахуй, фермерийн аж ахуй хосолсон бэлтгэх үйл ажиллагаа (дэд салбар 01-д),
          - хөвөнгийн төрлийн ургамал тариалалт (олсны ургамал, дал модны самрын доторх олс) (0116-т),
          - синтетик химийн аргаар гаргасан утас үйлдвэрлэл (0163-т),
          - нийлэг болон дууриамал утас, татлага үйлдвэрлэл, ээрмэлийн утас (өндөр наалдамхай ээрсэн утас, хивсний утас) үйлдвэрлэл (2030-т),
          - шилэн хөвөн утас үйлдвэрлэл (2310-т орно).
        • 1312. Нэхмэл даавууг нэхэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - холимог, хиймэл, нийлэг ээрсэн утсаар хийсэн өргөн нэхээс бүхий даавуу болон ноосон төрөл, сул нэхээстэй ноосон, эсвэл торгон утасны төрлийн нэхмэл даавуу үйлдвэрлэл
          - маалинга, раами, дал мод зэргийн утас болон тусгай нэхмэлийн утас ашиглан бусад өргөн нэхээс бүхий нэхмэл даавуу үйлдвэрлэл
          - сул буржгар нэхээс бүхий даавуу, хоёр талдаа буржгар нэхээс гаргасан алчуурын төрлийн нэхмэл эдлэл, нимгэн гэрэлтдэг самбай даавуу үйлдвэрлэл
          - хуванцар материалаар бэхжүүлсэн нэхмэл даавуу үйлдвэрлэл
          - нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэл
          - үслэг эдлэлээс нэхэх аргаар хийх дуураймал даавуу үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - шалны нэхмэл дэвсгэр үйлдвэрлэл (1323-т),
          - нэхмэл бус даавуу болон эсгий үйлдвэрлэл (1329-т),
          - нарийн нэхээст туузан даавуу үйлдвэрлэл (1329-т),
          - нэхмэл болон хэрээлсэн сүлжмэл даавуу үйлдвэрлэл (1321-т орно).
        • 1313. Нэхмэл эдлэлийн эцсийн шатны боловсруулалтын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хувцас, нэхмэл утас, ээрсэн утас, даавуу болон нэхмэл эдлэлийг цайруулах, будах үйл ажиллагаа
          - хувцас, нэхмэл утас, нэхмэл эдлэлийг сүлжих, угаах, хатаах, ууршуулах, шингээх, засах, сэлбэх, захчлах, будаг удаан барих бодис цацаж хатаах, хэлбэржүүлэх зэрэг үйл ажиллагаа
          - жийнсийг цайруулах
          - даавууг давхарлан дарж хатууруулах, хуниас хийх зэрэг түүнтэй төстэй үйл ажиллагаа
          - ус нэвтрэхгүй болгох, зузаан брезентэн материал, резинэн хамгаалалт, давхарлах, гадар будаг тавих
          - хувцас болон нэхмэл эдлэл дээр торгон хэвлэлээр хэвлэх Энэ ангид резин голлосон резинээр бүрсэн, гадарлах, резинтэй холимог даавуун материал үйлдвэрлэл орохгүй, харин 2219-т орно.
      • 139. Бусад нэхмэл эдлэл үйлдвэрлэл
        • 1391. Сүлжмэл, нэхмэл эдлэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - сүлжмэл, нэхмэл эдлэл үйлдвэрлэл: буржгар болон хоёр талдаа буржгар нэхээст даавуу; Рашель эсвэл түүнтэй төстэй машинаар нэхсэн тор, цонх, тавилгын зориулалттай нэхмэл эдлэл
          - нэхсэн, сүлжсэн бусад төрлийн эдлэл үйлдвэрлэл
          - нэхэх аргаар дууриамал арьсны үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - Рашель эсвэл түүнтэй төстэй машинаар нэхсэн тор, цонх, тавилгын зориулалттай нэхмэл эдлэл (1329-т),
          - нэхмэл, сүлжмэл хувцас үйлдвэрлэл (1430-т орно).
        • 1392. Нэхмэл, сүлжмэл хувцаснаас бусад нэхмэл, сүлжмэл эдлэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - нэхмэл, сүлжмэл эдлэлийг оруулан нэхмэл материалаар хийсэн нэхмэл эдлэл үйлдвэрлэл: ноосон хөнжил, аяллын хивс; ор, ширээ, жорлон эсвэл гал тогооны өрөөний даавуун эдлэл; хөнжил, бүх төрлийн бүтээлэг, дэр, олбог, дэвсгэр, жинтүү, гэрийн бүрээс, ор хөнжлийн даавуу гэх мэт
          - тавилгын эд зүйлс үйлдвэрлэл: хөшиг, бүтээлэг, тавилга, машины суудлын бүрээс гэх мэт эд зүйлс; брезент, майхан, асар, аяллын бараа, усан онгоцны далбаа, дарвуул, нарийн хөшиг, автомашин, машин эсвэл тавилганы сул бүрээс зэрэг эд зүйлс; туг, далбаа, дарцаг гэх мэт зүйлс; шорооны бүтээлэг, аяганы алчуур болон түүнтэй төстэй зүйлс, аврах хантааз, парашют зэрэг
          - цахилгаан хөнжлийн нэхмэл хэсгийн үйлдвэрлэл
          - гар аргаар нэхсэн хатгамал, гоёлын зүйлс үйлдвэрлэл
          - дугуйны бүрээс үйлдвэрлэл. Энэ ангид техникийн зориулалттай нэхмэл эдлэл үйлдвэрлэл орохгүй, харин 1329-т орно.
        • 1393. Хивс, хивсэнцэр үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - нэхмэл эдлэл үйлдвэрлэл: хивс, хивсэнцэр, дэвсгэр, хавтанцар
          - шалны сүлжмэл эдлэл, дэвсгэрийн үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - дэвсгэр болон хуниасан материалтай дэвсгэр үйлдвэрлэл (1629-т),
          - үйсэн шалны бүрээс үйлдвэрлэл (1629-т),
          - винил, линолеум зэрэг уян шалны бүтээлэг үйлдвэрлэл (2220-т орно).
        • 1394. Уяа, олс, татлага, оосор, тор үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - резин болон хуванцар шингээсэн, бүрхсэн, бүрсэн эсвэл хуйнд хийснээс үл хамааран уяа, олс, оосор, татлага болон нэхмэл утас эсвэл давхар эрчлээст олс эсвэл түүнтэй төстэй олс үйлдвэрлэл
          - торон сүлжмэл уяа, олс, татлага оосор үйлдвэрлэл
          - олс, татлага эсвэл торон бүтээгдэхүүн үйлдвэрлэл: загасны тор, усан онгоцны хамгаалалтын хэрэгсэл, ачааны дэвсгэр, ачааны сур, олс, татлага эсвэл металл цагирагтай утас гэх мэт үйлдвэрлэл Үсний тор үйлдвэрлэл 1410-т, цахилгаан татлага үйлдвэрлэл 2599-т тус тус орно.
        • 1399. Дээр дурдсан ангид ороогүй нэхмэл бусад эдлэл үйлдвэрлэл
          Тайлбар: Дэд салбар 13-т ороогүй төрөл бүрийн аргаар боловсруулсан төрөл бүрийн нэхмэл эдлэл, нэхмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхтэй холбоо бүхий үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - цавуулаг хэлбэртэй сүлжмэл бус нарийн нэхээст туузан даавуу үйлдвэрлэл
          - нэхмэл шошго, тэмдэг, хаяг гэх мэт зүйлс үйлдвэрлэл
          - гоёл чимэглэлийн нэхмэл эдлэл, хатгамал үйлдвэрлэл: тууз, бүч, номын хавчуурга, гоёл чимэглэлийн тууз
          - эсгий, эсгий эдлэл үйлдвэрлэл: гэрийн эсгий, туурга, гудас, ширдэг гэх мэт
          - эсгий гутал үйлдвэрлэл
          - жижиг, туузан торон хөшиг болон бусад торон эдлэл, үдээс, хатгамал гоёл чимэглэл үйлдвэрлэл
          - хуванцрыг шингээсэн, бүрсэн, бүрхсэн, наасан нэхмэл эдлэл үйлдвэрлэл
          - металлжуулсан даавуу эсвэл уяагаар томсон утас, сийлмэл хуванцар, нэхмэл материалан уяа, сүлжмэл утас эсвэл резин эсвэл хуванцараар бүрсэн, эсвэл ороосон нэхмэл утас, уяа
          - гар аргаар үйлдвэрлэсэн чанга эрчтэй сүлжмэл утсан дугуй нэхмэл оосор үйлдвэрлэл
          - бусад сийлсэн, бүрсэн нэхмэл эдлэл: гэрэлтүүлэх даавуу, зураачдад зориулсан маалинган даавуу үйлдвэрлэл, хулдаасан болон түүнтэй төстэй хатууруулсан нэхмэл эдлэл, цавуулаг эсвэл амилазын найрлагатай бүрсэн нэхмэл эдлэл үйлдвэрлэл
          - төрөл бүрийн нэхмэл эдлэл үйлдвэрлэл: сүлжмэл зулын гол, улайсгасан хийн бүрхүүл, хийн хоолой
          - нэхмэл бүрхүүл, резинэн хоолой, бүс, бүслүүрийн дамжуулагч, хөрвүүлэгч (металл болон бусад материалаар бэхэлсэн, бэхлээгүй), бэхэлгээний уяа, татлага уяа
          - нэхээсгүй эдлэл үйлдвэрлэл
          - даралт мэдрэмтгий туузан даавуу
          - урлагийн зориулалттай маалинган даавуун хавтан (канвас), гэрэлтүүлэгч даавуу үйлдвэрлэл
          - гутлын үдээс үйлдвэрлэл
          - энгэсэг түрхэх зөөлөн эдлэл, бээлий, түүний бүс үйлдвэрлэл тус тус орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - шалны сүлжмэл бүтээлэг үйлдвэрлэл (1322-т),
          - хөвөн даавуу, хөвөн эдлэл үйлдвэрлэл: гар нүүрийн алчуур, эрүүл ахуйн хөвөн бөглөө (1709-м),
          - резин голлосон резинээр бүрсэн, гадарласан материал, резинтэй холимог даавуу материалын үйлдвэрлэл (2219-т),
          - батжуулах зорилготой резинэн эсвэл хуванцар оруулсан хавтан, хавчаар үйлдвэрлэл (2219, 2220-т),
          - нэхмэл ороолттой цахилгаан утас үйлдвэрлэл (2599-т орно).
    • 14. Хувцас үйлдвэрлэл
      • 141. Үслэг, арьсан хувцаснаас бусад хувцас үйлдвэрлэл
        • 1410. Үслэг, арьсан хувцаснаас бусад хувцас үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид хувцас үйлдвэрлэл багтана. Материал нь бүрсэн, нэвчүүлсэн, резинэн гэх мэт байж болно. Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - савхин хувцас, үйлдвэрийн ажлын савхин хувцас, савхин хувцасны холимог үйлдвэрлэл
          - ажлын хувцас үйлдвэрлэл
          - дүрэмт хувцас үйлдвэрлэл
          - ээрсэн, ээрээгүй утсан, нэхмэл даавуун зэрэг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гадуур хувцас үйлдвэрлэл: дээл, цув, костюм, хослол, хүрэм, өмд, цамц гэх мэт
          - ээрсэн, ээрээгүй утсан, нэхмэл даавуун зэрэг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дотуур, унтлагын хувцас үйлдвэрлэл: цамц, богино цамц, футболка, дотуур өмд, богино өмд, унтлагын өмд, цамц, хувцас, дан дээл, хантааз, даашинз, нэлмэгэр хувцас, кофт, хөхний даруулга, корсет гэх мэт
          - нялх хүүхдийн өлгий, мөлхөө насны хүүхдийн өмд, усны хувцас гэх мэт үйлдвэрлэл
          - малгай, бүрх малгай үйлдвэрлэл
          - жижиг эдлэл үйлдвэрлэл: бээлий, бүс, туузан уяа, толгой, мөрний алчуур, зангиа, торон малгай гэх мэт үйлдвэрлэл
          - захиалгат хувцас үйлдвэрлэл
          - үслэг арьсан малгай үйлдвэрлэл
          - уллаагүй нэхмэл гутал үйлдвэрлэл
          - хувцас, малгай зэрэг дээр дурьдсан бүтээгдэхүүний эд ангийн үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - үслэг, арьсан хувцас үйлдвэрлэл (малгай орохгүй) (1420-т),
          - гутал үйлдвэрлэл (1520-т),
          - оёж, шаглаагүй, гэхдээ наасан резин болон хуванцар хувцас үйлдвэрлэл (2219, 2220-т),
          - спорт загварын арьсан малгай, бээлий үйлдвэрлэл (3230-т),
          - хамгаалалтын малгай үйлдвэрлэл (спортын малгайг оруулахгүй) (3290-т),
          - хувцас засварын үйл ажиллагаа (9529-т орно).
      • 142. Yслэг, арьсан эдлэл үйлдвэрлэл
        • 1420. Yслэг, арьсан эдлэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - үслэг, арьсаар хийсэн эдлэл үйлдвэрлэл: үслэг, арьсан хувцас, хувцасны тоноглол; үслэг, арьсан ялтас, хавчуурга зэрэг үслэг эд зүйлс
          - төрөл бүрийн үслэг эдлэл: оймс, үйлдвэрлэлийн гялтгануур даавуу Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - түүхий үслэг арьс боловсруулалт (014, 0170-т),
          - түүхий шир, арьс боловсруулалт (1010-т),
          - хийтэл савхи үйлдвэрлэл (ээрэх, нэхэх аргаар хийсэн урт үс) (1312, 1321-т),
          - үслэг малгай үйлдвэрлэл (1410-т),
          - хувцасны үслэг гоёл үйлдвэрлэл (1410-т),
          - үслэг арьсыг оёх, элдэх, будах (1511-т),
          - үслэг орсон гутал, шаахай үйлдвэрлэл (1520-т орно).
      • 143. Нэхмэл болон сүлжмэл хувцас үйлдвэрлэл
        • 1430. Нэхмэл болон сүлжмэл хувцас үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - нэхмэл болон сүлжмэл гадуур хувцас, бусад эдлэл үйлдвэрлэл: битүү захтай ноосон цамц, кардиган, ноосон цамц, богино хантааз болон түүнтэй төстэй бүтээгдэхүүн
          - бүх төрлийн оймс, трико үйлдвэрлэл Нэхмэл болон сүлжмэл эдлэл үйлдвэрлэл 1321-т орно.
    • 15. Арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
      • 151. Арьс шир элдэх, боловсруулах; аяны цүнх, гар цүнх, богц болон бэхэлгээ үйлдвэрлэл; үслэг арьс боловсруулах, будах үйл ажиллагаа
        • 1511. Арьс шир элдэх, засварлах, үслэг арьс боловсруулах, будах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - арьсыг элдэх, будах, давтах үйл ажиллагаа
          - илэг, илгэн цаас, зөөлөн савхи, металлжуусан савхи үйлдвэрлэл
          - арьс шир үйлдвэрлэл
          - үстэй үслэг арьс, ширийг цэвэрлэх, боловсруулах, элдэх, цайруулах, зүсэх, зөөлрүүүлэх, будах Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - фермерийн үйл ажиллагааны нэг хэсэг болох шир болон арьс боловсруулах (014-т),
          - нядалгааны шир болон арьс боловсруулах (1010-т),
          - арьсан гадуур хувцас үйлдвэрлэх (1410-т),
          - хиймэл арьс боловсруулах (2219, 2220 –т орно).
        • 1512. Аяны цүнх, гар цүнх, богц, бэхэлгээний төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - арьсны оруулгатай эсвэл хиймэл арьсан дэвсгэр, нэхмэл материал, хайлуулсан утас эсвэл цаасан хавтан зэрэг өөр бусад материалыг ашиглан арьсан эдлэл боловсруулахтай адил технологийн дагуу үйлдвэрлэгдсэн тээшний цүнх, гар цүнх болон түүнтэй төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - эмээл, морины тоноглол, хазаар, чөдөр, тушаа, ногт, ташуур болон бусад эдлэл үйлдвэрлэл
          - чемодан үйлдвэрлэл
          - бугуйн цагны металл бус оосор /даавуу, хуванцар, арьсан гэх мэт/
          - арьс ширэн эсвэл арьсан оруулгатай төрөл бүрийн эдлэл үйлдвэрлэл: жолооны бүс, боодлын материал гэх мэт
          - гутлын ширэн үдээс үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - гадуур арьсан хувцас үйлдвэрлэл (1420-т),
          - арьсан бээлий, малгай үйлдвэрлэл (1410-т),
          - гутал үйлдвэрлэл (1520-т),
          - унадаг дугуйны суудал үйлдвэрлэл (3092-т),
          - бугуйн цагны үнэт металлан оосор үйлдвэрлэл (3211-т),
          - бугуйн цагны үнэт металлан бус оосор үйлдвэрлэл (3212-т),
          - аврах бүс болон бусад төрлийн ажлын зориулалттай бүс, тэлээ үйлдвэрлэл (3290-т орно).
      • 152. Гутал үйлдвэрлэл
        • 1520. Гутал үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - төрөл бүрийн материалаар янз бүрийн аргаар үйлдвэрлэн хэв, загварт оруулсан бүх төрлийн зориулалттай гутал үйлдвэрлэл орно.
          - гуталны арьсан хэсэг үйлдвэрлэл: гутлын доод хэсэг, дээд хэсэг, гадна хэсэг болон дотор хэсэг, өсгий гэх мэт
          - гутлын түрий, шагай болон түүнтэй төстэй хэсгийн үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - гутлын улнаас бусад хэсгийн нэхмэл материал үйлдвэрлэл (1410-т),
          - гутлын хуванцар хэсгийн үйлдвэрлэл (2220-т),
          - резинэн гутал, өсгий, ул болон гуталны резинэн бусад хэсгийн үйлдвэрлэл (2219-т),
          - гуталны модон хэсгийн үйлдвэрлэл (1629-т),
          - спортын гутал үйлдвэрлэл (3230-м)
          - хиймэл эрхтэнд зориулсан гутал үйлдвэрлэл (3250-т орно).
    • 16. Тавилгаас бусад мод болон модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл; сүрэл, дэрсэн эдлэл үйлдвэрлэл
      • 161. Мод хөрөөдөх, харуулдах үйл ажиллагаа
        • 1610. Мод хөрөөдөх, харуулдах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - мод боловсруулах, хөрөөдөх, харуулдах
          - гуалинг зүсэх, хусах, өнгөлөх, нарийсгах
          - төмөр замын дэр мод үйлдвэрлэл
          - шалны мод үйлдвэрлэл
          - модон хана, модны үртэс, холтос үйлдвэрлэл
          - модыг хатаах үйл ажиллагаа
          - модыг химийн бодис эсвэл бүрэх замаар хамгаалах болон бусад материал боловсруулах Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - тэгш бус гадаргатай мод боловсруулах, гуалин бэлтгэх үйл ажиллагаа (0220-т),
          - банз, самбар, хавтан, фанер үйлдвэрлэх зориулалтын банзан хавтгай үйлдвэрлэл (1621-т),
          - савхан банз, нарийн мод, хэвэнд оруулсан мод үйлдвэрлэл (1622-т орно).
      • 162. Мод, үйсэн, үртэс болон холтсон бүтээгдэхүүний үйлдвэрлэл
        • 1621. Банзан хавтан, фанер, бусад хавтан үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - банз, фанер хийх эсвэл бусад зорилгоор нимгэн хавтан үйлдвэрлэл: тэгш гөлгөр болгох, будах, бүрэх, бэхжүүлэх (цаас эсвэл нэхмэл ар хийх); хээ угалзан хэлбэрт оруулах
          - фанер, банз болон түүнтэй төстэй давхарласан модон самбар, хавтан үйлдвэрлэл
          - жижиг самбар, утсан самбар үйлдвэрлэл
          - шахмал мод үйлдвэрлэл
          - цавуугаар давхарласан мод, давхарласан банзан мод үйлдвэрлэл
        • 1622. Мужааны зориулалттай модон материал, эд анги үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - барилгын үйлдвэрлэлд ихэвчлэн ашиглагдах модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл: дээврийн зүүлт мод, хүрээ; цавуугаар давхарласан, металлаар холбосон дээврийн модон тулгуур; хаалга, цонх, босгоны дэр мод, хүрээ болон нугас, цоож зэрэгт металл эд агуулсан болон агуулаагүй; шат, шатны хашлага; модон хэв, савлуур, модон шүр; паркетэн шал, нарийн мод гэх мэтийн угсармал хавтан; мод голлосон модон байшин, амбаар;
          - зөөврийн гэр үйлдвэрлэл
          - гэрийн мод үйлдвэрлэл
          - зөөвөрлөх зориулалтын бус модон хаалт үйлдвэрлэл
          - модон тэрэг үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - угсармал бус модон шал үйлдвэрлэл (1610-т),
          - гал тогооны тавилга болон номын тавиур, хувцасны шүүгээ үйлдвэрлэл (3100-т),
          - чөлөөтэй өөрөө зогсдог модон хана үйлдвэрлэл (3100-т орно).
        • 1623. Модон сав үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - жижиг сав, хайрцаг, хүрд, бортого болон тэдгээртэй төстэй модон эдлэл үйлдвэрлэл
          - тавиур, хайрцаг болон бусад модон самбар үйлдвэрлэл
          - торх, домбо, модон онгоц болон бусад торхон төрлийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - модон хүрд үйлдвэрлэл. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - аяны чемодан, ачааны цүнх үйлдвэрлэл (1512-т),
          - цүнх, сүлжсэн материалан хайрцаг үйлдвэрлэл (1629-т орно).
        • 1629. Модон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл; үйсэн, холтсон, сүлжсэн материалан жижиг эдлэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - төрөл бүрийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл: модон бариул, хүний хэрэглээний багаж, шүүр, сам; модон гутлын эд анги, тоноглол, шаахай, хувцасны өлгүүр; толь, зургийн модон хүрээ, гэр ахуйн хэрэгсэл, гал тогооны модон багаж; модон сийлбэр, хөшөө, чимэглэл, шигтгэмэл; үнэт эдлэл, үнэт чулуун ээмэг, бөгж зэрэг түүнтэй төстэй зүйлс хийх сав; дамар, дугуй, бул, ээрүүл, оёдлын утасны дамар болон түүнтэй төстэй модон эргэдэг зүйлс; болон модон бусад зүйлс;
          - байгалийн үйсэн мод боловсруулалт, үйс үйлдвэрлэл
          - шалны бүтээлгийг оруулаад байгалийн эсвэл үйлдвэрлэсэн үйсэн эдлэл үйлдвэрлэл
          - мод сүлжих, сүлждэг материалан бүтээгдэхүүн үйлдвэрлэл: шалны дэвсгэр, чийрс, дэлгэц, хайрцаг гэх мэт
          - араг, сагс, хулсан эдлэл үйлдвэрлэл
          - кофены мод, буурцгийн шош гэх мэт мод, модны гаралтай түүхий эд материалыг ашиглаж бэлтгэсэн гал хамгаалалтын зориулалттай гуалин үйлдвэрлэл
          - урлагийн зориулалттай маалинган даавуун эдлэлийн / толь болон зургийн модон жааз/ хүрээ үйлдвэрлэл
          - гутлын модон хэсэг /гутлын өсгий, ул/ үйлдвэрлэл
          - шүхрийн бариул, таяг түүнтэй төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - гаансны мод үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - нэхмэл материалан шалны дэвсгэр, бүтээлэг үйлдвэрлэл (1322-т),
          - аяны цүнх, чемодан үйлдвэрлэл (1512-т),
          - модон гутлын үйлдвэрлэл (1520-т),
          - шүдэнз үйлдвэрлэл (2029-т),
          - ханын цагийн хүрээ, жааз үйлдвэрлэл (2652-т),
          - нэхмэлийн үйлдвэрийн машины хэсэг болох модон дамар үйлдвэрлэл (2826-т),
          - тавилга үйлдвэрлэл (3100-т),
          - модон тоглоом үйлдвэрлэл (3240-т),
          - шүүр, сам болон багс үйлдвэрлэл (3290-т),
          - жижиг хайрцаг үйлдвэрлэл (3290-т орно).
    • 17. Цаас болон цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
      • 170. Цаас болон цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
        • 1701. Цаасны зутан, цаас болон картонон бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - механик болон химийн (уусгасан, уусгаагүй) аргаар эсвэл хагас химийн аргаар боловсруулсан цайруулсан, хагас цайруулсан, цайруулаагүй цаасны зутан/целлюлоз үйлдвэрлэл
          - хөвөн даавууны зутан үйлдвэрлэл
          - бэх арилгагч, хаягдал цаасны зутан/целлюлоз үйлвэрлэл
          - үйлдвэрлэлийн дараагийн шатанд зориулсан цаас болон картон үйлдвэрлэл
          - цаас, картоны боловсруулалтын дараах үе шат: цаас, картоныг бүрэх, бүрхэх, төлжүүлэх; атираат цаас үйлдвэрлэл; цаас, ламинатараар бүрсэн цаас, картон болон мөнгөлөг цаас үйлдвэрлэл
          - гар аргаар цаас үйлдвэрлэх үйл ажиллагаа
          - сонингийн болон бусад хэвлэлийн болон бичгийн цаас үйлдвэрлэл
          - целлюлозон хөвөн, целлюлозон утсан даавуу үйлдвэрлэл
          - хуйлаастай эсвэл том хавтгай хортой цаас үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - картон, атираат цаас үйлдвэрлэл (1702-т),
          - цаас, картон, зөөлөн эдэн эдлэлийг цаашид боловсруулах үйлдвэрлэл (1709-т),
          - гол бүтэц нь бүрмэл эсвэл давхарласан байх бүрхсэн эсвэл давхарласан цаас үйлдвэрлэл (бүрхсэн эсвэл давхарласан бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэж ангилагдсан ангийг харах),
          - зүлгүүрэн цаас үйлдвэрлэл (2399-т),
          - үйсэн бөглөө үйлдвэрлэл (3290-т орно).
        • 1702. Атираат цаас, цаасан болон картонон сав үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - атираат цаас, картон үйлдвэрлэл
          - атираат цаас, картонон сав үйлдвэрлэл
          - эвхдэг картонон сав үйлвэрлэл
          - хатуу биетийн сав, хайрцаг үйлдвэрлэл
          - цаасан болон картонон бусад сав үйлдвэрлэл
          - цаасан уут, хүүдий үйлдвэрлэл
          - бичиг хэргийн зориулалттай цаасан хайрцаг болон түүнтэй төстэй зүйлс үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - дугтуй үйлдвэрлэл (1709-т),
          - хэвлэх, дарах аргаар зөөлөн цаас үйлдвэрлэл (өндөг савлах хайрцаг, таваг хийх хайрцаг гэх мэт) (1709-т орно).
        • 1709. Цаас, картонон бусад зүйлс үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - өрхийн болон хувийн хэрэглээний эрүүл ахуйн цаас целлюлозон хөвөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл: ариутгагч цэвэрлэгч алчуур, цаас; нусны алчуур, ам арчих цаас; жорлонгийн цаас; ариун цэврийн алчуур, тампон, хөвөн алчуур, хүүхдийн амны алчуур; аяга, таваг, сав суулганы зөөлөн алчуур, цаас;
          - нэхмэл хөвөн эдлэл: ариун цэврийн алчуур, эрүүл ахуйн тампон гэх мэт
          - бичгийн болон хэвлэлийн шууд хэрэглээний цаас үйлдвэрлэл - компьютерын хэвлэлийн шууд хэрэглээний цаас үйлдвэрлэл
          - хортой шууд хэрэглээний цаас үйлдвэрлэл
          - олшруулагч болон хортой шууд хэрэглээний цаас үйлдвэрлэл
          - наалдамхай, цавуулаг шууд хэрэглээний цаас үйлдвэрлэл
          - дугтуй болон захианы цаас үйлдвэрлэл
          - бүртгэл, санхүүгийн товхимол, хавтас, альбом болон тэдгээртэй төстэй сурах бичгийн болон бичиг хэргийн цаас үйлдвэрлэл
          - бичиг хэргийн цаасан хайрцаг, сав, уут, хүүдий, товч тэмдэглэлийн дэвтэр үйлдвэрлэл
          - хуванцар болон нэхмэл ханын цаасыг оруулаад ханын цаас болон түүний адил ханын бүрээс үйлдвэрлэл
          - хаяг шошгоны цаас үйлдвэрлэл
          - шүүлтүүрийн зориулалттай цаас, картон үйлдвэрлэл
          - цаас, цаасан дамар үйлдвэрлэл
          - өндөг савлах цаасан хайрцаг болон савлагаанд зориулж хэвлэсэн цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - номны цаасан хавтас үйлдвэрлэл Том хэмжээний цаас, картон бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1701-т, цаасан бүтээгдэхүүн дээр хэвлэх 3240-т, цаасан, картонон тоглоом үйлдвэрлэл 3240-т тус тус орно.
    • 18. Хэвлэх, дуу бичлэгийн хувилах, дахин үйлдвэрлэх үйл ажиллагаа
      • 181. Хэвлэх болон түүнд туслах үйл ажиллагаа
        • 1811. Хэвлэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа багтана:
          - сонин, сэтгүүл болон бусад тогтмол хэвлэл, ном, сурталчилгааны хуудас, хөгжим болон хөгжмийн эх бичлэг, газрын зураг, атлас, зурагт хуудас, сурталчилгааны каталог, хөтөлбөр, төлөвлөгөө болон бусад хэвлэмэл сурталчилгааны материал, шуудангийн марк, татварын тамга, баримт бичгийн толгой, үнэт цаас, чек, тасалбар, хонжворт сугалаа болон хамгаалалтын бичиг, өдрийн тэмдэглэл, цаг тооны бичиг, бизнесийн маягт болон бусад худалдааны хэвлэмэл бичиг баримт, хувийн бичиг хэргийн материал болон бусад хэвлэмэл зүйлийг хэвлэлийн газар, офсет хэвлэл, фото сийлбэр хэвлэл, флексографик болон бусад хэвлэл, хувилагч машин, компьютер хэвлэл, төвгөр хэвлэл ашиглан хэвлэх үйл ажиллагаа
          - даавуу, хуванцар, шил, металл, мод, керамик дээр шууд хэвлэх үйл ажиллагаа Хэвлэгдэж буй материалын зохиогчийн эрх хамгаалагдсан байна. Хаяг, шошго хэвлэх үйл ажиллагаа (дардас, сийлбэр хэвлэл, флексографик хэвлэл болон бусад) мөн орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - нэхмэл, оёмол эдлэл, хувцсан дээрх торгон хэвлэл (1313-т),
          - цаасан эдлэлийн үйлдвэрлэл, тухайлбал, үдэгч (1709-т),
          - хэвлэмэл эдлэлийг хэвлэх үйл ажиллагаа (581-т),
          - баримтыг хуулбарлах үйл ажиллагаа (8219-т орно).
        • 1812. Хэвлэлийн туслах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хэвлэмэл хуудсууд тухайлбал, ном, сурталчилгааны хуудас, сэтгүүл, каталог зэргийн нугас тогтоох, үдэх, оёх, цавуудах, гоёх, чимэх, тамгалах гэх мэт үйл ажиллагаа
          - зохиол бүтээлийн эх бэлтгэл, үсэг өрөлт, хэвлэлийн өмнөх эх бэлтгэл, оруулах үйл ажиллагаа болон судлах, үсэг таних, электрон хувилбар хийх үйл ажиллагаа
          - зураг, дүрс суулгах болон хальс, электрон хэлбэрийг суулгах, суурилуулах үйл ажиллагааг оруулан пянз хийх үйлчилгээ (цаасан хэвлэл, офсет хэвлэлийн үйл ажиллагаа)
          - сийлбэр хийх бортогыг сийлэх, сийлбэрлэх үйл ажиллагаа
          - гэрэл мэдрэмтгий полимер, үнэт металлыг өнгөлөх үйл ажиллагаа
          - хэвлэх, тэмдэг дарах, албан тамгыг бэлтгэх үйл ажиллагаа
          - загвар гаргах үйл ажиллагаа
          - чулуун бар, модон сийлбэр хийх үйл ажиллагаа
          - хэвлэлийн график зурган бүтээгдэхүүнийг нөхөн сэргээх үйлдвэрлэл
          - хэвлэмэл бүтээгдэхүүний хар зураг, схем, загвар гаргах үйл ажиллагаа
          - будганд оруулах, будгаар тамгалах, хараагүй хүмүүст зориулсан номыг хуулах, нүхлэх, өрөмдөх, гоёл чимэглэл хийх, өнгөлөх, ламинат хийх, бүрдүүлэх зэрэг зургийн бусад үйл ажиллагаа
      • 182. Дуу бичлэг хуулбарлах үйл ажиллагаа
        • 1820. Дуу бичлэг хуулбарлах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хөгжмийн болон бусад грамафон бичлэг, компакт диск, хуурцагны эх хувиас хувилах үйл ажиллагаа
          - киноны хальс болон бусад видео бичлэг, компакт диск, хуурцагны эх хувиас хуулбарлах үйл ажиллагаа
          - програм хангамж, мэдээлэл бүхий диск, хуурцагны эх хувиас хуулбарлах үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хэвлэмэл зүйлсийг дахин үйлдвэрлэх үйл ажиллагаа (1811-т),
          - програм хангамжийг хэвлэх үйл ажиллагаа (5820-т),
          - DVD болон бусад ижил дуу бичлэгийн хэрэгсэл дээрх кино, видео, дүрс бичлэгийг үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа (5911, 5912, 5913-т),
          - театрын зориулалтаар киног хуулбарлах үйл ажиллагаа (5913-т),
          - бичлэг, аудио бичлэгийн эх хувь үйлдвэрлэх үйл ажиллагаа (5920-т орно).
    • 19. Кокс болон газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
      • 191. Коксын зууханд боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
        • 1910. Коксын зууханд боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - коксын зуухны үйл ажиллагаа
          - кокс, хагас кокс үйлдвэрлэл
          - давирхайтай, давирхайлаг кокс үйлдвэрлэл
          - коксын зуухны хий үйлдвэрлэл
          - боловсруулаагүй нүүрс, хүрэн нүүрсний давирхай үйлдвэрлэл
          - коксыг бөөгнөрүүлэх үйл ажиллагаа.
      • 192. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
        • 1920. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид түүхий газрын тосноос шингэн, хийн түлш, бусад бүтээгдэхүүн болон замын хар /битум/, тэдгээрийн бутархай бүтээгдэхүүн гарган авах үйлдвэрлэл орно. Нефтийн боловсруулалт дараах үйл ажиллагаанаас бүрдэнэ: бутлах, түүхийн газрын тосыг нэрэх, хагалах Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - газолин, керосин зэрэг моторын түлш үйлдвэрлэл
          - түлш үйлдвэрлэл: хөнгөн, дунд, хүнд түлшний масло, боловсруулсан хийнүүд, тухайлбал, этан, пропан, бутан гэх мэт
          - хаягдал тосыг оруулаад газрын тос, тосон суурьтай тосолгооны материал үйлдвэрлэл
          - нефтийн химийн салбарт болон замын хучилтанд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - цагаан спирт, вазелин, керосины лав, нефтийн царцмал зэрэг бусад төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - хатуу нүүрсний болон хүрэн нүүрсний брикет үйлдвэрлэл
          - нефтийн брикет үйлдвэрлэл
          - биотүлшийг холих, тухайлбал, спиртийг нефтьтэй холих (спиртэн хий) үйл ажиллагаа
    • 20. Хими, химийн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
      • 201. Химийн үндсэн материал, бордоо, азотын холимог, анхдагч хэлбэртэй хуванцар, нийлэг, резин үйлдвэрлэл
        • 2011. Химийн үндсэн бодис үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид халуун, өндөр градуст бутлах, цэвэршүүлэх зэрэг үндсэн боловсруулалтыг ашиглан химийн бодис үйлдвэрлэл орно. Энд үр дүн нь ихэвчлэн химийн тусгай элемент эсвэл тусгайлан тодорхойлсон химийн нэгдэл байна. Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - шингэн, шахмал үйлдвэрийн болон эмчилгээний зориулалттай хий үйлдвэрлэл: үндсэн хий; шингэн болон шахмал хий; хөргөх хий; аж үйлдвэрийн холимог хий; нүүрстөрөгчийн диоксид зэрэг идэвхгүй хий; тусгаарлагч хий
          - үндсэн хэлбэртэй эсвэл өтгөрүүлсэн хэлбэртэй будаг, пигмент үйлдвэрлэл
          - химийн элементүүд үйлдвэрлэл
          - нитратын хүчлээс бусад органик бус хүчил үйлдвэрлэл
          - аммиакаас бусад шүлт, үнсэн шүлт болон бусад органик бус бодис үйлдвэрлэл
          - органик бус бусад нэгдлүүдийн бодис үйлдвэрлэл
          - үндсэн органик химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл: ханасан, ханаагүй цагирган бус нүүрстөрөгч, устөрөгчийн нэгдэл; ханасан, ханаагүй цагирган нүүрстөрөгч, устөрөгчийн нэгдэл; цагирган, цагирган бус спирт; цууны хүчил оруулан олон болон хагас-карбоксилийн хүчил; альдегид, кетон, хинин, давхар, поли хүчилтөрөгч зэрэг хүчилтөрөгчийн бусад үүрэгтэй нэгдлүүд; синтетик глицерол; аммиакийг оруулаад азотын үйлчилгээтэй органик нэгдлүүд; спирт болон эстерийг үйлдвэрлэхэд чихрийн нишингэ, эрдэнэ шиш эсвэл түүнтэй төстэй ургамлыг исэлдүүлэх; органик бус бусад нэгдэл, модны цэвэршүүлсэн бүтээгдэхүүн (модны нүүрс)
          - цэвэршүүлсэн ус үйлдвэрлэл
          - синтетик анхилуун үнэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - төмрийн пиритийг шарах үйл ажиллагаа Энэ ангид дараах үйлдвэрлэл мөн багтана:
          - гэрэл цацруулах, гэрэлтүүлэх төрлийн бодис үйлдвэрлэл
          - цацраг идэвхт ашигт малтмал болох уран болон тоорын баяжмал үйлдвэрлэл
          - метан, этан, бутан, пропаны ханд гаргах үйл ажиллагаа (0620-т),
          - нефтийг цэвэршүүлэн этан, бутан, пропант түлшний хий үйлдвэрлэл (1920-т),
          - азотын бордоо, азотын нэгдэл үйлдвэрлэл (2012-т),
          - шивтрийн хий үйлдвэрлэл (2012-м),
          - аммониум хлор үйлдвэрлэл (2012-т),
          - нитрат, калийн нитрат үйлдвэрлэл (2012-т),
          - аммониум карбон үйлдвэрлэл (2012-т),
          - анхдагч хэлбэртэй хуванцар үйлдвэрлэл (2013-т),
          - анхдагч хэлбэртэй синтетик каучук үйлдвэрлэл (2013-т),
          - будаг, пигмент үйлдвэрлэл (2022-т),
          - боловсруулаагүй глицерол үйлдвэрлэл (2023-т),
          - байгалийн гаралтай тос үйлдвэрлэл (2029-т),
          - анхилуун цэвэршүүлсэн ус үйлдвэрлэл (2029-т),
          - салицили болон О-асетсалицилик хүчил үйлдвэрлэл (2100-т орно).
        • 2012. Бордоо, азотын холимог нэгдлийн бодис үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - бордоо үйлдвэрлэл: шууд эсвэл нийлмэл азотын, фосфатын эсвэл калийн бордоо; давс, боловсруулаагүй байгалийн фосфат болон калийн давс
          - нэгдмэл азотын бүтээгдэхүүн үйлдвэрлэл: азотын болон сульфатын нэгдэл, аммиак, нашатырь, аммиакийн исэл, нитрит болон калийн нитрит Хүлэр агуулсан хөрс үйлдвэрлэл, байгалийн шороо, элс, шавар болон эрдэс бодисыг хольсон хөрс үйлдвэрлэл мөн энэ ангид орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хаягдал бордоо олборлолт (0891-т),
          - шавьж, хортон устгагч зэрэг хөдөө аж ахуйн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (2021-т),
          - бордоо, холимог бордооны хаягдлыг ариутгах, боловсруулах үйл ажиллагаа (3821-т орно).
        • 2013. Анхдагч хэлбэртэй хуванцар, нийлэг резин үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид резин, хуванцар материал, хувиргаагүй нийлэг резин үйлдвэрлэл орно:
          - анхдагч хэлбэртэй хуванцар эдлэл үйлдвэрлэл: этилин, пропилине, стайрин, хлор, ацетатын, ванилын хлор, ванилын ацетат, аклирик зэрэг полимер; полиамид; пенолик, эпохид резин болон полиэтерс; алкидийн болон полистр резин; силикон; полимерт үндэслэсэн ион солилцуур
          - анхдагч хэлбэрийн нийлэг резин үйлдвэрлэл: нийлэг резин; фактис
          - синтетик, байгалийн гаралтай каучук болон каучуктай адил бохь үйлдвэрлэл
          - целлюлоз болон түүний химийн хоёрдогч найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл Нийлмэл болон нийлэг үйлдвэрлэл 2030-т, хуванцар бүтээгдэхүүнүүдийг туузлах үйлдвэрлэл 3830-т тус тус орно.
      • 202. Химийн бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл
        • 2021. Бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон хортон шавьжтай тэмцэх бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - шавьж устгагч, родентуудыг болон мөөгөнцрүүдийг устгагч үйлдвэрлэл
          - хэт ургуулахгүй байх бүтээгдэхүүнүүд, ургамлын өсөлтийг зохицуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - бактер устгагч (хөдөө аж ахуйн болон бусад хэрэглээний) үйлдвэрлэл
          - хөдөө аж ахуйн химийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл Бордоо, азотын нэгдлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2012-т орно.
        • 2022. Будаг, лак болон үүнтэй ижил төстэй будаг, хэвлэлийн бэх ба давирхайны үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - будаг, лак, паалан үйлдвэрлэл
          - найруулсан болон өнгө оруулсан будаг үйлдвэрлэл
          - паалан, шил болон үүнтэй ижил төстэй бэлдмэл үйлдвэрлэл
          - давирхай үйлдвэрлэл
          - галд тэсвэргүй чигжээс болон өнгөлгөөний бэлдмэл үйлдвэрлэл
          - органик нийлмэл уусмал үйлдвэрлэл
          - найруулсан будаг, лак арилгагчийн үйлдвэрлэл
          - хэвлэлийн бэх үйлдвэрлэл.
        • 2023. Саван, ариутгагч бодис, цэвэрлэгээний болон өнгөлгөөний бэлдмэлүүд, сүрчиг ба ариун цэврийн өрөөний бэлдмэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - органик ил идэвхтэй бодис үйлдвэрлэл
          - саван үйлдвэрлэл
          - саван болон ариутгагч бодистой цаас, эсгий, хөвөн үйлдвэрлэл
          - түүхий глицерин үйлдвэрлэл
          - ил идэвхтэй бэлдмэлүүд үйлдвэрлэл: хуурай болон шингэн угаалгын нунтаг, ариутгагч бодис; сав суулга угаах бэлдмэл; нэхмэл эдлэл зөөлрүүлэгч
          - цэвэрлэгээний болон өнгөлгөөний бүтээгдэхүүн үйлдвэрлэл: өрөөг ариутгах, сайхан үнэртэй болгох бэлдмэл; арьс өнгөлөгч болон тос; мод өнгөлөгч болон тос; шил, металл өнгөлөгч; цэвэрлэгээний нунтаг ба шингэн агуулсан цаас, хөвөн гэх мэт
          - сүрчиг болон ариун цэврийн өрөөний бэлдмэл үйлдвэрлэл: сүрчиг болон ариун цэврийн өрөөний ус; гоо сайхны бэлдмэл; нарнаас хамгаалах бэлдмэл; хумс заслын бэлдмэл; шампунь, үсний лак, үс буржийлгах болон шулуун болгох бэлдмэл; шүдний оо, амны эрүүл ахуйн бэлдмэл; сахал хусахаас өмнө ба хуссаны дараа хэрэглэх сахлын бэлдмэл; дезодорант болон ванны давс Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - химийн бодисны үйлдвэрлэл (2011-т),
          - нефтийн бүтээгдэхүүнээс гаргаж авсан глицерин үйлдвэрлэл (2011-т),
          - байгалийн үндсэн тосны боловсруулалт (2029-т орно).
        • 2029. Химийн бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - тэсрэх бодис үйлдвэрлэл
          - тэсрэмтгий бодис, сумны гол, тэслэгч, дохионы хэрэгслийн үйлдвэрлэл
          - желатин болон түүний үүсмэл, цавуу, цавуулаг бодис, резинэн цавуу, цавуулаг бодис үйлдвэрлэл
          - байгалийн гаралтай анхилуун бүтээгдэхүүний ханд үйлдвэрлэл
          - давирхай үйлдвэрлэл
          - усаар нэрсэн анхилуун үнэртэн үйлдвэрлэл
          - үнэртэй ус болон хүнсний үйлдвэрлэлд зориулсан анхилуун бүтээгдэхүүний найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - фото хальс, зураг, гэрэлд мэдрэмтгий цаас болон бусад гэрэлд мэдрэмтгий далд материалын үйлдвэрлэл
          - фото хальсны химийн бэлдмэл үйлдвэрлэл
          - янз бүрийн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл: пептон, пептоны үүсмэл, бусад уураг бодис болон тэдгээрийн үүсмэл үйлдвэрлэл; үндсэн /оригиналь/ тос; химийн аргаар үйлдвэрлэсэн тос; нэхмэл болон арьс боловсруулахад хэрэглэдэг тос; гагнуурын цавуу, нунтаг металлыг уусгахад хэрэглэдэг бодис; цемент үйлдвэрлэхэд ордог нэмэлт бодис; идэвхижүүлсэн нүүрстөрөгч, тосны нэмэлт бодис, резин хурдасгагч, химийн урвалын бодис болон үйлдвэрлэлд ашигладаг бусад химийн бодисууд; хагарах гэмтэхийн эсрэг болон хөлдөлтийн эсрэг бэлдмэлүүд; задлан шинжилгээний болон лабораторийн урвалын холимог нийлмэл бодис Энд бичих, зурах зориулалтын бэх үйлдвэрлэл, шүдэнз үйлдвэрлэл мөн хамрагдана. Энэ ангид орохгүй:
          - химийн үндсэн бүтээгдэхүүн (2011-т),
          - цэвэршүүлсэн усны үйлдвэрлэл (2011-т),
          - синтетик анхилуун бүтээгдэхүүн үйлдвэрлэл (2011-т),
          - хэвлэлийн бэх үйлдвэрлэл (2022-т),
          - үнэртэн болон ариун цэврийн бэлдмэл үйлдвэрлэл (2023-т),
          - хар тосноос гаргаж авсан цавуулаг бодисны үйлдвэрлэл (2399-т орно).
    • 21. Эм, эм бэлдмэл, химийн болон ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
      • 210. Эм, эм бэлдмэл, химийн болон ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
        • 2100. Эм, эм бэлдмэл, химийн болон ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - эмчилгээний зориулалтаар хэрэглэгдэх эм зүйн шинжилгээ, судалгаагаар баталгаажсан эм, тариа үйлдвэрлэл: антибиотик, витамин, салицилийн болон ацетилен-салицилийн хүчил зэрэг бүтээгдэхүүн
          - цус боловсруулах үйл ажиллагаа
          - эм тариа үйлдвэрлэл: ийлдэс болон бусад цусан бэлдмэл; вакцин; сэтгэл мэдрэлийн эм тариа, бусад бүрийн эм, тарианы үйлдвэрлэл
          - гадуур хэрэглэх зориулалттай, эм бэлдмэл, дааврын гаралтай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл үйлдвэрлэл
          - жирэмслэлтийг шалгах тестийг оруулаад эмнэлгийн оношлогооны бэлдмэлийн үйлдвэрлэл
          - цацраг идэвхт оношлогооны бодис үйлдвэрлэл
          - био технологийн эм тариа үйлдвэрлэл
          - биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - химийн гаралтай цэвэр саахар үйлдвэрлэл
          - булчирхайн ханд болон булчирхай боловсруулах үйлдвэрлэл
          - эмнэлгийн ариутгасан хөвөн, боолт, самбай, ороох материал, мэс заслын оёдлын утас зэрэг үйлдвэрлэл
          - эмийн зориулалттай ургамлын гаралтай бэлдмэл үйлдвэрлэл (үүнд, нунтаглах, ангилах зэрэг үйл ажиллагаа орно.) Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - эмийн ургамлын хандны үйлдвэрлэл (гаа, чамомайл зэрэг) (1079-т),
          - шүдний ломбоны болон шүдний паалангийн үйлдвэрлэл (3250-т),
          - ясыг сэргээх цемент үйлдвэрлэл (3250-т)
          - эмийн бөөний худалдаа (4649-т),
          - эмийн жижиглэнгийн худалдаа (4772-т),
          - эм, эмийн бэлдмэлийг савлах үйл ажиллагаа (8292-м)
          - эмийн болон био технологийн судалгаа, шинжилгээний ажил (7210-т орно).
    • 22. Резинэн болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл
      • 221. Резинэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
        • 2211. Резинэн дугуй, хоолой үйлдвэрлэл, резинэн дугуйг засварлах, дахин боловсруулах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гэрийн тавилга, тоглоом, нисэх онгоц, хөдөлгөөнт машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн болон бусад хэрэглээний резинэн дугуй үйлдвэрлэл: шахсан хийтэй дугуй; хатуу эсвэл жинтүүн дугуй
          - дугуйны дотуур олгой (хаймар) үйлдвэрлэл
          - солигддог гишгүүр дугуй, дугуйны хээ орлуулагч үйлдвэрлэл
          - дугуй засварлах, дахин боловсруулах үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хоолойг засварлах материал үйлдвэрлэл (2219-т),
          - дугуй, хоолой засварлах, солих, нөхөх үйл ажиллагаа (4520-т орно).
        • 2219. Резинэн бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хайлуулсан, хайлуулаагүй, нягтруулсан нийлэг болон байгалийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл: резинэн хавтан, хавтас, хавчаар, саваа, дэгээ, бичиг хэрэгслийн зүйлс; дамжуулагч хоолой (конвейер), гуурс, шланг; резинэн дамжуулагч, дамжуулагч тууз, дамжуулагч бүс, бэхлэгч; эрүүл ахуйн резинэн эдлэл: бэлгэвч, хөх, халуун усны сав зэрэг; хувцасны резинэн хэрэглэлүүд(оёогүй хамтад нь бэхэлсэн тохиолдолд); резинэн утас, олс; резинжүүлсэн утас, даавуу; резинэн цагираг, жижиг хэрэглэл, тэмдэг; резинэн эвхдэг хөнжил; хийлдэг резинэн гудас; хийлдэг бөмбөлөг
          - резинэн сойз
          - хатуу резинэн иш, бариул
          - хатуу резинэн сам, үсний зүү, үс шүүгч
          - засварын резинэн материал үйлдвэрлэл
          - резин голлосон резинээр бүрсэн, гадарласан материал, резинтэй холимог даавуун материалын үйлдвэрлэл
          - усны резинэн матрас үйлдвэрлэл
          - банны резинэн малгай, хормогч үйлдвэрлэл
          - резинэн борооны цув, усны хувцас үйлдвэрлэл
          - бэлгэвч үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - дугуйны хаймрын олсон материал үйлдвэрлэл (1329-т),
          - сунадаг материалтай хувцас үйлдвэрлэл (1410-т),
          - резинэн гутал үйлдвэрлэл (1520-т),
          - резинээр хийсэн цавуу, цавуулаг бодис үйлдвэрлэл (2029-т),
          - дугуйны хээ оруулагч зурвас үйлдвэрлэл (2211-т),
          - хийлдэг сал, завины үйлдвэрлэл (3011, 3012-т),
          - даавуулаг резинэн гудас үйлдвэрлэл (3100-т),
          - хувцаснаас бусад спортын резинэн хэрэгсэл үйлдвэрлэл (3230-т),
          - резинэн тоглоом үйлдвэрлэл (хүүхдийн цөөрөм, хийлдэг завь, бөмбөг, амьтан зэрэг) (3240-т),
          - сэргээн засварласан резинэн эдлэл үйлдвэрлэл (3830-т орно).
      • 222. Хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл
        • 2220. Хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ бүлэгт шинэ буюу хэрэглэсэн (өөрөөр хэлбэл, хаягдал) хуванцрыг ашиглан завсрын болон эцсийн бүтээгдэхүүнийг хэвэнд шахах, дарах, халаах, цутгах үйл ажиллагаа орно. Боловсруулалтын дүнд төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж болно. Энэ бүлэгт дараах үйлдвэрлэл багтана:
          - боловсруулсан болон хагас боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл: хуванцар хавтан, хавтас, киноны хальс, цар, бичгийн хавчаар зэрэг (наалдамхай эсвэл наалдамхай бус)
          - хуванцараар хийсэн эцсийн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэл: дамжуулагч хоолой (конвейер), гуурс, шланг хоолойн угсралтын хэрэгслүүд
          - бараа савлахад зориулсан хуванцар хэрэгсэл: хуванцар сав, сагс, хайрцаг, гэр, ундааны сав гэх мэт
          - барилгын хуванцар хэрэглэл: хуванцар хаалга, цонх, хүрээ, цонхны хаалт, хөшиг, зах; цистерн, ус, хий, шингэн агуулах сав, хадгалах сав; хуванцар шал, эвхдэг тааз, хана, хавтанцар гэх мэт; эрүүл ахуйн хуванцар хэрэглэл, хуванцар ванн, шүршүүр ванн, угаалтуур, жорлонгийн суултуур, почки гэх мэт
          - хуванцар ширээ, гал тогооны болон жорлонгийн өрөөний хуванцар эдлэлийн үйлдвэрлэл
          - цейлофан киноны хальс, хавтас винил, линолеум ашигласан уян хатан шалны хулдаас үйлдвэрлэл
          - хиймэл чулуу үйлдвэрлэл
          - төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл: хуванцар малгай, тусгаарлагч хэрэгсэл, гэрэлтүүлэгчийн зарим эд анги, албан тасалгааны болон сургуулийн хэрэгсэл, хувцасны тоноглол (оёогүй хамтдаа бэхэлсэн тохиолдолд), тавилгын жижиг хэрэгсэл, жижиг баримлууд, шилжүүлэх болон дамжуулах бүс, өөрөө наадамхай хуванцар хальс, ханын цаас, гутал, тамхины гаанс, сам, үсний хайч, шинэ чамин эдлэл гэх мэт Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - тээшний хуванцар эдлэл үйлдвэрлэл (1512-т),
          - хуванцар гутал үйлдвэрлэл (1520-т),
          - анхдагч хэлбэртэй хуванцар эдлэл үйлдвэрлэл (2013-т),
          - резин, нийлэг хэрэгсэл үйлдвэрлэл (221-т),
          - хуванцар тавилга, хогшил үйлдвэрлэл (3100-т),
          - даавуулаг резинэн гудас үйлдвэрлэл (3100-т),
          - спортын хуванцар хэрэглэлүүд үйлдвэрлэл (3230-т),
          - хуванцар тоглоом, наадгай үйлдвэрлэл (3240-т),
          - эмнэлгийн болон шүдний хуванцар материал, хэрэгсэл үйлдвэрлэл (3250-т),
          - нүдний эмнэлгийн хуванцар материал, хэрэгсэл үйлдвэрлэл (3250-т),
          - хуванцар хамгаалалтын малгай болон бусад хувийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий хуванцар хэрэглэлүүдийн үйлдвэрлэл (3290-т орно).
    • 23. Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл
      • 231. Шил бол шилэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
        • 2310. Шил бол шилэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид янз бүрийн хэлбэртэй шил, шилэн эдлэл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа орно:
          - төмөр утсаар бөхөлсөн, өнгөжүүлсэн болон энгийн хавтгай шил үйлдвэрлэл
          - нягтруулсан, давхарласан хавтгай шил үйлдвэрлэл
          - шилэн хоолой, саваа үйлдвэрлэл
          - шилэн зам хучлагын хавтан үйлдвэрлэл
          - шилэн толь үйлдвэрлэл
          - олон дахин давхарласан тусгайрлах зориулалтын шил үйлдвэрлэл
          - болор эсвэл шилэн лонх болон бусад хадгалах сав үйлдвэрлэл
          - болор болон шилэн эдлэл, бусад сав үйлдвэрлэл
          - шилэн хөвөн, нэхмэл бус бүтээгдэхүүнийг оруулаад шилэн утас үйлдвэрлэл
          - лаборатори, эрүүл ахуй, эмийн сангийн шилэн сав үйлдвэрлэл
          - ханын эсвэл бугуйн цагны шил, нүдний шил, харааны тохиргоогүй хараа зүйн хэрэгсэл үйлдвэрлэл
          - гоёл чимэглэлийн дуураймал шилэн сав үйлдвэрлэл
          - шилэн тусгаарлагч, шилэн тусгаарлагчиийн жижиг тоноглол үйлдвэрлэл
          - гэрлийн шилний шилэн бүрхүүл үйлдвэрлэл
          - хэлбэр оруулсан шил үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - шилэн утсаар нэхсэн материал, эдлэл үйлдвэрлэл (1312-т),
          - хараа зүйн тохируулгатай нүдний шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (2670-т),
          - мэдээлэл болон дүрс дамжуулахад зориулсан шилэн кабель утасны үйлдвэрлэл (2371-т),
          - шилэн тоглоомын үйлдвэрлэл (3240-т),
          - тариур болон эмнэлгийн лабораторийн бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэл (3250-т орно).
      • 239. Төмөрлөг бус бусад эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл
        • 2391. Галд тэсвэртэй материал бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - галд тэсвэртэй керамик, бетон үйлдвэрлэл
          - галд тэсвэртэй шаазан эдлэл үйлдвэрлэл: силикон эдээр хийсэн халдаггүй шаазан эдлэл;
          - галд тэсвэртэй тоосго, блок, хавтан гэх мэт материал;
          - гүц, бодис хадгалах сав, цорго, хоолой, суваг зэрэг эдлэл
          - магнийн исэл, кальци магнийн нэгдлийн эсвэл хлор төмрийн нэгдлийн эрдэс бодис агуулсан галд тэсвэртэй эдлэл үйлдвэрлэл
        • 2392. Барилгын шавран материалын үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ бүлэгт дараах үйл ажиллагаа багтана:
          - галд тэсвэргүй керамик зуух, ханын хавтан, чимэглэсэн блок үйлдвэрлэл
          - галд тэсвэргүй керамик хавтан, замын хавтан үйлдвэрлэл
          - галд тэсвэргүй шавран барилгын материал үйлдвэрлэл
          - вааран тоосго, дээврийн хавтан, ил зуухны яндан, хоолой, ус дамжуулах хоолой үйлдвэрлэл
          - шатаасан шавраар хийсэн шалны хавтан үйлдвэрлэл
          - ариун цэврийн керамик хэрэгсэл үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - хиймэл чулуу үйлдвэрлэл (зассан гантиг) (2220-т),
          - галд тэсвэртэй вааран бүтээгдэхүүн үйлдвэрлэл (2391-т орно).
        • 2393. Шаазан болон керамик бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - сав суулга, аяга, таваг, гэр ахуйн, жорлонгийн зориулалттай керамик үйлдвэрлэл
          - керамик баримал болон гоёл чимэглэлийн бусад эдлэл үйлдвэрлэл
          - цахилгаан тусгаарлагч, керамик тусгаарлагч хэрэгслийн үйлдвэрлэл
          - керамик эдлэлийн туршилтын лабораторийн химийн болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - бараааг савлах, зөөх зориулалттай бортого, ваар, түүнтэй адилтгах бусад хэрэгсэл үйлдвэрлэл
          - керамик тавилга үйлдвэрлэл
          - керамик бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - хиймэл чулуун үйлдвэрлэл (зассан гантиг) (2220-т),
          - галд тэсвэртэй керамик эдлэл үйлдвэрлэл (2391-т),
          - барилгын керамик материал үйлдвэрлэл (2392-т),
          - эрүүл ахуйн керамик хэрэгсэл үйлдвэрлэл (2392-т),
          - дуураймал үнэт эдлэл үйлдвэрлэл (3212-т),
          - керамик тоглоом үйлдвэрлэл (3240-т),
          - хиймэл шүдний үйлдвэрлэл (3250-т орно).
        • 2394. Цемент, шохой болон гипс үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - портланд, шаварлаг хөрстэй цемент, шавран цементийг оруулаад шатсан нүүрсний болон шингэн цемент, шаар цемент, өндөр фосфатжуулсан цемент үйлдвэрлэл
          - түүхий шохой, буцалгасан шохой болон шингэн (усан) шохой үйлдвэрлэл
          - шохойжуулсан гипс эсвэл кали сульфатын шохойн үйлдвэрлэл
          - калийтай кальци магнийн нэгдлийн шохой үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - галд тэсвэртэй шавар, бетон зэрэг үйлдвэрлэл (2391-т),
          - цементээр хийсэн эд зүйлс үйлдвэрлэл (2395-т),
          - шавраар хийсэн эд зүйлс үйлдвэрлэл (2395-т),
          - хуурай холимог болон бэлэн холимог бетон болон шавар үйлдвэрлэл (2395-т),
          - шүдний эмчилгээний зориулалттай цемент үйлдвэрлэл (3250-т орно).
        • 2395. Бетон, цемент болон гипсээр хийсэн материал эдлэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл багтана:
          - вааран хавтан, чулуун хавтан, тоосго, тавцан, хоолой, багана зэрэг барилгын бетон, зассан чулуу үйлдвэрлэл
          - барилгын үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн хэсэг, энгийн аргаар бэлтгэсэн цемент, бетон, зассан чулуу үйлдвэрлэл
          - ургамлыг (дэрс, сүрэл, зэгс, хулс гэх мэт) цемент, шавар, бусад эрдэс материалтай нийлүүлэн барилгын материал үйлдвэрлэл
          - асбест-цемент эсвэл целлюлоз-цемент болон түүнтэй ажил төрлийн материал үйлдвэрлэл: долгионтой хавтан, бусад хавтан, панель, царууц тоосго, гуурсан хоолой, хоолой, нөөцийн сав, шуудуу, ванн, угаалтуур, ваар, тавилга, цонхны хүрээ зэрэг үйлдвэрлэл
          - бетон, гипс, цемент эсвэл хиймэл чулуун бусад эд зүйлсийн үйлдвэрлэл: баримал, тавилга, цэцгийн сав, ваар зэрэг бүтээгдэхүүн
          - нунтаг шавар үйлдвэрлэл
          - хуурай болон бэлэн бетон, шаврын холимогийн үйлдвэрлэл Галд шатдаггүй цемент, шавар үйлдвэрлэл 2391-т орно.
        • 2396. Чулуу засах, өнгөлөх, зүсэх, тэгшлэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа багтана:
          - барилгын ажил, зам, дээврийн барилга ажлын зориулалттай чулуу, хөшөө, шарилын зориулалттай чулууг зүсэх, засах, тэгшлэх, өнгөлөх үйл ажиллагаа
          - чулуун тавилга, хогшил хийх үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - чулууг олборлох үйл ажиллагааны нэг хэсэг болох элсэн чулууг зүсэх үйл ажиллагаа (0810-т),
          - тээрмийн чулуу, өнгөлсөн чулуун бүтээгдэхүүн, түүнтэй адил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл (2399-т),
          - уран баримал хийх үйл ажиллагаа (9000-т орно).
        • 2399. Металл бус эрдэс бодисоор хийсэн бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - тээрмийн чулуу, өнгөлсөн, зүссэн чулуу болон байгалийн буюу хиймэл зүлгүүрийн бүтээгдэхүүн, түүнчлэн зөөлөн суурьтай өнгөлгөөний бүтээгдэхүүн (тухайлбал, зүлгүүрийн цаас гэх мэт) үйлдвэрлэл
          - Найрлагадаа эрдэс бодис эсвэл целлюлоз агуулсан үрэлтийн материал болон угсраагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - эрдэс бодисон тусгаарлагч материал үйлдвэрлэл: төмрийн хөвөн, чулуун хөвөн зэрэг ижил төрлийн эрдэс хөвөн; сайжруулсан шавар болон халаалтаас тусгаарлах, дуу чимээнээс тусгаарлах, дуу шингээх материал
          - төрөл бүрийн эрдсийн найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл: боловсруулсан гялтгануур болон гялтгануурын төрөл зүйл, хүлэр, бал чулуу (цахилгааны төрөл зүйлээс бусад) гэх мэт
          - асфальт, түүнтэй ижил хар тосон материал үйлдвэрлэл, тухайлбал, асфальттай цавуулаг бодис, нүүрсний давирхай гэх мэт
          - нүүрс төрөгч, бал чулуун эдлэл болон бүтээгдэхүүн (электрод болон цахилгаан хэрэглээний бусад) үйлдвэрлэл Шилэн хөвөн болон нэхээсгүй шилэн хөвөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2310-т орно.
    • 24. Металл үйлдвэрлэл
      • 241. Төмөр болон ган үйлдвэрлэл
        • 2410. Төмөр болон ган үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид төмрийн хүдрийг шууд хувиргах, ган бүтээгдэхүүн, цутгамал болон хатуу хэлбэртэй хайлсан ширэм, төмөр хайлш, төмөрлөг, ган үйлдвэрлэл орно. Yйлдвэрлэсэн төмөр болон ган нь ялтас, хавтан, хоолой, төмөр утас зэрэг хэлбэртэй байна. Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - хайлуулах зуухны, ганд хөрвүүлэгчийн үйл ажиллагаа, давтах, цувих үйл ажиллагаа
          - цул, тайрдас, анхдагч бусад хэлбэртэй төмрийн хайлш, ган хийх зориулалттай манган төмрийн хайлшны үйлдвэрлэл
          - төмөрлөг үйлдвэрлэл
          - төмрийг шууд хувирган нарийн төмрөн бүтээгдэхүүн гаргах бусад зөөлөн төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэл, химийн бусад арга болон электролизийн аргыг ашиглан хольцгүй төмөр гаргах үйлдвэрлэл
          - үйрмэг төмөр, нунтаг төмөр үйлдвэрлэл
          - гулдмай болон бусад анхдагч хэлбэртэй гангийн үйлдвэрлэл
          - гангийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл гангийн хавтгай ороомог, хүйтэн болон халуун ороомгон бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - ган саваа, халуун хавтгай ороомгийн үйлдвэрлэл
          - гангийн задгай халуун хавтгай ороомгийн хэсэг үйлдвэрлэл
          - хүйтэн зүсэлт, үйрүүлэх, эргүүлэх аргаар гангийн хавтгай, гангийн хатуу хэсгийн үйлдвэрлэл
          - хүйтэн зүсэх болон сунгах аргаар хийсэн ган утасны үйлдвэрлэл
          - ган тулгуур хавтан болон гагнасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - төмөр замын дээд, доод бүтцийн материал үйлдвэрлэл (угсраагүй зам төмөр, төмөр бетон дэр, жижиг хэрэглэл)
          - халуун ороох, халуун дарах, халуун зүсэлт эсвэл хүйтэн зүсэх, хүйтэн ороох аргаар боловсруулсан залгаасгүй ган хоолой үйлдвэрлэл
          - халуун хэлбэрт давтсан, багасган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хүйтнээр зүсэх, хүйтэн ороомог хийж цаашид боловсруулах үйлдвэрлэл
          - хавтгай хүрээ, давтсан хүзүүвчтэй хүрээ, сайн гагнуурын ажил, сийлмэл угсармал углуургын гагнуурын ажил зэрэг ган хоолой угсрах үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хоолой, гуурс болон хотгор зүсэлт болон цутгамал төмрийн хоолой, гуурс угсрах үйл ажиллагаа (2431-т),
          - цутгамал зүүлтгүй гангийн хоолой, гуурс үйлдвэрлэл (2431-т),
          - цутгамал гангийн угсармал хоолой, гуурс үйлдвэрлэл (2431-т орно).
      • 242. Yнэт болон төмөрлөг бус бусад металлын үйлдвэрлэл
        • 2420. Yнэт болон төмөрлөг бус бусад металлын үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл багтана.
          - үндсэн үнэт металл үйлдвэрлэл, давтсан болон давтаагүй үнэт металлын боловсруулалт, үйлдвэрлэлт: төмрийн хүдэр болон хаягдлаас гаргадаг алт, мөнгө, цагаан алт
          - үнэт металлын хайлш үйлдвэрлэл
          - үнэт металлын хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - мөнгө болон металл гаралтай алтан ороомог үйлдвэрлэл
          - алт,мөнгөн эсвэл үндсэн металлд цагаан алт, цагаан алтны бүлгийн металл ороомог үйлдвэрлэл
          - хөнгөн цагааны ислээс хөнгөн цагаан гаргаж авах үйлдвэрлэл
          - хөнгөн цагааны хог хаягдлыг электролизийн аргаар цэвэршүүлэн хөнгөн цагаан гаргах үйлдвэрлэл
          - хөнгөн цагааны хайлш үйлдвэрлэл
          - хөнгөн цагааны хагас боловсруулах үйлдвэрлэл
          - төмрийн хүдрээс хар, цагаан тугалга, цайр гаргаж авах үйлдвэрлэл
          - хар, цагаан тугалга, цайрын хог хаягдлаас электролизийн аргаар боловсруулсан цагаан тугалга, цайр гаргах үйлдвэрлэл
          - хар, цагаан тугалга, цайрын хайлш үйлдвэрлэл
          - хар, цагаан тугалга, цайрыг хагас боловсруулах үйлдвэрлэл
          - төмрийн хүдрээс зэс гаргах үйлдвэрлэл
          - зэсийн хог, хаягдлаас электролизын аргаар зэс гаргах үйлдвэрлэл
          - зэс хайлшийн үйлдвэрлэл
          - гал хамгаалагч утасны үйлдвэрлэл
          - зэсийн хагас боловсруулах үйлдвэрлэл
          - төмрийн хүдэр гэх мэтээс никель, манган, хром гаргаж авах үйлдвэрлэл
          - хром, манган, никель хог хаягдлаас хөнгөн цагааныг халаах болон элетролизийн аргаар хром, манган, никель гаргах үйлдвэрлэл
          - хром, манган, никель хайлшны үйлдвэрлэл
          - хром, манган, никелийн хагас боловсруулах үйлдвэрлэл
          - цагаан никелийн үйлдвэрлэл
          - төмрийн бусад хүдэр болон ураны хүчлээс ураны хүдэр гаргах үйлдвэрлэл
          - уран боловсруулах, хайлуулах үйлдвэрлэл
          - зүсэх аргаар дээрх төрлийн металлын утас үйлдвэрлэл
          - хөнгөн цагааны ислийн үйлдвэрлэл
          - боох зориулалттай хөнгөн цагаан цаасны үйлдвэрлэл
          - анхдагч хэлбэртэй хөнгөн цагаан /цайр/-аас давхарласан болон хөнгөн цагаан цаас үйлдвэрлэл
          - өнгөт металын давхарласан цаас үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - төмөрлөг бус металлын цутгах үйл ажиллагаа (2432-т),
          - өнгөт металлын үнэт эдлэл үйлдвэрлэл (3211-т орно).
      • 243. Төмрийн цутгамал үйлдвэрлэл
        • 2431. Төмөр болон гангийн цутгамал үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид ган болон төмөр цутгах үйл ажиллагаа орно:
          - хагас боловсруулсан төмөр цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - төмөр цутгамал цутгах үйл ажиллагаа
          - дугуй талст төмрөн цутгамал цутгах үйл ажиллага
          - уян төмрөн цутгамал бүтээгдэхүүн цутгах үйл ажиллагаа
          - хагас боловсруулсан ган цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэл
          - гангийн цутгамал цутгах үйл ажиллагаа
          - цутгамал төмрөн хоолой гуурс угсрах, хоолой гуурсан эдлэл үйлдвэрлэл
          - гангийн зүйдэлгүй хоолой, гуурс цутгах үйлдвэрлэл
          - цутгамал төмрийн хоолой, гуурс угсрах үйлдвэрлэл
        • 2432. Төмөрлөг бус металл цутгамал үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - титан, цинк, магний, хөнгөн цагаан зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүний цутгамал үйлдвэрлэл
          - хүнд болон хөнгөн металлын цутгамал цутгах үйл ажиллагаа
          - үнэт металлын цутгамал цутгах үйл ажиллагаа
          - төмөрлөг бус металлын цутгамалын төмөр хэв цутгах үйл ажиллагаа
    • 25. Машин, тоног төхөөрөмжөөс бусад металл бүтээгдэхүүний үйлдвэрлэл
      • 251. Барилгын зориулалттай металл бүтээгдэхүүн, хадгалах сав, уурын үүсгүүр зэрэг төмөр хийц үйлдвэрлэл
        • 2511. Барилгын металл хийцийн үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - барилгын төмөр сараалж болон төмөр хүрээ болон тэдгээрийн эд анги (цамхаг, хөлөг онгоцны шураг, радио телевизийн антенн, тросс, гүүр гэх мэт) үйлдвэрлэл
          - аж үйлдвэрийн төмөр хүрээ үйлдвэрлэл (агааржуулалтын зуух, өргөх болон гар тоног төхөөрөмж)
          - металл зонхилох угсармал барилга, байгууламжийн үйлдвэрлэл: төмөр асар, бөмбөгөр жишиг үзэсгэлэнгийн эд анги гэх мэт
          - төмөр хаалга, цонх, тэдгээрийн хүрээ, цонхны хаалт болон хаалга үйлдвэрлэл
          - шат бэхэлгээний өрөөний дотор хананы төмөр зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хөлөг онгоцны болон цахилгаан уурын тогооны эд анги үйлдвэрлэл (2513-т),
          - төмөр замын зам бэхэлгээний үйлдвэрлэл (2599 –т),
          - усан онгоцны эд анги үйлдвэрлэл (3011-т орно).
        • 2512. Цистерн, хадгалах төмөр сав, чингэлгийн үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хадгалах сав, цистерн, эдгээртэй төстэй металл сав, хадгалах болон үйлдвэрлэлийн зориулалттай суурилуулах арматур үйлдвэрлэл
          - даралтат эсвэл шингэн шатдаг хийн төмөр сав үйлдвэрлэл
          - төвлөрсөн системийн халуун уурын тогоо, радиаторын үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - бараа бүтээгдэхүүнийг зөөх, баглах бооход ихэвчлэн хэрэглэгддэг (сул чөлөөтэй хэмжээ) төмөр торх, бөмбөр, лааз, хувин, хайрцаг зэрэг үйлдвэрлэл (2599-т),
          - тээврийн чингэлэг үйлдвэрлэл (2920-т),
          - танк үйлдвэрлэл (цэрэг, дайны зориулалттай тэээврийн хэрэгсэл) (3040-т орно).
        • 2513. Төвийн халаалтын халуун усны бойлороос бусад уурын үүсгүүр үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - уурын болон уурын бусад үүсгүүр үйлдвэрлэл
          - уурын үүсгүүрт ашиглах нэмэлт тоног төхөөрөмж үйлдвэрлэл: өтгөрүүлэгч, хэмнэгч, супер халаагуур, уур цуглуулагч болон аккумлятор
          - изотоп сарниулагчийг оруулахгүйгээр цөмийн реактор үйлдвэрлэл
          - хөлөг онгоцны болон цахилгаан уурын тогоо үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - төвлөрсөн халаалтын халуун усны бойлор болон радиатор үйлдвэрлэл (2512-т),
          - бойлор турбины хослол үйлдвэрлэл (2811-т),
          - изотоп сарниулагч үйлдвэрлэл (2829-т орно).
      • 252. Зэр зэвсэг, сум үйлдвэрлэл
        • 2520. Зэр зэвсэг, сум үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах бүтээгдэхүүн үйлдвэрлэл орно:
          - хүнд зэр зэвсэг (их буу, хөдөлгөөнт буу, пуужин, шумбадаг завь, хүнд машины буу)
          - жижиг гар зэвсгийн үйлдвэрлэл (гар буу, ангийн буу, гэрлийн машинт буу)
          - агаарын болон хийн буу, жижиг гар буу
          - цэрэг, дайны сум үйлдвэрлэл
          - ангийн, спортын эсвэл хамгаалах галт зэвсэг, сум үйлдвэрлэл,
          - дэлбэлэх багаж, бөмбөг, мина, шумбагч мина зэргийн үйлдвэрлэл багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - цохилуур хөгжмийн зэмсгийн толгой, детометр болон гэрлэн дохио үйлдвэрлэл (2029-т),
          - жоотуу, сэлэм, жад зэрэг үйлдвэрлэл (2593-т),
          - мөнгөн тэмдэгт болон үнэт зүйлсийг тээвэрлэхэд зориулсан хуягласан машин үйлдвэрлэл (2910-т),
          - сансрын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл (3030-т),
          - танк болон бусад байлдааны тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл (3040-т орно).
      • 259. Бусад металл эдлэл үйлдвэрлэл; металл эдлэл үйлдвэрлэхэд туслах үйл ажиллагаа
        • 2591. Төмрийг давтах, дагтаршуулах, цутгах болон ороох; нунтаг металлург
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - төмрийг давтах, шахах, цутгах, хуйлах үйл ажиллагаа
          - нунтаг металлург: халуун зууханд эсвэл өндөр даралтанд төмрийн үйрмэгийг боловсруулж хийсэн төмөр эдлэл үйлдвэрлэл Нунтаг төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2410, 2420-т орно).
        • 2592. Машин механизм; төмөр өнгөлөх, боловсруулах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - төмрийг бүрэх, аноджуулах зэрэг үйл ажиллагаа
          - төмрийг халуунд боловсруулах
          - төмрийг дэлбэлэх, бөмбөрүүлэх, цэвэрлэх
          - төмөр будах, сийлбэр хийх, дардас гаргах
          - төмрийн бус аргаар өнгөлөх: пааландах, хуванцардах, лакдах гэх мэт
          - төмрийг өнгөлөх, хатуу болгох, биежүүлэх
          - цахилгаан болон хийн гагнуурын үйл ажиллагаа
          - төмрийн дарханы үйл ажиллагаа
          - төмөрлөгийн ажлын хэсэг болох өрөмдөх, эргүүлэх, бутлах, элэгдэх, эвхэх, тэгшлэх, задлах, билүүдэх, хөрөөдөх, өнгөлөх, гагнах, хурцлах, залгах зэрэг үйл ажиллагаа
          - төмөр эдлэл дээр лазерын туяагаар бичих, цохих, хайчлах зэрэг үйл ажиллагаа. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - төмрийн дарханы үйл ажиллагаа (0162-т),
          - үндсэн болон бусад төмөр үнэт металлыг ороох, үйл ажиллагаа (2420-т орно).
        • 2593. Хутга, шөвөг, багаж хэрэгсэл, ерөнхий зориулалтын төмөр хэрэгслийн үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гэрийн төмөр эдлэл буюу хутга, сэрээ, халбага зэрэг үйлдвэрлэл
          - төмөр бусад эдлэлийн үйлдвэрлэл: балт сүх, хутга; сахлын тонгорог, түүний ир; хайч, үсний хайч
          - цахилгаан хэрэгслийн болон машины хутга, хайчлах ир болон хутга үйлдвэрлэл
          - бахь, халив зэрэг гар багаж хэрэгслийн үйлдвэрлэл
          - хөдөө аж ахуйн цахилгаан ашигладаггүй гар багаж хэрэгслийн үйлдвэрлэл
          - хөрөө, хөрөөний ир болон цахилгаан хөрөөний ир, гинжин хөрөөний ир үйлдвэрлэл
          - гар багаж хэрэгслийг орлуулах багаж хэрэгсэл, цахилгаан ашигладаггүй багаж эсвэл машины багаж: өрөм, цоолтуур, нунтаглагч гэх мэт
          - шахагч багаж хэрэгсэл үйлдвэрлэл
          - төмрийн дарханы хэрэгсэл: зөөврийн халаагч, дөш
          - хэвэнд оруулан хэвлэгч болон хэв үйлдвэрлэл (цутгамал)
          - чангалагч эрэгтэй хавчуур, зуувч (тиски)
          - цоож, түлхүүр, нугас, барилгын тоног төхөөрөмж, тавилга, машины тоног төхөөрөмж зэрэг
          - төмөр зэвсэг, жад, сэлэм зэргийн үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - Гэр ахуйн төмөр сав суулга үйлдвэрлэл (2599-т),
          - цахилгаан гар багаж хэрэгсэл үйлдвэрлэл (2818-т),
          - хэвт ембүү үйлдвэрлэл (2823-т),
          - үнэт металлан бүтээгдэхүүн (3211-т орно).
        • 2599. Бусад металл эдлэлийн үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хувин, лааз, бөмбөр, хайрцаг, хөнөг, утгуур үйлдвэрлэл
          - хүнсний бүтээгдэхүүний лааз, лаазлах, эвхэгддэг хоолой, хайрцаг үйлдвэрлэл
          - төмөрлөг хаалт үйлдвэрлэл
          - төмөр кабель, сүлжсэн тууз болон тэдгээртэй ижил бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - цахилгааны дамжуулагчгүй, тусгаарлагчтай эсвэл тусгаарлагчгүй төмөр кабель үйлдвэрлэл
          - төмөр утасны зүйл анги үйлдвэрлэл: өргөстэй төмөр утас, төмөр хайс, хашаа, сараалж, тор, тор сүлжих утас гэх мэт
          - хадаас, сүлбээр зүү үйлдвэрлэл
          - тав, угаалгын машин болон түүнтэй ижил эргэлдэхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - машин, тоног төхөөрөмжийн эрэг, шураг үйлдвэрлэл
          - чагт, түгжээ, бүх төрлийн эрэг, шураг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - пүрш (цагны пүршийг оруулахгүйгээр) үйлдвэрлэл: далавчтай пүрш, эрчлээтэй пүрш, дөрвөлжин мушгиа пүрш; пүршний хуудас
          - цахилгаан дамжуулах хүчдэлийг оруулахгүйгээр гинж үйлдвэрлэл
          - гэр ахуйн төмөр эдлэл үйлдвэрлэл: таваг, дийз гэх мэт хавтгай эдлэл; хоолны сав, данх гэх мэт хотгор эдлэл, бараа; таваг, аяга гэх мэт хоолны хэрэгсэл; ширээн дээр болон гал тогооны зориулалттай хоолны шанаган сав, хайруулын таваг болон бусад цахилгаан бус хэрэгсэл; гар үйл ажиллагаа оролцсон гал тогооны хэрэгсэл, жижиг хэрэгсэл; цэвэрлэгээний төмөр зөөлөвч
          - угаагуур, угаалгын түмпэн, угаалгын онгоц, түүнтэй ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - албан тасалгаанд зориулсан тавилгыг оруулахгүйгээр металл бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - сэйф, хуягласан хаалга, мөнгөний авдар зэргийн үйлдвэрлэл
          - төрөл бүрийн төмөр эдлэл үйлдвэрлэл: усан онгоцны сэнс, хошуу; зангуу; хонх; төмөр замын зам; зүүлтний түгжээ, бүслэх горхи, дэгээ
          - цайран цүнх үйлдвэрлэл
          - байнгын төмөр соронзон үйлдвэрлэл
          - төмөр даралтат(вакуум) ваар болон хайрцаг үйлдвэрлэл
          - төмөр тэмдэг, одон, медаль, цэргийн төмөр цолны тэмдэг үйлдвэрлэл
          - үсний төмөр хайч(хэлбэрт оруулагч), төмөр гар шүхэр, сам, рам үйлдвэрлэл
          - төмөр тамга, лац үйлдвэрлэл
          - төмөр замын суман шилжүүлэг үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - цистерн, нөөц хадгалах сав үйлдвэрлэл (2512-т),
          - жад, сэлэм үйлдвэрлэл (2593-т),
          - цаг, цагны пүрш үйлдвэрлэл (2652-т),
          - цахилгаан дамжуулагч кабель, цахилгаан утас, үйлдвэрлэл (2732-т),
          - цахилгаан дамжуулах гинж үйлдвэрлэл (2814-т),
          - дэлгүүрийн түрдэг тэрэг үйлдвэрлэл (3099-т),
          - төмөр тавилга үйлдвэрлэл (3100-т),
          - спортын бараа үйлдвэрлэл (3230-т),
          - төрөл бүрийн тоглоом үйлдвэрлэл (3240-т орно).
    • 26. Компьютер, электроник болон хараа зүйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
      • 261. Электроникийн эд анги, самбар үйлдвэрлэл
        • 2610. Электроникийн эд анги, самбар үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид хагас дамжуулагч болон бусад цахилгааны эд ангийн үйлдвэрлэл орно:
          - цахилгаан, конденсатор үйлдвэрлэл
          - цахилгаан, эсэргүүцэгч үйлдвэрлэл
          - микропроцессор үйлдвэрлэл
          - жижиг хээ тавигч эргэлтийн самбар үйлдвэрлэл
          - хээ тавигч эргэлтийн самбарын эд анги үйлдвэрлэл
          - гэрлийн шил үйлдвэрлэл
          - цахилгаан холбогч үйлдвэрлэл
          - нэгдсэн холбогч (анологи, тоон, холимог) үйлдвэрлэл
          - диод, транзистор болон холбогдох саланги эд анги үйлдвэрлэл
          - индуктор, (индуктор, ороомог, трансформатор), цахилгааны эд анги үйлдвэрлэл
          - цахилгаан талст болон кристал угсрагч үйлдвэрлэл
          - цилиндр гогцоо, унтраагуур, цахилгаан самбарын цахилгаан сигнал үйлдвэрлэл
          - шоо, өрмөнцөр, хагас дамжуулагч, дууссан, хагас дууссан дамжуулагч үйлдвэрлэл
          - компьютерийн карт (дууны, видео, хяналтын, сүлжээний, модемны гэх мэт) үйлдвэрлэл
          - хэвлэгч ороомогт самбарын бүрэлдэхүүн хэсгийг ачаалах
          - дэлгэцийн эд анги (плазм, полимер, LCD) үйлдвэрлэл
          - гэрэл гаргагч диод (LED) үйлдвэрлэл Түүнчлэн энэ ангид принтер, мониторын кабель, USB холболтын кабель, холбогч зэргийг оруулна. Смарт картыг хэвлэх үйлдвэрлэл 1811-т, модем (зөөгч төхөөрөмж) үйлдвэрлэл 2630-т, компьютер, телевизийн дэлгэц үйлдвэрлэл 2620, 2640-т, Х-rаy хоолой болон түүнтэй төстэй гэрэлтүүлэгч тоног төхөөрөмж үйлдвэрлэл 2660-т, оптик тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл үйлдвэрлэл 2670-т, цахилгааны зориулалттай төстэй механизм үйлдвэрлэх дэд салбар 27-т, гэрэлтүүлэгч балласт үйлдвэрлэл 2710-т, электрон релей үйлдвэрлэл 2710-т, цахилгаан утсан төхөөрөмж үйлдвэрлэл 2733-т орно). Бусад бүлэгт тоног төхөөрөмж гэж ангилагдсан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл нь энэ ангид орохгүй.
      • 262. Компьютер, түүний гадаад тоног төхөөрөмжийн эд анги үйлдвэрлэл
        • 2620. Компьютер, түүний гадаад тоног төхөөрөмжийн эд анги үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид компьютерыг угсрах, үйлдвэрлэх үйл ажиллагаа багтана. Үүнд: ердийн компьютер (маinfrамes), ширээний компьютер, лаптоп болон толгой/сервер компьютер; болон компьютерын гадаад төхөөрөмж, тухайлбал, хадгалах төхөөрөмж болон оролт, гаралтын төхөөрөмжүүд (хэвлэгч, монитор, гар) үйлдвэрлэл орно. Компьютер нь аналог, тоон, холимог системтэй байж болно. Тоон системийн компьютерүүд нь хамгийн энгийн хэлбэртэй бөгөөд төхөөрөмжүүд нь дараах үүргийг гүцэтгэнэ: 1) програмын боловсруулалтыг хадгалах эсвэл програмыг аль болох хурдан гүйцэтгэхэд програм болон өгөгдлийг шаардах; 2) хэрэглэгчийн шаардлагын дагуу чөлөөтэйгөөр програмчлагдах, 3) хэрэглэгчийн заасан тооцооллыг хийж гүйцэтгэх, 4) програмын боловсруулалт нь ямар ч хүний оролцоогүйгээр компьютерын боловсруулалтын логик шийдвэр гарган хувирган хийж гүйцэтгэнэ. Аналог компьютер нь математик загваруудыг ашиглах чадвартай бөгөөд багаар бодоход аналог хяналт програмын элементийг хийж гүйцэтгэдэг байна. Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - ширээний компьютер үйлдвэрлэл
          - лаптоп үйлдвэрлэл
          - ердийн компьютер үйлдвэрлэл
          - халаасны компьютер (PDA) үйлдвэрлэл
          - соронзон диск, флаш диск болон бусад хадгалах төхөөрөмж үйлдвэрлэл
          - оптик (CD-RW, CD-ROM, DVD-ROM, DVD-RW) диск үйлдвэрлэл
          - хэвлэгч үйлдвэрлэл
          - монитор үйлдвэрлэл
          - гар үйлдвэрлэл
          - бүх төрлийн хулгана, тоглоом удирдах гар, жижиг хэрэгслэл үйлдвэрлэл
          - компьютерын терминал үйлдвэрлэл
          - сервер компьютер үйлдвэрлэл
          - сканнер үйлдвэрлэл
          - смарт карт уншигч үйлдвэрлэл
          - виртуал бодит хамгаалалтын малгай үйлдвэрлэл
          - компьютерын прожектор (дүрс гэрэлтүүлэгч гаргагч) үйлдвэрлэл
          - механик бус үйл ажиллагаатай компьютерын терминал, бэлэн мөнгөний машин-ATM, үйлчилгээний байгууллагад карт унших машин-POS үйлдвэрлэл
          - албан ажлын олон үйл ажиллагаат тоног төхөөрөмж, тухайлбал, факс-сканнер-хувилагч зэрэг иж бүрэн үйлчилгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - бичигдсэн мэдээллийг дахин үйлдвэрлэх (компьютерын медиа, дуу, дүрс бичлэг гэх мэт) (1820-т),
          - компьютер, түүний дагалдах төхөөрөмжийн ашиглалтанд зориулагдсан цахилгааны эд анги үйлдвэрлэл (2610-т),
          - компьютерын дотоод, гадаад холболт үйлдвэрлэл (2610-т),
          - компьютерын тохируулгын карт, модуль, эд анги үйлдвэрлэл (2610-т),
          - модем, хадгалах тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2630-т),
          - холбооны тоон унтраагуур, мэдээлэл, холбооны тоног төхөөрөмж (бридж/bridges, роутер/routers, гэйтвэй/gаtewаys) (2630-т),
          - хэрэглэгчийн электроник эд анги, тухайлбал, CD, DVD тоглуулагч үйлдвэрлэл (2640-т),
          - телевизийн дэлгэц, монитор үйлдвэрлэл (2640-т),
          - видео тоглоомын удирдлага, дагалдах хэрэгсэл үйлдвэрлэл (2640-т),
          - компьютер болон бусад төхөөрөмжид ашиглах соронзон болон оптик медиа зэрэг хэрэгслийн үйлдвэрлэл (2680-т орно).
      • 263. Холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэл
        • 2630. Холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид телефон утас, утсан болон агаарын, тухайлбал, радио, телевизийн нэвтрүүлгийн сигнал дамжуулах төхөөрөмж болон утасгүй холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл орно:
          - албан газрын унтраалгын тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          - утасгүй телефон үйлдвэрлэл
          - хувийн мэдээлэл солилцох төхөөрөмжийн (PBX) үйлдвэрлэл
          - утас, факсын төхөөрөмж, утасны автомат хариулалтын машин үйлдвэрлэл
          - мэдээлэл, холбооны технологийн төхөөрөмж, тухайлбал, гүүр/bridges, роутер, болон гэйтвэй үйлдвэрлэл
          - хүлээн авагч, дамжуулагч антенн үйлдвэрлэл
          - кабелийн телевизийн төхөөрөмж үйлдвэрлэл
          - пейжер үйлдвэрлэл
          - үүрэн утас үйлдвэрлэл
          - хөдөлгөөнт холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          - радио, телевизийн студи, нэвтрүүлэх төхөөрөмж, телевизийн камер үйлдвэрлэл
          - модем, зөөгч төхөөрөмж үйлдвэрлэл
          - хулгайн болон галын аюулаас сэргийлэх төхөөрөмж, хяналтын газарт дохио илгээгч төхөөрөмж үйлдвэрлэл
          - радио, телевизийн нэвтрүүлгийг дамжуулагч үйлдвэрлэл
          - хэт улаан туяаны удирдлагын (алсын удирдлага) төхөөрөмж үйлдвэрлэл. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - компьютер, түүний гадаад төхөөрөмж үйлдвэрлэл (2620-т),
          - хэрэглээний аудио болон видео тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2640-т),
          - цахим бүрдэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн угсралтын эд анги үйлдвэрлэл (2610-т),
          - компьютерын дотоод, гадаад холболт (Pс-төрөл) үйлдвэрлэл (2610-т),
          - цахим онооны самбар үйлдвэрлэл (2790-т),
          - замын гэрлэн дохио үйлдвэрлэл (2790-т орно).
      • 264. Хэрэглээний цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэл
        • 2640. Хэрэглээний цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид гэр ахуйн хэрэглээнд зориулсан цахилгаан, аудио болон видео тоног төхөрөмж, машины мотор, нийтийн хаягийн лавлагааны систем болон өргөтгөсөн, хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэл багтана. Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - видео хуурцаг бичигч, хуулбарлагч төхөөрөмж үйлдвэрлэл
          - телевизор үйлдвэрлэл
          - телевизорийн дэлгэц, монитор үйлдвэрлэл
          - аудио бичлэг, хувилах систем үйлдвэрлэл
          - стерео тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          - радио хүлээн авагч үйлдвэрлэл
          - сонсгох төхөөрөмж үйлдвэрлэл
          - сонирхогчийн зориулалттай видео камер үйлдвэрлэл
          - автомат хөгжим тоглуулагч үйлдвэрлэл(мөнгө хийж тоглуулагч)
          - хөгжмийн зэмсгийн өргөтгөгч, олон нийтийн хаягийн систем үйлдвэрлэл
          - микрофон үйлдвэрлэл
          - СD, DVD тоглуулагч үйлдвэрлэл
          - караоке тоглуулагч машин үйлдвэрлэл
          - чихэвч (радио, стерео, компьютер) үйлдвэрлэл
          - видео тоглоомын консол үйлдвэрлэл орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - бичсэн медиаг дахин хуулах (комьпютерын, дуу, дүрс бичлэгийн) үйлдвэрлэл (1820-т),
          - компьютерын гадаад төхөөрөмж, компьютерын монитор үйлдвэрлэл (2620-т),
          - утасны хариултын машин үйлдвэрлэл (2630-т),
          - пейжерийн төхөөрөмж үйлдвэрлэл (2630-т),
          - алсын удирдлага (радио, хэт ягаан туяаны) үйлдвэрлэл (2630-т),
          - нэвтрүүлэх студийн төхөөрөмж, тухайлбал, дахин үйлдвэрлэх төхөөрөмж, дамжуулагч, хүлээн авагч антенн, худалдааны видео камер үйлдвэрлэл (2630-т),
          - програм хангамжид суурилсан электрон тоглоом (дахин суурилуулахгүй) үйлдвэрлэл (3240-т орно).
      • 265. Хэмжих, шалгах, тохируулах, хянах тоног төхөөрөмж болон бугуйн цаг, цаг үйлдвэрлэл
        • 2651. Хэмжих, шалгах, тохируулах, хянах тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид эрэл, хайгуул, илрүүлэлт, тохируулга, удирдлага, агаарын болон далай, тэнгисийн систем, багаж хэрэгсэл; хэрэглээний автомат хяналт, тохируулагчийн үйлдвэрлэл багтана. Тухайлбал, дулаан, агааржуулагч, хөргөлтийн, цахилгаан хэрэгсэл; үйлдвэрлэлийн хянах төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэмжилтийн, дэлгэцийн, бичлэгийн, заалтын, дамжуулагч, хянагч үйлдвэрлэл: тухайлбал, дулаан хэмжигч, чийг, даралт, вакум, шатах, гүйдэл, давхрага, наалдалт, нягтрал, хүчилшил, концентраци, эргэлт; нэгтгэх (бүртгэх) шингэн хэмжигч, механизмыг тооцох; цахилгаан болон цахилгаан дохионы шинж, чанарыг шалгах, хэмжих багаж хэрэгсэл; нийлмэл материал, хий, хатуу биет, шингэн төлөв байдлын найрлага, хольц, концентрацын физик, химийн шинжилгээний лабораторийн багаж хэрэгсэл, түүний систем болон бусад хэмжилтийн, шалгалтын багаж хэрэгслийн тоног төхөөрөмж болон түүний эд анги үйлдвэрлэл орно. Мөн цахилгааны бус хэмжих, шалгах, тохируулах, удирдах болон хяналтын тоног төхөөрөмж (энгийн механик багаж хэрэгсэл) үйлдвэрлэл багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - нислэгийн хөдөлгүүрийн багаж хэрэгсэл үйлдвэрлэл
          - автомашинаас ялгарч буй бодисыг хэмжих тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          - цаг уурын багаж хэрэгсэл үйлдвэрлэл
          - физик төлөв байдлыг шалгах, хянах тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          - полиграф машин үйлдвэрлэл
          - цахилгаан, цахилгаан дохиог (харилцаа, холбоог оруулаад) шалгах, хянах багаж хэрэгсэл
          - цацраг туяа илрүүлэгч, хянагч багаж төхөөрөмж үйлдвэрлэл
          - судалгааны багаж хэрэгсэл үйлдвэрлэл
          - шингэн шилэн болон 2 талт металл (эмнэлгийнхийг оруулахгүйгээр) термометр үйлдвэрлэл
          - чийг хэмжигч үйлдвэрлэл
          - устөрөгчийн хязгаар хянагч үйлдвэрлэл
          - гал хянагч үйлдвэрлэл
          - спектрометр/солонго хэмжигч үйлдвэрлэл
          - хийн шахуурга хэмжигч үйлдвэрлэл
          - хэрэглээний хэмжигч (ус, шатдаг хий гэх мэт) үйлдвэрлэл
          - гүйдэл хэмжигч, тоологч механизм үйлдвэрлэл
          - тоологч төхөөрөмжийн үйлдвэрлэл
          - бөмбөг илрүүлэгч, доргилт (дохио) үүсгэгч, металл илрүүлэгч үйлдвэрлэл
          - эрэл хайгуулын, илрүүлэх, тохируулах удирдах, агаарын болон далай тэнгисийн тоног төхөөрөмж, усан доорх дуу авиаг тодорхойлогч хөвүүр тэмдэг үйлдвэрлэл
          - радиолокацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          - GPS төхөөрөмж үйлдвэрлэл
          - байгаль орчны хяналт, хэрэглээний автомат хяналтын төхөөрөмж үйлдвэрлэл
          - хэмжилт, бичлэгийн тоног төхөөрөмж (нислэгийн бичлэг) үйлдвэрлэл
          - хөдөлгөөн илрүүлэгч төхөөрөмж үйлдвэрлэл
          - лабораторийн шинжилгээний багаж хэрэгсэл (цусны шинжилгээний төхөөрөмж) үйлдвэрлэл
          - лабораторийн жин,инкубатор зэрэг хэмжих, шалгах олон төрлийн лабораторийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
          - бусад хянах, шалгах механизм, тухайлбал, цацраг туяа илрүүлэгч төхөөрөмж, хэвлэх/полиграф машин, термометр (эмнэлгийн 2 талт металлыг оруулахгүйгээр), цаг уурын багаж хэрэгсэл үйлдвэрлэл орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - утсанд хариулагч машин үйлдвэрлэл (2630-т),
          - эмнэлгийн шалгалт, цацраг туяа ялгаруулагч төхөөрөмж үйлдвэрлэл (2660-т),
          - оптик байрлалын тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2670-т),
          - хэлж бичүүлэгч машин үйлдвэрлэл (2817-т),
          - энгийн механик хэмжилтийн багаж хэрэгсэл (туузан хэмжигч, компас) (үндсэн материалын хэрэглээнээс хамаарах тул зохих үйлдвэрлэлийн ангийг харах),
          - үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хянах төхөөрөмжийг суурилуулах үйл ажиллагаа (3320-т орно).
        • 2652. Бугуйн цаг, цаг үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид ханын болон бугуйн цаг, хугацаа хэмжигч механизм болон тэдгээрийн эд анги үйлдвэрлэл орно. Энэ ангид дараах бүтээгдэхүүний үйлдвэрлэл багтана:
          - бүх төрлийн ханын болон бугуйн цаг, цагны удирдлагын самбарын төхөөрөмж үйлдвэрлэл
          - ханын болон бугуйн цагны гэр, үнэт металлын гэр үйлдвэрлэл
          - цагны бичлэгийн төхөөрөмж, хэмжих, бичих төхөөрөмж болон ханын болон бугуйн цагны хэмжилтийг харуулах интервал синхрон хөдөлгөөнт мотор үйлдвэрлэл: хэмжигч метр; цагны хугацаа; цаг хугацаа, өдөр тамга; цаг хугацааг тодорхойлогчийн үйл ажиллагаа
          - синхрон моторт болон цаган хөдөлгүүрт ханын болон бугуйн цагны асаах болон бусад унтраагуур: цагийг цоожлох
          - ханын болон бугуйн цагны төхөөрөмж үйлдвэрлэл: бүх төрлийн ханын болон бугуйн цагны хөдөлгөөн; пүрш, нүүр, үнэт чулуу, гар, таваг, гүүр болон бусад эд анги; гадар гэр болон бусад бүх материалын төрлийн хайрцаг, гэр Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - төмөр биш туузан цаг (хуванцар, даавуу, савхи), үйлдвэрлэл (1512-т),
          - үнэт металлын туузан цаг үйлдвэрлэл (3211-т),
          - үнэт металлын бус туузан цаг үйлдвэрлэл (3212-т орно).
      • 266. Цацраг туяа ялгаруулагч төхөөрөмж, цахилгаан эмчилгээ, заслын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
        • 2660. Цацраг туяа ялгаруулагч төхөөрөмж, цахилгаан эмчилгээ, заслын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид цахилгаан эмчилгээ, мэс заслын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл тухайлбал, соронзон цуурай дүрслэгч төхөөрөмж, эмнэлгийн хэт авианы төхөөрөмж, зүрхний үйл ажиллагааг жигд болгох төхөөрөмж, сонсголын аппарат, цахилгаан кардиограф, цахилгаан эмчилгээний эндоскоп төхөөрөмж, цацраг туяа эмчилгээний багаж хэрэгсэл, ашиглалтын хоолой тухайлбал, оношлогоо, эмчилгээ, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, судалгаа, үнэлгээний зэрэг төхөөрөмжийн үйлдвэрлэл орно. Хэт ягаан туяа нь бета, гамма, Х-туяа болон бусад цахилгаан цэнэгтэй туяаны хэлбэртэй байж болно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хэт ягаан туяаны багаж хэрэгсэл, хоолой (үйлдвэрлэлийн, оношлогооны, эмчилгээний, судалгааны, шинжилгээний) үйлдвэрлэл
          - Х-rаy рентген туяаны төхөөрөмж үйлдвэрлэл
          - СТ сканнерын төхөөрөмж үйлдвэрлэл
          - ПET сканнер үйлдвэрлэл
          - MRI төхөөрөмж үйлдвэрлэл
          - эмчилгээний лазер төхөөрөмж үйлдвэрлэл
          - эмчилгээний эндоскоп төхөөрөмж үйлдвэрлэл
          - хүнс, сүүний хэт туяаны төхөөрөмж үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - лабораторийн шинжилгээний төхөөрөмж, цусны шинжилгээний төхөөрөмж (2561-м орно).
      • 267. Оптик багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
        • 2670. Оптик багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид нүдний томруулах шил, оптик төхөөрөмж тухайлбал, дуран, микроскоп (электрон, протоноос бусад), телескоп, призм, линз (офтальмикийг оруулахгүй); линзийг өнгөлөх, бүрэх (офтальмикаас бусад); линз суулгах (офтальмикаас бусад), зураг авах тухайлбал, гэрэлт метр, камер зэрэг тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл орно. Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - оптик толь үйлдвэрлэл
          - оптик бууны харааны төхөөрөмж үйлдвэрлэл
          - оптик байрлалын төхөөрөмж үйлдвэрлэл
          - оптик суулгагчийн нарийвчлалын багаж хэрэгсэл үйлдвэрлэл
          - оптик харьцуулагч үйлдвэрлэл
          - киноны камер, тоон камер үйлдвэрлэл
          - хөдөлгөөнт зураг, слайд үзүүлэгч үйлдвэрлэл
          - дээд зэргийн тунгалаг чанартай прожектор үйлдвэрлэл
          - оптик хэмжилтийн болон хяналтын механизм, багаж хэрэгсэл (галын хяналтын төхөөрөмж, зураг авах гэрлийн зай, хүрээ ологч) үйлдвэрлэл
          - линз, оптик микроскоп, дуран, телескоп үйлдвэрлэл
          - суурилуулсан лазер үйлдвэрлэл орно. Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - компьютерын прожектор үйлдвэрлэл (2620-т),
          - худалдааны телевизор, видео камер үйлдвэрлэл (2630-т),
          - гэр ахуйн зориулалттай видео камер үйлдвэрлэл (2640-т),
          - лазерийн нэгдэл ашигласан бүтэн төхөөрөмж, машин, тоног төхөөрөмжийн ангийг харах (тухайлбал, эмнэлгийн лазер төхөөрөмж) төхөөрөмж үйлдвэрлэл (2660-т),
          - фото хувилагч машин үйлдвэрлэл (2817-т),
          - офтальмик /эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмж/ бараа үйлдвэрлэл (3250-т орно).
      • 268. Соронзон болон оптик мэдээллийн хэрэгслийн үйлдвэрлэл
        • 2680. Соронзон болон оптик мэдээллийн хэрэгслийн үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид соронзон болон оптик мэдээлэл бичигч, тухайлбал, хооосон соронзон аудио, видео хуурцаг, хоосон диск, хоосон оптик диск болон хатуу медианы төхөөрөмж үйлдвэрлэл орно. Бичигдсэн медиаг дахин үйлдвэрлэх үйл ажиллагаа (компьютерийн медиа, дуу, дүрс бичлэг) 1820-т орно.
    • 27. Цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
      • 271. Цахилгаан хөдөлгүүр, үүсгүүр, хувиргагч, цахилгаан эрчим хүчийг хуваарилах болон хянах аппарат хэрэгсэл үйлдвэрлэл
        • 2710. Цахилгаан хөдөлгүүр, үүсгүүр, хувиргагч, цахилгаан эрчим хүчийг хуваарилах болон хянах аппарат хэрэгсэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид цахилгаан үүсгэх, хуваарилах, тусгай хувиргах төхөөрөмж; цахилгаан хөдөлгүүр, үүсгүүр, эдгээрийн иж бүрдэл; асаалтын тоног төхөөрөмж, асаалтын самбар; релей болон үйлдвэрлэлийн хяналтын тоног төхөөрөмж үйлдвэрлэл орно. Энэ ангийн цахилгаан тоног төхөөрөмж нь цахилгаан хүчдэлийн хуваарилалтын түвшний ажиллагаанд чиглэгдэнэ. Энэ ангид дараах үйлдвэрлэлийг хамааруулна:
          - хуваарилалтын трансформатор цахилгаан үйлдвэрлэл
          - гагнуурын трансформатор үйлдвэрлэл
          - гэрэл цацруулах бөмбөлөг үйлдвэрлэл (тухайлбал, хувиргагч)
          - цахилгаан эрчим хүчийг хуваарилах трансформаторын дэд станцын үйлдвэрлэл
          - цахилгаан хүчдэлийн тохируулгыг дамжуулах болон хуваарилах хэрэгслийн үйлдвэрлэл
          - цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэрлэл (дотоод шаталтат хөдөлгүүр орохгүй)
          - цахилгаан үүсгүүр (дотоод шаталтат хөдөлгүүрийн тогтмол гүйдлийн хувиргагч батерей цэнэглэгч орохгүй) үйлдвэрлэл
          - цахилгаан хөдөлгүүрийн иж бүрдэл үйлдвэрлэл (уурын турбин цахилгаан үүсгүүрийн иж бүрдэл орохгүй)
          - цахилгааны эргэлтийн унтраалга, таслагч үйлдвэрлэл
          - цахилгаан хуваарилалтын хянах самбар үйлдвэрлэл
          - цахилгаан релей үйлдвэрлэл
          - цахилгаан холбох самбарын хоолой үйлдвэрлэл
          - цахилгаан гал хамгаалагч үйлдвэрлэл
          - цахилгааны холболтын тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          - цахилгааны холболтын хэрэгсэл үйлдвэрлэл (цахилгаан машин хэрэгслийн асаах товчлуур, унтраалга, ороомог, таслагч орохгүй)
          - цахилгаан үүсгүүрийн иж бүрдлийн зүрхэвч гол үйлдвэрлэл
          - үйлдвэрлэлийн аргаар цахилгаан ороомог ороох үйл ажиллагаа Энэ бүлэгт дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хувиргах, холбох хэрэгслийн электрон бүрдэл хэсгүүдийн үйлдвэрлэл (2610-т),
          - орчны хяналтын болон үйлдвэрлэлийн үйл явцын хяналтын багаж хэрэгслийн үйлдвэрлэл (2651-т),
          - цахилгаан гүйдлийн эргэлтийн холбох хэрэгсэл үйлдвэрлэл, тухайлбал, асаах товчлуур, унтраалга зэрэг (2733-т),
          - гагнуурын тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2790-т),
          - хувьсах гүйдлийг тогтмол гүйдэлд хувиргагч үйлдвэрлэл (2790-т),
          - уурын турбин үүсгүүр үйлдвэрлэл (2811-т),
          - дотоод шаталтат хөдөлгүүр, цахилгаан үүсгүүр үйлдвэрлэл (2930-т орно).
      • 272. Батерей (зай хураагуур) болон аккумлятор үйлдвэрлэл
        • 2720. Батерей (зай хураагуур) болон аккумлятор үйлдвэрлэл
          Тайлбар: Дахин цэнэглэх болон цэнэглэхгүй зай хураагуур үйлдвэрлэл энэ ангид багтана:
          - анхдагч гүйдэл үүсгэгч электродын сав болон анхдагч зай хураагуур үйлдвэрлэл: манганы диоксид, мөнгөн усны диоксид, мөнгөний диоксид гэх мэтийг агуулсан гүйдэл үүсгэгч электродын сав (аккумлятор)
          - дараах бүрдэл хэсгүүдийг агуулсан цахилгаан аккумлятор үйлдвэрлэл: тусгаарлагч, хайрцаг, дамжуулагч
          - хар тугалганы хүчлийн зай хураагуур үйлдвэрлэл
          - никель-кадми (Niсаd) зай хураагуур үйлдвэрлэл
          - никель-манган (NiMH) зай хураагуур үйлдвэрлэл
          - литиум (lithium) зай хураагуур үйлдвэрлэл
          - хуурай электролиз бүхий зай хураагуур үйлдвэрлэл
          - шингэн электролиз бүхий зай хураагуур үйлдвэрлэл
      • 273. Цахилгаан утас, кабель болон утас бүхий хэрэгслийн үйлдвэрлэл
        • 2731. Шилэн кабель үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид өгөгдөл, дуу, дүрс дамжуулах зориулалттай шилэн кабель үйлдвэрлэл орно. Энэ ангид дараах үйл ажиллагааг орохгүй:
          - шилэн утас болон хоёр талт, тээглүүр бүхий утас үйлдвэрлэл (2310-т),
          - оптик кабель сүлжээ эсвэл холбогчууд эсвэл бусад нэмэлт хэрэгслийн иж бүрдэл үйлдвэрлэл (зориулалтаас нь хамаарч 2610-т орно).
        • 2732. Бусад электрон болон цахилгаан утас, кабель үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид ган, зэс, хөнгөн цагаанаар хийсэн тусгаарлагчтай утас, кабель үйлдвэрлэл орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - утас (шулуун) үйлдвэрлэл (2410, 2420-т),
          - компьютер, хэвлэх төхөөрөмж /принтер/-ийн кабель, USB кабель, түүнтэй төстэй кабель эсвэл түүний бүрдэл хэсгийн иж бүрдэл үйлдвэрлэл (2610-т),
          - автомашины эд ангийн кабель утас эсвэл түүний бүрдэл хэсгийн иж бүрдэл үйлдвэрлэл (2930-т орно).
        • 2733. Утас бүхий хэрэгсэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид ямар материалаар хийснээс үл хамаарч цахилгаан гүйдлийг дамжуулах болон дамжуулахгүй утас бүхий хэрэгсэл үйлдвэрлэл хамрагдана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - цахилгаан дамжуулагч үйлдвэрлэл (холбох хэрэгсэл орохгүй)
          - GFCI(цахилгаан гүйдлийг таслагч) үйлдвэрлэл
          - гэрлийн патрон үйлдвэрлэл
          - гэрлийн эсэргүүцэл болон цахилгаан ороомог үйлдвэрлэл
          - цахилгаан утас бүхий хэрэгслийн холбогчуудын үйлдвэрлэл (тухайлбал, даруул, товчлуур, унтраалга, холбогч хэрэгслүүд)
          - цахилгааны төгсгөл болон залгуур үйлдвэрлэл
          - цахилгаан утас бүхий хэрэгслийн хайрцаг үйлдвэрлэл (тухайлбал, холбох, төгсгөх, залгах, асаах хэрэгслийн хайрцаг)
          - ус дамжуулах цахилгаан хоолой угсрах үйлдвэрлэл
          - дамжуулагчийн тулгуур болон шугамын техник хэрэгсэл үйлдвэрлэл
          - хуванцар холбоос, хайрцаг түүнтэй төстэй ижил хуванцар тулгуур шугамыг багтаасан, хуванцар цахилгаан гүйдэггүй цахилгаан утасны схем үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - шаазан тусгаарлагч үйлдвэрлэл (2393-т),
          - холбогч, залгуурын электрон бүрдэл хэсгийн үйлдвэрлэл (2610-т орно).
      • 274. Цахилгаан гэрэлтүүлгийн хэрэгсэл үйлдвэрлэл
        • 2740. Цахилгаан гэрэлтүүлгийн хэрэгсэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид цахилгаан чийдэн, чийдэнгийн хоолой болон түүний бүрдэл хэсэг эд анги (цахилгаан чийдэнгийн хоосон шил орохгүй); суурьтай цахилгаан гэрэл (автомашины гэрэл орохгүй); цахилгаан бус гэрэлтүүлэх хэрэгсэл; суурьтай гэрлийн хэрэгслийн бүрдэл хэсэг (гүйдэл дамжуулагч утас бүхий хэрэгсэл орохгүй) зэргийн үйлдвэрлэл хамрагдана. Цахилгааны бус гэрлийн хэрэгсэл үйлдвэрлэл мөн энэ бүлэгт орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - цэнэглэдэггүй, улайсдаг, цацруулалттай, ультра-хөх ягаан, инфра-улаан гэх мэт чийдэн, суурьтай чийдэн үйлдвэрлэл
          - таазны, суурьтай чийдэн үйлдвэрлэл
          - олон жижиг гэрлээс бүрдсэн таазны чийдэн (сhаndeliers) үйлдвэрлэл
          - ширээний чийдэн (ө.х суурьтай гэрэл) үйлдвэрлэл
          - гэрлэн чимэглэл үйлдвэрлэл
          - гацуур модны гэрлэн чимэглэл үйлдвэрлэл
          - цахилгаан гэрлэн зул үйлдвэрлэл
          - гар чийдэн, гэрэл зургийн чийдэн үйлдвэрлэл
          - шавьжийн эсрэг цахилгаан чийдэн үйлдвэрлэл
          - бусад гэрэлтүүлгийн хэрэгсэл (карбидын, цахилгаан, хийн, шатахууны, керосины гэрэл гэх мэт)
          - прожекторын чийдэн үйлдвэрлэл (автомашиных орохгүй)
          - гудамжны суурьтай чийдэн (замын хөдөлгөөний гэрэл орохгүй) үйлдвэрлэл
          - тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгийн хэрэгсэл (ө.х автомашин, онгоц, завь) үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - суурьтай гэрлийн шилэн эд анги үйлдвэрлэл (2310-т),
          - суурьтай гэрлийн гүйдэл дамжуулах утас бүхий хэрэгсэл үйлдвэрлэл (2733-т),
          - суурьтай гэрэл бүхий таазны сэнс эсвэл угаалгын өрөөний агааржуулагч үйлдвэрлэл (2750-т),
          - замын хөдөлгөөний гэрэл, явган хүний замын дохиоллын хэрэгсэл гэх мэт цахилгаан дохиоллын хэрэгсэл үйлдэрлэл (2790-т орно).
      • 275. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэл
        • 2750. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид жижиг цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн зориулалттай агааржуулагч, сэнс, тоос сорогч, цахилгаан шат, гэр ахуйн чанах, буцалгах хэрэгсэл, гэр ахуйн зориулалттай угаалгын машин, хөргөгч, босоо болон хайрцган хөлдөөгч болон аяга, таваг угаагч, ус халаагч гэх зэрэг бусад цахилгаан ба цахилгаан бус гэр ахуйн хэрэгсэл үйлдвэрлэл орно. Мөн энэ ангид цахилгаан, хий эсвэл бусад шатахууны эх үүсвэр бүхий хэрэгслийн үйлдвэрлэл багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэл: хөргөгч, хөлдөөгч, аяга, таваг угаагч, угаагч, хатаагч машин, тоос сорогч, гутал тослогч, хог цуглуулагч, кофе нунтаглагч, хутгагч, жүүс шахагч, бөглөө онгойлгогч, цахилгаан сахлын машин, цахилгаан шүдний сойз болон бусад хувийн эрүүл ахуйн цахилгаан хэрэгсэл, хутга ирлэгч, агааржуулагч
          - гэр ахуйн цахилгаан дулааны хэрэгсэл үйлдвэрлэл: цахилгаан ус халаагч, цахилгаан хөнжил, цахилгаан хатаагч, сам, сойз, үс ороогч, цахилгаан индүү, агаар халаагч, гэр ахуйн зөөврийн сэнс, цахилгаан зуух, богино долгионы зуух; буцалгагч, халуун тогоо, шарагч, кофе эсвэл цай буцалгагч, хайруулын таваг, шарах шүүгээ, сорох шүүгээ, цахилгаан халаах резистор гэх мэт;
          - гэр ахуйн цахилгаан бус чанах, халаах хэрэгсэл үйлдвэрлэл: цахилгаан бус агаар халаагч, чанах зуух, хийн болон шатахуун ашиглах зуух, ус халаагч, чанах хэрэгсэл, орон байр халаагч Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - худалдааны болон үйлдвэрлэлийн зориулалттай хөргөгч, хөлдөөгч, өрөөний агааржуулагч, дээврийн сэнс, үүдний агаар халаагч, худалдааны зориулалттай халаагч сэнс, худалдааны зориулалттай чанах тоног төхөөрөмж; худалдааны зориулалттай угаах, хуурай цэвэрлэгээний, шахах тоног төхөөрөмж; худалдаа, үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай тоос сорогч үйлдвэрлэл (дэд салбар 28-т),
          - гэр ахуйн зориулалттай оёдлын машин үйлдвэрлэл (2826-т),
          - тоос сорох төвлөрсөн системийг суурилуулах үйл ажиллагаа (4329-т орно).
      • 279. Цахилгаан бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэл
        • 2790. Цахилгаан бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид хөдөлгүүр, үүсгүүр, трансформатор, зай хураагуур болон аккумлятор, кабель утас, бүхий хэрэгсэл, гэрэлтүүлгийн хэрэгсэл, гэр ахуйн хэрэгслээс бусад жижиг цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэл орно:
          - зай хураагуур цэнэглэгч үйлдвэрлэл
          - цахилгаан хаалга онгойлгох, хаах хэрэгсэл үйлдвэрлэл
          - цахилгаан хонх үйлдвэрлэл
          - хэт авианы цэвэрлэгээний машин үйлдвэрлэл (лабораторийн болон шүдний эмнэлэгийнх орохгүй)
          - шарлагын ор үйлдвэрлэл
          - тохируулагч аппарат, түлшний электродын хайрцаг, тохируулдаг болон тохируулдаггүй цахилгаан хураагуур (тог баригч) үйлдвэрлэл
          - тог баригч, цахилгаан хураагуур үйлдвэрлэл (UPS)
          - цахилгааны хэлбэлзэл арилгагч үйлдвэрлэл
          - тусгаарлагч, холбогчтой цахилгаан хэрэгслийн утас, уртасгагч болон тусгаарлагчтай бусад цахилгаан утас үйлдвэрлэл
          - нүүрстөрөгчийн болон бал чулуун электрод, контакт, нүүрстөрөгчийн болон бал чулуун бусад цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэл
          - хурдасгуур үйлдвэрлэл
          - цахилгаан конденсатор, резистор болон түүнтэй төстэй хэрэгсэл, хурдасгуур үйлдвэрлэл
          - электромагнет (цахилгаан соронзон) үйлдвэрлэл
          - яндангийн дуу, дохионы үйлдвэрлэл
          - онооны цахилгаан самбар үйлдвэрлэл
          - дохионы цахилгаан үйлдвэрлэл
          - замын хөдөлгөөний гэрэл, явган хүний замын дохиоллын хэрэгсэл гэх мэт цахилгаан дохиоллын хэрэгсэл үйлдэрлэл
          - цахилгаан тусгаарлагч (шилэн болон шаазан орохгүй), үндсэн металлан цахилгааны хоолой тохируулгын хэрэгсэл үйлдвэрлэл
          - төмрийн гар гагнуур ороод цахилгаан гагнуурын тоног төхөөрөмж үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - шаазан цахилгаан тусгаарлагч үйлдвэрлэл (2393-т),
          - нүүрстөрөгчийн болон бал чулуун утас болон бүтээгдэхүүн үйлдвэрлэл (электрод болон цахилгаан хэрэгсэл орохгүй) (2399-т),
          - электрон конденсатор, электрон резистор болон түүнтэй төстэй зүйлс, цахилгаан хэрэгслийн шулуутгагч эд анги, цахилгаан гүйдэл тохируулагч, нэгдсэн цахилгаан гүйдлийн хүчдэл хөрвүүлэгч, электрон конденсатор, цахилгаан эсэргүүцэгч болон тэдгээртэй ижил тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2610-т),
          - трансформатор, хөдөлгүүр, генератор, холбох хэрэгсэл, релей болон үйлдвэрлэлийн хяналтын аппарат үйлдвэрлэл (2710-т),
          - зай хураагуур үйлдвэрлэл (2720-т),
          - холбооны болон цахилгааны утас, гүйдэл дамжуулах болон дамжуулдаггүй утас бүхий хэрэгсэл үйлдвэрлэл (2733-т),
          - гэрэлтүүлгийн хэрэгсэл үйлдвэрлэл (2740-т),
          - гэр ахуйн хэрэгсэл үйлдвэрлэл (2750-т),
          - цахилгааны бус гагнуурын тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2819-т),
          - нүүрстөрөгчийн болон бал чулуун зүлгүүр, өнгөлөгч үйлдвэрлэл (2819-т),
          - генератор, хувьсгуур (релей) автомашины цахилгаан хэрэгсэл, очлуур, очлуурын утас, цахилгаан хаалга, цонхны систем, гүйдэл тохируулагч үйлдвэрлэл (2930-т),
          - төмөр зам, трамбай, усан зам, авто зам, авто зогсоол, агаарын замын механик, электрон механик, дохиолол, аюулгүйн, замын хөдөлгөөний тоног төхөөрөмж үйлдвэрлэл (3020-т орно).
    • 28. Дээрх дэд салбарт ороогүй бусад машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
      • 281. Ерөнхий зориулалтын машин үйлдвэрлэл
        • 2811. Онгоц, автомашин, мотоциклийн хөдөлгүүр, турбин үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - авто машин, онгоцны тийрэлтэт хөдөлгүүрийг оруулахгүйгээр дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлэл: усан онгоцны хөдөлгүүр; төмөр замын хөдөлгүүр
          - бүх төрлийн дотоод шаталтат хөдөлгүүр, дизель хөдөлгүүрийн бүлүүр (поршень), бүлүүрийн гол (гильц), карбюратор үйлдвэрлэл
          - дотоод шаталтат хөдөлгүүрийн түлшний цорго (порсунк) үйлдвэрлэл
          - турбин болон түүний эд анги үйлдвэрлэл: уурын болон бусад ууршилтын турбин; усны турбин, түүний дамар болон тохируулагч; салхин турбин; турбо сэнс болон тийрэлтэт онгоцны турбо хөдөлгүүрийг оруулахгүйгээр хийн турбин
          - уурын зуух-турбины иж бүрдэл үйлдвэрлэл
          - турбин-генераторын иж бүрдэл үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - цахилгаан генератор үйлдвэрлэл (турбин генераторын иж бүрдэл орохгүй) (2710-т),
          - моторт генераторын иж бүрдэл үйлдвэрлэл (турбинт генераторыг оруулахгүй) (2710-т),
          - цахилгаан тоног төхөөрөмж, дотоод шаталтат хөдөлгүүрийн эд анги үйлдвэрлэл (2790-т),
          - автомашин, онгоцны эсвэл тийрэлтэт хөдөлгүүрийн үйлдвэрлэл (2910, 3030, 3091-т),
          - турбо хөдөлгүүр, турбо сэнс үйлдвэрлэл (3030-т орно).
        • 2812. Хийн болон шингэн эрчим хүчээр ажиллах тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - шингэн, хийн бүрдэл хэсгүүдийн үйлдвэрлэл (шингэний шахуурга насос, усан хийн болон шингэн цилиндр, хийн болон шингэний хавхлаг цорго, хий болон шингэний дамжуулах хоолой орно)
          - хийн системд ашиглах агаар бэлтгэх тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          - хийн болон шингэн хүчдэл үйлдвэрлэл
          - гидравлик (усан) дамжуулах төхөөрөмж үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - компрессорын үйлдвэрлэл (2813-т),
          - хий, шингэний бус төхөөрөмжийн шахуурга, хавхлаг үйлдвэрлэл (2813-т),
          - механик дамжуулах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл (2814-т орно).
        • 2813. Шахуурга, компрессор, цорго, хавхлаг зэрэг бусад төхөөрөмж үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - агаарын эсвэл вакум шахуурга, агаарын эсвэл бусад хийн компрессор үйлдвэрлэл
          - шингэний хэмжих хэрэгсэлтэй, хэрэгсэлгүй шахуурга үйлдвэрлэл
          - дотоод шаталтат хөдөлгүүрт зориулсан шахуурга үйлдвэрлэл: автомашины тосны, усны болон түлшний шахуурга үйлдвэрлэл
          - тохируулгат хавхлаг, урсгах цорго зэрэг үйлдвэрлэлийн зориулалттай хавхлаг, цорго үйлдвэрлэл
          - ариун цэврийн хавхлаг, цорго үйлдвэрлэл
          - дулааны хавхлаг, цорго үйлдвэрлэл
          - гар шахуурга (насос) үйлдвэрлэл тус тус орно. Энэ ангид дараах үйл ажиллагааг орохгүй:
          - хатууруулсан, хүхэржүүлсэн резинэн, шилэн эсвэл эрдэс материалаар хийсэн хавхлаг үйлдвэрлэл (2219, 2310 эсвэл 2393-т),
          - усан хийн дамжуулах төхөөрөмж үйлдвэрлэл (2812-т),
          - дотоод шаталтат хөдөлгүүрийн түлшний цорго (порсунк) үйлдвэрлэл (2811-т орно).
        • 2814. Холхивч, араа, дамжуулах, холбох эд анги үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - үрлэн болон савхан холхивч, түүний эд анги үйлдвэрлэл
          - механик энерги дамжуулах төхөөрөмж үйлдвэрлэл: дамжуулах гол, тахир гол; гэр ахуйн зориулалттай холхивч болон шулуун голт холхивч
          - араа, хурдны хайрцаг болон бусад хурд өөрчлөх хэрэгсэл үйлдвэрлэл
          - цоожлогч, дамжуулагч ремень үйлдвэрлэл
          - сэнс, хүрд, дамар үйлдвэрлэл
          - гинжин холбоос үйлдвэрлэл
          - хүч дамжуулагч үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - бусад гинж үйлдвэрлэл (2599-т),
          - холхивч (цахилгаан соронзон) үйлдвэрлэл (2930-т),
          - автомашин буюу онгоцны эд анги болох цахилгаан дамжуулах иж бүрдэл үйлдвэрлэл (дэд салбар 29, 30-т орно).
        • 2815. Зуух, плитка, хийн зуух үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - цахилгааны, аж үйлдвэрийн бусад, лабораторийн хог шатаах зуухны үйлдвэрлэл
          - халаагч үйлдвэрлэл
          - бүх талаас нь халаах, дүрдэг халаагуурын үйлдвэрлэл
          - өрхийн цахилгааны бус тогтмол халаалтын тоног төхөөрөмж, нарны халаагууртай төстэй, уурын халаагуур, тосоор халаах (зуухтай ижил) болон халаалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          - орон сууцны зориулалттай цахилгаан зуух (цахилгааны хүчээр болон агаар сорох зуух, халуун шахуурга гэх мэт), ердийн өрхий цахилгааны бус агаар сорох зуух үйлдвэрлэл
          - галлах механик төхөөрөмж, төмөр тор, үнс гаргах гэх мэт машин үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - гэрийн зуух үйлдвэрлэл (2750-т),
          - хөдөө аж ахуйн хатаагч үйлдвэрлэл (2825-т),
          - талх баригч зуух үйлдвэрлэл (2825-т),
          - модон, цаасны зутан, картон цаасны хатаагч үйлдвэрлэл (2829-т),
          - мэс заслын ариутгалын лабораторийн хэрэгсэл үйлдвэрлэл (3250-т),
          - лабораторийн зуух (шүдний ) үйлдвэрлэл (3250-т орно).
        • 2816. Өргөх, ачих, буулгах тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагааг оруулна:
          - гар ажиллагаатай эсвэл цахилгаанаар ажиллах өргөх, ачих, буулгах машин үйлдвэрлэл: дамар хүрдний тоног төхөөрөмж болон өргөх шат, өргөх хэрэгсэл, хөшүүрэг; сунадаг сумтай хүнд даацын кран, кран, хөдөлгөөнт өргөх хэрэгсэл, өргөгч тээгч гэх мэт; ажлын ачааны машин, цахилгаан шат угсралт эсвэл гар хөшүүргийн багаж хэрэгсэл, үйлдвэрт ашиглах зориулалттай араат өргөх, тээвэрлэх хэрэгсэл (гар тэргэнцэрийг оруулна); өргөх, ачих, буулгах зориулалттай үйлдвэрлэлийн робот, механик хийн шахуургаар өргөх хэрэгсэл
          - конвейр, дамжуургын шугам үйлдвэрлэл
          - лифт, цахилгаан шат, урсдаг шатны үйлдвэрлэл
          - газраас дээш өргөх цахилгаан шатны хөшүүргийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - газар ашиглагдах конвейр, тасралтгүй урсах элеватор үйлдвэрлэл (2824-т),
          - экскаваторын утгуур, ухаж ачих машин үйлдвэрлэл (2824-т),
          - үйлдвэрлэлийн төрөл бүрийн зориулалтаар ашиглагдах робот үйлдвэрлэл (2829-т),
          - хөвөгч өргөгч цамхаг, төмөр замын болон машин дээрх өргөгч цамхаг үйлдвэрлэл (3011, 3020-т),
          - цахилгаан өргүүр суурилуулах үйлдвэрлэл (4329-т орно).
        • 2817. Албан тасалгааны машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл (компьютер, түүний хадгалах тоног төхөөрөмж орохгүй)
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - тооцоолох машин үйлдвэрлэл
          - бэлэн мөнгө тоолох машин үйлдвэрлэл
          - цахилгаан болон цахилгаан биш тоон машин үйлдвэрлэл
          - шуудан, бичиг захидал хэмжигч, захидал дугтуйлах машин (дугтуй наах, марк наах хаяглах машин; захидал задлах, ялгах, шалгах машин), эмхлэх, цэгцлэх машин үйлдвэрлэл
          - бичгийн машин үйлдвэрлэл
          - стенограф машин үйлдвэрлэл
          - оффисын зориулалттай хавтаслах машин үйлдвэрлэл (ө.х хуванцар эсвэл хуудсан материал хавтаслах)
          - чек бичигч машин үйлдвэрлэл
          - зоосон мөнгө тоолох, хадгалах машин үйлдвэрлэл
          - харандаа үзүүрлэгч үйлдвэрлэл
          - бичгийн үдээс дарагч болон үдээс авагч үйлдвэрлэл
          - цуварч гаргах машин үйлдвэрлэл
          - хуваарилалтын туузан шугам үйлдвэрлэл
          - нүх гаргагч цоолтуур үйлдвэрлэл
          - мөнгө тоологч гар ажиллагаатай төхөөрөмжийн үйлдвэрлэл
          - зураг хувилах машин үйлдвэрлэл
          - принтерийн хор үйлдвэрлэл
          - хар самбар; цагаан самбар болон маркерын самбар үйлдвэрлэл
          - бичлэг хийгч машин үйлдвэрлэл Компьютер, түүний хадгалах тоног төхөөрөмж үйлдвэрлэл 2620-т орно.
        • 2818. Гар удирдлагатай багаж хэрэгсэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид цахилгаан, цахилгаан бус мотортой эсвэл хийн шахуургатай гар багаж үйлдвэрлэл: дугуй эсвэл урт хөрөө, өрөм болон алхтай өрөм, гар зүлгүүр, хийн хадаас хадагч, хасуур, кофе нунтаглагч, бичгийн хавчаар, хийн шахуургаар ажилладаг хадаас буудагч, харуул, хайч ба бахь, эрэг чангалах түлхүүр, тахны хадаас авагч гэх мэт үйлдвэрлэл багтана.
        • 2819. Ерөнхий зориулалтын бусад машин үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гол хэсгүүдийн бүрдлийг оруулаад үйлдвэрлэлийн зориулалттай хөргөгч, хөлдөөгч үйлдвэрлэл
          - авто машин агааржуулагч, агааржуулагч үйлдвэрлэл
          - ахуйн бус зориулалттай сэнс үйлдвэрлэл
          - хэмжих, жигнэх машин үйлдвэрлэл (лабораторийн нарийн мэдрэмжтэй жигнүүрээс бусад): гэр ахуйн хэрэглээний болон дэлгүүрийн зориулалттай бүх төрлийн жин
          - шингэн зүйлийг шүүх, цэвэршүүлэх машин үйлдвэрлэл
          - шингэн болон нунтаг зүйлийг цацах, шүрших төхөөрөмж үйлдвэрлэл: шүршдэг буу, гал унтраагч, элс, шороо цацагч машин, уураар цэвэрлэх машин гэх мэт.
          - савлах баглах, боох машин үйлдвэрлэл: савлах, таглах, тамгалах, шошго наах машин гэх мэт.
          - шил цэвэрлэх, хатаах машин үйлдвэрлэл
          - газрын тос боловсруулах, химийн болон ундаа үйлдвэрлэлийн зориулалттай нэрэх, цэвэршүүлэх төхөөрөмж үйлдвэрлэл
          - дулаан тохируулагч үйлдвэрлэл
          - агаар эсвэл хийг шингэрүүлэгч машин үйлдвэрлэл
          - хийн генератор үйлдвэрлэл
          - хувцас, цаас гэх мэт дээр дардас дарах эсвэл бусад эргэлдэгч машин болон цилиндр, бусад эд ангиуд (металл, шилнийх орохгүй) үйлдвэрлэл
          - центрифуг үйлдвэрлэл (хувцас хатаагч, цөцгий ялгагч орохгүй)
          - резинэн жийргэвч болон түүнтэй төстэй бүрдэл хэсэг, ижил материалаас бүтсэн бүрхэвч үйлдвэрлэл
          - жижиг зүйлс худалдаалах автомат машин үйлдвэрлэл
          - ерөнхий зориулалтын машины эд анги үйлдвэрлэл
          - дээврийн агааржуулагч сэнс үйлдвэрлэл (дээврийн сэнс вентилятор гэх мэт)
          - тэнцүүлэгч, туузан метр болон түүнтэй төстэй гар багаж, механикчийн нарийн хэмжүүрийн багаж үйлдвэрлэл (оптик багаж орохгүй)
          - цахилгааны бус гагнуурын төхөөрөмж үйлдвэрлэл
          - төмөр замын суман шилжүүлгийн татах мотор, татуурга, холбоос үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - нарийн хэмжүүрийн жин (лабораторийн зориулалттай) үйлдвэрлэл (2651-т),
          - гэр ахуйн хөргөх, хөлдөөх төхөөрөмж үйлдвэрлэл (2750-т),
          - гэр ахуйн зориулалттай сэнс үйлдвэрлэл (2750-т),
          - цахилгаан гагнуурын хэрэгсэл үйлдвэрлэл (2790-т),
          - хөдөө аж ахуйн шүршигч машин үйлдвэрлэл (2821-т),
          - металл болон шилэн ороомог, цилиндрийн үйлдвэрлэл (2823, 2829-т),
          - хөдөө аж ахуйн хатаагч, хүнсний бүтээгдэхүүнийг шүүх эсвэл цэвэршүүлэх машин үйлдвэрлэл (2825-т),
          - цөцгий ялгагч машин үйлдвэрлэл (2825-т),
          - үйлчилгээний зориулалттай хувцас хатаагч үйлдвэрлэл (2826-т),
          - нэхмэл дээр хэвлэх машин үйлдвэрлэл (2826-т орно).
      • 282. Тусгай зориулалтын машин үйлдвэрлэл
        • 2821. Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн машин үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа хамрагдана:
          - хөдөө аж ахуй, ойн аж ахуйд ашиглагдах трактор үйлдвэрлэл
          - явган хүний зам засах трактор үйлдвэрлэл
          - зүлэг засагчийг оруулаад бүх төрлийн цэцэрлэгжүүлэлтийн огтлогч машин үйлдвэрлэл
          - хөдөө аж ахуйн өөрөө ачих, буулгах машин үйлдвэрлэл
          - хөдөө аж ахуйн хөрс бэлтгэх, үр суулгах эсвэл бордох машин үйлдвэрлэл: анжис, бордоо цацагч, үр суулгагч, борной гэх мэт.
          - тариа хураах эсвэл цайруулах машин үйлдвэрлэл: тариа хураагч, цайруулагч, ялгагч гэх мэт.
          - саалтуурын машин үйлдвэрлэл
          - хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах шүршигч үйлдвэрлэл
          - хөдөө аж ахуйн төрөл бүрийн машин үйлдвэрлэл: тэжээвэр амьтдыг тэжээх машин, зөгий тэжээх машин, тэжээл бэлтгэх тоног төхөөрөмж гэх мэт; өндөг, жимс гэх мэтийг цэвэрлэх, ялгах эсвэл зэрэглэх машин Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - гар удирдлагатай хөдөө аж ахуйн гар багаж үйлдвэрлэл (2593-т),
          - фeрмд ашиглагдах дамжлага (конвейр) үйлдвэрлэл (2816-т),
          - гар удирдлагатай багаж үйлдвэрлэл (2818-т),
          - цөцгийн ялгагч машин үйлдвэрлэл (2825-т),
          - үр тариа, буудай, эсвэл хатаасан буурцагт ургамлын үр цэвэрлэх, ялгах эсвэл зэрэглэх машин үйлдвэрлэл (2825-т),
          - авто замын чиргүүлтэй трактор үйлдвэрлэл (2910-т),
          - авто замын чиргүүл эсвэл хагас чиргүүл үйлдвэрлэл (2920-д орно).
        • 2822. Металл боловсруулах машин, багаж хэрэгсэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - лазер туяа, хэт богино долгион, плазм электрод, соронзон урсгал зэргийг ашиглах металл болон бусад материал (мод, яс, чулуу, хатуу хаймар, хатуу хуванцар, шил гэх мэт)-ыг боловсруулах машин, багаж хэрэгсэл үйлдвэрлэл
          - зорох, цоолох, нугалах, ирлэх, ховил гаргах, өрөмдөх, давтах, өнгөлөх гэх мэт үйлдэл бүхий машин, багаж хэрэгсэл үйлдвэрлэл
          - хэвд оруулах, шахах машин, багаж хэрэгсэл үйлдвэрлэл
          - цоологч шахуурга, гидравлик шахуурга (усны шахуурга), гидравлик (усны) тоормоз, цохигч алх, халуунаар давтах машин зэрэг үйлдвэрлэл
          - ажлын утасны цувих, хэвлэх, цутгах машин үйлдвэрлэл
          - хадах, хавчих, наах эсвэл мод, үйс, яс, хатуу хаймар, хуванцар гэх мэтийг өөр ямар нэг аргаар нийлүүлэх суурь машин үйлдвэрлэл.
          - эргэлдэх суурь машин, эргэлдэх өрөм, бөглөх машин, тавлагч, металл хуудас хайчлагч үйлдвэрлэл
          - үйлдвэрлэлийн зориулалттай шахагч, давтагч машин үйлдвэрлэл
          - хромоор бүрэгч машин үйлдвэрлэл
          - суурь машины ажилбарын сольдог толгой, тусгай зориулалтын толгой болон төрөл бүрийн багажны тогтоон баригч хэрэгсэл, металл боловсруулах машины эд анги, сэлбэг үйлдвэрлэл: багаж тогтоон баригч болон өөрөө нээгдэгч автомат филтьер, боловсруулах бэлдэц, хийцийг тогтоон баригч, хуваарилагч толгойн хэсэг болон суурь машины бусад хэрэгсэл, эд анги, сэлбэг Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - гар багаж эсвэл машин, багаж хэрэгслийн тохируулж сольж болдог эд анги (өрөм, цоологч, цохигч, цувигч ир, нугалагч, хөрөөний ир, хутганы ир гэх мэт) үйлдвэрлэл (2593-т),
          - цахилгаан гар гагнуурын индүү, алх үйлдвэрлэл (2790-т),
          - гар удирдлагатай багаж хэрэгсэл үйлдвэрлэл (2818-т),
          - металл цувих, цутгахад ашиглагддаг машин үйлдвэрлэл (2823-т),
          - уул уурхай, олборлолтын машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2824-т орно).
        • 2823. Металлургийн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - халуун металлыг боловсруулах машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл: хөрвүүлэгч шанага, хэв, цутгуурын машин
          - металл цувих, цутгах, хэвлэх машин үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - татах сандал үйлдвэрлэл (2822-т),
          - цувимал үйлдвэрлэл (цувин таслагч орохгүй) (2593-т),
          - цувимлыг хэлбэржүүлэгчийн үйлдвэрлэл (2829-т орно).
        • 2824. Уул уурхайн болон барилгын машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - газар доор ажиллуулах зориулалтын өргөгч, зөөх туузан дамжуулагч үйлдвэрлэл
          - уулын чулууг нураах, хонгил малтах, өрөмдөх, нүхлэх техник хэрэгсэл үйлдвэрлэл (газар доор ашиглагддаг эсэхээс хамаарахгүй)
          - шороон эрдэс, чулуу, хүдэр буюу эрдэс бодисыг бутлах, нунтаглах, шигших, ялгах, ангилах, зэрэглэх буюу угаах машин үйлдвэрлэл
          - баяжмал, зуурмаг холигч үйлдвэрлэл
          - шороо зайлуулагч машин үйлдвэрлэл: бульдозер, хусуур, хамагч, тэгшлэгч бүхий өөрөө явагч хэрэгсэл, грейдер, шанагатай ухагч, ачигч
          - тэгшлэгч, зуурмаг тараагч, хар тос тараагч, бетон гадаргуу түрхэгч үйлдвэрлэл
          - уурхай эсвэл барилгын ажилд ашиглагдах трактор үйлдвэрлэл
          - бульдозерын хутга үйлдвэрлэл
          - бартаат замын хүнд даацын машин үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - ачих буулгах тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2816-т),
          - бусад трактор үйлдвэрлэл (2821, 2910-т),
          - чулууг хуваах эсвэл цэвэрлэх зориулалттай машиныг оруулж чулуу боловсруулах машин үйлдвэрлэл (2822-т),
          - бетон зуурагч өөрөө явагч машин үйлдвэрлэл (2910-т орно).
        • 2825. Хүнс, ундаа, тамхины үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хөдөө аж ахуйн хатаагч үйлдвэрлэл
          - сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл: сүүний тос, цөцгий ялгагч; сүү боловсруулах машин (сүүг эсгэх гэх мэт); бяслагны машин (сүүг эсгэх, жижиглэх, шахах гэх мэт) гэх мэт
          - үр тариа боловсруулах үйлдвэрийн машин үйлдвэрлэл: үр тариа, буудай, эсвэл хатаасан буурцагт ургамлын үр цэвэрлэх, ялгах эсвэл ангилах машин (үлээгч, шигшүүр, ялгагч, үр тариаг сойздох машин гэх мэт); гурил, тэжээл гэх мэтийг үйлдвэрлэх машин (тээрэм, тэжээлийн сав, шигшүүр, хивэг ялгагч, холигч, цагаан будаа хальслагч, вандуй бутлагч)
          - дарс, жимсний шүүс, ундаа үйлдвэрлэх, үйлдвэрийн шахах, бутлах машин төхөөрөмж үйлдвэрлэл
          - талх, нарийн боов, жигнэмэг, төрөл бүрийн гоймон, шпагетти, бусад төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэл: талхны зуух, холимог зуурагч, холимог таслагч, хэрчигч, бялуу чимэглэх машин гэх мэт.
          - төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн боловсруулах машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл: чихэр, какао, шокалад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх; саахар үйлдвэрлэх; шар айраг үйлдвэрлэх; малын эсвэл гахай, тахианы мах боловсруулах, жимс, самар эсвэл хүнсний ургамал боловсруулах; загас, хавч эсвэл далайн хүнс бэлтгэх машин тоног төхөөрөмж; шүүх, цэвэршүүлэх машин тоног төхөөрөмж; хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэх эсвэл үйлдвэрлэлд бэлтгэх машин тоног төхөөрөмж
          - амьтны буюу ургамлын гаралтай өөх, тос бэлтгэх, ялгах тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          - тамхи бэлтгэх болон янжуур эсвэл дүнсэн тамхи, зажилдаг тамхи, хамрын тамхи үйлдвэрлэх машин
          - зочид буудал, ресторанд хоол хүнс бэлтгэх машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хүнсний бүтээгдэхүүн, сүүний нянг гэрлээр устгах тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2660-т),
          - савлах, боох баглах, жигнэх машин үйлдвэрлэл (2819-т),
          - өндөг, жимс эсвэл хүнсний ногоог цэвэрлэх, ялгах, зэрэглэх машин үйлдвэрлэл (үр тариа, хатаасан буурцагт ургамал орохгүй) (2821-т орно).
        • 2826. Нэхмэл, хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн боловсруулах машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - нэхмэлийн машин үйлдвэрлэл: бүтээгдэхүүн, шахах, даавуу эсгэх эсвэл хиймэл нэхмэл, материал эсвэл ээрсэн утас бэлтгэх машин; хөвөн ялгах, эрчлээс гаргах, силикатжуулах, хөвөн сэвсийлгэх, ноос ялгах, ноос хүхэржүүлэх, хүрээг хэрэх гэх мэт нэхмэл даавуу бэлтгэх машин; ээрэх машин; сүлжих, мурийлгахтай холбоотой машин; сүлжигч машин энд гар нэхэх суурь машин; олон зангилаатай тор, нэхсэн тор, сүлжих машин гэх мэт нэхмэлийн утас бэлтгэх машин
          - нэхмэлийн машин болон туслах машины багаж хэрэгсэл үйлдвэрлэл: хүнд машин өргөх машин, автоматаар зогсдог, түгжээг өөрчлөх механизм, ээрүүл гм.
          - нэхмэлийн машин үйлдвэрлэл: нэхмэл даавуу боловсруулах машин; нэхмэл даавуу угаах, цайруулах, будах, самнах, дуусгах, гадаргуйн будаг шингээх машин; нэхмэл даавууг сүлжих, хөвөх, эвхдэг, хайчлах эсвэл хатгах, цоолох машин үйлдвэрлэл
          - хувцас цэвэрлэгээний машин үйлдвэрлэл: индүүдэх машин, үйлчилгээний зориулалттай угаах, хатаах машин, хуурай цэвэрлэгээний машин
          - оёдлын машин, оёдлын машины толгой, оёдлын машины зүү үйлдвэрлэл (гэр ахуйн зориулалттай болон зориулалтгүй байж болно)
          - хөвөн эсвэл хөвөн бус нэхмэлийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох машин үйлдвэрлэл
          - савхин эдлэлийн машин үйлдвэрлэл: арьс, шир, савхи боловсруулах, элдэх, бэлтгэх машин; гутал эсвэл түүний арьс шир, савхи, үслэг арьсан эд ангийг хийх эсвэл засах машин Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - цаас болон картон өргөх машин үйлдвэрлэл (1709-т),
          - гэр доторх угаалгын болон хатаах машин үйлдвэрлэл (2750-т),
          - дардасны машин үйлдвэрлэл (2819-т),
          - ном хавтаслах машин үйлдвэрлэл (2829-т орно).
        • 2829. Тусгай зориулалтын бусад машин үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дээрх ангид ороогүй тусгай зориулалтын машин үйлдвэрлэл орно:
          - цаасны зутан бэлтгэх машин үйлдвэрлэл
          - цаас, картон боловсруулах машин үйлдвэрлэл
          - мод, цаасны зутан, цаас буюу картоны хатаах төхөөрөмж үйлдвэрлэл
          - цаасан эсвэл картонон эд зүйлс үйлдвэрлэх төхөөрөмж үйлдвэрлэл
          - резин, хуванцар болон тэдгээрээр эдлэл хийх машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл: хаймар буюу хуванцар даралтаар хэвлэх машин, хаймар буюу хуванцар шахан цувих машин (экструдер), хаймар буюу хуванцар үлээлгэн хэв оруулах машин, хаймар буюу хуванцар хэвлэх ба хэлбэржүүлэх бусад машин, хаймар буюу хуванцар боловсруулах машин, төхөөрөмж
          - ном хавтаслах, дэвтэрлэх машин; үсэг өрөгч машин, хэвлэх машин болон хэвлэлийн туслах чанарын машин, төхөөрөмж
          - царууц тоосго, вааран эдлэл, өнгөлсөн эрдэс бүтээгдэхүүн, паалан, вааран хоолой, бал чулуун электрод, самбарын шохой гэх мэтийг үйлдвэрлэх машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          - машин тоног төхөөрөмжийн хагас дамжуулагч үйлдвэрлэл
          - тусгай зориулалттай олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг үйлдвэрлэлийн робот үйлдвэрлэл
          - төрөл бүрийн тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл: цахилгаан эсвэл электрон чийдэн, чийдэнгийн шил, хоолой үйлдвэрлэх машин; халуун боловсруулалтын шил эсвэл шилэн сав, шилэн утас, нэхмэл үйлдвэрлэх машин; изотоп ялгаруулах аппарат буюу машин
          - тэнцвэржүүлэх, тэгшлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэл (дугуй тэнцүүлэгч орохгүй)
          - төвлөрсөн тосолгооны систем үйлдвэрлэл
          - агаарын хөлөг цэнэглэгч машин, агаарын хөлгийг зөөвөрлөх, тийрэлт өгөх болон түүнтэй холбоотой тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          - элдүүрийн тавцан үйлдвэрлэл
          - мод бөөрөнхийлөх автомат машин үйлдвэрлэл
          - эргэлдэх зам, хөдөлгөөнт буудлагын бай болон бусад үзэсгэлэн, гадаах самбарын тоног төхөөрөмж үйлдвэрлэл Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - гэр ахуйн хэрэгсэл үйлдвэрлэл (2750-т),
          - зураг хувилах машин гэх мэтийн үйлдвэрлэл (2817-т),
          - хатуу хаймар, хуванцар эсвэл хүйтэн боловсруулалтын шил боловсруулах машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2822-т),
          - цутгуурын хэв үйлдвэрлэл (2823-т орно).
    • 29. Моторт авто тээврийн хэрэгсэл, чиргүүл, хагас чиргүүл үйлдвэрлэл
      • 291. Моторт авто тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл
        • 2910. Моторт авто тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - хүн тээврийн машин үйлдвэрлэл
          - худалдааны зориулалтын машин /чингэлэг/ үйлдвэрлэл: ачааны битүү, задгай бүхээгтэй машин, ачааны трактор гэх мэт
          - автобус, троллейбус, суудлын вагон үйлдвэрлэл
          - машины хөдөлгүүр үйлдвэрлэл
          - хөдөлгүүртэй холбогдох явах эд ангийг угсрах үйлдвэрлэл
          - хөдөлгүүрт бусад машин үйлдвэрлэл: цасны машин, гольфын машин, газар уснаа явах машин; гал унтраах машин, гудамж цэвэрлэгээний машин, явуулын номын сангийн машин, хуягт тэрэг; бетон зуурагч машин гэх мэт
          - газар уснаа явагч, бага оврын моторт машин ба түүнтэй адил хурдны машин үйлдвэрлэл
          - машины хөдөлгүүрийг сэргээн засварлах үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл хамаарахгүй:
          - машины гэрэлтүүлгийн хэрэгсэл үйлдвэрлэл (2740-т),
          - поршен, поршений бүс карбюратор үйлдвэрлэл (2811-т),
          - хөдөө аж ахуйн зориулалттай трактор үйлдвэрлэл (2821-т),
          - барилга, байгууламж, уул уурхайн зориулалттай трактор үйлдвэрлэл (2824-т),
          - хог ачих машин үйлдвэрлэл (2824-т),
          - машины гадар бие үйлдвэрлэл (2920-т),
          - машины цахилгааны эд анги үйлдвэрлэл (2930-т),
          - машины сэлбэг, жижиг эд анги үйлдвэрлэл (2930-т),
          - танк, байлдааны машин үйлдвэрлэл (3040-т),
          - машины техникийн засвар, үйлчилгээ болон өөрчлөн хувиргах үйлчилгээ (4520-т орно).
      • 292. Моторт тээврийн хэрэгслийн гадар бие болон тэвш үйлдвэрлэл; чиргүүл ба хагас чиргүүл үйлдвэрлэл
        • 2920. Моторт тээврийн хэрэгслийн гадар бие болон тэвш үйлдвэрлэл; чиргүүл ба хагас чиргүүл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - машины гадар бие үйлдвэрлэл
          - бүх төрлийн машин, чиргүүл, хагас чиргүүлийн тоноглол, багаж хэрэгсэл үйлдвэрлэл
          - чиргүүл, хагас чиргүүл үйлдвэрлэл: бараа тээвэрлэх зориулалтын цистерн, хөдөлгөөнт чиргүүл; зорчигч тээвэрлэх зориулалтын бүрхүүлтэй чиргүүл гэх мэт
          - олон төрлийн тээврийн хэрэгслийн чингэлэг үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - хөдөө аж ахуйн зориулалттай чиргүүл ба хагас чиргүүл үйлдвэрлэл (2821-т),
          - машины гадар биеийн эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэл (2930-т),
          - ердийн хөсгийн тусламжтайгаар чирэх төхөөрөмж үйлдвэрлэл (3099-т орно).
      • 293. Моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги үйлдвэрлэл
        • 2930. Моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - машины төрөл бүрийн эд анги, сэлбэг үйлдвэрлэл: тоормос, арааны хайрцаг, дамжуулагч, тэнхлэг, хүрд, донсолгоо сааруулагч, амортизатор, радиатор, дуу намсгагч, дамжуулах хоолойг шавхагч, катализор, оньс, жолоо, жолооны бариул, жолооны хайрцаг
          - машины гадар биеийн эд анги, сэлбэг үйлдвэрлэл: аюулгүйн бус, аюулгүйн дэр, хаалга, хамгаалалт, чичиргээ багасгагч
          - машины суудал үйлдвэрлэл
          - машины цахилгаан үүсгүүр, хувиргагч, очлуур, цахилгаан утасны холболтын зэрэг машины цахилгааны хэсэг, эд анги үйлдвэрлэл, хаалга, цонхны систем, хэмжигч эд анги, цахилгаан хүчдэл зохицуулагч зэрэг үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - дугуй үйлдвэрлэл (2211-т),
          - резинэн хоолой, бүс ба бусад резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (2219-т),
          - машины аккумлятор үйлдвэрлэл (2720-т),
          - машины гэрэлтүүлгийн эд анги үйлдвэрлэл (2740-т),
          - поршен, поршений бүс, карбюратор үйлдвэрлэл (2811-т),
          - машины болон хөдөлгүүрийн шахуурга үйлдвэрлэл (2813-т),
          - машины техникийн засвар, үйлчилгээ болон хувиргах үйлчилгээ (4520-т орно).
    • 30. Тээврийн хэрэгслийн бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэл
      • 301. Усан онгоц, завь үйлдвэрлэл
        • 3011. Усан онгоц, завь үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид спорт болон аяллын зориулалттай хөвөх төхөөрөмжөөс бусад усан онгоц үйлдвэрлэл орно:
          - худалдааны /бизнесийн/ усан онгоц үйлдвэрлэл: зорчигч тээврийн усан онгоц, гаталгаа онгоц, ачааны хөлөг онгоц, газрын тос зөөх хөлөг онгоц, чирэгч зүтгүүр хөлөг гэх мэт
          - байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэл
          - загасчлах завь, загас боловсруулах үйлдвэрлэлийн усан онгоц үйлдвэрлэл
          - өндөр даралттай агаараар хийлсэн завь, онгоц үйлдвэрлэл (аяллын зориулалтаас бусад)
          - өрөмдөгч тавцан, шумбах байгууламж үйлдвэрлэл
          - хөвөх төхөөрөмж үйлдвэрлэл: хөлөг онгоц зогсоох зориулалттай хөвөгч, тавцан, хөдөлгүүр, усны хөвүүр тэмдэг, газрын тос тээвэрлэх хөлөг онгоц, ачааны хөлөг онгоц үйлдвэрлэл, хөвөгч кран, аяллын зориулалтаас бусад хийлдэг сал гэх мэт
          - усан онгоц болон хөвөх төхөөрөмжийн эд анги үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - усан онгоцны эд ангийг болон их биеийг угсрах үндсэн сэлбэг үйлдвэрлэл: усан онгоцны дарвуул үйлдвэрлэл (1322-т), усан онгоцны сэнс үйлдвэрлэл (2599-т), усан онгоцны гинж, төмөр зангуу үйлдвэрлэл (2599-т), далайн онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэл (2811-т),
          - навигацийн удирдлагын багаж хэрэгсэл үйлдвэрлэл (2651-т),
          - усан онгоцны гэрэлтүүлгийн төхөөрөмж үйлдвэрлэл (2740-т),
          - газар уснаа явагч машин үйлдвэрлэл (2910-т),
          - аялал зугаалгын зориулалттай хийлдэг завь, сал үйлдвэрлэл (3012-т),
          - усан онгоц болон хөвөх төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, их засварын ажил (3315-т),
          - усан онгоц задалж, эвдэж, хаягдалд өгөх үйл ажиллагаа (3830-т),
          - усан онгоц, завины дотоод засал, суурилуулах үйл ажиллагаа (4330-т орно).
        • 3012. Аялал, зугаалгын болон спортын зориулалттай завь үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - хийлдэг завь, сал үйлдвэрлэл
          - моторгүй дарвуулт завь үйлдвэрлэл
          - моторт завь үйлдвэрлэл
          - аяллын хийлдэг завь үйлдвэрлэл
          - хувийн усан завь үйлдвэрлэл
          - аяллын болон спортын зориулалттай бусад завь үйлдвэрлэл: хөнгөн завь, уралдааны завь, сэлүүрт завь, жижиг завь Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - аяллын болон спортын зориулалттай завины эд анги үйлдвэрлэл: усан онгоцны дарвуул үйлдвэрлэл (1322-т), усан онгоцны гинж, төмөр зангуу үйлдвэрлэл (2599-т), далайн онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэл (2811-т),
          - дарвуулт сал, усан дээгүүр гулгах цана /серфинг/ үйлдвэрлэл (3230-т),
          - аялал, зугаалгын завины техникийн үйлчилгээ, засвар (3315-т орно).
      • 302. Төмөр замын зүтгүүр ба хөдлөх эд анги үйлдвэрлэл
        • 3020. Төмөр замын зүтгүүр ба хөдлөх эд анги үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - төмөр замын цахилгаан, дизель, уурын болон бусад төрлийн зүтгүүр үйлдвэрлэл
          - төмөр замаар явах суудлын болон ачааны бүх төрлийн вагон, трамвай, тэргэнцэр зэрэг хөдлөх бусад эд анги, хэрэгсэл үйлдвэрлэл, тэдгээрийн засвар үйлчилгээ
          - зүтгүүр, трамвай, суудлын болон ачааны вагоны хөдлөх бүрэлдэхүүн хэсгийн үйлдвэрлэл болон тэргэнцэр зэрэг хөдлөх бусад эд анги, хэрэгсэл үйлдвэрлэл
          - төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний үл хөдлөх бүрэлдэхүүн хэсгийн эд анги үйлдвэрлэл болон суудлын ба ачааны вагон, цистерн вагон, өөрөө буулгагч вагон, засварын вагон, вагон кран үйлдвэрлэл
          - төмөр замын болон хөнгөн төмөр замын зүтгүүр болон тэнхлэг, дугуй, тормос, тормосны эд анги, дэгээ, холбох төхөөрөмж, донсолгоо намдаагч, зүтгүүр ба вагоны их бие рам, хонгил холбоос гэх мэт хөдлөх эд ангийн тусгай сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэл
          - зүтгүүр угсрах
          - ачааны болон суудлын бүх төрлийн вагон угсрах
          - зүтгүүр болон вагоны хос дугуй угсрах
          - зүтгүүрийн эд ангийг өөрчлөн угсрах
          - төмөр зам, трамвай, усан зам, тэдгээрийн зогсоол, агаарын замын механик болон цахилгаан механик дохиолол, аюулгүйн болон замын хяналтын тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          - уул уурхай, олборлох үйлдвэрийн зүтгүүр, уурхайн төмөр замын машин үйлдвэрлэл
          - төмөр замын машин төхөөрөмжийн суудал үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - төмөр замын зам төмөр үйлдвэрлэл (2410-т),
          - төмөр замын суман шилжүүлэг үйлдвэрлэл (2599-т),
          - цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэл (2710-т),
          - цахилгаан дохиолол, аюулгүйн болон замын хяналтын төхөөрөмж үйлдвэрлэл (2790-т),
          - турбин болон бусад хөдөлгүүр үйлдвэрлэл (2811-т орно).
      • 303. Агаарын болон сансрын хөлөг, түүнтэй холбогдох тоног төхөөрөмж үйлдвэрлэл
        • 3030. Агаарын болон сансрын хөлөг, түүнтэй холбогдох тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - иргэний болон ачаа тээврийн, байлдааны, спортын болон бусад зориулалтын онгоц үйлдвэрлэл
          - нисдэг тэрэг үйлдвэрлэл
          - дельтаплан, хөдөлгүүргүй онгоц үйлдвэрлэл
          - агаарын бөмбөлөг үйлдвэрлэл
          - онгоцны эд анги болон дагалдах хэрэгсэл үйлдвэрлэл: үндсэн угсрах эд ангиуд далавч, хаалга, хянах самбар, дугуй, түлшний банк, онгоцны кабин гэх мэт эд анги; нисдэг тэрэгний ротор ба далавч сэнс; бүх төрлийн агаарт нисэх, хөөрөх төхөөрөмжийн мотор ба хөдөлгүүр; нисэх онгоцны тийрэлтэт болон сэнсэн хөдөлгүүр үйлдвэрлэл
          - газраас хөөрөх төхөөрөмж үйлдвэрлэл
          - сансрын хөлөг, пуужин тээвэрлэгч, сансрын антенн, тойрог замын станц, сансрын олон дахин ашиглах төхөөрөмж үйлдвэрлэл
          - тив хоорондын балластик пуужин (ICBM) болон бусад тийрэлтэт пуужин үйлдвэрлэл
          - нисэх онгоц болон онгоцны хөдөлгүүрийн урсгал болон их засварын ажил
          - нисэх онгоцны суудал үйлдвэрлэл. Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - шүхэр үйлдвэрлэл (1392-т),
          - байлдааны зориулалттай байрлалын зураглал, зэр зэвсэг, тэсрэх сум үйлдвэрлэл (2520-т),
          - сансрын холбооны мэдээллийн төхөөрөмж үйлдвэрлэл (2630-т),
          - нисэх онгоцны багаж хэрэгсэл, нисэх хүчний хэрэгсэл үйлдвэрлэл (2651-т),
          - агаарын навигацийн систем үйлдвэрлэл (2651-т),
          - нисэх хүчний гэрэлтүүлгийн төхөөрөмж үйлдвэрлэл (2740-т),
          - дотоод шаталтат хөдөлгүүрийн цахилгааны болон шатах эд анги үйлдвэрлэл (2790-т),
          - карбюратор, поршен, поршений цагираг үйлдвэрлэл (2811-т),
          - онгоц хөөрөх механизм, онгоцны ачаа шидэгч хэрэгсэл болон түүнд холбогдох тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2829-т орно).
      • 304. Байлдааны тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл
        • 3040. Байлдааны тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - танк үйлдвэрлэл
          - цэргийн хуягласан газар уснаа явагч тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл
          - хуягласан байлдааны бусад тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл Зэр зэвсэг, сум үйлдвэрлэл 2520-т орно.
      • 309. Тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл
        • 3091. Мотоцикл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - мотоцикл, моторт дугуй, туслах хөдөлгүүртэй дугуй үйлдвэрлэл
          - мотоциклийн хөдөлгүүр үйлдвэрлэл
          - мотоциклийн тэргэнцэр үйлдвэрлэл
          - мотоциклийн эд анги болон дагалдах хэрэгсэл үйлдвэрлэл Унадаг дугуй үйлдвэрлэл 3092-т, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр үйлдвэрлэл 3092-т орно).
        • 3092. Унадаг дугуй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - мотоцикл, моторт дугуй, туслах хөдөлгүүртэй дугуй үйлдвэрлэл
          - мотоциклийн хөдөлгүүр үйлдвэрлэл
          - мотоциклийн тэргэнцэр үйлдвэрлэл
          - мотоциклийн эд анги болон дагалдах хэрэгсэл үйлдвэрлэл Унадаг дугуй үйлдвэрлэл 3092-т, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр үйлдвэрлэл 3092-т орно).
        • 3099. Дээрх ангид ороогүй тээврийн бусад хэрэгслийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - гар хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл: ачааны түрдэг тэргэнцэр, түрдэг тэрэг, чарга, дэлгүүрийн түрдэг тэрэг гэх мэт
          - ердийн хөсгийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл: морь,тэмээ, үхэр тэрэг болон илжиг хөллөх тэрэг, оршуулганд зориулсан тэрэг гэх мэт Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - үйлдвэрийн автомат хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс бусад өргөгч болон гар хөшүүрэгт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл (2816-т),
          - рестораны зориулалттай төрөл бүрийн тэргэнцэр үйлдвэрлэл (3100-т орно).
    • 31. Тавилга үйлдвэрлэл
      • 310. Тавилга үйлдвэрлэл
        • 3100. Тавилга үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ дэд салбарт бүх төрлийн материалаар (чулуу, шавар, цементээс бусад) хийсэн төрөл бүрийн тавилга үйлдвэрлэл багтана. Тавилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ямар нэг материалыг ашиглан стандарт аргаар тухайлбал, зүсэх, хэвлэх, давхарлан наах гэх мэт үйл ажиллагаа багтана. Үйлдвэрлэлийн явцад бүтээгдэхүүний чанар болон үзэмж нь бүтээгдэхүүний дизайны чухал хэмжигдэхүүн байна. Тавилга үйлдвэрлэх зарим үйл ажиллагаа нь бусад үйлдвэрлэлийн боловсруулах үйл ажиллагааны хэсэгтэй төстэй. Тухайлбал: модон бүтээгдэхүүнийг зүсэх, угсрах нь 16-р дэд салбарын (Мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл) үйл ажиллагаатай төстэй. Гэхдээ модон тавилга үйлдвэрлэл нь олон удаагийн боловсруулалтаараа модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс ялгагдана. Мөн төмөр тавилга үйлдвэрлэх үйл ажиллагаанд 25-р дэд салбарын (төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэл) бүтээгдэхүүн эргүүлэх техникийг хэрэглэдэг. Хуванцар тавилга үйлдвэрлэхэд бусад хуванцар бүтээгдэхүүнтэй адил хэлбэржүүлэх үйл ажиллагаа явагдана. Гэхдээ хуванцар тавилга үйлдвэрлэл нь онцлог үйл ажиллагаанд хамрагдана. Энэ ангид янз бүрийн зориулалтаар, хаана ч байрлуулж болох бүх төрлийн материалаар /чулуу, бетон, шавраас бусад/ хийсэн тавилга үйлдвэрлэл орно:
          - албан тасалгаа, ажлын өрөө, зочид буудал, зоогийн газар, нийтийн болон гэр ахуйн зориулалттай бүх төрлийн сандал, суудал үйлдвэрлэл
          - театр болон кино театрын зориулалттай сандал, суудал үйлдвэрлэл
          - бүх төрлийн буйдан, буйдан ор, зөөлөн сандал үйлдвэрлэл
          - цэцэрлэгт хүрээлэнгийн сандал, суудал үйлдвэрлэл
          - дэлгүүрт зориулсан тусгай тавилга үйлдвэрлэл: лангуу, үзүүлэн, тавиур гэх мэт сүм, сургууль, зоогийн газрын тавилга үйлдвэрлэл
          - албан тасалгааны тавилга үйлдвэрлэл
          - галын өрөөний тавилга үйлдвэрлэл
          - унтлагын өрөө, зочны өрөө, цэцэрлэгийн тавилга үйлдвэрлэл
          - оёдлын газар, телевизийн ажлын өрөөний тавилга үйлдвэрлэл
          - лабораторийн вандан, сандал, явган сандал болон бусад сандал, лабораторийн тавилга (кабинет, ширээ) үйлдвэрлэл
          - сандал, суудлын зөөлөн бүрээс хийх үйл ажиллагаа
          - тавилга будах, шүрших, өнгөлөх, бүрэх, гадарлах үйл ажиллагаа
          - гудасны туслах эд анги үйлдвэрлэл
          - гудас үйлдвэрлэл: пүрштэй болон чихмэл гудас угсрах, туслах материалаар гудасны дотор угсрах; бүрээсгүй резинэн, хуванцар гудас үйлдвэрлэх
          - рестораны зориулалттай тэрэг, тэргэнцэр үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - дэр, жинтүү, зөөлөвч, хөнжил, өдөн хөнжил үйлдвэрлэл (1322-т),
          - хийлдэг резинэн гудас үйлдвэрлэл (2219-т),
          - шавар, бетон, чулуун тавилга үйлдвэрлэл (2393, 2395, 2396-т),
          - гэрэлтүүлэг, гэрлийн чийдэн үйлдвэрлэл (2740-т),
          - самбар үйлдвэрлэл (2817-т),
          - машин, галт тэрэг, онгоцны суудал үйлдвэрлэл (2930, 3020, 3030-т),
          - тавилганы туслах эд ангийг холбох, угсрах, тавиур угсрах, лабораторийн тавилга угсрах үйл ажиллагаа (4330-т орно).
    • 32. Бусад боловсруулах үйлдвэрлэл
      • 321. Үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс, холбогдох эдлэл үйлдвэрлэл
        • 3211. Үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс, холбогдох эдлэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - засч, янзалсан сувд үйлдвэрлэл
          - үнэт болон хагас үнэт гоёлын чулууг засах, үйлдвэрлэлийн аргаар засч, өөрчилсөн үнэт болон хагас үнэт чулуун эдлэл үйлдвэрлэл
          - очир алмааз засах үйл ажиллагаа
          - үнэт металлаар хийсэн үнэт эдлэл болон үнэт металлаар бүрсэн өнгөт металл, үнэт металлыг үнэт эсвэл хагас үнэт чулуутай эсвэл бусад материалтай хослуулсан үнэт эдлэл үйлдвэрлэл
          - үнэт металлыг боловсруулах эсвэл өнгөт металлыг үнэт металлаар бүрэх, алт, мөнгөний дарханы үйл ажиллагаа: гал тогооны сав суулга, хоолны хэрэгсэл, ариун цэврийн өрөөний, албан тасалгаа эсвэл ширээний, шашны эд зүйл гэх мэт гоёл чимэглэл үйлдвэрлэл
          - техникийн болон лабораторийн эд хэрэглэлийн үнэт металл хэрэгсэл үйлдвэрлэл /багаж хэрэгсэл, түүний эд ангиас бусад/: хайлах зуух, шпатель, анод, электролиз үйлдвэрлэл
          - цаг, цагны оосор, бугуйн гоёл, тамхины савны үнэт металлын үйлдвэрлэл
          - зоос ба бусад эдлэл цутгах хууль ёсны буюу гүйлгээний зоосон мөнгө цутгах үйлдвэрлэл
          - үнэт болон үнэт бус металлын сийлбэр үйлдвэрлэл. Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - металл бус цагны оосор үйлдвэрлэл (даавуу, арьс, хуванцар гэх мэт) (1512-т),
          - үнэт металлаар (дууриамал гоёл чимэглэлээс бусад) бүрсэн өнгөт металл хэрэгсэл үйлдвэрлэл (дэд салбар 25-т),
          - цагны хайрцаг үйлдвэрлэл (2652-т),
          - цагны үнэт бус төмөр оосор үйлдвэрлэл (3212-т),
          - дуураймал гоёл чигмэглэлийн зүйлс үйлдвэрлэл (3212-т орно).
        • 3212. Дуураймал гоёл чигмэглэл, холбогдох эд зүйлс үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - дуураймал гоёл чигмэглэл, хувцасны дууриамал чимэглэл үйлдвэрлэл: бөгж, бугуйвч, хүзүүний зүүлт, сондор гэх мэт үнэт металлаар бүрсэн гоёл чимэглэл; дуураймал /үнэт чулуу, очир алмааз, дуурайлган эрдэнийн чулуун үнэт эдлэл гэх мэт
          - цагны төмөр оосор үйлдвэрлэл (үнэт металлаас бусад) Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - үнэт металл болон үнэт металлаар бүрсэн гоёл чимэглэл үйлдвэрлэл (3211-т),
          - жинхэнэ сувд, эрдэнийн чулуугаар хийсэн үнэт эдлэлийн зүйлс үйлдвэрлэл (3211-т),
          - үнэт металлаар хийсэн цагны оосор үйлдвэрлэл (3211-т орно).
      • 322. Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл
        • 3220. Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - чавхдаст хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл
          - даруулт хөгжмийн зэмсэг, цахилгаан төгөлдөр хуур үйлдвэрлэл
          - бишгүүр, орган зэрэг товчлуурт хөгжмийн зэмсэг, мөн түүнтэй төстэй товчлуурт зэмсэг үйлдвэрлэл
          - баян хуур болон түүнтэй төстэй хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл
          - үлээвэр хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл
          - цохилуур хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл
          - цахилгаан хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл
          - эгшигт хайрцаг, гудамжны орган хөгжим үйлдвэрлэл
          - хөгжмийн зэмсгийн эд анги, жижиг хэрэгсэл үйлдвэрлэл: хугацаа тохируулагч, хөг тохируулагч, цохилуур, карт, автомат болон механик хөгжмийн диск гэх мэт Энэ ангид мөн шүгэл, эвэр бүрээ болон үлээвэр хөгжмийн дуу гаргагч зэмсэг үйлдвэрлэл орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - дуу хөгжим, дүрс бичлэгийн хуурцаг болон дискэнд бичих, хуулбарлах үйл ажиллагаа (1820-т),
          - чанга яригч, өсгөгч, дуу чангаруулагч, чихэвч болон түүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (2640-т),
          - дүрс бичлэг тоглуулагч, хөгжим тоглуулагч болон түүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (2640-т),
          - тоглоомон хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл (3240-т),
          - орган хөгжим болон уламжлалт хөгжмийн зэмсгийг сэргээн засварлах үйл ажиллагаа (3319-т),
          - дуу хөгжим ба дүрс бичлэгтэй хуурцаг болон диск хэвлэх, олшруулах үйл ажиллагаа (5920-т),
          - төгөлдөр хуур хөглөх үйл ажиллагаа (9529-т орно).
      • 323. Спортын бараа үйлдвэрлэл
        • 3230. Спортын бараа үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид спортын зориулалттай бараа болон тамирчдын хэрэгсэл (хувцас, гутлаас бусад) үйлдвэрлэл орно:
          - спортын төрөл бүрийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, гудамжны болон заалны спорт тоглоомын тоног төхөөрөмж үйлдвэрлэл: хатуу, зөөлөн хийлдэг бөмбөг; төрөл бүрийн цохиур; цана, татлага, тулгуур; усан завь, усны цана; спорт загасчлалын хэрэгсэл болон тор; ан ав, ууланд авирах хэрэгсэл; спортын зориулалттай арьсан бээлий, малгай; тэшүүр, дугуйт тэшүүр гэх мэт; нум сум; гимнастик, бие бялдаржуулах болон хөнгөн атлетикийн тоног төхөөрөмж Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - завины дарвуул үйлдвэрлэл (1322-т),
          - спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэл (1410-т),
          - морины тоноглол үйлдвэрлэл (1512-т),
          - ташуур ба морин спортын бусад хэрэгслийн үйлдвэрлэл (1512-т),
          - спортын гутал үйлдвэрлэл (1520-т),
          - спортын зэр зэвсэг, сум үйлдвэрлэл (2520-т),
          - хүндийн өргөлтийн төмөр туухай үйлдвэрлэл (2599-т),
          - боулингийн зам, бусад автомат хэрэгсэл үйлдвэрлэл
          - спорт дугуй бусад хэрэгсэл, чарганы үйлдвэрлэл (29 ба 30-р дэд салбарт),
          - завь үйлдвэрлэл (3012-т),
          - билльярдын ширээ үйлдвэрлэл (3240-т),
          - чих болон хамар хамгаалах хэрэгсэл (жишээлбэл, усанд сэлэлтийн болон чимээнээс хамгаалагч) үйлдвэрлэл (3290-т орно).
      • 324. Тоглоом үйлдвэрлэл
        • 3240. Тоглоом үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид хүүхэлдэй, тоглоом, наадгай, электрон тоглоом, унадаг тэрэг, дугуй (төмөр дугуйнаас бусад)-ны үйлдвэрлэл орно:
          - хүүхэлдэй, хүүхэлдэйн хувцас болон түүнд хамаарах зүйлс үйлдвэрлэл
          - амьтны дүрс бүхий тоглоом үйлдвэрлэл
          - хүүхдийн унадаг тоглоомон дугуй, дугуй, хуванцар дугуй үйлдвэрлэл
          - тоглоомон хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл
          - зугаа цэнгэлийн зэмсэг, ширээний болон зочид буудлын тоглоом үйлдвэрлэл
          - хөзөр болон бусад тоглоомын карт үйлдвэрлэл
          - рулет, автомат тоглоомууд, билльярд, казиногийн тусгай ширээ гэх мэт үйлдвэрлэл
          - электрон тоглоомын үйлдвэрлэл: шатар гэх мэт
          - жижигрүүлсэн загварын тоглоом, цахилгаан галт тэрэг, барилга угсрах тоглоом үйлдвэрлэл
          - дүрс эвлүүлэх тоглоомын үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - видео тоглоомын корпус үйлдвэрлэл (2640-т),
          - унадаг дугуй үйлдвэрлэл (3092-т),
          - видео тоглоомын програм хангамжийг бичих, хэвлэх үйлдвэрлэл (5820, 6201-т орно).
      • 325. Эмнэлгийн болон шүдний эмчилгээний багаж хэрэгсэл үйлдвэрлэл
        • 3250. Эмнэлгийн болон шүдний эмчилгээний багаж хэрэгсэл үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид лабораторийн аппарат, хэрэгсэл, мэс заслын багаж болон дагалдах хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүү нүүрний хэрэглэл, шүдний эмчийн усны төхөөрөмжтэй сандал, бусад дагалдах хэрэгсэл үйлдвэрлэл багтана. Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - мэс заслын даавуун бүтээлэг, ариутгасан утас, алчуур үйлдвэрлэл
          - шүдний ясыг сэргээн засварлах цемент үйлдвэрлэл
          - шүдний ломбо, цемент үйлдвэрлэл (шүдний цавуулаг бодисоос бусад), шүдний лав болон бусад бэлдмэл үйлдвэрлэл
          - шүдний эмнэлгийн лабораторийн зуух үйлдвэрлэл
          - лабораторийн хэт авиагаар цэвэрлэх машин үйлдвэрлэл
          - лабораторийн ариутгагч хэрэгсэл үйлдвэрлэл
          - лабораторийн нэрэх төрлийн аппаратын үйлдвэрлэл
          - эмнэлгийн, мэс заслын, шүдний эмнэлгийн болон мал эмнэлгийн тавилга: хагалгааны ширээ; шинжилгээний ширээ; механик тохируулгатай эмнэлгийн ор; шүдний эмчийн сандал
          - ясны ялтас, эрэг, тариур, зүү, зүүний сав, катетер зэргийн үйлдвэрлэл
          - шүдний эмнэлгийн багаж хэрэгслийн үйлдвэрлэл (шүдний эмчилгээний тоног төхөөрөмж бүхий эмчийн сандал)
          - лабораторийн хиймэл шүд, холбогчийн үйлдвэрлэл
          - эрүү нүүрний болон хиймэл эрхтэн эд анги үйлдвэрлэл
          - нүдний шил үйлдвэрлэл
          - халууны шил үйлдвэрлэл
          - нарны шил, контакт линз, нүдний усны хамгаалалттай шил үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй.
          - эргэдэг сандал үйлдвэрлэл 3092-т орно.
          - хиймэл шүдний цавуу (2023-м)
          - эмнэлгийн аргаар үр тогтоох бүрхүүл (2100-м)
          - эмнэлгийн цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэл (2660-м орно).
      • 329. Боловсруулах үйлдвэрийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл
        • 3290. Боловсруулах үйлдвэрийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйлдвэрлэл орно:
          - хамгаалалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэл: галд тэсвэртэй аюулгүй байдлыг хамгаалах хувцас үйлдвэрлэл; ажил мэргэжлийн зориулалттай хамгаалалтын бүс үйлдвэрлэл; аврах хөвүүр үйлдвэрлэл; хуванцар хамгаалалтын малгай, дуулга болон хуванцар хамгаалалтын зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэл; галнаас хамгаалах хувцас үйлдвэрлэл; хамгаалалтын төмөр малгай болон төмөр хэрэгсэл үйлдвэрлэл; чих, хамар хамгаалах болон дуу намсгагч үйлдвэрлэл (тухайлбал, усанд сэлэлтийн болон чимээнээс хамгаалагч); хийн баг үйлдвэрлэл
          - хогийн шүүр, машин механизмын нэг бүрэлдэхүүн хэсэг болох багс /сойз/, гар удирдлагатай шал цэвэрлэгч, тоосны алчуур, өдөн цэвэрлэгч, будгийн багс, өнхрүүш, хогийн шүүр, шалны мод зэргийн үйлдвэрлэл
          - гутал, хувцасны сойз үйлдвэрлэл
          - механик эсэхээс хамаарахгүйгээр бүх төрлийн үзэг, харандаа үйлдвэрлэл
          - харандааны бал үйлдвэрлэл
          - төмрөөс бусад төрлийн материалаар хийсэн тамга, лац, гар ажиллагаатай хэвлэх төхөөрөмж, товгор шошго, бичгийн машины тууз, зөөлөвч, принтерийн лент болон хор үйлдвэрлэл
          - бөмбөрцөг /глобус/ үйлдвэрлэл
          - нарны болон борооны шүхэр, таяг үйлдвэрлэл
          - товч, цахилгаан товч, наадаг товч үйлдвэрлэл
          - тамхины асаагуур үйлдвэрлэл
          - хувийн хэрэглээний бусад эд зүйлс үйлдвэрлэл: тамхины соруул, сам, сүрчиг, халуун сав болон бусад вакуум сав зэрэг хувь хүний болон ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, хиймэл үс, хиймэл сахал, хөмсөг үйлдвэрлэл
          - бусад төрлийн эд зүйлс үйлдвэрлэл: төрөл бүрийн лаа; цэцгийн баглаа, цэцгийн хэлхээ, цэцгийн сагс; хиймэл цэцэг, жимс, навч; гар шигшүүр болон гар шүршүүр; оёдолчдод зориулсан хиймэл хүн; авс гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
          - чихмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл Энэ ангид дараах үйлдвэрлэл орохгүй:
          - асаагуурын гол үйлдвэрлэл (1329-т),
          - ажлын болон үйлчилгээний зориулалтын хувцас үйлдвэрлэл (лабораторийн зориулалттай давхарлах хувцас, ажлын хувцас, дүрэмт хувцас) (1410-т),
          - зохиол, гар бичмэл туурвих цаас үйлдвэрлэл (1709-т орно).
    • 33. Машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар, үйлчилгээ
      • 331. Машин, тоног төхөөрөмж, үйлдвэрлэсэн металл хийцийг угсрах, суурилуулах холбогдох засвар, үйлчилгээ
        • 3311. Металл хийцийн засвар, үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид 25 дугаар дэд салбарын металл хийцийн бүтээгдэхүүний засвар, үйлчилгээ орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хий, шингэн агуулах төмөр савны засвар
          - хоолой, шугам хоолойн засвар, үйлчилгээ
          - хөдөлгөөнт гагнуурын засвар, үйлчилгээ
          - усан онгоцны төмөр хүрдний засвар
          - уурын генераторын засвар, үйлчилгээ
          - уурын генераторын нэмэлт, дагалдах тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ: уур хуримтлуулагч, зайн хураагуур, шахагч, хэмнэгч, түргэн халаагч
          - цөмийн реактор (изотоп тусгаарлагч орохгүй)-ын засвар, үйлчилгээ
          - хөлөг онгоцны бойлерын засвар үйлчилгээ
          - тавцан халаалтын төв бойлер, радиаторын засвар
          - спортын ба амралт, зугаа, цэнгэлийн бууны засвар оруулаад галт зэвсэг, зэр зэвсэг, их бууны засвар, үйлчилгээ Энэ бүлэгт дараах үйл ажиллагаа орохгүй:
          - төвлөрсөн халаалтын системийн засвар (4322-т),
          - сантехникийн үйлчилгээ (8020-т орно).
        • 3312. Тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          Тайлбар: Аж үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ Энэ ангид дараах үйл ажиллагаа орно. Энэ ангид үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тухайлбал худалдааны болон аж үйлдвэрийн зориулалттай машины угсралт, гагнуурын ажил, засварын үйлчилгээ; хөдөө аж ахуйн, хүнд болон уул уурхайн аж үйлдвэрийн дэд салбарын машин, тоног төхөөрөмж (ачаа зөөх зориулалттай урдаа хоёр салаа сэрээтэй ачааны тэрэг, гар ажиллагаатай тоног, төхөөрөмж, машин хэрэгсэл, уул уурхайн машин, механизм гэх мэт) буюу 28 дугаар дэд салбарын машин, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ орно. Тухайлбал:
          - автомат бус хөдөлгүүрийн засвар, үйлчилгээ
          - насос болон холбогдох тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - шингэн хүчдэлийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - хавхлагын засвар үйлчилгээ
          - холхивч, араа дамжуулах эд ангийн засвар
          - үйлдвэрийн зориулалтын зуухны засвар, үйлчилгээ
          - гар ажиллагаатай тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - худалдааны зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар цэвэршүүлэгчийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - худалдааны зориулалттай машин, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - цахилгаан жолоодлоготой бусад гар багаж хэрэгслийн засвар
          - металл зүсэх, металл хэлбэржүүлэх машин тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн засвар, үйлчилгээ
          - бусад суурь машины засвар, үйлчилгээ
          - хөдөө аж ахуйн тракторын засвар, үйлчилгээ
          - хөдөө аж ахуй, ой, мод бэлтгэлийн машины засвар, үйлчилгээ
          - төмөрлөгийн үйлдвэрийн машин, механизмын засвар, үйлчилгээ
          - уул уурхай, барилга, газрын тос, хийн үйлдвэрийн машин, механизмын засвар, үйлчилгээ
          - хүнсний бүтээгдэхүүн, ундаа, тамхины үйлдвэрийн машины засвар, үйлчилгээ
          - нэхмэл хувцас, ширэн эдлэлийн үйлдвэрийн машины засвар, үйлчилгээ
          - цаасны үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - 28 дугаар дэд салбарт хамаарах тусгай зориулалтын бусад машин, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - жин хэмжүүрийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - автомат машины (ундаа, тамхи зардаг) засвар, үйлчилгээ
          - кассын машины засвар, үйлчилгээ
          - гэрэл зураг олшруулах машины засвар, үйлчилгээ
          - цахилгаан болон энгийн тооны машины засварлах үйл ажиллагаа
          - бичгийн машин засварлах үйл ажиллагаа Халаалтын бусад тоног төхөөрөмж болон цахилгаан шатны суурилуулах, засвар үйлчилгээ 4322-д орно.
        • 3313. Цахилгаан болон хараа зүйн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид гэр ахуйн барааны засвар, үйлчилгээг оруулахгүйгээр 265, 266, 267-р бүлгийн бүтээгдэхүүний засвар, үйлчилгээ багтана. Энэ ангид 265 бүлгийн нарийн хэмжүүр, навигацийн хяналтын аппарат зэрэг тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ орно. Тухайлбал:
          - нисэх онгоцны хөдөлгүүрийн хэсгийн засвар, үйлчилгээ
          - дулаан ялгаруулах сорилт хийх автомат тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - цаг агаар хэмжих багаж хэрэгслийн засвар, үйлчилгээ
          - физик, электрон, химийн төлөв байдлыг хянах төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - судалгаа, шинжилгээний багаж хэрэгслийн засвар, үйлчилгээ
          - цацраг туяа илрүүлэлт, хяналтын багаж хэрэгслийн засвар, үйлчилгээ Энэ ангид 2660-р ангийн цацрага туяа ялгаруулагч, цахилгаан эмчилгээ, заслын тоног төхөөрөмжийг засварлах үйл ажиллагаа орно, тухайлбал:
          - соронзон цуурай дүрслэгч тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - эмнэлгийн хэт авианы тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - зүрхний үйл ажиллагааг жигд болгох төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - сонсголын аппаратны засвар, үйлчилгээ
          - зүрхний бичлэгийн аппаратны засвар, үйлчилгээ
          - цахилгаан эмчилгээний эндоскоп тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - цацраг туяа эмчилгээний аппаратны засвар, үйлчилгээ Түүнчлэн энэ ангид 2670-р ангийн хараа зүйн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар орно. Тухайлбал: дуран, микроскоп (электрон, протон дуран орохгүй), телескоп, призм ба линз (нүднийх орохгүй), худалдааны зориулалтаар ашиглагдах бол гэрэл зургийн тоног төхөөрөмж орно. Энэ бүлэгт дараах үйл ажиллагаа орохгүй:
          - олшруулах машины засвар (3312-т),
          - компьютер болон түүний дагалдах хэрэгслийн засвар, үйлчилгээ (9511-т),
          - компьютерын прожекторын засвар, үйлчилгээ (9511-т),
          - холбооны тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ (9512-т),
          - арилжааны телевиз, видео камерын засвар, үйлчилгээ (9512-т),
          - сонирхогчийн видео камерын засвар, үйлчилгээ (9521-т),
          - цаг, бугуйн цаг засвар (9529-т орно).
        • 3314. Цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид 2750-р анги (гэр ахуйн тоног төхөөрөмж)-ийг оруулахгүйгээр 27-р дэд салбарын бараа бүтээгдэхүүний засвар үйлчилгээ багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, хуваарилалт, тусгай дамжуулагчийн засвар, үйлчилгээ
          - цахилгаан хөдөлгүүр, генератор, моторт үүсгүүрийн засвар, үйлчилгээ
          - коммутаторын аппаратын засвар, үйлчилгээ
          - үйлдвэрийн хяналтын тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - хугацаа дууссан зайны засвар үйлчилгээ
          - цахилгаан гэрлийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          - цахилгаан гүйдэл дамжуулах болон дамжуулахгүй утасны засвар үйлчилгээ Энэ бүлэгт дараах үйл ажиллагаа орохгүй:
          - компьютер болон түүний нэмэлт тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ (9511-т),
          - харилцаа, холбооны тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ (9512-т),
          - хэрэглээний цахилгаан хэрэгслийн засвар, үйлчилгээ (9521-т),
          - цаг, бугуйн цагны засвар (9529-т орно).
        • 3315. Моторт тээврийн хэрэгслийн оруулахгүйгээр тээврийн хэрэгслийн засварын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид мотоцикл, унадаг дугуйг оруулахгүйгээр 30 дугаар дэд салбарын тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ орно. Харин усан онгоцыг сэлбэн засах үйлдвэр, төмөр замын зүтгүүр, онгоцыг дахин угсрах үйл ажиллагаа дэд салбар 30-т орно. Энэ ангид дараах засвар, үйлчилгээ орно:
          - усан онгоцны тогтсон засвар, үйлчилгээ
          - зугаалгын усан завины засвар, үйлчилгээ
          - зүтгүүр, вагоны засвар, үйлчилгээ (шинэчлэх үйлдвэр, дахин угсрах үйлдвэр орохгүй)
          - нисэх онгоцны засвар, үйлчилгээ (шинэчлэх үйлдвэр, дахин бүтээх үйлдвэр, нөхөн сэлбэх үйлдвэр орохгүй)
          - нисэх онгоцны хөдөлгүүрийн засвар, үйлчилгээ
          - морин тэрэг, вагоны засвар үйлчилгээ Энэ ангид дараах засвар, үйлчилгээ орохгүй:
          - усан онгоцны сэргээн засах үйлдвэр (3010-т),
          - зүтгүүр, вагоныг дахин угсрах үйлдвэр (3020-т),
          - нисэх онгоцны дахин сэргээн засварлах үйлдвэр (3030-т),
          - усан онгоц задлах, буулгах ажиллагаа (3830-т),
          - мотоциклын засвар, үйлчилгээ (4540-т),
          - унадаг дугуй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэрийн засвар, үйлчилгээ (9529-т орно).
        • 3319. Бусад тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид энэ дэд салбарын бусад бүлэгт хамрагдаагүй бусад тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ багтана. Энэ ангид дараах засвар, үйлчилгээ орно:
          - загасны тор засах сэлбэх ажиллагаа
          - олс, дарвуул, далбааны засвар
          - бордоо ба химийн агуулах газрын засвар
          - усан онгоцны хүрд, торх, модон ор, бусад ижил төстэй зүйлсийн засвар, нөхөн сэлбэх ажиллагаа
          - зоосон мөнгөөр тоглодог бусад тоглоом болон пинбол машины засвар
          - орган хөгжим, хуучны бусад хөгжмийн зэмсгийг сэргээн засварлах ажиллагаа Энэ ангид дараах засвар, үйлчилгээ орохгүй:
          - өрхийн болон албан тасалгааны тавилгыг сэргээх үйл ажиллагаа (9524-т),
          - унадаг дугуй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэрийн засвар, үйлчилгээ (9529-т орно).
          - хувцас засвар (9529-т орно).
      • 332. Аж үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах үйл ажиллагаа
        • 3320. Аж үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид машин, тоног төхөөрөмжийг тусгайлан суурилуулах үйл ажиллагаа орно. Гэхдээ тоног төхөөрөмжийн суурилуулалт нь барилга байгууламж, түүнтэй төстэй байгууламжийн нэгдсэн бүрэлдэхүүнд орж байгаа тохиолдолд тухайлбал, цахилгааны утас, цахилгаан шат, дохиоллын систем, агааржуулагчийн систем нь барилга, байгууламжийн нэг хэсэг тул барилгын үйл ажиллагаанд багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - үйлдвэрийн газрын үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийн суурилуулах
          - үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хянах тоног төхөөрөмжийн суурилуулах
          - үйлдвэрийн газрын бусад тоног төхөөрөмжийн суурилуулалт: холбооны хэрэгсэл, компьютер, гэрэлтүүлэг, цахилгааны, эмчилгээний, цөмийн
          - овор ихтэй машин, тоног төхөөрөмжийн задлах үйл ажиллагаа
          - угсрах үйл ажиллагаа
          - машины угсралт
          - боулингийн тоног төхөөрөмжийн суурилуулалт
  • D. ЦАХИЛГААН, ХИЙ, УУР, АГААРЖУУЛАЛТ
    • 35. Цахилгаан, хий, уур, агааржуулалт
      • 351. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа
        • 3510. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, эцсийн хэрэглэгчдэд түгээх үйл ажиллагаа багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - дулаан, цөмийн эрчим хүч, усан цахилгаан станц, хийн турбин, дизель болон сэргээгдэх эрчим хүч зэргээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаа
          - цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэгчээс түгээх төвд дамжуулах үйл ажиллагаа
          - түгээх төвөөс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх (тухайлбал, шугам, тоолуур, цахилгаан утас зэргээс бүрдэнэ) үйл ажиллагаа
          - хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг худалдах үйл ажиллагаа
          - түгээх сүлжээгээр дамжуулан цахилгаан эрчим хүчээр хангах үүрэг бүхий агентын үйл ажиллагаа
          - цахилгаан эрчим хүч болон түүнийг дамжуулах, хувиргах хүчин чадлын ашиглалтын үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй: Хог, хаягдлыг шатаах замаар гарган авсан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл (3821-т).
      • 352. Хийн аж ахуй, хийн түлшийг хуваарилах үйл ажиллагаа
        • 3520. Хийн аж ахуй, хийн түлшийг хуваарилах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид байгалийн болон синтетик шатдаг хийг нэгдсэн сүлжээгээр дамжуулж, хэрэглэгчдэд түгээх, хуваарилах үйл ажиллагаа багтана. Хийн худалдаачид, брокеруудын хийг хуваарилах байгууламжийн ажиллагааг энд мөн хамруулна. Алсын зайн хийн шугамаас салаалж хот, суурин газарт хийг түгээх, дамжуулах ажил үйлчилгээ болон хоолойн бусад тээврийн үйл ажиллагаанд орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хий хангамжийн зориулалтаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хог, хаягдал, нүүрсийг нүүрстөрөгчжүүлэх замаар шатдаг хий гарган авах үйлдвэрлэл
          - байгалийн болон бусад төрлийн шатдаг хийг цэвэрлэх, холих, ялгах зэргээр бусад илчлэг сайтай хийн түлш үйлдвэрлэх ажиллагаа
          - нэгдсэн системийг ашиглан хийн түлшийг тээвэрлэх, хуваарилах, нийлүүлэх үйл ажиллагаа
          - нэгдсэн шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд хийг худалдах үйл ажиллагаа
          - хийн сүлжээний хүрээнд хийн түлшийг хэрэглэгчдэд борлуулах үйл ажиллагаа
          - хий хуваарилах байгууламжаар хийг түгээгч, борлуулах үйл ажиллагаа болон бусад ашиглалт
          - хийн түлшний төрөл бүрийн тоног төхөөрөмжийн худалдаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - коксжуулах зуухны үйл ажиллагаа (1910-т),
          - газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэл (1920-т),
          - үйлдвэрлэлд ашиглагдах хийн үйлдвэрлэл (2011-т),
          - хийн түлшний бөөний худалдаа (4661-т),
          - савласан хийн жижиглэн худалдаа (4773-т),
          - түлшний шууд худалдаа (4799-т),
          - холын зайд хоолойгоор хий тээвэрлэх, дамжуулах (4930-т орно).
      • 353. Уур, агааржуулагчийн хангамжийн үйл ажиллагаа
        • 3530. Уур, агааржуулагчийн хангамжийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - халаах болон бусад зорилгоор халуун ус болон хийг үйлдвэрлэх, хураах, түгээх үйл ажиллагаа
          - хүйтэн агаар үйлдвэрлэх, хуваарилах үйл ажиллагаа
          - сэрүүцүүлэх зориулалтаар хүйтэн, ус үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа
          - хөргөөх зориулалтаар хүнсний болон хүнсний бус (тухайлбал мөс оруулаад мөс үйлдвэрлэл) мөс үйлдвэрлэх
  • E. УС ХАНГАМЖ; БОХИР УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ, ХОГ, ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ БОЛОН ЦЭВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • 36. Ус цуглуулах, ариутгах, ус хангамж
      • 360. Ус цуглуулах, ариутгах, ус хангамж
        • 3600. Ус цуглуулах, ариутгах, ус хангамж
          Тайлбар: Энэ дэд салбарт дотоодын болон үйлдвэрлэлийн зориулалттай усыг хуримтлуулах, ариутгах, түгээх үйл ажиллагаа орно. Төрөл бүрийн эх үүсвэрээс усыг хуримтлуулах, төрөл бүрийн нэгдсэн сүлжээгээр түгээх үйл ажиллагаа багтана. Энд хөдөө аж ахуйн зориулалтаар булаг шандны ус цуглуулах, хуримтлуулах, түгээх үйл ажиллагаа орохгүй. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гол, нуур, худаг зэрэг эх үүсвэрээс ус хуримтлуулах үйл ажиллагаа
          - борооны усыг хуримтлуулах үйл ажиллагаа
          - усан хангамжийн зориулалттай усыг цэвэршүүлэх үйл ажиллагаа
          - үйлдвэрийн болон бусад зориулалттай усны ариутгал хийх үйл ажиллагаа
          - усан хангамжийн зориулалтаар далайн ус, газрын гүний усыг давсгүйжүүлэн, ус цэвэршүүлэх үйл ажиллагаа
          - усыг төв шугам сүлжээгээр болон, машин, бусад аргаар түгээх үйл ажиллагаа буюу төвлөрсөн ба төлөрсөн бус хангамжийн системийн үйл ажиллагаа Энэ ангид дараах ажиллагаа орохгүй:
          - хөдөө аж ахуйн зориулалттай усжуулалтын тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа (0161-т),
          - агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор бохирдсон усыг цэвэрлэх ажиллагаа (3700-т),
          - алсын зайд хоолойгоор дамжуулан, ус тээвэрлэх ажиллагаа (4930-т орно).
    • 37. Бохир ус цуглуулах, цэвэршүүлэх, ариутгах үйл ажиллагаа
      • 370. Бохир ус цуглуулах, цэвэршүүлэх, ариутгах үйл ажиллагаа
        • 3700. Бохир ус цуглуулах, цэвэршүүлэх, ариутгах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ дэд салбарт бохир усыг хуримтлуулах, цэвэршүүлэх бохир усны системийн үйл ажиллагаа болон бохир ус цэвэршүүлэх үйл ажиллагаа хамрагдана. Энэ ангид хэрэглээнээс гарсан бохир усыг хуримтлуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаа хамаарна. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - бохир ус цэвэршүүлэх, бохирын системийн үйл ажиллагаа
          - бохирын систем, цистерн, тээврийн бусад бохир ус тээвэрлэгч хэрэгслээр нэг эсвэл хэд хэдэн хэрэглэгчийн, үйлдвэрийн салбарын хаягдал ус болон борооны усыг цугуулах, хуримтлуулах, тээвэрлэх үйл ажиллагаа
          - муу усны нүх, бохирын цооног цэвэрлэх, соруулж авах үйлчилгээ болон химийн хаягдал зайлуулах савны үйлчилгээ
          - физик, хими, биологийн аргаар бохир усыг шингэлэх, хаах, шүүх зэргээр цэвэршүүлэх үйл ажиллагаа (бохир ус, хүн ам, үйлдвэрийн хаягдал ус, усан сангийн бохирдсон ус зэрэг нь багтана)
          - бохир усны суваг хоолойны цэвэрлэгээ, үйлчилгээ
    • 38. Хог хаягдлыг цуглуулах, ариутгах, боловсруулах үйл ажиллагаа
      • 381. Хог хаягдлыг цуглуулах үйл ажиллагаа
        • 3811. Аюулгүй хог хаягдлыг цуглуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - тухайн орон нутгийн өрх болон байгууллагын хогийн сав, чингэлэг дэх хог хаягдал зэрэг аюулгүй, хатуу хог хаягдлыг (жишээ нь: хог, хаягдал цаас, хаягдал хоол) цуглуулах үйл ажиллагаа
          - дахин ашиглах материалыг цуглуулах үйл ажиллагаа
          - хэрэглэсэн хүнсний өөх, тосыг цуглуулах үйл ажиллагаа
          - олон нийтийн газар тавьсан хогийн саван дахь хог хаягдлыг цуглуулах үйл ажиллагаа
          - барилга байшин, түүний нурангиас гарсан хог хаягдлыг цуглуулах үйл ажиллагаа
          - бут, чулуу зэрэг хаягдлыг цуглуулах үйл ажиллагаа
          - нэхмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний хог, хаягдлыг цуглуулах үйл ажиллагаа
          - аюулгүй хог хаягдлыг төвлөрүүлэх зориулалт бүхий хогийн цэгт хог хаягдлыг шилжүүлэх үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - аюултай хог хаягдлыг цуглуулах (3812-т),
          - аюулгүй хог, хаягдлыг ариутган газар булах үйл ажиллагаа (3821-т),
          - цаас, хуванцар материал зэрэг дахин сэргээх боломжтой материалыг ялгах, ангилах үйл ажиллагаа (3830-т).
        • 3812. Аюултай хог хаягдлыг цуглуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид хатуу болон хатуу бус аюултай хог хаягдлыг цуглуулах үйл ажиллагаа, тухайлбал, тэсрэх бодис, шатамхай эд юмс, хортой бодис, халдвартай бодис, химийн зэвсэг, хорт хавдар үүсгэгч бодис болон бусад бодис зэрэг хүний эрүүл мэнд, хүрээлэн буй байгаль орчинд хор хөнөөлтэй бэлдмэл орно. Мөн хог хаягдлыг тээвэрлэхэд зориулж ялгах, хаяглах, савлах, боловсруулах үйл ажиллагааг хамруулна. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - аюултай хог, хаягдлыг цуглуулах үйл ажиллагаа, тухайлбал засвар үйлчилгээний цэг, гараажид болон усан тээвэрт хэрэглэгдсэн тос; био-аюултай хог, хаягдал; ашигласан зай (батерей)
          - аюултай хог, хаягдлын байгууламжид хог, хаягдлыг шилжүүлэх үйл ажиллагаа Тэсрэх бодистой талбай, хөрс, газар доорх ус, бохирдсон барилгын ариутгал, цэвэрлэгээний үйл ажиллагаа 3900-т орно.
      • 382. Хог хаягдлыг ариутгах, боловсруулах үйл ажиллагаа
        • 3821. Аюулгүй хог хаягдлыг ариутгах, боловсруулах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид хатуу болон хатуу бус аюулгүй хог, хаягдлыг ариутгах, боловсруулах үйл ажиллагаа орно:
          - аюулгүй хог хаягдлыг ариутган газар булах үйл ажиллагаа
          - аюулгүй хог хаягдлыг шатаах болон бусад аргаар эргэж ашиглах зорилгоор цахилгаан, эрчим хүч, дулаан, түлш, биохий зэргийг үйлдвэрлэх ажиллагаа
          - органик хог хаягдлыг ариутгах, боловсруулах
          - органик хог, хаягдлаас гарган авч буй бордооны үйлдвэрлэл Энэ бүлэгт дараах үйл ажиллагаа орохгүй:
          - аюултай хог, хаягдлыг шатаах ажиллагаа (3822-т),
          - дахин ашиглах боломжтой түүхий эд, жишээ нь цаас, хуванцар материал, ашигласан ундааны лааз, төмөр зэргийг ялгалт хийх ажиллагаа (3830-т),
          - газар, усны бохирдолд ариутгал, цэвэрлэгээ хийх, хортой бодисыг арилгах үйл ажиллагаа (3900-т).
        • 3822. Аюултай хог хаягдлыг ариутгах, боловсруулах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид тэсрэх бодис, шатамхай эд юмс, хортой бодис, халдвартай бодис, химийн зэвсэг, хорт хавдар үүсгэгч бодис болон хүний эрүүл мэнд, хүрээлэн буй байгаль орчинд хор хөнөөлтэй бэлдмэл зэрэг хатуу болон хатуу бус хог хаягдлыг цуглуулах ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - аюултай хог, хаягдлыг боловсруулах үйл ажиллагаа
          - хордож үхсэн болон хордсон мал, амьтад, бусад бохирдсон хог хаягдлын хорыг арилгах, боловсруулах үйл ажиллагаа
          - аюултай хог хаягдлыг шатаах үйл ажиллагаа
          - ашиглаад дууссан бараа бүтээгдэхүүн, тухайлбал, хөргөгчний аюултай хог хаягдлыг арилгах үйл ажиллагаа
          - цацраг идэвхт хог, хаягдлыг хадгалах, арилгах, боловсруулах ажиллагаанд дараах зүйлүүд орно: цацраг идэвхт хог хаягдлыг боловсруулах; цөмийн хог, хаягдлыг хадгалахын тулд нууцлаг бүрхүүл хийх, бэлтгэх ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - аюулгүй хог, хаягдлыг шатаах үйл ажиллагаа (3821-т),
          - газар, усыг ариутгах, халдваргүйжүүлэх, хортой бодисыг арилгах үйл ажиллагаа (3900-т),
          - цацраг идэвхит түлшний дахин боловсруулах үйл ажиллагаа (2011-т орно).
      • 383. Хог хаягдлаас хоёрдогч түүхий эд, материал гарган авах үйл ажиллагаа
        • 3830. Хог хаягдлаас хоёрдогч түүхий эд, материал гарган авах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид төмөрлөг болон төмөрлөг бус хог, хаягдлаас механик болон химийн аргаар хоёрдогч түүхий эд гарган авах ажиллагаа багтана. Шинэ материал гарган авах ажиллагаанд 1-рт, аюулгүй хог, хаягдлаас дахин ашиглах боломжтой материал гаргах хэсгийг ялгах, 2-рт, цаас, хуванцар, ундааны лааз, төмөр зэрэг дахин ашиглах материалыг ялгах, хуваах үйл ажиллагаа багтана. Механик болон химийн аргаар хог, хаягдлыг хувиргах үйл ажиллагаанд дараах төрлийн үйл ажиллагаа орно:
          - хаягдал машин, угаалгын машин, унадаг дугуй зэрэг төмөрлөг хог, хаягдлыг ялгах, салгах үйл ажиллагаа
          - автомашин, компьютер, зурагт зэрэг бусад тоног төхөөрөмжөөс дахин сэргээж ашиглах боломжтой эд ангиудыг салгах, задлах үйл ажиллагаа
          - төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг жижиглэх, багасгах үйл ажиллагаа
          - тээврийн хэрэгслийн төмрийн хог, хаягдлыг тасдах, салгах, эвдэх үйл ажиллагаа
          - төмөр хэсгийг тасдах, шахах, агшаах зэрэг бусад аргуудаар биет хэмжээг механик аргаар бууруулах, багасгах үйл ажиллагаа
          - усан онгоцыг хуваах, эвдэх үйл ажиллагаа
          - зургийн хальс, цаас, уусмал зэрэг гэрэл зургийн хог, хаягдлыг боловсруулах, гаргаж авах үйл ажиллагаа
          - ашигласан дугуй зэрэг резинэн хог хаягдлаас хоёрдогч түүхий эд материал гаргаж авах үйл ажиллагаа
          - цэцгийн ваар, хоолой зэрэг хоёрдогч түүхий эд материал үйлдвэрлэх зорилгоор хуванцарыг ялгах, бутлах үйл ажиллагаа
          - хуванцар, резинэн хог, хаягдлыг боловсруулах (цэвэрлэх, хэмхлэх, хайлуулах) үйл ажиллагаа
          - шилийг ялгах, дугаарлах, цэвэрлэх, бутлах үйл ажиллагаа
          - бусад хог, хаягдлыг ангилах, цэвэрлэх, бутлах үйл ажиллагаа, жишээ нь хог хаягдлыг устгаж хоёрдогч түүхий эд гаргах үйл ажиллагаа
          - ашигласан хүнсний өөх, тосыг ашиглан хоёрдогч түүхий эд материал болгох үйл ажиллагаа
          - хүнсний бусад бүтээгдэхүүн, ундаа, тамхины хаягдал, үлдэгдэл зэргийг хоёрдогч түүхий эд материал болгож ашиглах үйл ажиллагаа Энэ бүлэгт дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хоёрдогч түүхий эд материал ашиглан эцсийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх (хувиараа үйлдвэрлэл эрхлэгч биш), жишээ нь ээрсэн утас, цаасны хаягдлаар зөөлөн эд үйлдвэрлэх, дугуй хийх эсвэл төмрийн хог, хаягдлаар төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа (аж үйлдвэр-с дэд салбарт),
          - цацраг идэвхт түлшийг дахин боловсруулах үйл ажиллагаа (2011-т),
          - аюултай бус хог, хаягдлыг ариутгах (3821-т),
          - химийн хог хаягдлыг ариутгах (3821-т),
          - аюултай бус хог хаягдлыг дахин боловсруулах (шатаах) үйл ажиллагааны үр дүнд гарсан цахилгаан эрчим хүч (3821-т),
          - ашиглаж дууссан барааг ариутгах, боловсруулах үйл ажиллагаа, жишээ нь хөргөгч (3822-т),
          - эмнэлэг зэрэг эх үүсвэрээс гарсан цацраг идэвхт хог, хаягдлын ариутгал боловсруулах (3822-т),
          - хортой, бохирдсон хог, хаягдлыг ариутгах, боловсруулах (3822-т),
          - автомашин, компьютер, телевиз, бусад тоног төхөөрөмжийн хэсгүүдийг задалж ашиглах бололцоотой эд ангиудыг ялган авч дахин худалдах ажиллагаа G салбарт,
          - хоёрдогч түүхий эд материалын бөөний худалдаа (4669-т орно).
    • 39. Хог, хаягдлын менежментийн бусад болон цэвэрлэх үйл ажиллагаа
      • 390. Хог, хаягдлын менежментийн бусад болон цэвэрлэх үйл ажиллагаа
        • 3900. Хог, хаягдлын менежментийн бусад болон цэвэрлэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ дэд салбарт газрын хөрс, газрын гадарга, байшин барилга, талбайг болон газар доорх бохирдсон усыг цэвэрлэх, ариутгах ажиллагаа орно. Мөн ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаа багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - химийн, энгийн, биологийн аргыг ашиглан бохирдолтой газрын доорх ус, хөрсийг ариутгах үйл ажиллагаа
          - үйлдвэрийн газар, талбай, цөмийн зэвсгийн үйлдвэр, талбайг ариутгах үйл ажиллагаа
          - химийн бодисын хэрэглээ болон байгаль орчныг бохирдуулагч бодисоос шалтгаалсан газрын гадаргуу дахь усны бохирдлыг цэвэрлэх, ариутгах үйл ажиллагаа
          - газар, далай тэнгис, усны гадаргууд асгарсан тос болон бусад бохирдлыг цэвэрлэх үйл ажиллагаа (далайн эрэг хавийн талбай хамрагдана)
          - асбест болон бусад материалын хор хөнөөлийг арилгах үйл ажиллагаа
          - агаарын бохирдлын хяналтын бусад үйл ажиллагаа
          - ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - аюулгүй хог, хаягдлыг ариутгах, боловсруулах (3821-т),
          - аюултай хог, хаягдлыг ариутгах, боловсруулах (3822-т),
          - гэрийн гаднах талбайг шүүрдэх, гудамжийг услах үйл ажиллагаа (8129-т орно).
  • F. БАРИЛГА
    • 41. Барилга угсралт
      • 410. Барилга угсралт
        • 4100. Барилга угсралт
          Тайлбар: Энэ дэд салбарт бүх төрлийн барилга, байгууламжийг барих үйл ажиллагаа багтана. Yүнд барилгын шинээр хийж буй ажил, засварын ажил, өргөтгөл шинэтгэлийн ажил, цахилгаан шугам суурилиулах ажил болон түр зуурын зориулалттай барилга, байшин болон барилга, байгууламжуудыг барих үйл ажиллагаа зэрэг орно. Мөн орон сууцны зориулалттай барилга, албан байгууллагын конторын зориулалттай барилга, худалдаа болон бусад олон нийтийн зориулалттай барилга, хөдөө аж ахуй зориулалттай барилга, байгууламж зэрэг орно. Энэ ангид орон сууцны болон орон сууцны бус барилгыг худалдах зорилгоор өөрийн хөрөнгөөр эсвэл гэрээний үндсэн дээр хийж байгаа үйл ажиллагаа орно. Тухайн барилга, байгууламжийн угсралтын ажлын зарим хэсгийг эсвэл бүхлээр нь гүйцэтгэж байж болно. Хэрэв барилгын үйл ажиллагааны тодорхой хэсгийг гүйцэтгэж байвал 43-р дэд салбарт орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - орон сууцны бүх төрлийн барилга байгууламж барих үйл ажиллагаа: нэг өрхийн байшин; олон давхар байшинг оруулаад олон өрхийн орон сууц
          - орон сууцны бус барилга байгууламжийг барих үйл ажиллагаа: бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай барилга байгууламж, үйлдвэрийн зориулалттай, сургалт семинар, хурал цуглаан хийх зориулалт бүхий танхим, өрөө; эмнэлэг, сургууль, конторын барилга; зочид буудал, дэлгүүр, худалдааны төв, зах, ресторан; онгоцны буудал; спортын байгууламж; газар доорхи машин тавих зогсоолыг оруулан машины зогсоол; барааны агуулах; шашны зориулалттай барилга, байгууламж, сүм хийд
          - үйлдвэрлэлийн барилгыг барих, угсрах үйл ажиллагаа Энэ ангид орон сууцны зориулалт бүхий барилга, байгууламжийг шинэчлэх, сэргээх үйл ажиллагаа бас багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - цементээр хийснээс бусад өөрсдийн барьсан барилга байгууламж усграх үйл ажиллагаа (дэд салбар 16 болон 25-т),
          - байшингаас бусад үйлдвэрийн зориулалттай байгууламж үйлдвэрлэл (4290-т),
          - уран барилгын болон инженерийн үйл ажиллагаа (7110-т),
          - барилга барих үйл ажиллагаатай холбогдох төслийн удирдлагын үйл ажиллагаа (7110-т орно).
    • 42. Иргэний зориулалттай инженерийн байгууламжийн угсралтын үйл ажиллагаа
      • 421. Төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагаа
        • 4210. Төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - зам талбай, гудамж, авто машины зам болон бусад тээврийн хэрэгсэл болон явган хүний зам барих үйл ажиллагаа
          - гудамж, зам, хурдны зам, гүүр болон нүхэн гарцны гаднах өнгөлгөөний ажил: асфальтан хучилттай явган зам; замын будаг болон бусад тэмдэглэгээ, шугам; замын хашлага, хурд сааруулагч, замын тэмдэг суурилуулах болон түүнтэй төстэй ажил
          - газар дээгүүрх хурдны замыг оруулан гүүр барих
          - нүхэн гарц барих ажил
          - төмөр зам болон метроны зам барих
          - нисэх буудал барих Мөн энэ ангид төмөр замын доод бүтэц болох гүүр, ус зайлуулах хоолойг барих үйл ажиллагаа багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - гудамжны гэрэл болон электрон дохиолол суурилуулах (4321-т),
          - уран барилга болон инженерийн үйл ажиллагаа (7110-т),
          - инженерийн байгууламжийн угсралтын ажилтай холбоотой төслийн удирдлагын үйл ажиллагаа (7110-т орно).
      • 422. Нийтийн аж ахуйн барилга угсралт
        • 4220. Нийтийн аж ахуйн барилга угсралт
          Тайлбар: Холбогдох байшин, барилга, байгууламжийн системийн нэгдсэн хэсэг болох шугам хуваарилалтын угсрах үйл ажиллгаа энэ ангид багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - иргэний барилга байгууламжийн угсралтын ажил: холбооны эрчим хүчний холын зайн дамжуулах шугам угсрах ажил; хот хооронд эрчим хүчний холын зайн дамжуулах шугам угсрах ажил, түүнд туслах үйл ажиллагаа; ус хангамжийн төв болон салбар шугам сүлжээ; усжуулалтын систем (канал); усан сан /худаг/ угсралтын ажил
          - угсралтын ажил: ариутгах суваг байрлуулах, засварлах; ус ариутгах үйлдвэр; цэвэр усны насосны станцын тоног төхөөрөмж суурилуулах; цахилгаан станцын тоног төхөөрөмж суурилуулах
          - худаг гаргах, өрөмдөх үйл ажиллагаа Иргэний инженерийн байгууламжтай холбогдох төслийн менежментийн үйл ажиллагаа 7110-т орно.
      • 429. Иргэний инженерийн бусад байгууламж үйлдвэрлэл
        • 4290. Иргэний инженерийн бусад байгууламж үйлдвэрлэл
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - байшин, барилгаас бусад үйлдвэрийн байгууламжийг угсрах: боловсруулах үйлдвэрийн байгууламжийг угсрах; химийн үйлдвэрийн байгууламжийг угсрах
          - байгууламжийг угсрах: усны суваг, усан боомт болон гол, устай холбоотой байгууламжийн ажил, далан шуудуу татах
          - суваг бэлтгэх, шугам, хоолой татах үйл ажиллагаа
          - байшингаас бусад барилгын ажил: биеийн тамирын гаднах талбай Түүнчлэн энэ ангид газрыг сэргээх ажил /зам нэмж тавих, ашиглалтын дэд бүтэц гэх мэт/ багтана. Иргэний инженерийн байгууламжтай холбогдох менежментийн үйл ажиллагаа 7110-т орно.
    • 43. Барилгын тусгай үйл ажиллагаа
      • 431. Буулгах/нураах ба барилгын талбай бэлтгэх үйл ажиллагаа
        • 4311. Барилгыг буулгах/нураах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид барилга, байгууламжийг буулгаж нураах, буулгах үйл ажиллагаа орно.
        • 4312. Барилгын талбай бэлтгэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид барилгын талбай бэлтгэх үйл ажиллагаа орно:
          - барилгын талбай цэвэрлэх үйл ажиллагаа
          - барилгын талбайн хөрс хуулах, ухах, газар чигжих, тэгшлэх, ялгах, суваг ухах, чулуу зөөх, тэслэх гэх мэт хөрс шилжүүлэх үйл ажиллагаа
          - уурхайн талбай бэлтгэх үйл ажиллагаа
          - газрын тос, хийг оруулахгүйгээр ашигт малтмал, түүний талбай, хэт ачааллыг багасгахтай холбоотой талбай бэлтгэх, засварлах
          - геофизикийн, геологийн болон түүнтэй төстэй зорилгоор барилга барихад зориулан өрөмдлөг хийх, цооног ухах үйл ажиллагаа
          - уул уурхайн талбай бэлтгэх үйл ажиллагаа: тос, хий гарган авах талбайгаас бусад эрдэс бодисыг олборлох талбайг бэлтгэх, цэгцлэх үйл ажиллагаа
          - бохир усны байгуулж барих
          - хөдөө аж ахуйн болон ойн газрын бохир усны байгууламж
          - барилгын талбайн газар ухах, түүнтэй төстэй ажил (тэсэлгээг оруулаад)-ын цэвэрлэгээ Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - газрын тос болон хийн худгийн өрөмдлөгөө (0610, 0620-т),
          - хөрсийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх үйл ажиллагаа (3900-т),
          - усны цооног өрөмдлөгөө (4220-т),
          - үерийн далан барих (4390-т),
          - геофизикийн, геологийн ба газар хөдлөлийн судалгааны ажлын газрын тос, байгалийн хий олборлох талбайн ажил (7110-т орно).
      • 432. Цахилгааны, ус дамжуулах хоолойн болон барилгын бусад суурилуулах үйл ажиллагаа
        • 4321. Цахилгааны байгууламж суурилуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Бүх төрлийн барилга, инженерийн байгууламжид цахилгааны систем суурилуулах үйл ажиллагаа энэ ангид орно:
          - цахилгааны утас, тоноглол
          - харилцаа, холбооны утас
          - шилэн кабелийг оруулан компьютерын сүлжээ болон кабелийн телевизийн утас, шугам
          - сансрын антенн суурилуулах
          - гэрэлтүүлгийн систем суурилуулах
          - галын дохиолол суурилуулах
          - хулгайн эсрэг аюулгүйн дохиоллын систем
          - гудамжны гэрэл болон цахилгаан дохиолол суурилуулах
          - нисэх онгоцны буудлын нислэгийн зурвасын гэрэлтүүлэг суурилуулах Энэ ангид мөн дараах үйл ажиллагаа багтана:
          - халаалтын хавтанг оруулаад цахилгаан хэрэгсэл болон гэр ахуйн тоног төхөөрөмжийн цахилгааны холболт Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй: Цахилгаан дохиолол хамгаалалтын системийн хяналт, алсын хяналт, аюулгүйн дохиоллын систем, тэдгэээрийн засвар, үйлчилгээг оруулан шинжилгээний үйл ажиллагаа (8020-т) Холбооны болон цахилгаан дамжуулах шугамын угсралт 4220-т орно.
        • 4322. Ус, дулааны шугам сүлжээ, агааржуулагч суурилуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Ус, дулааны шугам сүлжээ, агааржуулагч системийг суурилуулах, нэмэлт тоноглол угсрах, засах, сайжруулах үйл ажиллагааг энэ ангид хамруулна. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - барилгын болон бусад байгууламжийн төслийн дараах суурилуулах үйл ажиллагаа: халаалтын систем (цахилгаан, хий, шатахуун); зуух, пийшин, хөргүүрийн цамхаг; цахилгаан бус нарны энерги хуримтлуулагч; ус түгээгүүрийн болон сантехникийн тоног төхөөрөмж; агааржуулагч, хөргүүрийн тоног төхөөрөмж, хоолой; хийн тоног төхөөрөмж; уурын дамжуулах хоолой; галын шүршигч систем; зүлэг услах шүршигч систем; хоолой суурилуулах ажил Цахилгаан халаалтын хавтан суурилуулах 4321-т орно.
        • 4329. Барилгын бусад суурилуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Барилга, инженерийн байгууламжид цахилгааны, халаалтын, ус түгээгүүр болон агааржуулагчийн систем эсвэл үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж суурилуулахаас бусад тоног төхөөрөмжийг суурилуулах үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орно. Энэ ангид барилга, байгууламжид дараах зүйлсийг суурилуулах үйл ажиллагаа орно:
          - барилга, байгууламжид дараах зүйлсийг суурилуулах
          - цахилгаан өргүүр, цахилгаан шат, гүйдэг шат
          - автомат болон эргэлддэг хаалга
          - гэрэлтүүлгийн дамжуулагч
          - тоос сорогч систем
          - дулаан, дуу чимээ, доргионоос тусгаарлагч'- Аж үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж суурилуулах 3320-т орно.
      • 433. Барилгыг дуусгах шатны ажил
        • 4330. Барилгыг дуусгах шатны ажил
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - барилга, байгууламжийн гадна, дотор ханыг шохойдох болон бусад ханыг бүрэх үйл ажиллагаа
          - мод болон бусад материалаар хийсэн хаалга, цонх, хаалга, цонхны хүрээ, гал тогооны тавцан, шат, дэлгүүрийн лангуу, тавиур болон түүнтэй холбогдох зүйлсийг суурилуулах
          - тааз, модон хавтан хана, хөдөлгөж болох хана, хаалт зэрэг дотоод заслын ажил
          - барилга, байгууламжид өлгөх, суурилуулах, вааран хавтангаар бүрэх үйл ажиллагаа: вааран, бетонон эсвэл зүсмэл чулуун хана, шал, шавар пийшин; паркетан болон бусад модон шал; хивс, шалны хулдаас, хуванцар болон резинэн шалны бүрхэвч; чулуун, гантиг, боржин шал, хана; ханын цаас
          - барилгын дотор болон гаднах будгийн ажил
          - инженерийн байгууламжийн будгийн ажил
          - шил, толь зэргийг суурилуулах
          - шинэ барилгыг барьж дууссаны дараа цэвэрлэх
          - барилгын бусад дуусгах шат ажил
          - дэлгүүр, нүүдлийн гэр, завины дотоод засал, чимэглэлийн ажил Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - зам будах ажил (4210-т)
          - автомат болон эргэлддэг хаалга суурилуулах үйл ажиллагаа (4329-м)
          - барилга болон бусад байгууламжийн нийтлэг дотоод цэвэрлэгээ (8121-т),
          - барилгын дотоод, гадаад тусгай цэвэрлэгээ (8129-т),
          - дотоод засал, чимэглэлийн дизайнерын үйл ажиллагаа (7410-т орно).
      • 439. Барилгын бусад тусгай үйл ажиллагаа
        • 4390. Барилгын бусад тусгай үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - тусгай ур чадвар эсвэл тоног төхөөрөмж шаардагдах нийтлэг бус төрлийн байгууламжийн байгуулалтын ажил: хөшөөний барилгын ажил; чийг, уснаас хамгаалах ажил; барилгын чийгшилтийг арилгах; тулгуур шон суулгах; өөрөө үйлдвэрлээгүй ган эдэлхүүнийг суурилуулах; ган нугалах, матах; тоосго өрөх, чулуу байрлуулах; орон сууцны барилгын дээвэр бүрэх; тайз, индрийг түрээслэх үйл ажиллагаа оруулахгүйгээр тайз, индэр, тавцан босгох, буулгах; камин зуух, үйлдвэрийн зуух суурилуулах; өндөр байгууламж дээр ажиллах гэх мэт тоног төхөөрөмжийг ашиглах, авирах чадвар шаардах ажлыг гүйцэтгэх
          - дотоод талбайн ажил
          - гадаа байрлах усан бассейн байгуулах
          - ууршилтийг арилгах, элс үлээлгэх болон барилгын гаднах үүнтэй үйл ажиллагаанууд
          - краныг жолоочтой нь түрээслэх Барилгын машин тоног төхөөрөмжийг жолоочгүй нь түрээслэх үйл ажиллагаа 7730-т орно.
  • G. БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА; МАШИН, МОТОЦИКЛИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
    • 43. Барилгын тусгай үйл ажиллагаа
      • 431. Буулгах/нураах ба барилгын талбай бэлтгэх үйл ажиллагаа
        • 4311. Барилгыг буулгах/нураах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид барилга, байгууламжийг буулгаж нураах, буулгах үйл ажиллагаа орно.
        • 4312. Барилгын талбай бэлтгэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид барилгын талбай бэлтгэх үйл ажиллагаа орно:
          - барилгын талбай цэвэрлэх үйл ажиллагаа
          - барилгын талбайн хөрс хуулах, ухах, газар чигжих, тэгшлэх, ялгах, суваг ухах, чулуу зөөх, тэслэх гэх мэт хөрс шилжүүлэх үйл ажиллагаа
          - уурхайн талбай бэлтгэх үйл ажиллагаа
          - газрын тос, хийг оруулахгүйгээр ашигт малтмал, түүний талбай, хэт ачааллыг багасгахтай холбоотой талбай бэлтгэх, засварлах
          - геофизикийн, геологийн болон түүнтэй төстэй зорилгоор барилга барихад зориулан өрөмдлөг хийх, цооног ухах үйл ажиллагаа
          - уул уурхайн талбай бэлтгэх үйл ажиллагаа: тос, хий гарган авах талбайгаас бусад эрдэс бодисыг олборлох талбайг бэлтгэх, цэгцлэх үйл ажиллагаа
          - бохир усны байгуулж барих
          - хөдөө аж ахуйн болон ойн газрын бохир усны байгууламж
          - барилгын талбайн газар ухах, түүнтэй төстэй ажил (тэсэлгээг оруулаад)-ын цэвэрлэгээ Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - газрын тос болон хийн худгийн өрөмдлөгөө (0610, 0620-т),
          - хөрсийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх үйл ажиллагаа (3900-т),
          - усны цооног өрөмдлөгөө (4220-т),
          - үерийн далан барих (4390-т),
          - геофизикийн, геологийн ба газар хөдлөлийн судалгааны ажлын газрын тос, байгалийн хий олборлох талбайн ажил (7110-т орно).
      • 432. Цахилгааны, ус дамжуулах хоолойн болон барилгын бусад суурилуулах үйл ажиллагаа
        • 4321. Цахилгааны байгууламж суурилуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Бүх төрлийн барилга, инженерийн байгууламжид цахилгааны систем суурилуулах үйл ажиллагаа энэ ангид орно:
          - цахилгааны утас, тоноглол
          - харилцаа, холбооны утас
          - шилэн кабелийг оруулан компьютерын сүлжээ болон кабелийн телевизийн утас, шугам
          - сансрын антенн суурилуулах
          - гэрэлтүүлгийн систем суурилуулах
          - галын дохиолол суурилуулах
          - хулгайн эсрэг аюулгүйн дохиоллын систем
          - гудамжны гэрэл болон цахилгаан дохиолол суурилуулах
          - нисэх онгоцны буудлын нислэгийн зурвасын гэрэлтүүлэг суурилуулах Энэ ангид мөн дараах үйл ажиллагаа багтана:
          - халаалтын хавтанг оруулаад цахилгаан хэрэгсэл болон гэр ахуйн тоног төхөөрөмжийн цахилгааны холболт Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй: Цахилгаан дохиолол хамгаалалтын системийн хяналт, алсын хяналт, аюулгүйн дохиоллын систем, тэдгэээрийн засвар, үйлчилгээг оруулан шинжилгээний үйл ажиллагаа (8020-т) Холбооны болон цахилгаан дамжуулах шугамын угсралт 4220-т орно.
        • 4322. Ус, дулааны шугам сүлжээ, агааржуулагч суурилуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Ус, дулааны шугам сүлжээ, агааржуулагч системийг суурилуулах, нэмэлт тоноглол угсрах, засах, сайжруулах үйл ажиллагааг энэ ангид хамруулна. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - барилгын болон бусад байгууламжийн төслийн дараах суурилуулах үйл ажиллагаа: халаалтын систем (цахилгаан, хий, шатахуун); зуух, пийшин, хөргүүрийн цамхаг; цахилгаан бус нарны энерги хуримтлуулагч; ус түгээгүүрийн болон сантехникийн тоног төхөөрөмж; агааржуулагч, хөргүүрийн тоног төхөөрөмж, хоолой; хийн тоног төхөөрөмж; уурын дамжуулах хоолой; галын шүршигч систем; зүлэг услах шүршигч систем; хоолой суурилуулах ажил Цахилгаан халаалтын хавтан суурилуулах 4321-т орно.
        • 4329. Барилгын бусад суурилуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Барилга, инженерийн байгууламжид цахилгааны, халаалтын, ус түгээгүүр болон агааржуулагчийн систем эсвэл үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж суурилуулахаас бусад тоног төхөөрөмжийг суурилуулах үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орно. Энэ ангид барилга, байгууламжид дараах зүйлсийг суурилуулах үйл ажиллагаа орно:
          - барилга, байгууламжид дараах зүйлсийг суурилуулах
          - цахилгаан өргүүр, цахилгаан шат, гүйдэг шат
          - автомат болон эргэлддэг хаалга
          - гэрэлтүүлгийн дамжуулагч
          - тоос сорогч систем
          - дулаан, дуу чимээ, доргионоос тусгаарлагч'- Аж үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж суурилуулах 3320-т орно.
      • 433. Барилгыг дуусгах шатны ажил
        • 4330. Барилгыг дуусгах шатны ажил
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - барилга, байгууламжийн гадна, дотор ханыг шохойдох болон бусад ханыг бүрэх үйл ажиллагаа
          - мод болон бусад материалаар хийсэн хаалга, цонх, хаалга, цонхны хүрээ, гал тогооны тавцан, шат, дэлгүүрийн лангуу, тавиур болон түүнтэй холбогдох зүйлсийг суурилуулах
          - тааз, модон хавтан хана, хөдөлгөж болох хана, хаалт зэрэг дотоод заслын ажил
          - барилга, байгууламжид өлгөх, суурилуулах, вааран хавтангаар бүрэх үйл ажиллагаа: вааран, бетонон эсвэл зүсмэл чулуун хана, шал, шавар пийшин; паркетан болон бусад модон шал; хивс, шалны хулдаас, хуванцар болон резинэн шалны бүрхэвч; чулуун, гантиг, боржин шал, хана; ханын цаас
          - барилгын дотор болон гаднах будгийн ажил
          - инженерийн байгууламжийн будгийн ажил
          - шил, толь зэргийг суурилуулах
          - шинэ барилгыг барьж дууссаны дараа цэвэрлэх
          - барилгын бусад дуусгах шат ажил
          - дэлгүүр, нүүдлийн гэр, завины дотоод засал, чимэглэлийн ажил Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - зам будах ажил (4210-т)
          - автомат болон эргэлддэг хаалга суурилуулах үйл ажиллагаа (4329-м)
          - барилга болон бусад байгууламжийн нийтлэг дотоод цэвэрлэгээ (8121-т),
          - барилгын дотоод, гадаад тусгай цэвэрлэгээ (8129-т),
          - дотоод засал, чимэглэлийн дизайнерын үйл ажиллагаа (7410-т орно).
      • 439. Барилгын бусад тусгай үйл ажиллагаа
        • 4390. Барилгын бусад тусгай үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - тусгай ур чадвар эсвэл тоног төхөөрөмж шаардагдах нийтлэг бус төрлийн байгууламжийн байгуулалтын ажил: хөшөөний барилгын ажил; чийг, уснаас хамгаалах ажил; барилгын чийгшилтийг арилгах; тулгуур шон суулгах; өөрөө үйлдвэрлээгүй ган эдэлхүүнийг суурилуулах; ган нугалах, матах; тоосго өрөх, чулуу байрлуулах; орон сууцны барилгын дээвэр бүрэх; тайз, индрийг түрээслэх үйл ажиллагаа оруулахгүйгээр тайз, индэр, тавцан босгох, буулгах; камин зуух, үйлдвэрийн зуух суурилуулах; өндөр байгууламж дээр ажиллах гэх мэт тоног төхөөрөмжийг ашиглах, авирах чадвар шаардах ажлыг гүйцэтгэх
          - дотоод талбайн ажил
          - гадаа байрлах усан бассейн байгуулах
          - ууршилтийг арилгах, элс үлээлгэх болон барилгын гаднах үүнтэй үйл ажиллагаанууд
          - краныг жолоочтой нь түрээслэх Барилгын машин тоног төхөөрөмжийг жолоочгүй нь түрээслэх үйл ажиллагаа 7730-т орно.
    • 45. Моторт тээврийн хэрэгсэл, мотоциклийн бөөний болон жижиглэн худалдаа, засвар үйлчилгээ
      • 451. Моторт тээврийн хэрэгслийн худалдаа
        • 4510. Моторт тээврийн хэрэгслийн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - шинэ, хуучин машины бөөний болон жижиглэн худалдаа: эмнэлгийн болон бага оврийн гэх мэт тусгай тээврийн хэрэгслүүдийг оруулан зорчигч тээврийн хэрэгслүүд; ачааны машин, бүх төрлийн чиргүүл, хагас чиргүүл; моторт нүүдлийн сууц зэрэг нүүдлийн тээврийн хэрэгсэл
          - бартаат замын тээврийн хэрэгслүүдийн (жийп гэх мэт) бөөний болон жижиглэн худалдаа
          - комиссын бөөний болон жижиглэн худалдаа
          - авто машины дуудлага худалдаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - машин, мотоциклийн сэлбэг, хэрэгслийн бөөний болон жижиглэн худалдаа (4530-т),
          - машин мотоциклийг жолоочтой нь түрээслэх үйл ажиллагаа (4922-т),
          - ачааны машиныг жолоочтой нь түрээслэх үйл ажиллагаа (4923-т),
          - машин, мотоцикл болон ачааны машиныг жоолоочгүй түрээслэх үйл ажиллагаа (7710-д орно).
      • 452. Моторт тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ
        • 4520. Моторт тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ орно. Тухайлбал, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ: механик засвар; цахилгаан засвар; цахилгаан хөдөлгүүрийн системийн засвар; анхан шатны үзлэг шинжилгээ; эх биед хийгдэх засвар; авто машины эд ангийн засвар; угаах, өнгөлөх гэх мэт үйл ажиллагаа; будах, шүрших; тээврийн хэрэгслийн суудлын засвар; дугуй, олгой хаймар, дугуй солих үйл ажиллагаа; зэврэлтийн эсрэг хийх үйлчилгээ; үйлдвэрлэлийн үйл ажиллагааны биш жижиг эд анги, хэрэгслүүдийг суурилуулах үйлчилгээ хамрагдана. Дугуйг дахин засварлах, сэргээх үйл ажиллагаа 2211-д орно.
      • 453. Моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа
        • 4530. Моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - моторт тээврийн хэрэгслийн бүх төрлийн сэлбэг хэрэгсэл, эд анги, туслах төхөөрөмжийн бөөний болон жижиглэн худалдаа: дугуйны хаймар, дотор олгой хаймар; очлуур, батерей, гэрлийн тоног төхөөрөмж ба цахилгаан хэрэгслийн эд анги гэх мэт Тээврийн хэрэгслийн түлшний жижиглэн худалдаа 4730-д орно.
      • 454. Мотоцикл, түүний эд анги, сэлбэг хэрэгслийн худалдаа, засвар, үйлчилгээ
        • 4540. Мотоцикл, түүний эд анги, сэлбэг хэрэгслийн худалдаа, засвар, үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно.
          - моторт дугуйг оруулаад мотоциклийн бөөний болон жижиглэн худалдаа
          - мотоциклийн эд анги, сэлбэг хэрэгслийн бөөний болон жижиглэн худалдаа (комиссын болон гэрийн захиалгат худалдааг оруулаад)
          - мотоциклийн засвар үйлчилгээ Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - унадаг дугуй болон түүний эд анги, сэлбэг хэрэгслийн бөөний худалдаа (4649-т),
          - унадаг дугуй болон түүний эд анги, сэлбэг хэрэгслийн жижиглэн худалдаа (4763-т),
          - мотоциклийн түрээслэх үйл ажиллагаа (4763-т),
          - унадаг дугуйны засвар, үйлчилгээ (9529-т орно).
    • 46. Машин, мотоциклээс бусад барааны бөөний худалдаа
      • 461. Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа
        • 4610. Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - комиссын агентын барааны брокер болон төлөөлөгчийн газраар дамжин хийгдэж байгаа болон бусдын тооцоон дээр хийгдэж байгаа бусад бүх төрлийн бөөний худалдаачдын үйл ажиллагаа
          - интернет худалдаа оруулан худалдан авагч, худалдаачдын хооронд байгуулсан худалдааны хэлцлээр хийгдэх худалдааны үйл ажиллагаа
          - дээрх агентуудын хийсэн дараах худалдаа: хөдөө аж ахуйн түүхий эд материал, мал амьтад, нэхмэлийн түүхий эд материал болон хагас боловсруулсан бараа; бордоог оруулаад түлш, баяжмал, металл, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн; хүнс, ундаа, тамхи; нэхмэл, хувцас, үслэг эдлэл, гутал, арьсан эдлэл; банз, барилгын материал; албан тасалгааны машин,тоног төхөөрөмж, компьютер, үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөлөг онгоцны тоног төхөөрөмжийг оруулаад машин тоног төхөөрөмж; тавилга, гэр ахуйн бараа, техник Энэ ангид мөн байр орон сууцны дуудлага худалдаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - өөрийн нэрийн өмнөөс хийх бөөний худалдаа /нэрийн барааны бөөний худалдаа/ (462-469-т),
          - авто машины комиссын худалдаа (4510-т),
          - авто машины дуудлага худалдаа (4510-т),
          - дэлгүүрийн биш комиссын жижиглэн худалдаа (4799-т),
          - даатгалын агентуудын үйл ажиллагаа (6622-т),
          - үл хөдлөх хөрөнгийн агентуудын үйл ажиллагаа (6820-т орно).
      • 462. Хөдөө аж ахуйн түүхий эд болон мал, амьтдын бөөний худалдаа
        • 4620. Хөдөө аж ахуйн түүхий эд болон мал, амьтдын бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно :
          - үр тариа болон үрийн бөөний худалдаа
          - тослог жимсний бөөний худалдаа
          - цэцэг болон таримал ургамлын бөөний худалдаа
          - боловсруулаагүй тамхины бөөний худалдаа
          - мал, амьтдын бөөний худалдаа
          - арьс, ширний бөөний худалдаа
          - савхины бөөний худалдаа
          - хөдөө аж ахуйн гаралтай материал, хаягдал, үлдэгдэл, малын тэжээлд хэрэглэх дайвар бүтээгдэхүүний бөөний худалдаа Нэхмэл, нэхмэл даавуун бүтээгдэхүүний бөөний худалдаа 4669-д орно.
      • 463. Хүнс, ундаа, тамхины бөөний худалдаа
        • 4630. Хүнс, ундаа, тамхины бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - мах махан бүтээгдэхүүний бөөний худалдаа
          - сүү, сүүн бүтээгдэхүүний бөөний худалдаа
          - өндөг, өндгөн бүтээгдэхүүний бөөний худалдаа
          - мал амьтдын эсвэл ургамлын гаралтай өөх тос, хүнсэнд хэрэглэдэг өөхний бөөний худалдаа
          - загас, загасан бүтээгдэхүүний бөөний худалдаа
          - жимс, хүнсний ногооны бөөний худалдаа
          - элсэн чихэр, ёотон, шоколад болон чихэр, нарийн боовны бөөний худалдаа
          - талх, талхан бүтээгдэхүүний бөөний худалдаа
          - ундааны бөөний худалдаа
          - кофе, цай, какоа болон халуун ногоо амтлагчийн бөөний худалдаа
          - тамхины бөөний худалдаа Мөн энэ ангид дарсыг задгайгаар нь савлах, их хэмжээгээр худалдан авах үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтдын хоол, тэжээлийн бөөний худалдаа орно. Дарс эсвэл нэрж гаргаж авсан спиртыг холих, коктейль гаргах ажиллагаа 1101, 1102-т орно.
      • 464. Гэр ахуйн барааны бөөний худалдаа
        • 4641. Нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн, гутал, хувцасны бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - ээрсэн утасны бөөний худалдаа
          - бөс даавууны бөөний худалдаа
          - цагаан хэрэглэлийн бөөний худалдаа
          - жижиг барааны бөөний худалдаа: зүү, утасны гэх мэт
          - спорт, биеийн тамирын хувцсыг оруулаад хувцасны бөөний худалдаа
          - бээлий, зангиа, өмдний мөрөвчийг оруулаад хувцасны жижиг хэрэглэлийн бөөний худалдаа
          - гутлын бөөний худалдаа
          - үслэг эдлэлийн бөөний худалдаа
          - бороо, нарны шүхрийн бөөний худалдаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - үнэт болон савхин эдлэлийн бөөний худалдаа (4649-т),
          - нэхмэл даавуу, нэхмэл бүтээгдэхүүний бөөний худалдаа (4669-т орно).
        • 4649. Гэр ахуйн бусад барааны бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно :
          - гэрийн тавилгын бөөний худалдаа
          - гэр ахуйн цахилгаан хэрэгслийн бөөний худалдаа
          - гэрэлтүүлэх төхөөрөмж, хэрэгслийн бөөний худалдаа
          - гал тогооны жижиг хэрэслийн бөөний худалдаа, тухайлбал халбага сэрээ, хутга гэх мэт
          - гэр ахуйн шил шаазан эдлэлийн бөөний худалдаа
          - мод, хулс, үйс зэргээр хийсэн гэр ахуйн модон эдлэлийн бөөний худалдаа
          - үнэртэн гоо сайхны барааны бөөний худалдаа
          - унадаг дугуй , түүний сэлбэг хэрэгсэл эд ангийн бөөний худалдаа
          - бичиг хэрэг, ном, сонин сэтгүүлийн бөөний худалдаа
          - гэрэл зургийн болон оптик бараа бүтээгдэхүүний бөөний худалдаа (жишээ нь нарны шил, дуран гэх мэт)
          - аудио болон видео бичлэгийн хальс, CD, DVD-ны бөөний худалдаа
          - савхин эдлэл болон аяллын хэрэгслийн бөөний худалдаа
          - цаг, үнэт эдлэлийн бөөний худалдаа
          - хөгжмийн зэмсэг, тоглоом, спортын барааны бөөний худалдаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - бичлэггүй хоосон аудио болон видео хуурцаг, CD, DVD-ны бөөний худалдаа (4652-т),
          - албан тасалгааны тавилгын бөөний худалдаа (4659-д орно).
      • 465. Машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн дагалдах хэрэгсэл төхөөрөмжийн бөөний худалдаа
        • 4651. Компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмж ба програм хангамжийн бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид компьютер, түүнд дагалдах тоног төхөөрөмжийн бөөний худалдаа, програмын хангамжийн бөөний худалдаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - цахилгаан, электрон эд ангиудын бөөний худалдаа (4652-т),
          - албан тасалгааны машин, тоног төхөөрөмжийн бөөний худалдаа (компьютер, түүнд холбогдох тоног төхөөрөмж хэрэгслээс бусад) (4659-т),
          - компьютерын хяналттай машин, тоног төхөөрөмжийн бөөний худалдаа (4659-т орно).
        • 4652. Электрон ба холбооны тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгслийн бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - электрон хоолой, гуурсны бөөний худалдаа
          - хагас дамжуулагч төхөөрөмжийн бөөний худалдаа
          - микрочип болон нэгдсэн микросхемийн бөөний худалдаа
          - цахилгаан самбарын бөөний худалдаа
          - хоосон аудио, видео, хуурцаг диск, хальс, соронзон болон харааны диск СD, DVD-ний бөөний худалдаа
          - телефон болон холбооны тоног төхөөрөмжийн бөөний худалдаа
          - радио телевизийн төхөөрөмжийн бөөний худалдаа
          - CD, DVD тоглуулагч, систем хөгжмийн бөөний худалдаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - бичлэгтэй аудио, видео, хуурцаг дискний бөөний худалдаа (4649-т),
          - компьютер, түүний дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бөөний худалдаа (4651-т орно).
        • 4653. Хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж, түүнд дагалдах тоног төхөөрөмжийн бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн бөөний худалдаа орно. Тухайлбал: анжис, газар хагалагч, үрсэлгээ хийгч; ургац хураагч комбайн; тариа цохигч; сүүний машин; зөгий, шувуу хадгалагч машин; газар тариалан болон ойн аж ахуйн зориулалттай трактор гэх мэт. Энэ ангид механикжсан хадуурын үйл ажиллагаа мөн орно.
        • 4659. Машин, тоног төхөөрөмжийн бусад бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - компьютер түүнд дагалдах хэрэгслээс бусад албан тасалгааны машин, тоног төхөөрөмжийн бөөний худалдаа
          - албан тасалгааны тавилгын бөөний худалдаа
          - машин, мотоцикл, унадаг дугуйнаас бусад тээврийн хэрэгслийн бөөний худалдаа
          - үйлдвэрлэлд ашиглах байгаа төмөр автомат хэрэгслийн бөөний худалдаа
          - үйлдвэрийн зориулалттай бусад суурилуулах тоног төхөөрөмж, утас холбох, унтраах хэрэгслийн бөөний худалдаа
          - бусад цахилгаан хэрэгслийн, тухайлбал цахилгаан үүсгүүр, трансформаторын бөөний худалдаа
          - төрөл бүрийн материалд зориулагдсан машины хэрэгслийн бөөний худалдаа
          - үйлдвэр, худалдаа, агаарын навигац болон бусад үйлчилгээний зориулалттай бусад машин, тоног төхөөрөмжийн бөөний худалдаа
          - компьютерын хяналттай машины тоног төхөөрөмжийн бөөний худалдаа
          - нэхмэлийн үйлдвэрийн компьютерын хяналттай болон оёх, ээрэх машины бөөний худалдаа
          - хэмжүүрийн багаж, хэрэгслийн бөөний худалдаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - моторт машин, ачааны болон чиргүүлт тээврийн хэрэгслийн бөөний худалдаа (4510-т),
          - тээврийн хэрэгслийн эд анги, сэлбэг хэрэгслийн бөөний худалдаа (4560-т),
          - мотоциклийн эд анги, сэлбэгийн бөөний худалдаа (4640-т),
          - унадаг дугуйны бөөний худалдаа (4649-т),
          - компьютер, түүний дагалдах хэрэгслийн бөөний худалдаа (4651-т),
          - электрон эд анги ба телефон холбооны сэлбэг хэсэг ба тоног төхөөрөмжийн бөөний худалдаа (4652-т орно).
      • 466. Tусгайлсан бусад бүтээгдэхүүний бөөний худалдаа
        • 4661. Хатуу, шингэн, хийн түлш, түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид түлш, шатах, тослох, тос тосолгооны материалын бөөний худалдаа орно. Үүнд: модны нүүрс, нүүрс, кокс, түлшний мод, газрын тос; боловсруулаагүй газрын тос, боловсруулаагүй тос, дизель түлш, хий, түлшний зориулалттай тос, халаах тос, керосин; шингэн , газрын тосны шингэрүүлсэн хий, бутан, пропаны хий; тос, тосолгооны материал, дахин боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний худалдаа
        • 4662. Төмөр, төмрийн хүдрийн бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - төмөр агуулсан болон төмөр агуулаагүй хүдрийн бөөний худалдаа
          - анхдагч хэлбэртэй төмөр агуулсан болон төмөр агуулаагүй металл бүтээгдэхүүний бөөний худалдаа
          - хагас боловсруулсан төмөр агуулсан болон төмөр агуулаагүй металл бусад бүтээгдэхүүний бөөний худалдаа
          - алт болон бусад үнэт металлын бөөний худалдаа Металлын хаягдал, үлдэгдлийн бөөний худалдаа 4669-д орно.
        • 4663. Барилгын материал, техник, сантехник, халаалт, ус түгээх төхөөрөмж болон тэдгээрийн туслах төхөөрөмжийн бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - яртай модны бөөний худалдаа
          - анхан шатны боловсруулалт хийгдсэн модон бүтээгдэхүүний бөөний худалдаа
          - будаг болон лакны бөөний худалдаа
          - барилгын материалын бөөний худалдаа: элс, хайрга гэх мэт
          - ханын цаас болон шалны хулдаасны бөөний худалдаа
          - цонхны шилны бөөний худалдаа
          - гэр ахуйн зориулалттай багаж хэрэгсэл, цоож зэргийн бөөний худалдаа
          - ус халаагч, халаалтын төхөөрөмжийн бөөний худалдаа
          - сантехникийн төхөөрөмжийн бөөний худалдаа: ариун цэврийн тоног төхөөрөмж, ванн, угаагуур, суултуур гэх мэт
          - сантехникийн суурилуулах төхөөрөмжийн бөөний худалдаа: хоолой, гуурс, угсрах жижиг тоноглол, холбох хэрэгсэл, резинэн хоолой
          - алх, хөрөө, халив, өрөм зэрэг бусад гар багаж, хэрэгслийн бөөний худалдаа
        • 4669. Хог, хаягдал болон өөр ангид ороогүй бусад бүтээгдэхүүний бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - үйлдвэрийн химийн бодисын бөөний худалдаа: анилин, хэвлэлийн хор, эфирийн тос, үйлдвэрийн хий, химийн цавуу, өнгө оруулагч, будагч бодис, синтетик давирхай, метанол, параффин, үнэртэн ба амтлагч, сод, үйлдвэрийн давс, хүчил ба хүхэр, цардуулаас гаргаж авсан бүтээгдэхүүн зэрэг
          - бордоо ба агрохимийн бүтээгдэхүүний бөөний худалдаа
          - анхдагч хэлбэртэй хуванцар материалын бөөний худалдаа
          - резин, каучукийн бөөний худалдаа
          - даавуу нэхэх утас гэх мэт бүтээгдэхүүний бөөний худалдаа
          - боодол, цаасны бөөний худалдаа
          - үнэт чулууны бөөний худалдаа
          - дахин боловсруулах материалыг цуглуулж, ялгах, тусгаарлах, хуучин автомашиныг задалж ашиглаж болохуйц эд ангийг нь ялгах, боож баглах, дахин савлах, хадгалах болон хүргэж үйлчлэх, эдгээрт аливаа боловсруулалт хийлгүйгээр худалдах үйл ажиллагаа метал болон метал бус хог хаягдлын материалын бөөний худалдаа зэрэг орно. Мөн худалдан авсан болон худалдсан хаягдал нь үлдэгдэл өртөгтэй байна.
          - автомашин, компьютер, телевизор болон бусад тоног төхөөрөмжийн хэрэглэж болох хэсгийг задлах, худалдаалах (эд ангиар нь задлах дахин худалдах) Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - өрхийн болон үйлдвэрийн хог, хаягдлыг цуглуулах (381-т),
          - аж үйлдвэрийн хог, хаягдлыг дахин хэрэглэх зорилготойгоор биш, боловсруулах зорилгоор хог, хаягдлыг боловсруулах үйл ажиллагаа (бүлэг 382-т),
          - хог, хаягдал, үлдэгдэл болон бусад эд зүйлийн бодит анхны хэлбэрийг хувирган хоёрдогч түүхий эд боловсруулах үйл ажиллагаа /эцсийн хэрэглээний бүтээгдэхүүн биш хоёрдогч түүхий эдийн үр дүнд үйлдвэрийн боловсруулалтын явцад шууд хэрэглэгдэх түүхий эд байна/ (3830-т),
          - материалыг нөхөн сэргээх зорилгоор автомашин, компьютер, телевизор болон бусад төхөөрөмжийг задлах үйл ажиллагаа (3830-т),
          - механик ажиллагаатай зориулалтын машиныг салгах үйл ажиллагаа (3830-т),
          - усан онгоцыг задлах үйл ажиллагаа (3830-т),
          - хэрэглэсэн/комиссын барааны жижиглэн худалдаа (4774-т орно).
      • 469. Төрөлжсөн бус барааны бөөний худалдаа
        • 4690. Төрөлжсөн бус барааны бөөний худалдаа
          Тайлбар: Тодорхой ангилагдсан төрөлд багтахгүй байгаа бараа бүтээгдэхүүний бөөний худалдаа орно.
    • 47. Машин, мотоциклээс бусад барааны жижиглэн худалдаа
      • 471. Төрөлжсөн бус барааны жижиглэн худалдаа
        • 4711. Хүнс, ундаа, тамхи голлосон төрөлжсөн бус барааны жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хүнсний бүтээгдэхүүн, ундаа, тамхи зэрэг бүтээгдэхүүн давамгайлсан барааны жижиглэн худалдаа: хүнс, ундаа, тамхи голлон худалдаалахаас гадна хувцас, эд хогшил, тавилга, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, гоо сайхны бараа зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа Шатахууны түгээгүүрийн дэргэдэх хүнсний жижиглэн худалдааны дэллгүүрийн үйл ажиллагаа нь 4730-т орно.
        • 4719. Төрөлжсөн бус барааны бусад дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хүнс, ундаа, тамхины төрлийн бүтээгдэхүүн давамгайлаагүй олон төрлийн бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдаа: хувцас, тавилга, гэрийн мод, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, гоо сайхны бараа, үнэт эдлэл, тоглоом, спортын бараа худалдаалдаг их дэлгүүрийн үйл ажиллагаа болон эсгий, эсгий эдлэлийн худалдаа: гэрийн эсгий, туурга, дээвэр, гудас, ширдэг гэх мэт
      • 472. Хүнс, ундаа, тамхины төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
        • 4721. Хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид хүнсний дараах бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдаа, тухайлбал, шинэ болон савласан жимс, хүнсний ногоо; сүү, цагаан идээ болон өндөг; мах, махан бүтээгдэхүүн (шувууны мах ороод); загас, бусад далайн амьтад, тэдгээрээр хийсэн хүнсний бүтээгдэхүүн; талх, талхан бүтээгдэхүүн; чихэр, нарийн боов; хүнсний бусад бүтээгдэхүүний худалдаа орно.
        • 4722. Ундааны төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид согтууруулах ундаа; согтууруулах бус ундааны жижиглэн худалдаа орно.
        • 4723. Тамхины төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид тамхины жижиглэн худалдаа, тамхины төрлийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа хамрагдана.
      • 473. Шатахууны жижиглэн худалдаа
        • 4730. Шатахууны жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид машин мотоциклийн шатахууны жижиглэн худалдаа орно. Мөн машины тос тосолгооны болон хөргөх бүтээгдэхүүний жижиглэн худалдаа багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - түлш, шатахууны бөөний худалдаа (4661-т),
          - хөргөлтийн зориулалттай автомашин тосолгооны бүтээгдэхүүний жижиглэн худалдаа (4773-т орно).
      • 474. Мэдээлэл, холбооны тоног төхөөрөмжийн төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
        • 4741. Компьютер, түүний дагалдах хэрэгсэл, програм хангамж, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - компьютерын жижиглэн худалдаа
          - компьютерын дагалдах тоног төхөөрөмжийн жижиглэн худалдаа
          - удирдлагатай видео тоглоомын жижиглэн худалдаа
          - видео тоглоомыг оруулаад засвар хийдэггүй програм хангамжийн жижиглэн худалдаа
          - харилцаа холбооны тоног төхөөрөмжийн жижиглэн худалдаа Бичлэггүй хальс, дискны жижиглэн худалдаа 4762-т орно.
        • 4742. Аудио, видео төхөөрөмжийн төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - радио, телевизорын тоног, төхөөрөмжийн жижиглэн худалдаа
          - стерео төхөөрөмжийн жижиглэн худалдаа
          - CD, DVD тоглуулагч, бичлэгийн жижиглэн худалдаа
      • 475. Гэр ахуйн бусад тоног төхөөрөмжийн төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
        • 4751. Даавуу, бөс барааны төрөлжсөн дэлгүүрийн бөөний худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - бөс даавууны жижиглэн худалдаа
          - ээрсэн нэхмэлийн утасны жижиглэн худалдаа
          - хатгамал, хивс хийхэд зориулсан үндсэн материалын жижиглэн худалдаа
          - нэхмэл эдлэл, даавууны жижиглэн худалдаа
          - зүү, утас зэрэг жижиг барааны жижиглэн худалдаа Хувцасны жижиглэн худалдаа 4771-д орно.
        • 4752. Төхөөрөмж, зураг, шилний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жижиглэн худалдаа
          - будаг лакны жижиглэн худалдаа
          - хавтгай шил, цонхны шилны жижиглэн худалдаа
          - тоосго, мод, ариун цэврийн өрөөний бараа зэрэг бусад барилгын материалын жижиглэн худалдаа
          - гараар хийхэд зориулагдсан материал болон тоног төхөөрөмжийн жижиглэн худалдаа
          - өвс хадагч машины жижиглэн худалдаа
          - сауны хэрэгслийн жижиглэн худалдаа
        • 4753. Хивс, хивсэнцэр, ханын цаас, шалны бүрээсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хивс, хивсэнцэрийн жижиглэн худалдаа
          - хөшиг, тюльний жижиглэн худалдаа
          - ханын цаас болон шалны бүрээс/ хулдаасны жижиглэн худалдаа Шалны плита, пракетэн шалны жижиглэн худалдаа 4752-т орно.
        • 4759. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрийн тавилга, гэрэлтүүлэх төхөөрөмж болон гэр ахуйн бусад барааны төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гэрийн тавилгын жижиглэн худалдаа
          - гэрэлтүүлгийн хэрэгслийн жижиглэн худалдаа
          - хутга, халбага, сэрээ, шил шаазан сав суулга, шаазан болон вааран эдлэл зэрэг гал тогооны хэрэгслийн жижиглэн худалдаа
          - мод, үйс, хулс зэргээр хийсэн эдлэлийн жижиглэн худалдаа
          - гэр ахуйн хэрэгслийн жижиглэн худалдаа
          - хөгжмийн зэмсгийн жижиглэн худалдаа
          - хамгаалалтын системийн жижиглэн худалдаа, тухайлбал, суурилуулаагүй цоож, сейф гэх мэт
          - гэр ахуйн багаж, хэрэгслийн жижиглэн худалдаа Эртний эдлэлийн жижиглэн худалдаа 4774-т орно.
      • 476. Соёл, амралтын барааны төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
        • 4761. Ном, сонин болон бичиг хэрэгслийн барааны төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - бүх төрлийн номын жижиглэн худалдаа
          - сонин, бичиг хэрэгслийн барааны жижиглэн худалдаа Энэ ангид албан хэрэгцээний зориулалттай бичгийн хэрэгсэл, үзэг харандаа, бичгийн цаас гэх мэтийн худалдаа мөн багтана. Хуучин эдлэл болон эртний номын жижиглэн худалдаа 4774-т орно.
        • 4762. Хөгжим, видео бичлэгийн төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - дуу, хөгжмийн бичлэг, аудео хуурцаг, компакт диск, хуурцагны жижиглэн худалдаа
          - видео хуурцаг болон DVD-ны жижиглэн худалдаа
          - бичлэггүй хуурцаг, дискны жижиглэн худалдаа
        • 4763. Спортын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Спортын бараа бүтээгдэхүүн, загасны хэрэглэл, аяллын хэрэглэл, завь, унадаг дугуй зэргийн жижиглэн худалдаа орно.
        • 4764. Тоглоомны төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид бүх төрлийн материалаар хийсэн тоглоомын жижиглэн худалдаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - удирдлагатай видео тоглоомын жижиглэн худалдаа (4741-т),
          - видео тоглоомын програмын жижиглэн худалдаа (4741-д орно).
      • 477. Бусад барааны төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
        • 4771. Хувцас, гутал, савхин болон эсгий эдлэлийн төрөлжсөн барааны жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хувцасны жижиглэн худалдаа
          - үслэг эдлэлийн жижиглэн худалдаа
          - бээлий, зангиа, мөрөвч зэрэг хувцасны хэрэглэлийн жижиглэн худалдаа
          - гуталны жижиглэн худалдаа
          - савхин эдлэлийн жижиглэн худалдаа
          - савхиар хийсэн аялалын хэрэгслийн болон савхин жижиг хэрэглэлийн худалдаа
          - эсгий, эсгий эдлэлийн худалдаа: гэрийн эсгий, туурга, дээвэр, гудас, ширдэг гэх мэт Нэхмэл бүтээгдэхүүний жижиглэн худалдаа 4751-д орно.
        • 4772. Эм, гоо сайхан, ариун цэврийн барааны төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - эмийн жижиглэн худалдаа
          - эмчилгээний болон яс булчингийн эм тарианы жижиглэн худалдаа
          - үнэртэн, гоо сайхны барааны жижиглэн худалдаа
        • 4773. Шинэ бусад барааны төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гэрэл зураг, оптик болон нарийвчлалын тоног төхөөрөмж
          - нүдний шил тааруулах/ хараа шалгах үйл ажиллагаа
          - нүдний шилний худалдаа
          - цаг, үнэт эдлэлийн жижиглэн худалдаа
          - цэцэг, ургамал, үр, бордоо, гэрийн тэжээмэл амьтан болон тэдгээрийн хоол тэжээлийн жижиглэн худалдаа
          - бэлэг дурсгал, гар урлалын бараа болон шашны барааны жижиглэн худалдаа
          - урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа
          - ахуйн зориулалттай хатуу, шингэн, хийн түлшний жижиглэн худалдаа /нүүрс, түлшний мод/
          - цэвэрлэгээний материалын жижиглэн худалдаа
          - буу, сумны жижиглэн худалдаа
          - марк, зоосны жижиглэн худалдаа
          - хүнсний бус бусад бүтээгдэхүүний жижиглэн худалдаа
        • 4774. Хуучин барааны жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хуучин номын жижиглэн худалдаа
          - бусад хуучин барааны жижиглэн худалдаа
          - эртний эдлэлийн жижиглэн худалдаа
          - дуудлага худалдааны газрын үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хуучин тээврийн хэрэгслийн жижиглэн худалдаа (4510-т),
          - интернэтээр хийж байгаа дуудлага худалдаа болон дэлгүүрийн биш дуудлага худалдаа (4791, 4799-т),
          - ломбардын үйл ажиллагаа (6492-т орно).
      • 478. Захиалга, загвар танилцуулгаар хийдэг жижиглэн худалдаа
        • 4781. Захиалга, загвар танилцуулгаар хийгддэг хүнс, ундаа, тамхины жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид захиалга, загвар танилцуулгаар хийгддэг хүнс, ундаа, тамхины жижиглэн худалдаа орно. Шууд хэрэглэх зориулалттай бэлэн хоолны явуулын жижиглэн худалдаа 5610-т орно.
        • 4782. Захиалга, загвар танилцуулгаар хийгддэг нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн хувцас, гутлын жижиглэн худалдаа
          Тайлбар: Энд нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн хувцас, гуталны захиалга, загвар танилцуулгаар хийгддэг жижиглэн худалдаа орно.
        • 4789. Захиалга, загвар танилцуулгаар хийгддэг бусад барааны жижиглэн худалдаа
          Тайлбар: Энд захиалга, загвар танилцуулгаар хийгддэг бусад барааны, тухайлбал, хивс, хивсэнцэр; ном; тоглоом; гэр ахуйн цахилгаан бараа; дуу хөгжмийн бичлэг зэрэг бараа бүтээгдэхүүнүүдийн захиалга, загвар танилцуулгаар хийгддэг жижиглэн худалдаа хамрагдана.
      • 479. Дэлгүүр, их дэлгүүр, захаар дамжин хийгддэггүй жижиглэн худалдаа
        • 4791. Шуудан болон интернэтийн захиалгаар хийгддэг жижиглэн худалдаа
          Тайлбар: Энд худалдан авагч нь сурталчилгаа, каталоги, интернэтэд тавигдсан мэдээлэл, загвар болон бусад сурталчилгааг ашиглан сонголтоо хийх боломжтой жижиглэн худалдаа орно. Хэрэглэгч нь шуудангаар болон интернэтээр захиалгаа өгч болно. Бараа бүтээгдэхүүнийг биет хэлбэрээр хүргэж өгөх буюу хэрвээ энэ нь интернэтээс авч болох мэдээлэл бол шууд интернэтээс татаж авч болно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - шуудангийн захиалгаар хийгдэж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдаа
          - интернэтээр хийгдэж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдаа
          - телевиз, радио, телефон утсаар хийгдэх захиалгат худалдаа
          - интернэтээр хийгдэх дуудлага худалдаа
        • 4799. Дэлгүүр, их дэлгүүр, захаар дэмжин хийгддэггүй бусад бүтээгдэхүүний жижиглэн худалдаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - дээрх ангиудад ороогүй бусад бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдаа орно: шууд худалдаа буюу гэрээр явж хийх худалдаа (халаалтын тосон түлш, түлшний мод гэх мэт); худалдааны автоматаас хийх жижиглэн худалдаа
          - түлшний шууд худалдаа – хэрэглэгчдэд шууд хүргэгддэг
          - дэлгүүрээр хийгддэггүй дуудлага худалдаа
          - дэлгүүрээр хийгддэггүй комиссын худалдаа Дэлгүүрээр дамжин хийгддэг барааны худалдаа бүлэг 471-477-д орно.
  • H. ТЭЭВЭР БА АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • 49. Хуурай замын болон хий дамжуулах хоолойн тээвэрлэлт
      • 491. Төмөр замын тээвэр
        • 4911. Төмөр замын зорчигч тээвэр
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - Улс хооронд болон хот хоорондын төмөр замын зорчигч тээвэрлэлт
          - төмөр замын байгууллагуудын унтлагын вагон /зөөлөн, хагас зөөлөн, хатуу зориулалттай/ болон вагон рестораны үйл ажиллагаа
          - Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хот дотор, хотын орчмын дамжин нэвтрүүлэх зорчигч тээвэрлэлт (4921-т),
          - төмөр замын буудлаас зорчигчдод үзүүлэх үйлчилгээ (5221-т),
          - үйлчилгээний биеэ даасан нэгжийн эрхэлж байгаа унтах болон хооллох вагоны үйл ажиллагаа (5590, 5610-т орно).
        • 4912. Төмөр замын ачаа тээвэр
          Тайлбар: Энэ ангид улс хооронд, хот хооронд, хотын, хот орчмын төмөр замын ачаа тээвэрлэлт орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - агуулахын үйл ажиллагаа (5210-т),
          - ачаатай холбоотой төмөр замын буудлын үйлчилгээ (5221-т),
          - тээш/карго/-ийн үйл ажиллагаа (5224-т орно).
      • 492. Хуурай замын бусад тээвэр
        • 4921. Хотын болон хот орчмын хуурай замын зорчигч тээвэр
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хотын болон хот орчмын дамжин нэвтрүүлэх зорилгоор зорчигч тээвэрлэх: автобус, троллейбус, трамвай, ил ба далд метро зэрэг төрөл бүрийн хуурай замын тээвэрлэлт багтана. Эдгээр тээвэр нь ихэвчлэн тогтсон маршрутын дагуу, тогтмол цагийн хуваариар явж, тогтсон зогсоол дээр зогсон зорчигчдыг буулгаж, суулгах үйл ажиллагааг эрхэлнэ.
          - хотоос онгоц болон галт тэрэгний буудал хүргэх тээврийн үйл ажиллагаа
          - агаарын кабелийн тээврийн хэрэгсэл, дүүжин төмөр замын үйл ажиллагаа хэрэв хот, хот орчмын дамжин нэвтрүүлэх тээврийн үйл ажиллагаанд багтдаг бол орно. Хот хоорондын төмөр замын зорчигч тээвэрлэлт 4911-т орно.
        • 4922. Хуурай замын зорчигч тээврийн бусад төрлийн үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хуурай замын бусад төрлийн зорчигч тээвэр: улс, хот хоорондын тогтоосон маршрут, цагийн хуваарийн дагуу автобусаар зорчигч тээвэрлэх байнгын үйл ажиллагаа; улс, хот хоорондын байнгын бус гэрээт үйлчилгээ; гэрээт, жуучлалын болон бусад тохиолдлын аялалд үзүүлэх тээврийн үйл ажиллагаа; таксины үйл ажиллагаа
          - хотын тээврийн системд хамааралгүй цанын баазын өргүүр болон агаарын кабелийн, дүүжин төмөр зам, тээврийн өргөх шатны үйл ажиллагаа
          - хувийн машиныг жолоочтой нь хамт түрээслэх бусад үйл ажиллагаа
          - ажилчдын болон сургуулийн автобусны үйл ажиллагаа
          - хүн, ердийн хөсгийн зорчигч тээвэр Эмнэлгийн тээврийн үйл ажиллагаа 8690-т орно.
        • 4923. Хуурай замаар хийгдэх ачаа тээвэр
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - авто замын бүх төрлийн ачаа тээвэрлэлт: мод бэлтгэлийн; эд материал, хөрөнгийн тээвэр; хөргөгчтэй тээвэр; хүнд ачааны тээвэр; цистерн зэргийг агуулсан овор ихтэй тээвэр; автомашины тээвэр; цуглуулах, ариутгах хог хаягдлыг зөөх тээвэр
          - тавилга зөөх тээвэр
          - ачааны машиныг жолоочтой нь түрээслэх үйл ажиллагаа
          - ердийн хөсгийн ачаа тээвэр Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - мод бэлтгэлийн үйл ажиллагаанд хамаарах ой дотор мод зөөх үйл ажиллагаа (0240-т),
          - автомашинаар ус түгээх үйл ажиллагаа (3600-т),
          - ачаа тээш ачиж, буулгах зөөвөрлөх үйл ажиллагаатай холбоотой терминалын үйл ажиллагаа (5221-т),
          - тээврийн ачааг хайрцаглах, боож баглах үйлчилгээ (5229-т),
          - шуудан, холбооны үйл ажиллагаа (5310, 5320-т),
          - хог хаягдал цуглуулах үйл ажиллагааны үндсэн хэсэг болох хог, хаягдал тээвэрлэх үйл ажиллагаа (3811, 3812-т орно).
      • 493. Хий /шатахуун/ дамжуулах хоолойн тээвэр
        • 4930. Хий /шатахуун/ дамжуулах хоолойн тээвэр
          Тайлбар: Энэ ангид хий, шингэн, ус, зуурмаг болон бусад бүтээгдэхүүнийг дамжуулах хоолойн тээвэр, шатахуун түгээх станцын үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - байгалийн болон үйлдвэрлэлийн хий, уур, усыг түгээх үйл ажиллагаа (3520, 3530, 3600-т),
          - ачааны машинаар ус болон шингэн тээвэрлэх үйл ажиллагаа (4923-т орно).
    • 50. Усан замын тээвэр
      • 501. Тэнгисийн, далайн эрэг орчмын тээвэр
        • 5011. Далайн эрэг орчим болон тэнгисийн зорчигч тээвэр
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - улс хооронд болон хот хоорондын далай, тэнгисийн тогтсон хуваарьтай, хуваарьгүй зорчигч тээвэр: дурсгалт газруудаар явах аяллын усан онгоцны тээврийн үйл ажиллагаа; гаталга онгоц, ус таксины үйл ажиллагаа гэх мэт;
          - далай, тэнгисээр тээвэр хийх зорилгоор усан онгоцыг онгоцны багтай нь хөлслөх / загас барих аялал гэх мэт/ Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - бие даасан бусад нэгжийн эрхэлж байгаа хөлгийн тавцан дээрх баар, рестораны үйл ажиллагаа (5610, 5630-т),
          - Усан онгоцон дээрх казиногийн үйл ажиллагаа (9200-т орно).
        • 5012. Далайн эрэг орчим болон тэнгисийн ачаа тээвэр
          Тайлбар: Энэ ангид улс хооронд болон хот хоорондын тэнгисийн болон далайн эрэг орчмын тогтсон хуваарьтай, хуваарьгүй ачаа тээвэр, газрын тос зэргийг усан онгоцоор чирэх, түрэх ачаа тээвэр орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - ачаа хадгалах үйл ажиллагаа (5210-т),
          - боомтын үйл ажиллагаа ба усан онгоцны зогсоол, онгоц жолоодох, гэрэлтүүлэх, хөлөг онгоцыг аврах зэрэг туслах үйл ажиллагаа (5222-т),
          - тээшийн /карго/ үйл ажиллагаа (5224-т орно).
      • 502. Эх газрын дундах усан тээвэр
        • 5021. Эх газрын дундах усан замын зорчигч тээвэрлэлт
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - дотоодын боомт, усан онгоцны зогсоол зэрэгт багтсан гол, мөрөн, нуур, суваг болон эх газрын дундах усан замын бусад зорчигч тээвэр
          - эх газрын дундах усан замын тээвэр хийх зорилгоор усан онгоцыг багтай нь түрээслэх үйл ажиллагаа
        • 5022. Эх газрын дундах усан замын ачаа тээвэр
          Тайлбар: Энэ ангид газар дундын усан замын ачаа тээвэрлэлт болон далай, тэнгист тээвэр хийх боломжгүй усан онгоцны ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа орно.
    • 51. Агаарын тээвэр
      • 511. Агаарын зорчигч тээвэр
        • 5110. Агаарын зорчигч тээвэр
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - улс хооронд болон хот хоорондын тогтсон маршрутаар, тогтсон хуваарийн дагуу хийгддэг агаарын зорчигч тээврийн үйл ажиллагаа
          - гэрээгээр зорчигч тээвэрлэх үйл ажилллагаа
          - дурсгалт газар болон байгаль , цаг уурын нислэг хийх үйл ажиллагаа
          - зорчигч тээвэрлэх зорилгоор агаарын тээврийн тоног төхөөрөмжийг нисэх багтай нь түрээслэх үйл ажиллагаа
          - ерөнхий нислэгийн үйл ажиллагаа
          - сургалтын эсвэл аяллын зорилгоор хийгддэг агаарын клубуудын зорчигч тээвэр
      • 512. Агаарын ачаа тээвэр
        • 5120. Агаарын ачаа тээвэр
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - улс хооронд болон хот хоорондын тогтсон маршрутаар, тогтсон хуваарийн дагуу ачаа тээвэрлэх
          - улс хооронд болон хот хоорондын агаарын тогтсон хуваарьгүй ачаа тээвэрлэлт
          - хиймэл дагуул болон сансрын хөлгийг сансарт зөөвөрлөх үйл ажиллагаа
          - сансрын тээвэр
          - ачаа тээвэрлэх зорилгоор агаарын тээврийн тоног төхөөрөмжийг нисэх багтай нь түрээслэх үйл ажиллагаа
    • 52. Агуулахын болон тээврийн туслах үйл ажиллагаа
      • 521. Агуулахын үйл ажиллагаа
        • 5210. Агуулахын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно.
          - бүх төрлийн барааг хадгалах, агуулах үйл ажиллагаа: үр тариа даршлах, барааны нийтийн агуулах, хөлдөөгчтэй агуулах, хадгалалтын цистерн, төмөр савнууд
          - гадаад худалдааны бүс дэх агуулах /гаалийн баталгаат агуулах/-ын үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - автомашины зогсоолын үйл ажиллагаа (5221-т),
          - өөрийн агуулахыг ашиглах үйл ажиллагаа (6810-т),
          - хоосон зай/талбай-г түрээслэх үйл ажиллагаа (6810-т орно).
      • 522. Тээврийн туслах үйл ажиллагаа
        • 5221. Хуурай замын тээврийн туслах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хуурай замаар зорчигч, амьтан, ачаа тээвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаа: галт тэрэгний буудал, автобусны зогсоол, барааг ачиж, буулгах газрын терминалын үйлчилгээний үйл ажиллагаа; төмөр замын дэд бүтцийн үйл ажиллагаа; зам, гүүр, гарц хонгил, туннель, машины зогсоол, гарааш, дугуйны зогсоолын үйл ажиллагаа
          - зам солих, шилжүүлэх үйл ажиллагаа
          - төмөр замын суурь бүтцийн үйл ажиллагаа
          - чирэх, замын хажуугийн тусламжийн үйлчилгээ
          - тээвэрлэлтийн зорилгоор шатахууныг шингэрүүлэх үйл ажиллагаа Тээш /карго/ эрхлэх үйл ажиллагаа 5224-т орно.
        • 5222. Усан замын тээврийн туслах үйлчилгээ
          Тайлбар: Энд усан замаар зорчигч, амьтан, ачаа тээвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаа: боомт болон усан онгоцны буудлын үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа; усан замыг хаах үйл ажиллагаа; газарчлах, жолоодох болон эрэгт зогсоох үйл ажиллагаа; аврах, татах үйл ажиллагаа; гэрэлт цамхагийн үйл ажиллагаа зэрэг орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - тээш /карго/ эрхлэх үйл ажиллагаа (5224-т),
          - усан цэргийн үйл ажиллагаа (9329-т орно).
        • 5223. Агаарын тээврийн туслах үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - агаарын тээврийн зорчигч, амьтан, ачаа тээвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаа: нисэх буудлын үйлчилгээ; нисэх буудал, нислэгийн хяналтын үйл ажиллагаа; нисэх талбайн үйлчилгээ
          - нисэх буудлын гал түймэртэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - тээш /карго/ ачих, буулгах үйл ажиллагаа (5224-т),
          - нисэх сургуулийн үйл ажиллагаа (8530, 8549-т орно).
        • 5224. Каргоны үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - бараа болон зорчигчдын ачааг ачих, буулгах үйл ажиллагаа
          - усан онгоцонд ачааг ачиж, буулгах үйл ажиллагаа
          - ачааны галт тэргэнд ачааг ачиж, буулгах үйл ажиллагаа Буудлын /терминал/ үйлчилгээний үйл ажиллагаа 5221, 5222, 5223-т орно.
        • 5229. Тээврийн бусад туслах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - ачаа илгээх
          - төмөр зам, авто зам, усан зам болон агаарын тээврийн үйл ажиллагааг зохион байгуулах болон зохицуулах үйл ажиллагаа
          - хувийн болон хэсэг бүлгийн ачааны падааныг зохиох /барааг хүлээж авах, хүргэж өгөх болон баримтыг нэгтгэх/ үйл ажиллагаа
          - тээвэрлэлтийн замын хуудас болон баримтуудыг бүрдүүлэх үйл ажиллагаа
          - тээвэр зуучлалын үйл ажиллагаа
          - гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа
          - далайн ачаа тээврийг илгээгч болон агаарын тээшний агентлагийн үйл ажиллагаа
          - усан онгоц ба нисэх онгоцны зайг зуучлагчийн үйл ажиллагаа
          - барааг хүргэх үйл ажиллагаа буюу тээвэрлэлтийн явцад барааг гэмтэхээс хамгаалан хайрцаглах, хайрцагнаас гаргах /задлах/, барааг шалгах, жигнэх үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - зарлага элчийн үйл ажиллагаа (5230-т),
          - нисэх, усан зам, автомашины болон тээврийн даатгалын үйл ажиллагаа (6512-т),
          - аялал, жуулчлалын зуучлагчийн үйл ажиллагаа (7911-т),
          - жуулчлалын удирдлагын үйл ажиллагаа (7912-т),
          - жуулчдад туслах үйл ажиллагаа (7920-т орно).
    • 53. Шуудан, зарлага, элчийн үйл ажиллагаа
      • 531. Шуудангийн үйл ажиллагаа
        • 5310. Шуудангийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид нийтэд үйлчлэх үүрэгтэй шуудангийн үйлчилгээ багтана. Энэ үйлчилгээнд шуудангийн жижиг салбаруудын үйл ажиллагаа, ангилах, боловсруулах үйл ажиллагаа болон шууданг цуглуулах, дамжуулах үйл ажиллагаануудыг багтаасан нийтийн үйлчилгээ, түүний дэд бүтэц ашиглалтын үйл ажиллагаа орно. Шуудангаар дамжуулах зүйлд захидал, ил захидал, хэвлэгдсэн цааснууд /сонин, тогтмол сэтгүүл, зар сурталчилгаа, зарлалын цаас гэх мэт/, жижиг хайрцагтай илгээмж, бараа болон баримт бичиг орно. Нийтэд үйлчлэх үүрэгтэй бусад туслах үйлчилгээг мөн оруулна. Шуудангаар мөнгөн гуйвуулах, хадгаламж, төлбөрт захиалгын үйл ажиллагаа 6419-т орно.
      • 532. Буухиа шуудангийн үйлчилгээ
        • 5320. Буухиа шуудангийн үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид олон нийтэд үйлчлэх үүрэгтэй биш зарлага, элчийн үйл ажиллагааг хамруулна. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - нийтэд үйлчлэх үүрэгтэй биш ачаа, бага оврын илгээмж болон захидлыг хүлээж авах, ангилах, тээвэрлэх, хүргэж өгөх үйл ажиллагаа орно. Хувийн болон төрийн өмчийн тээвэр эсвэл нэг болон түүнээс дээш тээврийн төрлийг ашиглан үйл ажиллагаа явагдана.
          - захидал, илгээмжийг тараах, хүргэж өгөх үйл ажиллагаа
          - гэрт бараа, бүтээгдэхүүн хүргэж өгөх үйлчилгээ Ачаа тээвэрлэлтийн төрлөөс хамааран 4912, 4923, 5012, 5022, 5120-т тус тус орно.
  • I. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
    • 55. Зочид буудал, байр, сууцаар үйлчлэх үйл ажиллагаа
      • 551. Богино хугацаагаар байр, сууцаар хангах үйл ажиллагаа
        • 5510. Богино хугацаагаар байр, сууцаар хангах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид өдрөөр, 7 хоногоор буюу богино хугацаанд жуулчид, зочдыг байраар хангах үйл ажиллагаа орно. Энд зочны өрөө, тавилга, гал тогооны өрөөтэй, өдөр тутам цэвэрлэгээ хийдэг, мөн хоол унд, машины зогсоол, угаалгын газар, усан бассейн, дасгалын өрөө, чөлөөт цагийн болон хурал, хэлэлцээрийн танхимаар үйлчлэх гэх мэт нэмэлт үйлчилгээ бүхий байр, сууцаар хангах үйл ажиллагаа багтана. Энэ ангид дараах төрлийн байр сууцаар хангах үйл ажиллагаа орно: зочид буудал; амралтын газар; иж бүрэн тавилгатай зочид буудлын зориулалттай орон сууц; замын буудал; явуулын буудал; дэн буудал; буурчийн газар; түр хоноглох байр; нийтийн амралтын газар; аяллын байр, зуны байр; цаг өнгөрөөх өрөө; амралтын гэр; зуслангийн байр Тавилгатай, тавилгагүй орон сууц, өрөөгөөр удаан хугацаагаар /сар, жил/ хангах үйл ажиллагаа дэд салбар 68-т орно.
      • 552. Автомашины зогсоол бүхий зуслан, чөлөөт цаг өнгөрөөх хоноглох байраар хангах үйл ажиллагаа
        • 5520. Автомашины зогсоол бүхий зуслан, чөлөөт цаг өнгөрөөх хоноглох байраар хангах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - автомашины зогсоол бүхий зуслан, загасчлах, ан гөрөө хийх газруудад жуулчдыг богино хугацаанд байраар хангах үйл ажиллагаа
          - автомашины зогсоол бүхий чөлөөт цаг өнгөрөөх зориулалттай газрын үйл ажиллагаа Мөн энэ ангид уулын аяллын байраар хангах үйл ажиллагаа орно.
      • 559. Бусад төрлийн байраар хангах үйл ажиллагаа
        • 5590. Бусад төрлийн байраар хангах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид урт болон богино хугацаагаар оюутан, түр /улирлын/ ажилчид болон бусад хүмүүсийг нэг хүний эсвэл хамтран амьдрах зориулалттай байр, дотуур байраар хангах үйл ажиллагаа орно. Энд дараах төрлийн байраар хангах үйл ажиллагаа орно: оюутны байр; сургуулийн дотуур байр; ажилчдын дотуур байр; хөлсний сууц; төмөр замын унтлагын вагоны үйлчилгээ
    • 56. Нийтийн хоолны үйлчилгээ
      • 561. Ресторан, хүнсний явуулын үйлчилгээ
        • 5610. Ресторан, хүнсний явуулын үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид үйлчлүүлэгч хоолны цэсээр үйлчлүүлэх, санал болгосон нэр төрлөөс өөрсдөө сонгож авах, хоолны газрын байранд хооллох, авч явах, хаягаар хүргүүлсэн зэргээс хамаарахгүйгээр шууд хэрэглэх зорилгоор хоол, унд бэлтгэх үйл ажиллагаа орно. Энд моторт болон моторгүй тээврийн хэрэгсэл дээр хоол бэлтгэж үйлчлэх үйл ажиллагаа мөн багтана. Энэ ангид ресторан, кафе, түргэн хоолны газар, пицца хүргэх, мөхөөлдөсний мухлаг, явуулын хоолны мухлаг, зах дээр хоол бэлтгэх үйл ажиллагаа орно. Мөн энэ ангид вагон ресторан, баарны үйл ажиллагааг тээврийн хэрэгсэл ашиглан явуулдаг тусгай үйлчилгээний нэгж байвал хамрагдана. Харин энэ ангид хоолны газар концесс, гэрээ хийх үйл ажиллагаа явуулдаг бол 5629-т орно.
      • 562. Тусгай үйлчилгээ ба хоол бэлтгэх бусад үйл ажиллагаа
        • 5621. Тусгай захиалгат хоолоор үйлчлэх үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид захиалагчийн хүссэн газарт тусгай арга хэмжээнд зориулан гэрээний үндсэн дээр хоол, хүнс бэлтгэж нийлүүлэх, тусгай захиалгаар хоол бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа багтана. Амархан муудаж гэмтдэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл (1079-т), амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийн худалдаа (дэд салбар 47-т) тус тус орно.
        • 5629. Хоол хүнсээр үйлчлэх бусад үйл ажиллагаа
          Тайлбар: Тогтоосон хугацааны туршид гэрээний үндсэн дээр хийгдэх ажилчдын гуанзны үйлчилгээ орно. Мөн спортын ордон, түүнтэй төстэй олон нийтийн газруудаар хоолоор үйлчлэх үйл ажиллагаа багтана. Хүнсний зүйлийг тодорхой төвлөрсөн цэгт бэлтгэнэ. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гэрээний дагуу хоол хүнсээр үйлчлэх (жишээ нь: тээврийн компанид зориулсан)
          - спортын ордон, түүнтэй төстэй олон нийтийн газруудад хоол хүнсээр үйлчлэх
          - кафе, ажиллагчдын хоолны газар (жишээ нь: үйлдвэрийн газар, албан газар, эмнэлэг, сургууль)-ын гэрээт үйлчилгээ тус тус орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - цаашид худалдаалах зориулалттай амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл (1079 –т),
          - амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүний жижиглэн худалдаа (дэд салбар 47-д орно).
      • 563. Ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа
        • 5630. Ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид шууд хэрэглэх зорилгоор ундаа бэлтгэх, үйлчлэх үйл ажиллагаа, тухайлбал, баар, зоогийн газар, пивоны газар, коктейл баар, диско баар (уух зүйлээр үйлчилдэг), пиво баар, жүүс баар болон ундааны явуулын худалдаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - савлаж бэлтгэсэн, савласан ундааг худалдах үйл ажиллагаа (4711, 4722, 4781, 4799-т),
          - уух зүйлээр үйлчилдэггүй диско явуулах, бүжгийн талбайгаар үйлчлэх үйл ажиллагаа (9329-т орно).
  • J. МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО
    • 58. Эх бэлтгэх, нийтлэх үйл ажиллагаа
      • 581. Ном, сонин, сэтгүүл болон хэвлэлийн зүйлсийн эх бэлтгэх, нийтлэх үйл ажиллагаа
        • 5811. Номын эх бэлтгэх, нийтлэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид номын эхийг цаасан дээр, элекрон хэлбэрээр, (CD, электрон дэлгэцэн дээр гэх мэт) аудио хэлбэрээр эсвэл интернэтэд бэлтгэх, нийтлэх үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа багтана:
          - ном, танилцуулга, сурталчилгааны хуудас, толь бичиг, нэвтэрхий толь, эдгээртэй төстэй хэвлэлийн зүйлсийн эх бэлтгэх, нийтлэх
          - атлас, газрын зураг, график зургийн эх бэлтгэх, нийтлэх
          - аудио номын эх бэлтгэх, нийтлэх
          - нэвтэрхий толины эхийг CD-ROM гэх мэт зүйлс дээр бэлтгэх үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - дэлхийн бөмбөрцөг/глобус үйлдвэрлэх (3299-т),
          - сурталчилгааны материалын эх бэлтгэх (5819-т),
          - хөгжмийн ном болон нотны номын эх бэлтгэх (5920-т),
          - бие даасан зохиогчийн үйл ажиллагаа (7490, 9000-т орно).
        • 5812. Лавлагаа, хаягийн жагсаалтын эх бэлтгэх, нийтлэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид баримт/мэдээллийн жагсаалтын эх бэлтгэх үйл ажиллагаа орно. Энд агуулгаасаа илүү эх бэлтгэлийн эх загвар хамгаалагдсан байна. Эдгээр жагсаалтын эхийг хэвлэмэл байдлаар болон электрон хэлбэрээр бэлтгэсэн байж болно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хаягийн жагсаалтын эх бэлтгэх, нийтлэх
          - утасны лавлах бэлтгэх, нийтлэх
          - хуулийн лавлагаа, эм зүйн лавлагаа гэх мэт бусад лавлагааны эх бэлтгэх үйл ажиллагаа
        • 5813. Сонин, сэтгүүлийн болон тогтмол хэвлэлийн эх бэлтгэх, нийтлэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид зар, сурталчилгааны сонинг багтаасан сонин, сэтгүүлийн болон бусад тогтмол хэвлэлийн эх бэлтгэх үйл ажиллагааг хамруулна. Эдгээр мэдээллийн эхийг цаасан дээр эсвэл электрон хэлбэрт, интернэтэд бэлтгэсэн байж болно. Радио, телевизийн хөтөлбөрийн эх бэлтгэх үйл ажиллагаа энд хамаарна.
        • 5819. Дээр тусгагдсанаас бусад материалын эх бэлтгэх, нийтлэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагааг хамруулна. Үүнд:
          - каталог, зураг, товгор зураг, ил захидал, мэндчилгээ, маягт, уран зураг, урлагийн бүтээлийг хувилах, сурталчилгааны материал, хэвлэлийн зүйлс зэрэг бусад бүтээлийн эх бэлтгэх, нийтлэх (интернэтэд байж болно) үйл ажиллагаа
          - статистикийн мэдээлэл болон бусад мэдээллийг интернэтэд нийтлэх Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - програм хангамжийн жижиглэн худалдаа (4741-т),
          - зар сурталчилгааны сонингийн эх бэлтгэх (5813-т),
          - интернэтэд програм хангамж байршуулах (програмыг вэб-д байршуулах, үйлчилгээ үзүүлэх) (6311-т орно).
      • 582. Програм хангамж хэвлэх үйл ажиллагаа
        • 5820. Програм хангамж хэвлэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид үйлдлийн системийн, бизнесийн болон бусад зорилгоор ашиглах програм хангамжийн, бүх платформын компьютер тоглоомын зэрэг ашиглахад бэлэн болсон (өөрчлөлт хийх боломжгүй) програм хангамжийг хэвлэх зэрэг үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - програм хангамжийг хувилан олшруулах (1820-т),
          - өөрчлөлт хийх боломжгүй програм хангамжийн жижиглэн худалдаа (4741-т),
          - эх бэлтгэлтэй холбоогүй програм хангамжийн үйлдвэрлэл (6201-т),
          - интернэтэд ажиллах програм хангамж байршуулах (вэб-д програм хангамжийг байршуулах, үйлчилгээ үзүүлэх) (6311-т орно).
    • 59. Кино, видео, телевизийн хөтөлбөрийн үйлдвэрлэл, бичлэг хийх болон хөгжим, ая үйлдвэрлэх үйл ажиллагаа
      • 591. Кино зураг, видео дүрс бичлэг, телевизийн хөтөлбөрийн үйл ажиллагаа
        • 5911. Кино зураг, видео дүрс бичлэг, телевизийн хөтөлбөр бэлтгэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид хөдөлгөөнт зураг, кино, видео дүрс бичлэг, телевизийн хөтөлбөр, бэлтгэх үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - кино хувилах (театрт зориулан хөдөлгөөнт зураг, киног хувилахыг оруулахгүй), тухайлбал, аудио, видео хальс, CD эсвэл DVD дээрх эх хуулбараас хувилан олшруулах (1820-т),
          - видео бичлэг, CD, DVD–ний бөөний худалдаа (4649-т),
          - хоосон видео хуурцаг, CD-ний бөөний худалдаа (4652-т),
          - видео хуурцаг, CD, DVD-ний жижиглэн худалдаа (4762-т),
          - дахин боловсруулалтын үйл ажиллагаа (5912-т),
          - дуу бичлэг, номыг хуурцагт буулгах (5920-т),
          - телевизийн дамжуулах үйл ажиллагаа (602-т),
          - хөдөлгөөнт зургийн үйлдвэрлэлээс бусад кино зураг боловсруулах үйл ажиллагаа (7420-т),
          - хувь хүний театрын эсвэл жүжигчдийн агент, агентлагуудын үйл ажиллагаа (7490-т),
          - видео хуурцаг, DVD-г олон нийтэд түрээслүүлэх (7722-т),
          - уулзалт, хурал гэх мэт үйл ажиллагааны телевизийн шууд нэвтрүүлэгт тайлбар хийх үйл ажиллагаа (8299-т),
          - сайн дурын уран сайханч, хүүхэлдэй кино бүтээгчид, найруулагчид, тайзны засалчид, техникийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа (9000-т орно).
        • 5912. Кино зураг, видео дүрс бичлэг, телевизийн хөтөлбөрийг дахин боловсруулсны дараах шатны үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид засварлах (редакторлах), кино зураг/бичлэгийг хувиргах, гарчиглах/хаяглах, дэд ангиудад хувааж гарчиглах/хаяглах, тайлбар оруулах, компьютер график, хөдөлгөөнт дүрс (анимэйшн), тусгай нөлөө/эффект оруулах, киноны дүрсийг сайжруулах, боловсруулах үйл ажиллагаа, кино зургийг театрт гаргахад зориулан дахин бэлтгэх зэрэг кино зургийн тусгай лабораторийн үйл ажиллагаа орно. Энэ ангид мөн дамжуулах, тархаах зориулалтгүй телевизийн хөтөлбөр бэлтгэх болон киноны сан хөмрөгт баримтат кино хадгалах үйл ажиллагаа багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - кино хувилах (театрт зориулсан хөдөлгөөнт зураг, киног хувилахаас бусад), тухайлбал, аудио, видео хальс, CD эсвэл DVD дээрх эх хувиас хувилан олшруулах (1820-т),
          - видео бичлэг, CD, DVD –ний бөөний худалдаа (4649-т),
          - бичлэггүй шинэ видео хуурцаг, CD-ний бөөний худалдаа (4652-т),
          - видео хуурцаг, CD, DVD-ний жижиглэн худалдаа (4762-т),
          - хөдөлгөөнт зургийн үйлдвэрлэлээс бусад зураг боловсруулах (7420-т),
          - видео хуурцаг, DVD-г олон нийтэд түрээслүүлэх (7722-т),
          - хувь хүний театрын эсвэл жүжигчдийн агент, агентлагуудын үйл ажиллагаа (9000-т орно).
        • 5913. Кино зураг, дүрс бичлэг, телевизийн хөтөлбөрийг хуваарилан тархаах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - кино театр, телевизийн сүлжээ, станц болон үзэсгэлэнгийн танхимд кино, видео бичлэг, DVD болон эдгээртэй төстэй бүтээгдэхүүнийг хүргэх
          - кино, видео бичлэг, DVD хэрэглэгчдэд хүргэх эрхийг олж авах Кино хувилах (театрт зориулан хөдөлгөөнт зураг, киног хувилахыг оруулахгүй), тухайлбал, аудио, видео хальс, CD эсвэл DVD дээрх мастер хуулбараас хувилан олшруулах 1820-т орно.
        • 5914. Кино зургийг дэлгэцэн дээр үзүүлэх үйл ажиллагаа
          Тайлбар: Кино зураг, видео бичлэгийг кино театрт, задгай талбайд эсвэл бусад үзүүлбэрийн талбайд үзүүлэх, кино зурагчдын клубын үйл ажиллагааг хамруулна.
      • 592. Дуу бичлэг, хөгжмийн эх бэлтгэх үйл ажиллагаа
        • 5920. Дуу бичлэг, хөгжмийн эх бэлтгэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид эх дуу бичлэгийг эх хуурцаг, CD дээр бэлтгэх; дуу бичлэгийг бөөний болон жижиглэн худалдаачид, олон нийтэд шууд хүргэх үйл ажиллагаа орно. Эдгээр үйл ажиллагааг нэг аж ахуйн нэгж бүгдийг нь эсвэл хэсэгчлэн хийдэг байж болно. Тухайн үйл ажиллагааг эрхэлдэг нэгж нь эх бичлэгийг хувилах, тархаах эрхтэй эсэхээс хамаарч хэвлэн нийтлэнэ. Энэ ангид мөн радио хөтөлбөрийн соронзон бичлэгийг хийх (өөрөөр хэлбэл, шууд бус) үйл ажиллагааг багтаасан студи эсвэл өөр бусад газарт дуу бичлэг хийх үйл ажиллагаа орно. Хөгжмийн эх бэлтгэх үйл ажиллагаа өөрөөр хэлбэл, хөгжмийн зохиолын зохиогчийн эрхийг олж авах, бүртгүүлэх, хөгжмийн зохиолын бичлэг хийх, радио, телевиз, кино, тоглолт, хэвлэл, бусад зүйлст ашиглах, эзэмших, сурталчлах эрхтэй холбоотой үйл ажиллагаа, хөгжмийн болон хөгжмийн нотын номны эх бэлтгэх үйл ажиллагаа мөн энд хамаарна.
    • 60. Өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагаа
      • 601. Радио нэвтрүүлгийг дамжуулах үйл ажиллагаа
        • 6010. Радио нэвтрүүлгийг дамжуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Радио сигнал (дохио)-ыг радио нэвтрүүлэгийн станц эсвэл дуут мэдээллийг олон нийт, хэрэглэгчдэд, захиалагчдад дамжуулах хэрэгслээр цацах үйл ажиллагаа орно. Энэ ангид мөн дараах үйл ажиллагааг орно:
          - радио сүлжээний үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл, агаар, кабель, эсвэл сансрын холбоогоор дуут мэдээллийг захиалагч, хэрэглэгчид цацах үйл ажиллагаа
          - интернэтээр радио нэвтрүүлэгийг цацах (Интернэт радио станц) үйл ажиллагаа
          - радио нэвтрүүлэгтэй хосолсон тоон өгөгдөл дамжуулах үйл ажиллагаа Радио нэвтрүүлгийг хуурцагт буулгах үйл ажиллагаа 5920-т орно.
      • 602. Телевизийн өргөн нэвтрүүлэг бэлтгэх болон дамжуулах үйл ажиллагаа
        • 6020. Телевизийн өргөн нэвтрүүлэг бэлтгэх болон дамжуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ бүлэгт бусдаас худалдан авсан телевизийн сувгийн хөтөлбөр (тухайлбал, кино, баримтат бичлэг гэх мэт), өөрсдийн бэлтгэсэн хөтөлбөр (тухайлбал, орон нутгийн мэдээ, сурвалжлага гэх мэт), эсвэл эдгээрийг хослуулсан телевизийн бүрэн хэмжээний хөтөлбөр бэлтгэх үйл ажиллагаа орно. Энэхүү бүрэн хэмжээний телевизийн хөтөлбөрийг бэлтгэсэн аж ахуйн нэгж өөрөө эсвэл кабелийн телевизийн компани, сансрын телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч гэх мэт гуравдагч этгээдээр дамжуулан хүргэх үйл ажиллагаа багтана. Мөн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа хосолсон тоон өгөгдөл дамжуулах ажиллагаа орно. Энэ ангид агаарын долгионоор телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулах студи болон хөтөлбөрийг дамжуулах телевизийн сувгийг дуу өгөгдлийн хамт цацах үйл ажиллагаа орно. Энэ ангид үйлдвэрлэгч нэгж өөрөө эсвэл, кабелийн телевизийн компани, хиймэл дагуулын телевизийн үйлчилгээ үзүүлэгч гэх мэт гурав дахь дистрибьютераар дамжуулан дуу, дүрс, тоон өгөдлийн хөтөлбөрийг хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаа орно. Хөтөлбөрийн цагийн хуваарийг гаргахдаа өөрсдөө гаргадаг эсвэл бусдын мэдэлд байж болно. Хөтөлбөрүүд нь ихэвчлэн төрөлжсөн байна (тухайлбал, мэдээллийн, спортын, боловсролын, залуучуудад чиглэсэн гэх мэт). Энэ ангид спортын сувгийн (захиалгат) хөтөлбөр бэлтгэх, киноны сувгийн (захиалгат) хөтөлбөр бэлтгэх, мэдээллийн сувгийн (захиалгат) хөтөлбөр бэлтгэх үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - Ай Пи телевиз (IPTV)
          - Хөдөлгөөнт телевиз (Mobile TV)
          - Агаарын болон олон сувгийн телевиз Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - телевизийн хөтөлбөрийн элементүүдийг бүтээх (кино, баримтат бичлэг, сурталчилгаа гэх мэт) (5911-т),
          - агаарын долгионоор шууд үзэгчдэд хөтөлбөрийг нэвтрүүлэх цагийн хуваарийг бэлтгэх (6021-т),
          - кабель эсвэл сансрын сувгийг үзэгчдэд хүргэх үйл ажиллагаа (61-р дэд салбарт орно).
    • 61. Цахилгаан холбоо
      • 611. Утсан холбоо
        • 6110. Утсан холбоо
          Тайлбар: Энэ ангид утсан холбооны дэд бүтцийг ашиглан дуу, дүрс, өгөгдөл, текст, видео дүрсийг дамжуулах хэрэгслийг ажиллуулах, засварлах, ашиглах үйл ажиллагаа орно. Эдгээр үйл ажиллагааг явуулдаг хэрэгсэл нь нэг эсвэл хэд хэдэн технологид суурилсан байж болно. Холбооны сүлжээ, сувгийг дахин худалдах 6190-т орно.
      • 612. Утасгүй холбоо
        • 6120. Утасгүй холбоо
          Тайлбар: Энэ ангид утасгүй холбооны дэд бүтцийг ашиглан дуу, дүрс, өгөгдөл, текстийг дамжуулах хэрэгслийг ажиллуулах, засварлах, ашиглуулах үйл ажиллагаа орно. Эдгээр хэрэгсэл нь агаарын долгионоор олон чиглэлд дамжуулах хэрэгслүүд бөгөөд нэг эсвэл хэд хэдэн технологийн хослолд суурилсан байж болно. Сүлжээний оператор, эзэмшигчдээс нь сүлжээг нь түрээслэж авах, энэ сүлжээгээ ашиглан аж ахуйн нэгж, байгууллага, өрхүүдэд утасгүй холбооны (сансрын холбоо орохгүй) үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа энд орно.
      • 613. Сансрын холбоо
        • 6130. Сансрын холбоо
          Тайлбар: Сансрын холбооны дэд бүтцийг ашиглан дуу, дүрс, өгөгдөл, текст, видео дүрсийг дамжуулах хэрэгслийг ажиллуулах, засварлах эсвэл ашиглах үйл ажиллагааг энэ ангид оруулна. Энэ ангид мөн кабелийн сүлжээ, орон нутгийн телевизийн станц, эсвэл радио сүлжээнээс хүлээн авсан визуаль, дуу, текстэн мэдээллийг сансрын сүлжээг ашиглан шууд хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаа орно. Энэ үйл ажиллагааг явуулдаг аж ахуйн нэгж нь програмчлалын үйл ажиллагаа голлосон биш байна. Энэ ангид мөн сансрын сүлжээний оператороор интернэтийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа орно. Холбооны сүлжээ, сувгийг дахин худалдах үйл ажиллагаа 6190-т орно.
      • 619. Цахилгаан холбооны бусад үйл ажиллагаа
        • 6190. Цахилгаан холбооны бусад үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хиймэл дагуулын, холбооны телеметр, радарын станц зэрэг холбооны тусгай хэрэгслийг ашиглах үйл ажиллагаа
          - сансрын терминал станц болон нэг эсвэл олон цэгүүдийг холбосон холбооны тоног төхөөрөмжийг ажиллуулах хиймэл дагуулын системд дамжуулах эсвэл хүлээн авах цахилгаан холбооны системийн үйл ажиллагаа
          - Холбооны сүлжээ, сувгийг худалдах (өөрөөр хэлбэл, ямар нэг нэмэлт үйлчилгээ үзүүлэхгүйгээр сүлжээг худалдан авах, худалдах)
          - Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар, угсралтын ажил үйлчилгээ Холбооны дэд бүтцийн оператороор интернэтийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа 6110, 6120, 6130-т орно.
    • 62. Компьютер програмчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагаа
      • 620. Компьютер програмчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагаа
        • 6201. Компьютер програмчлалын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид програм хангамж боловсруулах, сайжруулах, шалгах, засварлах, турших үйл ажиллагаа болон хэрэглэгчийн хувийн хэрэгцээг хангасан програм хангамжийг боловсруулах үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагааг орохгүй:
          - бэлэн програм хангамжийг хэвлэх (5820-т),
          - компьютерын техник хангамж, програм хангамж болон холбооны технологийг нэгтгэсэн компьютерын системийг төлөвлөх, зохион байгуулах үйл ажиллагаа (6202-т орно).
        • 6202. Компьютерын зөвлөгөө өгөх болон компьютерын системийн чиглэлээр иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид компьютерын техник хангамж, програм хангамж болон холбооны технологийг нэгтгэсэн компьютерын системийг төлөвлөх, зохион байгуулах үйл ажиллагаа орно. Энэ ангид хамаарах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж цогц үйлчилгээний нэг хэсэг системийн техник хангамж, програм хангамжийн үйлчилгээг үзүүлдэг байж болох буюу гуравдагч этгээдээр эсвэл гүйцэтгэгчээр хийлгүүлж болно. Энэ ангид хамаарах нэгжүүд ихэвчлэн систем суулгах, системийн хэрэглэгчдийг сургах, үйлчлэх үйл ажиллагааг эрхэлдэг байж болно. Энд хэрэглэгчийн компьютерын системд мэдээлэл боловсруулах хэрэгслийн үйл ажиллагааг тохируулах, зохион байгуулалтыг хангах; компьютертэй холбоотой бусад мэргэжлийн болон техникийн үйл ажиллагаа орно.
        • 6209. Мэдээллийн технологи болон компьютерын бусад үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид дээр ороогүй мэдээллийн технологи, компьютертэй холбоотой дараах үйл ажиллагааг хамруулна:
          - компьютерын програмын гэмтлийг засах, сэргээх үйл ажиллагаа
          - програм хангамж суулгах үйл ажиллагаа
          - компьютерийн системийг суурилуулах үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - компьютер програмчлал (6201-т),
          - компьютерын зөвлөгөө (6202-т),
          - компьютерын бүрдэл хэсгийг зохион байгуулах (6202-т),
          - өгөгдөл/мэдээлэл боловсруулах, байршуулах (6311-т орно).
    • 63. Мэдээллээр үйлчлэх үйл ажиллагаа
      • 631. Өгөгдөл/мэдээлэл боловсруулах, байршуулах, түүнтэй холбоотой үйл ажиллагаа; вэб гарц
        • 6311. Өгөгдөл/мэдээлэл боловсруулах, байршуулах, түүнтэй холбоотой үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид мэдээлэл/өгөгдөл боловсруулах, байршуулах үйлчилгээний дэд бүтцийг бий болгох болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа орно. Вэб байршуулах (вэб хуудас), хоостын урсгал үйлчилгээ, хоостыг ашиглах, хоостын ашиглалтын үйлчилгээг хангах, клиент хэрэглэгчийн хүрээнд үйлчлэх ерөнхий мэдээлэл солилцох үйл ажиллагаа зэрэг тусгай үйл ажиллагаа багтана. Мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа нь автоматчилагдсан мэдээлэл боловсруулах болон мэдээлэл оруулах үйлчилгээ үзүүлэгчдийн ирүүлсэн мэдээллээс боловсруулсан болон тусгайлсан тайлан, үр дүнг гаргах үйл ажиллагаа орно.
        • 6312. Вэб гарцын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид интернэт хаягийн мэдээллийн санг үүсгэх, засварлах, түүний бүрдэл хэсгүүдийг хялбар хайгдах хэлбэрт оруулах хайлтын хэрэгслийг ашиглан вэб сайт бий болгох үйл ажиллагаа орно. Энэ ангид мөн бүрдэл хэсгүүдийг тодорхой хугацааны давтамжтай шинэчлэх медиа сайт ажиллуулах гэх мэт интернэтийн гарц/портал/ дахь бусад вэб сайттай холбоотой үйл ажиллагаа багтана.
      • 639. Мэдээллийн бусад үйлчилгээ
        • 6391. Мэдээллийн агентлагийн үйл ажиллагаа
          Тайлбар: Мэдээлэл, зураг болон бусад онцлог дуу, дүрст мэдээллийг цуглуулах мэдээллийн синдикат, агентлагийн үйл ажиллагаа энэ ангид орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - бие даасан фото зургийн сэтгүүлчийн үйл ажиллагаа (7420-т),
          - бие даасан сэтгүүлчийн үйл ажиллагаа (9000-т орно).
        • 6399. Бусад мэдээллийн үйлчилгээний үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дээр ороогүй дараах мэдээллийн бусад үйлчилгээ орно:
          - телефон утсанд суурилсан мэдээллийн үйлчилгээ
          - гэрээ эсвэл төлбөрийн үндсэн дээр мэдээлэл хайх үйлчилгээ
          - сонин хэвлэлийн мэдээлэл цуглуулах үйлчилгээ, цуглуулсан мэдээллийг тархаах үйлчилгээ, гэх мэт
          - гар утасны (үүрэн) болон Ай Пи (IP) протоколд суурилсан сүлжээг ашиглан онлайн контент бэлтгэх үйл ажиллагаа
          - тусгай дугаар ашиглан мэдээлэл лавлагааны үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа Телефон дуудлагын төвийн үйл ажиллагаа 8220-т орно.
  • K. САНХҮҮГИЙН БОЛОН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • 64. Даатгалын болон тэтгэврийн санхүүжилтийн үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээний үйл ажиллагаа
      • 641. Санхүүгийн зуучлал
        • 6411. Төв банкны үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ бүлэгт дараах үйл ажиллагаа багтана. Үүнд:
          - үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах, нийлүүлэлтийг зохицуулах,
          - мөнгөний нийлүүлэлтийг хянах, удирдах,
          - санхүүгийн байгууллага хоорондын клирингийн тооцоонд ашиглагдах хөрөнгийг харилцах, хадгаламж хэлбэрээр байршуулах,
          - банкуудын үйл ажиллагаанд хяналт тавих,
          - Улсын гадаад валютын албан нөөцийг удирдах
          - Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх
        • 6419. Мөнгөний зуучлалын бусад үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид харилцах, хадгаламж болон түүнтэй адилтгах хэлбэрээр хөрөнгө татан байршуулах, зээл олгох буюу санхүүжүүлэх үйл ажиллагаа орно. Зээлжүүлэлт нь зээл, барьцаат зээл, кредит карт зэрэг хэлбэртэй байж болно. Төв банкнаас бусад санхүүгийн байгууллага дээрх үйл ажиллагааг явуулдаг. Тухайлбал: банк; хадгаламжийн банк энэ ангид багтана. Энэ ангид мөн дараах үйл ажиллагаа орно:
          - мөнгийг данснаас дансанд шилжүүлэх болон шуудангийн хадгаламжийн банкны үйл ажиллагаа
          - төрөлжсөн байгууллагад (эдгээр нь мөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлдэг байна) орон сууц, байшин худалдаж авах зорилгоор зээл олгох
          - мөнгөн шилжүүлгийн үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй. Үүнд:
          - хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлдэггүй байгууллагаас орон сууц болон байшин худалдан авахад зориулж зээл олгох үйл ажиллагаа (6492-т),
          - кредит карттай холбоотой гүйлгээ болон төлбөр тооцоо хийх үйл ажиллагаа (6619-т орно).
      • 642. Холдинг компаний үйл ажиллагаа
        • 6420. Холдинг компаний үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид холдинг компаниудын үйл ажиллагаа буюу гол үйл ажиллагаа нь компаниудын хөрөнгийг эзэмшихэд чиглэгдсэн салбар корпорацийн актив эзэмших (хяналтын багц активыг эзэмшинэ) нэгжүүдийн үйл ажиллагаа орно. Энэ ангид хамаарах холдинг компаниуд нь аж ахуйн нэгжүүдэд активтай холбоотой бусад үйлчилгээ үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн активыг удирдах эсвэл захиран зарцуулдаггүй. Компани, аж ахуйн нэгжийн идэвхтэй удирдах үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөө, компаний шийдвэр гаргах үйл ажиллагаа 7010-т орно.
      • 643. Итгэлцэл, сангууд болон бусад ижил төстэй санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа
        • 6430. Итгэлцэл, сангууд болон бусад ижил төстэй санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид үнэт цаас болон бусад санхүүгийн хөрөнгийг хувьцаа эзэмшигч эсхүл ашиг хүртэгчийн өмнөөс татан төвлөрүүлдэг боловч удирддаггүй хуулийн этгээд байна. Портфолио буюу багц санхүүгийн хөрөнгө нь хөрөнгө оруулалтын тодорхой шинж чанарууд болох ашиг, өгөөж, эрсдэл, үнийн хэлбэлзэл болон бусад олон талуудыг илэрхийлэхээр тусгайлан зохиогдсон байдаг. Эдгээр байгууллагуудын орлого нь хүү, ногдол ашиг болон бусад хөрөнгөөс орох орлого байх бөгөөд өөрийн үзүүлсэн үйлчилгээнээс орох орлого болон ажиллах хүч багатай буюу бараг байдаггүй байна. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - Нээлттэй сангийн үйл ажиллагаа
          - Хаалттай сангийн үйл ажиллагаа
          - Тодорхой гэрээний үндсэн дээр ашиг хүртэгчийн өмнөөс захиран зарцуулах итгэлцлийн сан, бусад сан болон хөрөнгийн болон агентлагийн данс
          - хөрөнгө оруулалтын бусад үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - бараа, үйлчилгээний борлуулалтаас орлого олдог сан, итгэлцлийн сан, эдгээрийн үндсэн үйл ажиллагааных нь дагуу ЭЗБТҮАСА-аас харах
          - холдинг компаний үйл ажиллагаа (6420-т),
          - тэтгэвэрийн сангийн үйл ажиллагаа (6530-т),
          - сангуудын удирдах үйл ажиллагаа (6630-т орно).
      • 649. Даатгал, тэтгэврийн сангийн үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээ
        • 6491. Санхүүгийн лизингийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа багтана:
          - Лизингийн хугацаа нь түрээсэлсэн хөрөнгийн тооцолсон үр ашигт хугацаатай ихэвчлэн тэнцүү байна. Мөн түрээслэгч нь түрээсийн хөрөнгийг ашиглаж орлого олох бөгөөд түүнийг эзэмшихтэй холбоотой бүхий л эрсдэлийг хүлээнэ. Өмчлөлийн эрхийг бүрэн шилжүүлэх буюу шилжүүлэхгүй байж болно. Санхүүгийн лизинг нь хүү болон бусад бүх зардлыг нөхдөг. Үйл ажиллагааны лизинг нь барааны төрөлд хамааран дэд салбар 77-т орно.
        • 6492. Зээл олгох бусад үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид санхүүгийн зуучлалын бус байгууллага (хөрөнгө оруулалтын компани, аж үйлдвэрийн банк, хөрөнгө оруулалтын клуб гэх зэрэг)-ын зээл олголттой холбоотой санхүүгийн үйлчилгээ орно. Зээлжүүлэлт нь зээл, барьцаат зээл, кредит карт зэрэг хэлбэртэй байж болно. Үүнд дараах төрлийн үйлчилгээ багтана:
          - хэрэглээний зээл олгох,
          - гадаад худалдааг санхүүжүүлэх,
          - аж үйлдвэрийн банкнаас аж үйлдвэрийн салбарт урт хугацааны санхүүжилт хийх,
          - зээл олгох (банкны салбараас гадна),
          - зээлийн баталгааны үйлчилгээ
          - зээлийн зэрэглэлтийн үйлчилгээ
          - альтернатив санхүүгийн үйлчилгээ
          - хөрөнгө татан төвлөрүүлдэггүй төрөлжсөн байгууллагаас орон сууцны зээл олгох,
          - урт болон богино хугацааны хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа
          - ломбардны үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - Хөрөнгө татан төвлөрүүлдэг мэргэжлийн байгууллагаас орон сууцны зээл олгох үйл ажиллагаа (6419-т)
          - Гишүүнчлэлийн байгууллагаас тусламж олгох үйл ажиллагаа (9499-т)
          - Үйл ажиллагааны лизинг нь барааны төрөлд хамааран дэд салбар 77-т орно.
        • 6499. Дээрх ангид ороогүй даатгал, тэтгэврээс бусад санхүүгийн үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид зээл олгохоос ялгаатай сан, хөрөнгийг хуваарилах бусад санхүүгийн үйлчилгээ орно:
          - хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагаа
          - Факторингийн үйл ажиллагаа (зээлдэгчийн зүгээс зээлдүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах болон шилжүүлэх, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагаа)
          - СВОП, опцион гаргах, бусад хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулах үйлчилгээ
          - Бусад эрсдлээс хамгаалах үйлчилгээ, төлбөрийн баталгаа гаргах, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, цахим төлбөр тооцооны үйлчилгээ, гадаад валютын арилжаа, итгэлцлийн үйлчилгээ, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр итгэл хүлээлгэгчийн зөвшөөрлөөр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ, итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаагаар хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа Мөн өөрийн хөрөнгө оруулалт, андеррайтер, кастодиан болон харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - санхүүгийн лизингийн үйл ажиллагаа (6491-т),
          - бусдын өмнөөс үнэт цаас арилжаалах үйл ажиллагаа (6612-т),
          - худалдаа, лизинг болон үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа (дэд салбар 68-т),
          - өрийг худалдаж авалгүйгээр нэхэмжлэх цуглуулах үйлчилгээ (8291-т),
          - гишүүнчлэлийн байгууллагаас тусламж олгох үйл ажиллагаа (9499-т орно).
    • 65. Албан журмын нийгмийн даатгалаас бусад даатгал, давхар даатгал, тэтгэврийн санхүүжилтын үйл ажиллагаа
      • 651. Даатгалын үйл ажиллагаа
        • 6511. Амьдралын даатгалын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид амь насны даатгал, хөдөлмөрийн чадвараа алдсаны орлогын даатгал, гэнэтийн ослоор нас барах, хүнд өвчний эрсдлийн даатгал (хадгаламжийн хэлбэр байх эсвэл байхгүй байж болно)-ын үйл ажиллагаа орно.
        • 6512. Амьдралын бус даатгалын үйл ажиллагаа
          Тайлбар: Амьдралын даатгалаас бусад даатгал олгох үйлчилгээ орно. Үүнд ослын болон галын даатгал; эрүүл мэндийн даатгал; аяллын даатгал; эд хөрөнгийн даатгал; мотор, усан онгоц, онгоц ба тээврийн даатгал; санхүүгийн даатгал зэрэг багтана.
      • 652. Давхар даатгалын үйл ажиллагаа
        • 6520. Давхар даатгалын үйл ажиллагаа
          Тайлбар: Даатгалын өөр байгууллагаар хийгдсэн даатгалын эрсдлийг тооцоолон дахин давхар даатгал хийлгэх үйл ажиллагаа орно.
      • 653. Тэтгэврийн сангийн үйл ажиллагаа
        • 6530. Тэтгэврийн сангийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид тэтгэвэрийн орлого олгох хуулийн этгээдийн, хандивлагч ажилтнуудын эсвэл гишүүдийн хуримтлуулсан орлогоор тэтгэврийн сан бүрдүүлэх үйл ажиллагаа орно. Орлого бүрдүүлэх тэтгэврийн төлөвлөгөө, мөн хувь хүний тэтгэврийн төлөвлөгөө зохиох үйл ажиллагаа багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - ажилтны ирээдүйн орлогын төлөвлөгөө
          - тэтгэврийн сан ба төлөвлөгөө
          - тэтгэвэрт гарахтай холбоотой төлөвлөгөө Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - тэтгэврийн сангийн удирдлага (6630-т),
          - албан журмын нийгмийн даатгал (8430-т орно).
    • 66. Санхүүгийн бусад үйл ажиллагаа
      • 661. Даатгал ба тэтгэврийн сангийн үйл ажиллагаанаас бусад санхүүгийн нэмэлт үйлчилгээ
        • 6611. Санхүүгийн зах зээлийн удирдлага
          Тайлбар: Энэ ангид санхүүгийн зах зээлийн улсын байгууллагаас бусад байгууллага удирдах үйл ажиллагаа орно: барааны гэрээ солилцох; фьючэрч барааны гэрээ солилцох; үнэт цаас арилжаа; хувьцаа арилжаа; хувьцаа ба барааны опционы солилцоо гэх мэт. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - Түүхий эдийн арилжааны биржийн үйл ажиллагаа
          - Фьючерсийн арилжааны биржийн үйл ажиллагаа
          - Хөрөнгийн арилжааны биржийн үйл ажиллагаа
          - Үнэт цаасны арилжааны биржийн үйл ажиллагаа
          - Үүсмэл үнэт цаасны арилжааны биржийн үйл ажиллагаа
        • 6612. Үнэт цаас болон бараа бүтээгдэхүүний брокерийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа багтана:
          - Санхүүгийн зах зээл дээр бусдын өмнөөс арилжаа хийх үйл ажиллагаа болон бусад холбогдох үйл ажиллагаа
          - Үнэт цаасны зах зээл дээр арилжаа эрхлэх брокерын үйл ажиллагаа
          - Бараа, бүтээгдэхүүний зах зээлийн брокерын үйл ажиллагаа
          - Валют солилцооны үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - Өөрийн нэрийн өмнөөс зах зээлд оролцох үйл ажиллагаа (6499-т)
          - Үнэт цаасны багцын удирдлага болон гэрээний үндсэн дээр шимтгэл авах үйл ажиллагаа (6630-т орно)
        • 6619. Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд туслах бусад үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дээрх ангид ороогүй бусад санхүүгийн төлбөр тооцоо болон дараах үйл ажиллагаа орно:
          - Кредит карттай холбоотой гүйлгээ болон санхүүгийн шилжүүлэг хийх, төлбөр тооцоо хийх үйл ажиллагаа
          - Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ
          - Брокер, диллер болон ипотекийн зөвлөхийн үйлчилгээ Энэ ангид төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийх итгэмжлэл, хамгааллын үйл ажиллагаа мөн багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - Даатгалын төлөөлөгч, зуучлагчийн үйл ажиллагаа (6622-т)
          - Сангийн удирдлага (6630-т орно)
      • 662. Даатгал ба тэтгэврийн сангийн туслах үйл ажиллагаа
        • 6621. Эрсдэл ба хохирлын үнэлгээ өгөх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид даатгалын хохирлыг үнэлэх, барагдуулах зэрэг даатгалын үйлчилгээг удирдах үйл ажиллагаа орно:
          - даатгалын нэхэмжлэлд үнэлгээ өгөх үйл ажиллагаа. Үүнд: нэхэмжлэлийг тохируулах, эрсдлийг тооцох, эрсдэл ба хохирлыг үнэлэх, дундаж алдагдлын тохиргоо хийх
          - даатгалын өргөдлийг барагдуулах Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ (6820-т),
          - бусад зориолгоор үнэлгээ хийх (7490-т),
          - шинжилгээний үйл ажиллагаа (8030-т орно).
        • 6622. Даатгалын төлөөлөгч, зуучлагчийн үйл ажиллагаа
          Тайлбар: Тэтгэмж, тусламж, даатгал болон давхар даатгалыг худалдаалах, хэлэлцээр хийх, хүсэлт гаргах даатгалын төлөөлөгч, зуучлагчийн үйл ажиллагаа энд орно.
        • 6629. Даатгал ба тэтгэврийн санхүүжилтын бусад туслах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид даатгал болон тэтгэвэртэй хамааралтай эд хөрөнгө хамгаалах, даатгалын бүртгэлийн үйл ажиллагаа зэрэг орно (даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа болон даатгалын төлбөр зохицуулах үйл ажиллагаа хамаарахгүй). Усан цэргийн хөрөнгийг хадгалан хамгаалах үйл ажиллагаа 5222-т орно.
      • 663. Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын үйл ажиллагаа
        • 6630. Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид гэрээний үндсэн дээр шимтгэл авах замаар үнэт цаасны багцын удирдлага болон сангийн удирдлагын үйл ажиллагаа орно.
          - хамтын сан (mutuаl fund)-гийн удирдлага
          - хамтын сан (mutuаl fund)-гийн удирдлага
          - тэтгэврийн сангийн удирдлага
          - хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын үйл ажиллагаа
  • L. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • 68. Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа
      • 681. Өөрийн болон лизингийн үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа
        • 6810. Өөрийн болон лизингийн үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - өөрийн эзэмшлийн эсвэл лизингийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх болон зохицуулах үйл ажиллагаа орно. Үүнд: байшин, орон сууцны барилга; үзэсгэлэнгийн танхим, гарааж, агуулах, хадгалах байр, дэлгүүр, худалдааны төв, орон сууцны бус барилга болон газар
          - ипотек, моргейжээр баталгаажсан үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа
          - ихэвчлэн сар эсвэл жилээс илүү удаан хугацаанд байшин/гэр, тавилгатай эсвэл тавилгагүй сууц, орон байраар хангах үйл ажиллагаа
          - байшин, барилгын талбайг түрээслэх зорилгоор хийгдэж буй барилгын төслийг зохиох үйл ажиллагаа
          - газрыг өөрчлөхгүйгээр үл хөдлөх хөрөнгийн жижиглэн хуваах үйл ажиллагаа
          - хөдөлгөөнт орон сууцны үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - худалдах зорилгоор барилгын төслийг зохиох үйл ажиллагаа (4100-т),
          - газрыг хуваах, сайжруулах үйл ажиллагаа (4290-т),
          - зочид буудал, байрны өрөө, лагерь, чиргүүлэн буудал болон орон сууцны бус бусад эсвэл богино хугацааны байршуулах үйл ажиллагаа (5510, 5520-т),
          - орон сууцны зориулалттай зочид буудал болон түүнтэй төстэй байр сууцны үйл ажиллагаа (5510-т орно).
      • 682. Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгддэг үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа
        • 6820. Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгддэг үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа
          Тайлбар: Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгддэг үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа, үл хөрөнгийн холбогдох үйлчилгээ энд орно:
          - үл хөдлөх хөрөнгийн агент болон брокерын үйл ажиллагаа
          - төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэж байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, худалдах болон түрээслэх үйл ажиллагааны зуучлалын үйл ажиллагаа
          - үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ
          - үл хөдлөх хөрөнгийг баталгаажуулах агентын үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хуулийн үйл ажиллагаа (6910-т),
          - цэргийн анги, шоронгийн болон бусад байгууламж зэрэг газрын тоног төхөөрөмж (компьютерын тоног төхөөрөмж)-ийн удирдлага (8110-т орно).
  • M. МЭРГЭЖЛИЙН, ШИНЖЛЭХ УХААН БОЛОН ТЕХНИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • 69. Хуулийн болон бүртгэлийн үйл ажиллагаа
      • 691. Хуулийн үйл ажиллагаа
        • 6910. Хуулийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - шүүгч эсвэл бусад хуулийн төлөөлөгчөөр, эсвэл тэдгээрийн удирдлаган дор, эсвэл өмгөөллийн зөвлөлийн гишүүний нэг талын сонирхлыг нөгөө талын эсрэг хуулийн танилцуулга хийх үйл ажиллагаа: иргэний маргаанд зөвлөгөө өгөх, танилцуулга хийх; эрүүгийн хэрэгт зөвлөгөө өгөх, танилцуулга хийх; хөдөлмөрийн маргаантай асуудалд зөвлөгөө өгөх, танилцуулга хийх гэх мэт
          - ерөнхий өмгөөлөгчийн болон зөвлөгөө өгөх, хуулийн бичиг баримт бүрдүүлэх: корпорацын дүрэм, журам, компанийн бүрдүүлэлтийн талаархи нөхөрлөлийн гэрээ эсвэл төстэй баримт бичиг; бичиг баримт, гэрээслэл, траст гэх мэт бэлтгэх; патент болон зохиогчийн эрх;
          - олон нийтийн нотариат, иргэний хуулийн нотариат, батлан даалт гаргагч, арбитратор, шалгагч болон шүүгчийн бусад үйл ажиллагаа Шүүгчийн үйл ажиллагаа 8423-т орно.
      • 692. Бүртгэл, нягтлан бодох бүртгэл болон аудитын үйл ажиллагаа; татварын асуудлаар зөвлөгөө өгөх
        • 6920. Бүртгэл, нягтлан бодох бүртгэл болон аудитын үйл ажиллагаа; татварын асуудлаар зөвлөгөө өгөх
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - бизнесийн эсвэл бусад худалдааны хэлцлийн бүртгэл хийх үйл ажиллагаа
          - санхүүгийн аудитын үйл ажиллагаа болон түүнд бэлтгэх
          - бүртгэлийг шалгах болон тэдгээрийн үнэн байдлыг гэрчилэх
          - хувийн болон бизнесийн орлогын татварын тайланг бэлтгэх
          - татварын байгууллагын өмнөөс харилцагчдад зөвлөгөө өгөх, танилцуулах (хуулийн танилцуулгаас бусад) үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - мэдээлэл боловсруулалт, үр дүнгийн хүснэгт гарган авах үйл ажиллагаа (6311-т),
          - бүртгэлийн системийн зохион байгуулалт, зардлын бүртгэлийн програм, төсвийн хяналтын үйл явц зэрэг үйл ажиллагааны удирдлагын зөвлөгөө өгөх үйл ажиллагаа (7020-т),
          - данс тооцоо цуглуулах үйл ажиллагаа (8291-т орно).
    • 70. Аж ахуйн нэгжийн удирдах дээд байгууллагын үйл ажиллагаа; менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа
      • 701. Аж ахуйн нэгжийн удирдах дээд байгууллагын үйл ажиллагаа
        • 7010. Аж ахуйн нэгжийн удирдах дээд байгууллагын үйл ажиллагаа
          Тайлбар: Бизнесийн байгууллага болон бусад байгууллагын менежментийн асуудалд зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа; стратегийн эсвэл зохион байгуулалтын төлөвлөлт боловсруулах, компани эсвэл үйлдвэрийн газрын шийдвэр гаргахад удирдах дээд байгууллагын үйл ажиллагаа багтана. Энэ үйл ажиллагааг явуулж байгаа нэгж нь өөрийн харьяа, доод нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг хянаж, зохицуулна. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - Аж ахуйн нэгжийн дээд байгууллага
          - Төвлөрсөн захиргааны байгууллага
          - Дүүрэг болон орон нутгийн байгууллага
          - Салбар менежментийн байгууллага Удирдлага, зохион байгуулалтаар хангадаггүй холдинг компанийн үйл ажиллагаа 6420-т орно.
      • 702. Менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа
        • 7020. Менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа
          Тайлбар: Байгууллагын стратеги болон зохион байгуулалтын төлөвлөлт, санхүүгийн асуудлаар шийдвэр гаргах; маркетингийн зорилго, бодлого; хүний нөөцийн бодлого; хэрэгжилт, төлөвлөлт; үйлдвэрлэлийн график болон хяналт, шалгалт зэрэг байгууллагын менежментийн талаар зөвлөгөө, заавар, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа багтана. Бизнесийн үйлчилгээнд бизнес эрхлэгчид болон нийтийн үйлчилгээний асуудлаар заавар, зөвлөгөө өгөх, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлдэг дараах үйл ажиллагаа байна: нийтийн харилцаа, холбоо; лобби явуулах үйл ажиллагаа; бүртгэлийн арга, үйл явц, үр ашигтай програм хангамж, төсвийн хяналтын үйл явц; төлөвлөлт, зохион байгуулалт, үр ашиг ба хяналт, менежментийн мэдээлэл зэрэгт бизнес эрхлэгчид, олон нийтийн үйлчилгээнд зөвлөгөө, тусламж үзүүлэх. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - бүртгэлийн системийн програм хангамжийн бүтэц, зохион байгуулалт (6201-т),
          - хуулийн зөвлөмж, танилцуулах үйл ажиллагаа (6910-т),
          - бүртгэл, нягтлан бодох болон аудитын үйл ажиллагаа, татварын зөвлөгөө (6920-т),
          - архитектурын, инженерийн болон техникийн бусад зөвлөгөө өгөх үйл ажиллагаа (7110, 7490-т),
          - сурталчилгааны үйл ажиллагаа (7310-т),
          - ажлын байр хайх талаар зөвлөгөө өгөх үйлчилгээ (7810-т),
          - боловсролын зөвлөгөө өгөх үйлчилгээ (8550-т орно).
    • 71. Архитектур болон инженерийн үйл ажиллагаа; техникийн туршилт, шинжилгээ
      • 711. Архитектур, инженерийн үйл ажиллагаа болон холбогдох техникийн зөвлөх үйлчилгээ
        • 7110. Архитектур, инженерийн үйл ажиллагаа болон холбогдох техникийн зөвлөх үйлчилгээ
          Тайлбар: Архитектур, инженерийн үйлчилгээ, төсөл зохиох үйл ажиллагаа, барилгын хяналтын үйлчилгээ болон судалгаа, газрын зургаар үйлчлэх болон түүнтэй төстэй үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - архитектурын зөвлөгөө өгөх үйл ажиллагаа: барилгын дизайн болон төсөл; тосгон, хот төлөвлөлт болон газар нутгийн байдлын архитектур
          - машин, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцын хяналт болон үйлдвэрлэлийн дизайн
          - инженерийн дизайн болон зөвлөгөө өгөх үйл ажиллагаа: иргэний инженерийн, усны инженерийн, зам, тээврийн инженерийн; цахилгааны болон электроникийн инженерийн, уул уурхайн инженерийн, химийн инженерийн, механик, үйлдвэрийн, системийн инженерийн, аюулгүйн инженерийн төслийг боловсруулах, уялдааг тогтоох; усны менежментийн төслийн үйл ажиллагаа
          - агааржуулагч, хөргөлтийн систем, ариун цэврийн/санитар болон бохирын хяналтын инженерийн үйл ажиллагаа, дуу чимээний инженерийн үйл ажиллагаа гэх мэт
          - геофизикийн, геологийн болон газар хөдлөлийн судалгааны ажил үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ (талбайн, цооногийн, агаарын геофизикийн судалгааны ажил үйлчилгээ) Геологийн судалгааны ажил нь улсын төсөв болон бусад эх үүсвэрээр хийгдэж болно.
          - геодизийн судалгааны үйл ажиллагаа: газар, хил хязгаарын судалгаа; усны судалгаа; газрын гадаргуйн судалгаа; катографик, сансрын мэдээллийн судалгаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаа (0910, 0990-т),
          - програм хангамжийг зохиох, хэвлэх үйл ажиллагаа (5820, 6201-т),
          - компьютерын зөвлөгөө өгөх үйл ажиллагаа (6202, 6209-т),
          - инженерийн судалгаа, шинжилгээний ажил (7210-т),
          - дотоод засал, чимэглэлийн ажил (7410-т),
          - агаарын зураг авалтын үйл ажиллагаа (7420-т)
          - техникийн туршилт (7120-т)
          - үйлдвэрийн газрын дизайн (7410-м орно).
      • 712. Техникийн туршилт, шинжилгээний ажил
        • 7120. Техникийн туршилт, шинжилгээний ажил
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - төрөл бүрийн материал, бүтээгдэхүүний физик, химийн болон бусад аналитикийн туршилтын үйл ажиллагаа: дуу чимээ, чичиргээний туршилт; найрлаганы туршилт, эрдэс бодисын найрлага, бүтцийн шалгалт; хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн чанарын шалгалт, мал эмнэлгийн туршилт, хяналт, шалгалтыг оруулан хүнсний эрүүл ахуйн чиглэлийн туршилтын үйл ажиллагаа; бат бэх байдал, зузаан нягт байдал, эдэлгээ, радио идэвхжил зэрэг материалын физик шинж чанарын туршилтын ажил; сорьцын үнэлгээний ажил; бүтээгдэхүүн чанар болон аюулгүй байдлын шалгалт; машин, тоног төхөөрөмжийн эцсийн шатны хяналтын туршилтын ажил; гагнуур, холбоосын радиографикийн туршилт; аваар ослын шинжилгээ; байгаль орчны үзүүлэлтийг хэмжилт, туршилтын ажил: агаар, усны бохирдлын гэх мэт
          - хэрэглэгчийн бараа, моторт тээврийн хэрэгсэл, онгоц, даралтат контейнер, цөмийн зэвсгийн үйлдвэр зэрэгт оруулаад бүтээгдэхүүний гэрчилгээ олгох үйл ажиллагаа
          - авто замын аюулгүйн туршилтын үйл ажиллагаа
          - модель, хэв загварын ашиглалтын туршилтын үйл ажиллагаа (өөрөөр хэлбэл, онгоц, усан онгоц, далан гэх мэт)
          - цагдаагийн лабораторийн үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - мал, амьтад дээр хийх туршилтын ажил (7500-т)
          - эмнэлэг, лабораторийн шинжилгээ (8690-м орно).
    • 72. Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, ололт, судалгааны үйл ажиллагаа
      • 721. Байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил
        • 7210. Байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил
          Тайлбар: Энэ ангид байгалийн шинжлэх ухаан ба инженерингийн судалгаа, туршилт боловсруулалтын бүх асуудал /түүний дотор биотехнологи/ хамаарна. Үүнд дараах салбар шинжлэх ухааны судалгаа боловсруулалтын үйл ажиллагааг оруулна:
          - байгалийн шинжлэх ухаан
          - инженеринг ба технологи
          - биотехнологи
          - анагаах ухаан '- хөдөө аж ахуйн шинжлэх ухаан /газар тариалан
          - байгалийн шинжлэх ухаан ба инженериинг зонхилсон/давамгайлсан салбар дундын болон олон салбарын асуудлууд
      • 722. Нийгмийн ухаан, эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил
        • 7220. Нийгмийн ухаан, эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил
          Тайлбар: Үүнд дараах салбар шинжлэх ухааны судалгаа боловсруулалтын үйл ажиллагааг оруулна:
          - нийгмийн ухаан
          - хүмүүнлэг
          - нийгмийн ухаан ба хүмүүнлэгийн асуудал зонхилсон салбар дундын болон олон салбарын асуудлууд Зах зээлийн судалгаа 7320-т орно.
    • 73. Сурталчилгааны ажил, зах зээлийн судалгаа
      • 731. Зар, сурталчилгааны ажил
        • 7310. Зар, сурталчилгааны ажил
          Тайлбар: Зар, сурталчилгааны материалын үйлдвэрлэл, медиа төлөвлөлт, тэдгээрийг худалдан авах зэрэг ажлыг оруулан бүх сурталчилгааны үйлчилгээгээр хангах үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - сурталчилгааны компанит ажлын зохиох, хэрэгжүүлэх үйл ажиллагаа: сонин, тогтмол хэвлэл, радио, телевизор, интернэт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зар, сурталчилгааны ажил зохиох, байршуулах; гадагшаа чиглэсэн зар, сурталчилгааны ажлыг зохион, байршуулах, өөрөөр хэлбэл, зарлалын самбар, удирдлагын самбар, бюллетень болон жааз, цонхны засал чимэглэл, үзэсгэлэнгийн танхим, машин болон автобусны билет, карт зэрэгт; мэдээллийн хэрэгслээр танилцуулах, өөрөө хэлбэл, төрөл бүрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийгдэх зар, сурталчилгааны хугацаа болон зайг борлуулалт; агаарын зар, сурталчилгаа; зар, сурталчилгааны материал эсвэл загварыг хувиарлах, түгээх үйлчилгээ; зарлалын самбар дээрх зар, сурталчилгааны зайгаар хангах; зогсоол, дэлгэцээр харуулах, сурталчилгааны бүтэц, сайтыг зохиох
          - хэрэглэгчийг татах зорилготой зах зээлийн компанит ажлыг явуулах, зар, сурталчилгааны бусад үйлчилгээ: бүтээгдэхүүний урамшуулал; зах зээлийн борлуулалтын оноо; шуудангийн шууд сурталчилгаа; маркетингийн зөвлөгөө Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - зар, сурталчилгааны материалыг хэвлэх үйл ажиллагаа (5819-т),
          - радио, телевизор, киноны борлуулалтын мэдээлэл өгөх үйлдвэрлэл (5911-м),
          - олон нийтийн харилцаааны асуудлаар зөвлөгөө өгөх үйл ажиллагаа (7020-т),
          - зах зээлийн судалгаа (7320-т),
          - фото, зурган зар, сурталчилгаа (7420-т),
          - цуглаан, худалдааны шоу зохион байгуулах үйл ажиллагаа (8230-т),
          - шуудангийн шууд үйл ажиллагаа (хаягаар, ангилах гэх мэт) (8299-т орно).
      • 732. Зах зээлийн болон социологийн судалгаатай холбогдох үйл ажиллагаа
        • 7320. Зах зээлийн болон социологийн судалгаатай холбогдох үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид багтана:
          - статистикийн судалгаа, шинжилгээний үр дүнг гаргах үйл ажиллагаа болон оруулан шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, худалдааны урамшууллын зорилгоор хэрэглэгчийн худалдан авах сонирхол, олны танил бүтээгдэхүүн эсэх, зах зээлийн боломжийн судалгаа, шинжилгээний ажил
          - улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаарх олон нийтийн санал бодлын талаар цуглуулсан статистикийн шинжилгээ, судалгаа, шинжилгээ, социологийн судалгаа
    • 74. Мэргэжлийн, шинжлэх ухаан, техникийн ажлын бусад үйл ажиллагаа
      • 741. Мэргэжлийн дизайны үйл ажиллагаа
        • 7410. Мэргэжлийн дизайны үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хувийн болон өрхийн хэрэглээний бусад барааг оруулан нэхмэл эдлэл, хувцас, гутал, үнэт эдлэл, тавилга, бусад дотоод засал чимэглэл, загварын ажил
          - график дизайнерын үйлчилгээ
          - дотоод засал чимэглэлийн үйл ажиллагаа Архитектурын болон инженерийн дизайн 7110-т орно.
      • 742. Гэрэл зургийн үйл ажиллагаа
        • 7420. Гэрэл зургийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - худалдааны болон хувийн гэрэл зургийн үйл ажиллагаа: паспорт, сургууль, хуримын ёслолын гэх мэт хөрөг зураг; худалдааны, хэвлэлийн загвар, үл хөдлөх хөрөнгө эсвэл аялал жуулчлалын зорилготой гэрэл зураг; агаараас гэрэл зураг авах; үйл явдлын видео бичлэг, хуримын ёслол, уулзалт гэх мэт
          - кино боловсруулалт: хэрэглэгчийн авсан негатив эсвэл кино зургийг томруулах, хэвлэх, хөгжүүлэх үйл ажиллагаа; кино үйлдвэрийн болон фото зургийн лаборатори; түргэн зурагчны бие даасан газар (гэрэл зургийн аппаратны дэлгүүрт харьяалагддаггүй); слайдны угсралтын үйл ажиллагаа; фото зургийг хуулбарлах, сэргээх эсвэл зураг тодруулах үйл ажиллагаа
          - фото сэтгүүлчийн үйл ажиллагаа Энэ ангид баримт бичгийн бичил кино боловсруулалтыг бас хамруулна. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - кино үйлдвэр, телевизийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өргөн дэлгэцийн кино боловсруулалт (5911-т),
          - картографик, сансрын мэдээллийн судалгаа (7110-т орно).
      • 749. Дээрх ангиудад ороогүй мэргэжлийн, шинжлэх ухааны болон техникийн бусад үйл ажиллагаа
        • 7490. Дээрх ангиудад ороогүй мэргэжлийн, шинжлэх ухааны болон техникийн бусад үйл ажиллагаа
          Тайлбар: Худалдааны хэрэглэгчдэд голлон зориулсан өргөн хэмжээний төрөл бүрийн үйлчилгээ энд орно. Илүү нарийн мэргэжлийн, шинжлэх ухааны болон техникийн ур чадварын түвшин болох зайлшгүй үйл ажиллагаа багтах бөгөөд тогтмол, өдөр тутмын үүрэг болох богино хугацааны үйл ажиллагаа энд орохгүй. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - орчуулгын үйл ажиллагаа
          - үл хөдлөх хөрөнгийн брокерын үйл ажиллагааг оруулахгүйгээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэх бизнесийн брокерын үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл, жижиг, дунд бизнесийн худалдан авалт, борлуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах
          - патентын брокерын үйл ажиллагаа (патентыг худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах)
          - үл хөдлөх, даатгалын үйл ажиллагааны бус үнэлгээний үйл ажиллагаа (эртний үнэт бүтээл, үнэт эдлэл гэх мэт)
          - тооцооны аудитын үйл ажиллагаа болон тээврийн норм, үнэлгээний мэдээлэл
          - хамгаалалтын талаар зөвлөгөө өгөх үйл ажиллагаа
          - аграномын зөвлөгөө өгөх үйл ажиллагаа
          - байгаль орчны зөвлөгөө өгөх үйл ажиллагаа
          - техникийн бусад зөвлөгөө өгөх үйл ажиллагаа
          - архитектур, инженерийн болон менежментээс бусад зөвлөгөө өгөх үйл ажиллагаа Энэ ангид ном, тоглоом, урлагийн бүтээл, фото зураг гэх мэт зүйлсийг хэвлэгч, үйлдвэрлэгчтэй нь кино үйлдвэрлэх, театр эсвэл бусад уулзалт, дайллага эсвэл спортын үзүүлбэр болон хувь хүмүүсийн хүсэлтээр хийгдэх үзүүлбэрийг зохион байгуулах агентлагийн үйл ажиллагаа мөн багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - дуудлага худалдаагаар хийгдэх хэрэглэсэн моторт тээврийн хэрэгслийн бөөний худалдаа (4510-т),
          - он-лайн дуудлага худалдаа (жижиглэн) (4799-т),
          - үл хөдлөх хөрөнгийн брокерын үйл ажиллагаа (6820-т),
          - менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа (7020-т),
          - архитектур, инженерийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа (7110-т),
          - үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмжий дизайн хийх үйл ажиллагаа (7110-т),
          - дэлгэцийн сурталчилгаа, сурталчилгааны бусад дизайн зохиох ажил (7310-т),
          - зогсоол байгуулах болон дэлгэцийн бусад бүтэц, сайт хийх үйл ажиллагаа (7310-т),
          - хэмжигдэхүүнийг шалгагчийн үйл ажиллагаа (7490-т),
          - хурал цуглааны үйл ажиллагаа, худалдааны шоу үзүүлбэрийг зохион байгуулагчийн үйл ажиллагаа (8230-т),
          - биеэ даасан дуудлага худалдаа зохион байгуулагчийн үйл ажиллагаа (8299-т),
          - хөтөлбөрийг зохион байгуулах үйл ажиллагаа (8299-т),
          - хэрэглэгчийн өр, зээлийн асуудлаар зөвлөгөө үйлчилгээ (8890-т),
          - шинжлэх ухаан, техникийн номын зохиогчийн үйл ажиллагаа (9000-т),
          - биеэ даасан сэтгүүлчийн үйл ажиллагаа (9000-т орно).
    • 75. Мал эмнэлгийн үйл ажиллагаа
      • 750. Мал эмнэлгийн үйл ажиллагаа
        • 7500. Мал эмнэлгийн үйл ажиллагаа
          Тайлбар: Мал, тэжээвэр амьтдын эрүүл мэндийн үйлчилгээ энэ дэд салбарт орно. Эдгээр үйл ажиллагаа нь фермер, малын хашаа, хороонд нэвтрэх болон зөвлөх өрөө, хагалгааны өрөө, бусад газарт хийгдэх мал эмнэлгийн мэргэшсэн малын эмчийн үйл ажиллагаа байна. Энд мөн мал амьтдын түргэн тусламжийн үйлчилгээ орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - фермерийн мал амьтдын хяналтын үйл ажиллагаа, мал, амьтдын эрүүл мэндийн арчилгаа, сувилгаа
          - гэрийн тэжээвэр амьтдын хяналтын үйл ажиллагаа, мал, амьтдын эрүүл мэндийн арчилгаа, сувилгаа
          - мал эмнэлгийн туслах үйл ажиллагаа, мал эмнэлэгийн бусад туслах үйл ажиллагаа
          - мал, амьтанд хамаарах клиникийн-патологийн болон бусад шинжилгээ, оношлогооны үйл ажиллагаа
          - мал амьтдын түргэн тусламжийн үйл ажиллагаа Эдгээр үйл ажиллагаа нь фермер, малын хашаа, хороонд нэвтрэх болон зөвлөх өрөө, хагалгааны өрөө, бусад газарт хийгдэх мал эмнэлгийн мэргэшсэн малын эмчийн үйл ажиллагаа байна. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - мал, амьтдын эрүүл мэндийн арчилгаа, сувилгаа бус хооллох үйл ажиллагаа (0162-т),
          - хонь хяргах, ямаа самнах үйл ажиллагаа (0162-т),
          - мал сургах үйлчилгээ, үйлчилгээг зохицуулах, махны чиглэлийн тахиа үржүүлэх үйл ажиллагаа (0162-т),
          - эрүүл мэндийн арчилгаа, сувилгааны үйлчилгээ байхгүй гэрийн тэжээвэр амьтдыг хооллох үйл ажиллагаа (9609-т орно).
  • N. УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • 77. Түрээс, лизингийн үйл ажиллагаа
      • 771. Моторт тээврийн хэрэгслийн түрээс болон лизингийн үйл ажиллагаа
        • 7710. Моторт тээврийн хэрэгслийн түрээс болон лизингийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энд зорчигчийн автомашин (жолоочгүй); ачааны автомашин, хэрэглээний авто чиргүүл болон амралт зугаалгын зориулалттай тээврийн хэрэгсэл зэрэг тээврийн хэрэгслийн түрээс болон лизингийн үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - тээврийн хэрэгсэл, ачааны машиныг жолоочтой нь түрээслүүлэх эсвэл лизингийн үйл ажиллагаа (4922, 4923-т),
          - санхүүгийн лизинг (6491-т орно).
      • 772. Хувийн болон өрхийн хэрэглээний барааны түрээс болон лизингийн үйл ажиллагаа
        • 7721. Амралт зугаалгын болон спортын барааны түрээс, лизингийн үйл ажиллагаа
          Тайлбар: Амралтын усан онгоц, завь, далбаат завь, дугуй, эргийн сандал, нарны халхавч, шүхэр, цана болон спортын бусад төхөөрөмж гэх мэт амралт зугаалга, спортын барааны түрээс энэ ангид орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - видео хуурцаг, дискний түрээс (7722-т),
          - хувийн болон өрхийн бусад хэрэглээний барааны түрээс (7729-т),
          - чөлөөт цаг, амралт зугаалгын тоног төхөөрөмжийн түрээс (9329-т орно).
        • 7722. Видео хуурцаг, дискний түрээсийн үйл ажиллагаа
          Тайлбар: Видео хуурцаг, бичлэг, CD, DVD зэргийн түрээсийн үйл ажиллагаа энд орно.
        • 7723. Орон сууцны түрээсийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид орон сууц, нийтийн байр, хажуу өрөө гэх мэт амьдрах зориулалттай бүх төрлийн байрны түрээсийн үйл ажиллагаа орно.
        • 7729. Хувийн болон өрхийн хэрэглээний дээр дурдсан ангид ороогүй бусад барааны түрээсийн үйл ажиллагаа
          Тайлбар: Өрх, эсвэл үйлдвэрлэлд хэрэглэх өрхийн болон хувийн хэрэглээний төрөл бүрийн (амралт зугаалгын болон спортын тоног төхөөрөмжийг оруулахгүйгээр) барааны түрээс энд орно: нэхмэл эдлэл, хувцас болон гутал; тавилга, вааран болон шилэн сав суулга, гал тогооны болон хоолны хэрэгсэл, цахилгаан бараа болон гэрийн ахуйн эд бараа; үнэт эдлэл, хөгжмийн зэмсэг, тайзны засал болон костюм; ном, сэтгүүл; сонирхогчийн буюу хоббины зориулалтаар хэрэглэдэг машин, тоног төхөөрөмж, өөрөөр хэлбэл, гэрийн зориулалттай засвар хийх багаж хэрэгсэл; цэцэг, ургамал; өрхийн хэрэглээний цахилгаан бараа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - авто машин, ачааны машин, чиргүүл болон амралт зугаалгын зориулалттай тээврийн хэрэгслийг жолоочгүйгээр түрээслэх үйл ажиллагаа (7710-т),
          - амралт зугаалгын болон спортын барааны түрээс (7722-т),
          - мотоцикл, нүүдлийн чиргүүлтэй тээврийн хэрэгслийг жолоочгүйгээр түрээслүүлэх үйл ажиллагаа (7730-т),
          - албан тасалгааны тавилгын түрээс (7730-т),
          - угаалгын газрын зотон даавуу, ажлын, дүрэмт хувцас угаалга болон түүнд холбогдох зүйлээр хангах үйл ажиллагаа (9601-т орно).
      • 773. Дээрх бүлэгт ороогүй бусад биет материаллаг хөрөнгө, машин, тоног төхөөрөмжийн түрээс, лизингийн үйл ажиллагаа
        • 7730. Дээрх бүлэгт ороогүй бусад биет материаллаг хөрөнгө, машин, тоног төхөөрөмжийн түрээс, лизингийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - үйлдвэрийн газарт ихэвчлэн хэрэглэх үндсэн хөрөнгийн бусад машин, тоног төхөөрөмжийг жолоочгүйгээр/операторгүйгээр түрээслүүлэх, лизингийн үйл ажиллагаа: хөдөлгүүр, турбин; машины багаж хэрэгсэл; уурхайн болон газрын тосны тоног төхөөрөмж; мэргэжлийн радио, телевизор, харилцаа холбооны тоног төхөөрөмж; кино үйлдвэрийн тоног төхөөрөмж; хэмжих, хяналт, шалгалтын тоног төхөөрөмж; шинжлэх ухаан, худалдаа, үйлдвэрлэлийн бусад машин төхөөрөмж
          - хуурай газрын тээврийн тоног төхөөрөмжийг (моторт тээврийн хэрэгслээс бусад) жолоочгүйгээр түрээслүүлэх болон лизингийн үйл ажиллагаа: мотоцикл, нүүдлийн чиргүүлтэй тээврийн болон аяны хэрэгсэл гэх мэт; төмөр замын тээврийн хэрэгсэл
          - усан тээврийн хэрэгслийг жолоочгүйгээр түрээслүүлэх, лизингийн үйл ажиллагаа: худалдааны усан онгоц, завь
          - агаарын тээврийн хэрэгслийг жолоочгүйгээр түрээслүүлэх, лизингийн үйл ажиллагаа: онгоц; агаарын бөмбөлөг
          - хөдөө аж ахуй, ойн аж ахуйн зориулалттай тээврийн хэрэгслийг жолоочгүйгээр түрээслүүлэх, үйл ажиллагааны лизинг: хөдөө аж ахуйн трактор гэх мэт 2821-д ангид багтах бүтээгдэхүүний түрээс
          - барилгын болон иргэний инженерийн машин, тоног төхөөрөмжийг жолоочгүйгээр түрээслүүлэх үйл ажиллагаа: өргөх цамхаг; нураах, тэгшлэх зориулалтгүй ажлын тавцан, барилгын шат
          - албан тасалгааны машин, тоног төхөөрөмжийг операторгүйгээр түрээслүүлэх үйл ажиллагаа: компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмж; олшруулагч машин, бичгийн машин болон үг боловсруулагч машин; бүртгэлийн машин, тоног төхөөрөмж: бэлэн мөнгө тоологч машин, электрон тооны машин гэх мэт; албан тасалгааны тавилга
          - байр, сууц эсвэл албан газрын зориулалттай контейнер, агуулахын түрээс
          - контейнер, хадгалах савны түрээс
          - ор, ханз, сүрлэн гудасны түрээс
          - мал, амьтны түрээс (мал сүрэг, ажлын мал, хурдны морь зэрэг) Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хөдөө аж ахуй, ойн аж ахуйн зориулалттай тээврийн хэрэгслийг жолоочтой нь түрээслүүлэх үйл ажиллагаа (0161, 0240-т),
          - барилгын болон иргэний инженерийн машин тоног төхөөрөмжийг жолоочтой нь түрээслүүлэх үйл ажиллагаа (дэд салбар 43-т),
          - усан тээврийн хэрэгслийг жолоочтой нь түрээслүүлэх (дэд салбар 50-т),
          - агаарын тээврийн хэрэгслийг жолоочтой нь түрээслүүлэх (дэд салбар 51-т),
          - санхүүгийн лизинг (6491-т),
          - амралт, зугаа цэнгэлийн завины түрээс (7721-т),
          - дугуйны түрээс (7721-т орно).
      • 774. Эрх нь хамгаалагдсан зохиогчийн бүтээлээс бусад оюуны өмчийн бүтээгдэхүүний лизингийн үйлчилгээ
        • 7740. Эрх нь хамгаалагдсан зохиогчийн бүтээлээс бусад оюуны өмчийн бүтээгдэхүүний лизингийн үйлчилгээ
          Тайлбар: Хөрөнгө эзэмшигчдэд оюуны өмчийн эрхийн шимтгэл, эсвэл лицензийн төлбөрийг төлснөөр бусад хүмүүст оюуны өмчийг болон түүнтэй төстэй бүтээгдэхүүнийг ашиглах боломж олгосон үйл ажиллагаа энд орно. Эдгээр бүтээгдэхүүнийг хөлсөөр түр эзэмшүүлэх арга зам нь өөр өөр байж болно. Тухайлбал, хуулбарлах зөвшөөрөл авах, дараагийн бүтээгдэхүүн, арга ажиллагаанд ашиглах, франчайзийн гэрээгээр бизнесийн үйл ажиллагаа явуулах гэх мэт. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - оюуны өмчийн бүтээгдэхүүний лизинг (ном, програм хангамж зэрэг эрх нь хамгаалагдсан зохиогчийн бүтээлээс бусад)
          - патент; бараа, үйлчилгээний тэмдэг; брэнд нэр; эрдэс бодис шинжлэн судлах, олборлох зөвшөөрөл; франчейзийн гэрээг ашигласны төлбөрийг авах Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - бүтээл ашиглах эрх, хэвлэн нийтлэх эрхийг олж авах (дэд салбар 58, 59-т),
          - çîõèîã÷èéí ýðõ нь õàìãààëàãäñàí бүтээл (íîì, ïðîãðàì õàíãàìæ, êèíî)-ийã ¿éëäâýðëýõ, äàõèí ¿éëäâýðëýõ, õóâаàðиëàõ, ò¿ãýýõ ¿éë àæèëëàãàà (äýä ñàëáàð 58, 59-ò),
          - үл хөдлөх хөрөнгийн лизинг (бүлэг 681-т),
          - биет хөрөнгийн лизинг (бүлэг 771, 772, 773-т),
          - видео хуурцаг, дискний түрээс (7722-т),
          - номын түрээс (7729-т орно).
    • 78. Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаа
      • 781. Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулалтын албаны үйл ажиллагаа
        • 7810. Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулалтын албаны үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид сул чөлөөтэй ажлын байрны жагсаалт гаргах, хөдөлмөр эрхлэлтийн агентлагийн ажилтнуудаас бусад ажилд орох хүсэлт гаргагчдыг ажлын байранд илгээх, байршуулах үйл ажиллагаа багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - ажилтан хайх болон сонгож илгээх, байршуулах үйл ажиллагаа
          - театрын жүжигчдийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэх агентлаг, товчоо
          - ажил эрхлэлтийн интернэт үйлчилгээтэй (он-лайн) агентлагийн үйл ажиллагаа Театр буюу жүжигчдийн хувийн агентлагийн үйл ажиллагаа 7490-т орно.
      • 782. Ажил түр эрхлүүлэх агентлагийн үйл ажиллагаа
        • 7820. Ажил түр эрхлүүлэх агентлагийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид үйлчлүүлэгчдийн бизнест тодорхой хугацаанд гарсан ажиллах хүчний нэмэлт хэрэгцээг үйлчилгээний аж ахуйн нэгжийн түр туслах ажилчдаар хангах үйл ажиллагаа орно. Гэхдээ энэ ангид үйлчлүүлэгчдэд илгээсэн ажилчдаа ажлын талбар дээр шууд удирдлагаар хангадаггүй аж ахуйн нэгж багтана.
      • 783. Хүний нөөцөөр хангах болон хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаа
        • 7830. Хүний нөөцөөр хангах болон хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаа
          Тайлбар: Үйлчлүүлэгчийн бизнесийг хүний нөөцөөр хангах үйлчилгээ энэ ангид орно. Тэдгээр нь хүний нөөцийн өргөн хүрээний асуудал болон ажиллагчдын менежментээр мэргэжсэн байна. Тэдгээр нь ажиллагчдад хамааралтай цалингийн цэс, татвар, бусад санхүүгийн болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар ажил олгогчийг төлөөлөх бөгөөд ажилчдыг удирдан чиглүүлэх, хянах үүрэг хүлээхгүй. Бизнес явуулах буюу хянах үйл ажиллагаатай хамт хийж буй хүний нөөцийн хангамж орохгүй. Хүний нөөцийн үйл ажиллагааны зөвхөн нэг чиглэлийг хангаж байгаа бол хамаарахгүй. Тухайн бизнесийн хамаарах эдийн засгийн үйл ажиллагааны ангийг тус тус харна уу. Түр хугацаагаар ажиллах, нэмэлт хүчээр хангах үйл ажиллагаа 7820-т орно.
    • 79. Аялал, жуулчлалын агентлаг, аяллын оператор болон захиалгат бусад үйлчилгээний үйл ажиллагаа
      • 791. Аялал, жуулчлалын агентлаг, аяллын операторын үйл ажиллагаа
        • 7911. Аялал, жуулчлалын агентлагийн үйл ажиллагаа
          Тайлбар: Үйлчлүүлэгчдэд үзүүлэх аялал, жуулчлал, тээвэрлэлт, байр сууцаар хангах үйл ажиллагааны борлуулалтыг голлон эрхэлдэг агентлагийн үйл ажиллагаа энэ ангид багтана.
        • 7912. Аяллын операторын үйл ажиллагаа
          Тайлбар: Аялал, жуулчлалын агентлагаар эсвэл шууд аяллын оператораар дамжуулан хийгдсэн аяллыг зохион байгуулах үйл ажиллагаа энд орно. Аялал нь тээвэр, байр сууц, хоол хүнс зэрэг бүх үйлчилгээг хамруулж болох ба музей, түүх, соёл урлагийн бүтээл, театр, хөгжим, урлаг, спортын арга хэмжээг үзүүлэх үйл ажиллагаа багтана. Энд мөн аяллын хөтөчийн үйл ажиллагаа орно.
      • 799. Захиалгаар хийгдэх үйлчилгээ болон түүний туслах үйлчилгээ
        • 7990. Захиалгаар хийгдэх үйлчилгээ болон түүний туслах үйлчилгээ
          Тайлбар: Аялал жуулчлалтай холбоотой бусад захиалгат үйлчилгээ (тээвэрлэлт, зочид буудал, ресторан, машины түрээс, үдэшлэг болон спортын зэрэг арга хэмжээ), театрын, спортын болон бусад зугаа цэнгэлийн тасалбараар үйлчлэх үйл ажиллагаа ба үзвэр, үдэшлэгийн арга хэмжээ, аялагч, зочдыг мэдээллээр хангах, байр сууцаар хангахад туслалцаа үзүүлэх, хурал, цуглаан, уулзалт, хүлээн авалтыг байраар хангах; орон байрыг хэсэг хугацаагаар солилцох үйлчилгээ энэ ангид орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - аялал, жуулчлалын агентлаг, аяллын операторын үйл ажиллагаа (7911, 7912-т),
          - хурал, цуглаан, бага хурлын зэрэг арга хэмжээний зохион байгуулалт, менежментийн үйл ажиллагаа (8230-т орно).
    • 80. Аюулгүйн хамгаалал, мөрдөх үйл ажиллагаа
      • 801. Хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа
        • 8010. Хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно: харуул хамгаалалт болон эргүүлийн үйлчилгээ, тусгай тоноглогдсон, хамгаалалттай тээврийн хэрэслээр мөнгөн дэвсгэрт болон үнэт зүйлсийг зөөвөрлөх, баримт/тасалбар эсвэл бусад үнэт эдлэл зэрэг өмч хөрөнгө, тоног төхөөрөмжтэй хамт хамгаалахын тулд цуглуулах, түгээх үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хуягласан авто машины үйлчилгээ
          - бие хамгаалагчийн үйлчилгээ
          - физиологийн/полиграфик—ийн өөрчлөлтийг тогтоох машины үйлчилгээ
          - хурууны хээ авах үйлчилгээ
          - харуул хамгаалалтын үйлчилгээ Иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа 8423-т орно.
      • 802. Хамгаалалтын системээр хангах үйл ажиллагаа
        • 8020. Хамгаалалтын системээр хангах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хулгайн болон галын аюулгүйн дохиоллын систем, тэдгээрийн засвар, үйлчилгээг оруулан цахилгаан дохиолол хамгаалалт системийн хяналт, алсын хяналт, шинжилгээний үйл ажиллагаа
          - суурилуулах, засварлах, дахин барих, механик тохиргоог хийх, цахилгаан цоож/түгжээний тоног төхөөрөмж, сейф болон хамгаалалтын авдар, эрдэнэсийн агуулахын хамгаалалт Хамгаалтын үйл ажиллагааг явуулж байгаа нэгж нь хамгаалалтын систем, механик эсвэл цахилгаан цоож, түгжээний тоног төхөөрөмж, сейф, хамгаалалтын хэрэгсэл зэргийг худалдах үйл ажиллагааг эрхэлж болно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хамгаалалтын системийг суурилуулах (4321-т),
          - хянах, суурилуулах эсвэл засвар үйлчилгээг оруулахгүйгээр хамгаалалтын систем, механик эсвэл цахилгаан цоож, түгжээний тоног төхөөрөмж, сэйф, хамгаалалтын хэрэгсэл зэргийг худалдах үйл ажиллагаа (4759-т),
          - хамгаалалтын асуудлаар зөвлөгөө өгөх үйл ажиллагаа (7490-т),
          - олон нийтийн тайван байдал, аюулгүйн үйл ажиллагаа (8423-т),
          - түлхүүр хувилах үйлчилгээ (9529-т орно).
      • 803. Мөрдөх үйл ажиллагаа
        • 8030. Мөрдөх үйл ажиллагаа
          Тайлбар: Хувийн мөрдлөг хийх бүх төрлийн үйл ажиллагаа орно.
    • 81. Байшин, барилга болон цэцэрлэг, газрын гадаргыг арчлах, хамгаалах үйл ажиллагаа
      • 811. Байгууллагын үйл ажиллагаанд туслах үйлчилгээ
        • 8110. Байгууллагын үйл ажиллагаанд туслах үйлчилгээ
          Тайлбар: Хэрэглэгчийн шаардлагатай нэмэлт үйлчилгээг хангах туслах үйл ажиллагаа энэ ангид орно. Ерөнхий дотоод цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, хаягдал хог авах, харуул, аюулгүй байдал, шуудангийн үйлчилгээ, хүлээн авах үйлчилгээ, угаалгын газар, түүний холбогдолтой үйлчилгээ зэрэг үйл ажиллагааны хосолсон нэмэлт үйлчилгээгээр хангах үйл ажиллагааны нэгж энд багтана. Тэд энэ нэмэлт үйлчилгээг хангах ажилчдын үйл ажиллагааг явуулах боловч үндсэн бизнес, үйл ажиллагаанд оролцохгүй ба хариуцлага хүлээхгүй. Дээрх нэмэлт үйлчилгээний зөвхөн нэгийг нь эрхлэн явуулах (өөрөөр хэлбэл, ерөнхий дотоод цэвэрлэгээ) үйл ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээнээс хамааран тохирох ангид, зочид буудлын, рестораны, уурхайн эсвэл эмнэлгийн зэрэг үйлчлэгчдийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны нэг хэсгийг нь явуулдаг үйлчилгээний ажилтан болон тэдгээрийн менежментийн үйл ажиллагаа нь үйлчилгээний дэд салбарын тохирох ангид, хэрэглэгчдийн компьютерын систем болон/эсвэл мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа, сайтын зохион байгуулалтаар хангах үйл ажиллагаа 6202-т, гэрээ, төлбөрийн үндсэн дээр хийгдэх засварлах үйл ажиллагаа 8423-т орно.
      • 812. Цэвэрлэгээний үйл ажиллагаа
        • 8121. Байшин, барилгын дотор цэвэрлэгээний үйл ажиллагаа
          Тайлбар: Бүх төрлийн байшин, барилгын ерөнхий (тусгайлсан бус) цэвэрлэгээний үйл ажиллагаа энэ ангид орно. Үүнд албан газар; үйлдвэр; дэлгүүр; институт, сургууль, соёлын байгууллагууд; бизнесийн болон мэргэжлийн бусад байгууллага, орон сууц Эдгээр үйл ажиллагаа нь ихэвчлэн дотор цэвэрлэгээг багтаах боловч цонх эсвэл зам, суваг зэрэг гадна талын цэвэрлэгээг оруулж болно. Яндан, камин зуухны цэвэрлэгээ, задгай зуух, тулганы, цахилгаан зуухны, пийшин, хог шатаах зуух, цогцос шатаах зуух, бойлор, агааржуулалтын хоолой, суваг, машины яндангийн цэвэрлэгээ 8129-т орно.
        • 8129. Байшин, барилга, үйлдвэрийн газрын гадна цэвэрлэгээний үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - албан газар, үйлдвэр, дэлгүүр, сургууль, бизнесийн болон мэргэжлийн бусад байгууллага, олон өрөөтэй орон сууцны барилгыг оруулаад бүх төрлийн байшин, барилгын гаднах цэвэрлэгээний ажил
          - цонхны цэвэрлэгээ, яндан, камин зуухны цэвэрлэгээ, задгай зуух, тулганы, цахилгаан зуухны, пийшин, хог шатаах зуух, цогцос шатаах зуух, бойлор, агааржуулалтын хоолой, суваг, машины яндангийн цэвэрлэгээ зэрэг тусгай цэвэрлэх үйл ажиллагаа
          - бассейны цэвэрлэгээ, засвар үйлчилгээ
          - үйлдвэрийн машин төхөөрөмжийн цэвэрлэгээ
          - вагон, автобус, онгоцны цэвэрлэгээ
          - замын болон усан сангийн доторх цэвэрлэгээ
          - халдвартгүйжүүлэх, устгал хийх үйл ажиллагаа
          - гудамжны цэвэрлэгээ, цас, мөс арилгах үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хөдөө аж ахуйн хортон шавьжны хяналтын үйл ажиллагаа (0161-т),
          - автомашины цэвэрлэгээ, машин угаах үйлчилгээ (4520-т),
          - бохир усны хоолой, бохир усны сувгийн цэвэрлэгээ (3700-т орно).
      • 813. Газар хамгаалах, арчлах үйлчилгээ
        • 8130. Газар хамгаалах, арчлах үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид ургамал суулгах, арчлах, үйлчилгээний ажил орно:
          - цэцэрлэг, цэцэгт хүрээлэнгийн: хувийн, нийтийн байшингийн; олон нийтийн болон нийтийн бус байшин, барилга (сургууль, эмнэлэг, захиргааны барилга, сүмийн барилга гэх мэт); хотын зүлэгжилт (цэцэрлэг, ногоон бүс, төмөр зам, усан зам, боомт); үйлдвэрийн болон худалдааны байшин, барилга
          - хүлэмж: байшин, барилга (дээврийн цэцэрлэг, байшингийн нүүрний ногоон байгууламж, тасалгаан цэцэрлэг); спортын талбай, тоглоомын талбай болон амралт, зугаалгын бусад цэцэрлэг (спортын зориулалттай талбай, тоглоомын талбай, наранд шарлагын газрын зүлэг, гольфын хичээлийн); тогтмол болон урсгал ус (бассейн, солигдмол нойтон бүс, талбай, усан сан, усанд сэлэх газар, нүх, суваг, шуудуу, усан сэлэлтийн дугуйлан, ургамал услалтын систем)
          - дуу чимээ, салхи, хөрсний эвдрэл зэргээс хамгаалах зориулалттай ургамлыг тариалах Энэ ангид жижиг нэмэлт дизайн болон барилгын үйлчилгээний үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалахын тулд газрыг арчилах мөн багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - ургамал, модыг худалдах зорилгоор ургуулах үйлдвэрлэл явуулах (дэд салбар 01, 02-т),
          - мод арчилгаа (ойн мод арчилгаанаас бусад) (0130-т),
          - хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг ашиглалтанд байлгах арчилгаа, үйлчилгээ (0161-т),
          - газрын гадаргыг арчлах зорилгоор барилгын үйл ажиллаа явуулах (салбар F-т),
          - газар зохион байгуулалт, зураг төслийн үйл ажиллагаа (7110-т орно).
    • 82. Албан байгууллагын удирдлагын болон туслах үйл ажиллагаа, бизнесийн бусад туслах үйл ажиллагаа
      • 821. Албан газрын удирдлагын болон туслах үйл ажиллагаа
        • 8211. Албан газрын удирдлагын болон туслах үйл ажиллагаа
          Тайлбар: Байгууллагын санхүүгийн төлөвлөлт, данс тооцоо хийх, бүртгэлийг хадгалах, ажилтныг хуваарилах асуудал, зохион байгуулалтын арга хэмжээ болон гэрээ, төлбөртэйгээр хийгдэх бусад материаллаг нөхцөлөөр хангах үйл ажиллагаа ангид орно. Бизнесийг бүхэлд нь бүтнээр явуулах үйл ажиллагааг ажилтнаар хангах ажлыг бизнесийн үйл ажиллагааны тохирох ангид, харин тэдгээр үйл ажиллагааг явуулахад зөвхөн тодорхой нэг ажилтнаар хангах ажлыг тодорхой нэг үйл ажиллагааны тохирох ангид тус тус орно. Мөн компанийн нийгмийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэгч үйл ажиллагаа орно.
        • 8219. Зураг олшруулах, баримт бэлтгэх болон албан газрын үйл ажиллагааг дэмжсэн бусад тусгай үйл ажиллагаа
          Тайлбар: Төрөл бүрийн бичиг баримтыг олшруулах үйл ажиллагаа, баримт бичиг бэлтгэх болон албан газрын үйл ажиллагааг дэмжсэн бусад тусгай туслах үйл ажиллагаа энд орно. Баримт бичгийг олшруулах, хэвлэх зэрэг богино хугацаанд хийх үйл ажиллагаа энд багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - баримт бичгийг бэлтгэх үйл ажиллагаа
          - баримт бичгийг засварлах эсвэл хэвлэлийн хянагчийн үйл ажиллагаа
          - бичээч, үгэн мэдээлэл боловсруулах, эсвэл дэлгэцэнд хэвлэх
          - нарийн бичгийн даргын туслах үйлчилгээ
          - баримт бичгийг хуулан бичих болон нарийн бичгийн даргын бусад үйлчилгээ
          - захиа эсвэл бичлэгийг сэргээх
          - шуудангийн хайрцаг түрээслэх болон шуудангийн бусад, шуудангийн үйлчилгээ
          - зураг олшруулах, хувилах
          - зураг хэвлэх
          - офсет хэвлэл, хурдан хэвлэл, дижитал хэвлэл, ерөнхий хэвлэл зэрэг хэвлэлийн үйлчилгээг оруулахгүйгээр бусад баримт бичгийг олшруулах үйл ажиллагаа
          - шуудангийн үйлчилгээ Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - баримт бичгийг хэвлэх үйл ажиллагаа (офсет хэвлэл, хурдан хэвлэл гэх мэт) (1811-т),
          - шүүхийн тайлан зэрэг мэргэжсэн хурдан бичигчийн үйлчилгээ (8299-т),
          - нийтийн таталган бичигчийн үйлчилгээ (8299-т орно).
      • 822. Утасны дуудлагын төвийн үйлчилгээ
        • 8220. Утасны дуудлагын төвийн үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гаднаас дуудлага авах дуудлагын төвийн үйлчилгээ, үйлчлүүлэгчийн асуусан лавлагааг операторын тусламжтайгаар бэлтгэх, автомат хариултыг түгээх, компьютерын телефон системийн бүрдүүлэлт, интерактив дууны хариултын систем эсвэл түүнтэй төстэй хүлээн авалтын арга, бүтээгдэхүүний мэдээллээр хангах, үйлчлүүлэгчдийн хүсэлтээр тусламж үзүүлэх эсвэл үйлчлүүлэгчдийн гомдлыг хаягаар авах үйлчилгээ
          - бараа, үйлчилгээг зах зээлд гаргах, зах зээлийн судалгаа, олон нийтийн санал асуулга авах болон хэрэглэгч рүү чиглэсэн түүнтэй төстэй үйлчилгээ
      • 823. Хурал, цуглаан болон худалдааны үзүүлбэр/шоу зохион байгуулах үйл ажиллагаа
        • 8230. Хурал, цуглаан болон худалдааны үзүүлбэр/шоу зохион байгуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Бизнесийн болон худалдааны үзүүлбэр, хурал, цуглаан, бага хурал болон уулзалт зэрэг арга хэмжээний зохион байгуулалтын үйл ажиллагаа энд орно. Эдгээр арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа газрын менежментээр үйл ажиллагаагаар хангасан, хангаагүйгээс үл хамааран тоног төхөөрөмжийг ажиллуулах ажилтнаар хангах үйл ажиллагаа багтана.
      • 829. Дээрх бүлэгт ороогүй бизнесийн туслах үйл ажиллагаа
        • 8291. Өр барагдуулах алба, зээлийн товчооны үйл ажиллагаа
          Тайлбар: Данс эсвэл өр барагдуулах үйлчилгээ зэрэг үйлчлэгчдийн нэхэмжлэл, төлбөрийн шилжүүлэг цуглуулах үйл ажиллагаа энэ ангид орно. Зээл, хувь хүмүүсийн ажил эрхлэлтийн тухай түүх, бизнесийн зээлийн түүх болон санхүүгийн байгууллага, үүргийн худалдаачин болон бусад үйлчлүүлэгчдэд худалдааны зээл авах сонирхолтой иргэд, бизнес эрхлэгчдийн талаар мэдээлэл цуглуулах үйлчилгээ мөн энэ ангид орно.
        • 8292. Савлах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гэрээ, төлбөрийн үндсэн дээр хийгдэж байгаа савлах үйл ажиллагаа
          - ундаа болон хоолыг оруулан шингэн зүйлсийг савлах үйл ажиллагаа
          - хатуу зүйлсийн савлагаа (мөнгөн цаасаар бүрхсэн гэх мэт)
          - эмийн бэлдмэлийн аюулгүй савлагаа
          - шошго, марк наах, тамгалах
          - илгээмж боох, бэлэг боох Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - зөөлөн ундаа, рашаан ус үйлдвэрлэл (1104-т),
          - тээврийн үйл ажиллагаанд дагалдах савлах үйл ажиллагаа (5229-т орно).
        • 8299. Дээрх ангид ороогүй бизнесийн бусад туслах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах туслах үйл ажиллагаа орно:
          - шүүхийн шууд үйл ажиллагааны үг бүрчилсэн болон таталган/хурдан бичлэг хийх, бичлэг хийсэн материалыг галиглах, тухайлбал: шүүхийн тайлан эсвэл таталсан бичлэгийн үйлчилгээ; нийтийн таталган (хурдан) бичих үйлчилгээ
          - хурал, уулзалт, бага хурлын телевизийн шууд нэвтрүүлэг
          - хаягийн баар кодын үйлчилгээ
          - хэвлэлийн баар кодын үйлчилгээ
          - гэрээ, төлбөрийн үндсэн дээр хийгдэх фонд, сангийн байгууллагын үйлчилгээ
          - шууданг ангилах үйлчилгээ
          - хөрөнгийн дахин эзэмших асуудлын үйлчилгээ
          - автомашины зогсоолын автоматын мөнгө цуглуулах үйлчилгээ
          - биеэ даасан дуудлагат худалдаа/аукцион-ны үйлчилгээ
          - програмын зохион байгуулалт
          - дээрх тусгагдаагүй бизнесийг ихэнхдээ дэмжсэн туслах бусад үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - бичиг баримтыг галиглах үйлчилгээ (8219-т),
          - кино, хальсыг гарчиглах, нэрлэх үйлчилгээ (5912-т орно).
  • O. ТӨРИЙН УДИРДЛАГА БА БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, АЛБАН ЖУРМЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ
    • 84. Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал
      • 841. Төрийн удирдлага болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн бодлогын үйл ажиллагаа
        • 8411. Төрийн удирдлагын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - улс, бүс, орон нутгийн гүйцэтгэх ба хууль тогтоох засаглал
          - санхүүгийн үйл ажиллагааны удирдлага ба хяналт: татварын тогтолцооны үйл ажиллагаа; бараа үйлчилгээний татвар, хураамжийн цуглуулах ба зөрчлийн торгууль; гаалийн удирдлага
          - төсвийн хэрэгжилт болон улсын сан, улсын өрийн удирдлага: мөнгө хуримтлуулах болон өсгөх, хуваарилалтанд хяналт тавих
          - бүс нутгийн хөгжлийн бодлого (иргэний) ба холбогдох сангуудын нэгдсэн удирдлага
          - Статистикийн үйлчилгээ ба эдийн засаг нийгмийн төлөвлөлтийн үйл ажиллагаа ба удирдлага Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - төрийн удирдлагын байгууллагын эзэмшлийн болон түрээсийн байшин, барилгын үйл ажиллагаа (6810, 6820-т),
          - хувь хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн бүс нутгийн хөгжлийн бодлого болон хамаарагдах сангуудын удирдлага (8412-т),
          - эдийн засгийн үйл явц ба өрсөлдөөнийг сайжруулахад чиглэсэн бүс нутгийн хөгжлийн бодлогын удирдлага (8413-т),
          - бүс нутгийн хөгжлийн бодлоготой холбоотой батлан хамгаалахын удирдлага ба холбогдох сангуудын үйл ажиллагаа (8422-т),
          - төрийн удирдлагын байгууллагын архивын үйл ажиллагаа (9101-т орно).
        • 8412. Нийгмийн хамгааллаас бусад эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн үйлчилгээ болон нийгмийн бусад үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилготой төрийн ба олон нийтийн байгууллагын хөтөлбөр, тухайлбал, эрүүл мэнд; боловсрол; соёл урлаг; спорт; амралт; байгаль орчин; орон сууц; нийгмийн үйлчилгээ
          - дээр дурдсан үйлчилгээний болон бүс нутгийн бодлогын төрийн удирдлага
          - амралт, соёлын үйл ажиллагааг санхүүжүүлэх
          - уран сайханч, жүжигчдэд зориулсан төрийн тусламж
          - зөөврийн ундны ус хангамжийн хөтөлбөрийн удирдлага
          - хог хаягдлыг цэвэрлэх, устгах үйл ажиллагааны удирдлага
          - байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийн удирдлага
          - орон сууцны хөтөлбөрийн удирдлага Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - урсгал ус, хаягдлыг цэвэрлэх ба нөхөн сэргээх үйл ажиллагаа (дэд салбар 37, 38, 39-т),
          - албан журмын нийгмийн хамгааллын үйл ажиллагаа (8430-т),
          - боловсролын үйл ажиллагаа (дэд салбар 85-т),
          - хүний эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаа (дэд салбар 86-т),
          - номын сан болон улсын архивын үйл ажиллагаа (9101-т),
          - музей болон бусад соёлын байгууллагын үйл ажиллагаа (9102-т),
          - спорт болон бусад амралт, наадамын үйл ажиллагаа (дэд салбар 93-т орно).
        • 8413. Бизнесийг үр ашигтай эрхлэн явуулахад дэмжлэг үзүүлэх, удирдан зохицуулах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - татаасын хуваарилалтыг оруулан эдийн засгийн төрөл бүрийн салбарт үзүүлэх төрийн удирдлага ба зохицуулалтын үйл ажиллагаа: хөдөө аж ахуй; газар ашиглалт; эрчим хүч ба ашигт малтмалын олборлолт; дэд бүтэц; тээвэр; холбоо; зочид буудал ба жуулчлал; бөөний ба жижиглэнгийн худалдаа
          - эдийн засгийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн бүс нутгийн бодлого ба холбогдох сангийн удирдлага
          - хөдөлмөрийн үйл ажиллагааны ерөнхий удирдлага
          - бүс нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах Энэ ангид судалгаа, шинжилгээ, туршилтыг хөгжүүлэх үйл ажиллагаа орохгүй, харин дэд салбар 72-т орно.
      • 842. Нийгэмд үзүүлэх үйлчилгээ
        • 8421. Гадаад харилцааны үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гадаад хэргийн яам, гадаадад суугаа элчин, дипломат, консулын төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын үйл ажиллагаа, удирдлага
          - хилийн чанадад мэдээлэл сурталчилгаагаар хангах, соёлын үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа ба удирдлага
          - олон улсын байгууллагаар дамжуулсан, дамжуулаагүй гадаад оронд үзүүлсэн тусламж
          - гадаад оронд үзүүлсэн цэргийн тусламжийн үйл ажиллагаа
          - гадаад худалдаа, олон улсын санхүү болон гадаад техникийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт Энэ ангид олон улсын зөрчилдөөн болон гамшгаас дүрвэгсэдэд үзүүлэх үйлчилгээ орохгүй, харин 8890-т орно.
        • 8422. Батлан хамгаалах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - газар, усан зам, агаар болон сансрын цэргийн хүчин гэх мэт батлан хамгаалах үйл ажиллагаа, хяналт, удирдлага: усан зам, агаарын хүчин болон байлдааны хүчин; инженер, тээвэр, холбоо, тагнуул, материал болон байлдааны бусад бие бүрэлдэхүүн, цэргийн удирдлага; батлан хамгаалах газрын нөөц болон туслах хүчин; цэргийн хангамж, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, байгууламж, хангалт; цэргийн/байлдааны талбар дахь эрүүл мэндийн үйл ажиллагаа
          - иргэний хамгааллын үйл ажиллагаа, түүний удирдлага
          - онцгой үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, иргэний хамгааллын байгууллагууд болон иргэдийн хээрийн сургуулийг дэмжих үйл ажиллагаа
          - бүс нутгийн бодлоготой холбоотой батлан хамгаалах удирдлага ба холбогдох сангийн үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - туршилт, судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа (дэд салбар 77-т),
          - гадны улс орнуудад үзүүлэх цэргийн тусламжийн үйл ажиллагаа (8421-т),
          - цэргийн шүүхийн үйл ажиллагаа (8423-т),
          - тайван цаг үеийн гэнэтийн гамшигт дотоодын нөөцөөр хангах үйл ажиллагаа (8423-т),
          - цэргийн сургууль, академи, коллежийн үйл ажиллагаа (8530-т),
          - цэргийн эмнэлэгийн үйл ажиллагаа (8610-т орно).
        • 8423. Нийгмийн хэв журам, аюулгүй байдлын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - байнгын болон туслах цагдаагийн хүчин, хил, боомт, эргийн хамгаалалт болон замын хөдөлгөөний зохицуулалт, гадаадын иргэдийн бүртгэл, баривчлах, хорих үйл ажиллагааны бүртгэлийн үйл ажиллагаа
          - гал түймэртэй тэмцэх ба урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа: гал түймэртэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх байнга болон нэмэлт бригад, хүн ба амьтдыг аврах, үер, замын осол, гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах үйл ажиллагаа, түүний удирдлага
          - иргэний болон эрүүгийн шүүх, цэргийн шүүх, төрийн өмнөөс хуулийн зөвлөмж ба мэдэгдэл хийх зэрэг үйл ажиллагааг агуулсан шүүхийн системийн үйл ажиллагаа ба удирдлага
          - шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон хуулийг тайлбарлах үйл ажиллагаа
          - иргэдийн үйл ажиллагааны арбитрын үйл ажиллагаа
          - прокурорын үйл ажиллагаа
          - гэрээгээр эсвэл төлбөртэйгээр гүйцэтгэж байгаа засгийн газрын, хувийн байгууллагын гүйцэтгүүлж буй засан хүмүүжүүлэх үйл ажиллагаа ба удирдлага
          - гамшгийн үед үзүүлэх туслалж
          - улсын бүртгэлийн үйл ажиллагаа /иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа/ Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - ойн түймрээс хамгаалах болон ойн түймэртэй тэмцэх үйл ажиллагаа (0240-т),
          - газрын тос ба хийн талбар дахь түймэртэй тэмцэх үйл ажиллагаа (0910-т),
          - нисэх онгоцны буудал дахь мэргэжлийн бус нэгжүүдээр гүйцэтгүүлж буй гал хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа (5223-т),
          - иргэний, эрүүгийн ба бусад тохиолдлын талаар зөвлөгөө, танилцуулга хийх (6910-т),
          - цагдаагийн лабораторийн үйл ажиллагаа (7120-т),
          - цэргийн зэвсэгт хүчний үйл ажиллагаа, түүний удирдлага (8422-т),
          - засан хүмүүжүүлэх сургуулийн үйл ажиллагаа (дэд салбар 85-т),
          - хорих ангийн эмнэлэгийн үйл ажиллагаа (8610-т орно).
      • 843. Нийгмийн зайлшгүй хамгааллын үйл ажиллагаа
        • 8430. Нийгмийн зайлшгүй хамгааллын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг удирдах ба санхүүжүүлэх үйл ажиллагаа орно. Үүнд өвчний, үйлдвэрлэлийн ослын болон ажилгүйдлийн даатгал; өндөр насны тэтгэвэр; жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, тэжээгчээ алдсаны зэрэг тэтгэмжийн хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - нийгмийн хамгааллын сайн дурын үйл ажиллагаа (6530-т),
          - орон байрны хангамжгүй халамжийн үйлчилгээ, нийгмийн ажил (8810, 8890-т орно).
  • P. БОЛОВСРОЛ
    • 85. Боловсрол
      • 851. Сургуулийн өмнөх болон бага боловсрол олгох үйл ажиллагаа
        • 8510. Сургуулийн өмнөх болон бага боловсрол олгох үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангийн үйл ажиллагаа нь хүүхдэд бие бялдрын хувьд эрүүл чийрэг, хэл яриа, хараа, сонсгол хэвийн, үндсэн хөдөлгөөнийг зөв гүйцэтгэдэг, ариун цэвэр, эрүүл ахуйн анхны хэвшилтэй болгох, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хүмүүнлэг ёс, байгалийн юмс, үзэгдлийн талаар анхдагч ойлголт эзэмшүүлэх, хүрээлэн байгаа орчин, эд юмс, үйл явдлыг дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах, хөгжимдөх, бүжиглэх эвсэлтэй болгох зэрэг мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, хүмүүжүүлэхэд чиглэгдэнэ. Түүнчлэн эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах, тоо бодох, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэж сурах, хүрээлэн байгаа орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмших, гоо зүй, хүмүүнлэг, үндэсний дэвшилт ёс заншил, соёлын өв уламжлал, эрүүл ахуйн зохих шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх зэрэг үйл ажиллагаа багтана. Бага боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа нь бага боловсролын стандартыг хангаж, бага насны хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, танин мэдэхүйн хөгжилд нийцсэн, тэдний эрүүл мэндийг хамгаалж, хөгжих суурь үндсийг зөв тавихад чиглэсэн байна. Мөн эх хэл болон гадаад хэл, математик, мэдээлэл зүй, шинжлэх ухаан, эрх зүйн зохих шатны мэдлэг эзэмших, өөрийн авьяас, чадварт тулгуурлан бие даан амьдрахад шаардлагатай чадвар, дадал зэмшүүлэх, эрүүл аж төрөх ёс, гэр бүлийн амьдралын анхан шатны ойлголт, соёлын төсөөлөл эзэмшүүлэх, бие даан бүтээлчээр суралцах арга барил төлөвшүүлэх зэрэг боловсролын үйл ажиллагаа энэ ангид хамаарна. Эдгээр боловсрол олгох үйл ажиллагаа ерөнхийдөө хүүхдэд хамааралтай боловч бичиг үсэг тайлагдалтын хөтөлбөр нь сургуулийн тогтолцооны гадна эсвэл түүний хүрээнд явагддаг анхан шатны боловсрол олгох хөтөлбөрийн дагуу насанд хүрэгчдэд заагддаг бол хамрагдаж болно. Тусгай боловсрол эзэмших шаардлагатай хүүхдүүдэд олгож байгаа ижил түвшний сургалтын хөтөлбөр мөн орно. Боловсрол олгох сургалтыг анги, танхим, радио, телевизээр дамжуулах, интернэт, зайн сургалт эсвэл мэдээллийн хэрэгсэл ашиглан хийж болно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа
          - бага боловсрол олгох үйл ажиллагаа
          - гоо зүйн болон технологийн талаар суурь мэдлэг олгох үйл ажиллагаа
          - хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгай боловсрол олгох үйл ажиллагаа
          - насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтын хөтөлбөр Бүлэг 854-д тодорхойлогдсон насанд хүрэгчдийн боловсролын үйл ажиллагаа энд орохгүй. Хүүхэд асрахтай холбоотой үйл ажиллагаа 8890-т орно.
      • 852. Дунд боловсрол олгох үйл ажиллагаа
        • 8521. Суурь болон бүрэн дунд боловсрол олгох үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангийн үйл ажиллагаанд урт хугацааны сургалт болон хүний хөгжлийн үндэс болох цаашид суралцах, боловсрол эзэмших чадвартай болгох зэрэг үйл ажиллагаа орно. Энэ ангид эх хэлээрээ утга төгөлдөр найруулж бичих, ярих чадвар, гадаад хэлний зохих мэдлэг эзэмших, байгаль, нийгэм, хүмүүнлэг, математик, мэдээлэл зүйн шинжлэх ухааны үндсийг эзэмших, мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даан амьдарч, хөдөлмөрлөх, үргэлжүүлэн суралцахад бэлтгэх, бие бялдраа хөгжүүлж, эрүүл аж төрөх ёсыг сахих, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа хөтлөх арга барилд сургах, эх оронч, хууль ёсыг дээдлэх үзэл төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа багтана. Ийм сургалтын байгууллага нарийвчилсан сэдэвт хичээл заах бөгөөд өндөр ур чадвартай багш нараар ханган, тэдний мэргэшсэн сэдвээр тодорхой хичээл заана. Энэхүү боловсрол олгох сургалтыг анги танхимд эсвэл радио, телевизээр дамжуулах, интернэт эсвэл зайн сургалт орсон бусад мэдээллийн хэрэгсэл ашиглаж явуулж болно. Суурь боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа нь суурь боловсролын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор бага насны хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, танин мэдэхүйн хөгжилд нийцсэн, тэдэнд шинжлэх ухаанч үзэл хандлага, итгэл үнэмшил төлөвшихийн суурь үндсийг олгоход чиглэсэн байна. Бүрэн дунд боловсрол олгох үйл ажиллагаа нь бүрэн дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх, сурагчдыг ирээдүйн ажил, мэргэжилд нь бэлтгэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор тэдний сонголтыг харгалзсан байна. Энэ түвшний мэргэжлийн хичээлийн сэдэв нь суурь боловсрол эзэмшсэн боловсролын туршлагад суурилна. Хөтөлбөрүүд нь оюутнуудыг техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмших, эсвэл дээд боловсрол эзэмших сургуульд орох эсэхийг шийдвэрлэхэд чиглэнэ. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - суурь боловсрол олгох үйл ажиллагаа
          - бүрэн дунд боловсрол олгох үйл ажиллагаа
          - ерөнхий боловсролын сургалтын дунд боловсролын эхний шат нь сургуульд хамрагдах хугацаанаас их эсвэл бага хэмжээтэй байж болно.
          - ерөнхий боловсролын сургалтын дунд боловсролын хоёр дахь шат нь их, дээд сургуульд элсэхэд чиглэгдсэн сургалт байна. Мөн энэ ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тусгай боловсрол орно. Бүлэг 854-д тодорхойлогдсон насанд хүрэгчдийн боловсрол энэ ангид орохгүй.
        • 8522. Техник, мэргэжлийн дунд боловсрол олгох үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангийн сургалтад нарийн мэргэжил рүү илүү анхаарал хандуулах ба одоогийн эрхэлж байгаа болон ирээдүйд эрхлэх ажилтай нь холбоотой онолын ба практикийн мэдлэг олгоход ихэвчлэн чиглэгдсэн мэргэжлийн боловсрол олгох болон мэргэшүүлэх сургалт хамрагдана. Энэ хөтөлбөрийн зорилго нь энгийн ажил мэргэжлээс эхлэн нарийн онцлогтой ажил мэргэжлийг хүртэл агуулж болно. Мэргэжлийн боловсрол нь суралцагчдад ажил, мэргэжлийн стандарт ангиллаар тодорхойлсон мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Нэгж буюу бүлэг ажилбарыг гүйцэтгэхэд шаардагдах техник технологийн анхан шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн мэргэжлийн түр сургалтын үйл ажиллагаа хамрагдана. Боловсролын сургалтыг анги танхимд олгож болохоос гадна радио, телевиз, интернэт, зайн сургалт, мэдээллийн хэрэгслийг ашиглан явуулж болно. Энэ ангид 853-д тодорхойлогдсон боловсролоос дээд түвшний техникийн болон мэргэжлийн боловсрол олгох сургалт орно. Мөн энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - аялал жуулчлалын хөтчийн дамжаа
          - тогооч, зочид буудал, зоогийн газрын ажилтны дамжаа
          - хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тусгай сургалт
          - үсчин, гоо сайхны сургууль
          - компьютерын засвар үйлчилгээний сургалт
          - жолооны мэргэжил олгох сургалт /ачааны машин, автобус, суудлын галт тэрэгний жолооч гэх мэт/ Бүлэг 854-д тодорхойлогдсон насанд хүрэгчдийн боловсролын үйл ажиллагаа энд орохгүй.
          - бүрэн дундын дараах болон их, дээд сургуулийн түвшний техникийн болон мэргэжлийн сургалт 8530-т,
          - чөлөөт цаг, сонирхол, өөрийгөө хөгжүүлэхтэй холбоотой зааварчилгааны дамжаа 8542-т,
          - жолоочийн мэргэжил олгохоос бусад жолооны сургалт 8549-т,
          - зориулалтын байраар хангагдаагүй нийгмийн ажилтныг төлөвшүүлэх мэргэжлийн сургалт 8810, 8890-т тус тус орно.
      • 853. Дээд боловсрол олгох үйл ажиллагаа
        • 8530. Дээд боловсрол олгох үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид бакалавр, түүнээс дээш дээд түвшний зэрэг олгох академик курс орно. Эдгээр түвшинд сурахад ахлах сургуулийн диплом эсвэл түүнтэй адилтгах ерөнхий боловсролыг эзэмшсэн байх шаардлагатай. Оюутнуудад шинжлэх ухаан, технологи, нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, мэдлэг олгоход чиглэгдсэн дээд боловсрол олгох үйл ажиллагаа багтана. Боловсролыг янз бүрийн хэлбэрээр олгож болно. Тухайлбал, сургалтын төв, боловсролын байгууллага, ажлын байр эсвэл гэрт нь зайн сургалт, телевиз, интернэт, бусад мэдээллийн хэрэгслийг ашиглан сургалтыг явуулах боломжтой.
          - дээд боловсролын нэг, хоёр, гуравдугаар үе шат: дээд боловсролын дипломын болон түүнтэй адилтгах түвшний ерөнхий суурь сургалт; дээд боловсролын зэрэг олгох, түүнтэй адилтгах түвшний мэргэжлийн сургалт; мэргэших сургалт; Энэ түвшинд олон төрлийн сэдэвтэй хичээл санал болгох бөгөөд онол давамгайлсан, заримд нь дадлагын хичээл давамгайлсан байж болно. Боловсролыг анги танхимд олгож болохоос гадна радио, телевиз, интернэт, зайн сургалт зэргийг ашиглаж болно. Мөн энэ ангид дээд боловсрол олгодог урлагийн сургууль орно. Бүлэг 854-д тодорхойлогдсон насанд хүрэгчдийн боловсрол энэ ангид орохгүй.
      • 854. Бусад боловсрол олгох үйл ажиллагаа
        • 8541. Спорт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан боловсрол олгох үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид зуслан болон сургуулиар дамжуулан хувь хүн болон бүлэг хүмүүст зориулан биеийн тамир, спортын зааварчилгаа өгөх сургалтууд орно. Мөн оройн болон өдрийн биеийн тамир спортын зааварчилгаа өгөх сургалт орно. Харин мэргэжил олгох их, дээд сургууль, коллежийн боловсролын хөтөлбөр орохгүй. Зааварчилгааг хувь хүнд зориулсан, бүлгээр, сургалтын байгууллага, бусад хэлбэрээр олгож болно. Энэ хэсэгт тодорхойлогдсон сургалт нь ихэвчлэн албан ёсоор зохион байгуулагдсан байна. Энэ ангид дараах сургалтууд орно:
          - биеийн тамир, спортын сургалт /сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, крикет гэх мэт/
          - хөгжөөн дэмжих багийн сургалт
          - гимнастикийн сургалт
          - морь унах сургалт
          - усанд сэлэх сургалт
          - мэргэжлийн спортын зааварчилгаа, багш, дасгалжуулагч
          - цэргийн урлагийн сургалт
          - бие хамгаалах урлагийн сургалт
          - хөзөр тоглож сурах зааварчилгаа
          - йог дасгал хийх сургалт Соёлын боловсрол олгох үйл ажиуллгаа 8542-т орно.
        • 8542. Соёлын боловсрол олгох үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид урлаг, бүжиг, жүжиг, дуу, хөгжмийн боловсрол олгох үйл ажиллагаа орно. Энэ төрлийн сургалт явуулдаг нэгжийг “сургууль”, “студи”, “анги” гэж нэрлэж болно. Энэ үйл ажиллагаа нь албан ёсоор зохион байгуулалттай зааварчилгаа өгөх ба ихэнхдээ сонирхол, чөлөөт цаг, эсвэл өөрийгөө хөгжүүлэх зорилготой байна. Мэргэжлийн үнэмлэх, бакалавр, дипломын зэрэг олгохгүй. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - төгөлдөр хуур болон бусад хөгжмийн зэмсгийн сургалт
          - урлагийн зааварчилгаа өгөх
          - бүжиг, жүжгийн студи
          - драмын сургууль /драмын дээд боловсрол олгох сургууль хамаарахгүй/
          - уран зураг, уран баримал, уран барилга
          - жүжгийн сургууль /жүжиглэх урлагийн дээд боловсрол олгох сургууль хамаарахгүй/
          - гэрэл зураг авах дадлага /арилжааны зорилгоор бол энд орохгүй/.
        • 8549. Боловсролын бусад үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид 851-853-д заагдсан ерөнхий боловсролын үйл ажиллагаанаас бусад ихэвчлэн насанд хүрэгчдэд олгодог зааварчилгаа, тусгай сургалт хамаарна. Энд их, дээд сургууль, коллежийн сургалт орохгүй. Сургалтыг сургалтын байгууллага эсвэл хэрэглэгчийн сургалтын танхим, ажлын байр, гэрт, радио, телевиз, интернэт, харилцааны бусад хэрэгслээр анги танхимд явуулна. Сургалтаар дээд боловсролын үнэмлэх, бакалавр, дипломын зэрэг олгохгүй. Энэ ангид дараах сургалтууд орно: түвшин тогтоогоогүй боловсрол; ганцаарчилсан сургалт; коллежид элсэх сургалт; нөхөн сэргээх сургалтын төвүүд; мэргэжлийн шалгалтын давтан сургалт; хэлний болон ярианы дадлагын сургалт; түргэн унших сургалт; шашны сургалтыг хамаарна. Мөн энэ ангид: автомашин жолоодох сургалт; нисэхийн сургалт; бие хамгаалагчийн сургалт; амьдрах ухааны сургалт; илтгэх урлагийн сургалт; компьютерын сургалт орно. Энд дараах сургалтууд орохгүй:
          - насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтын хөтөлбөр (8510-т),
          - бүрэн дунд боловсрол (8521-т),
          - жолоочийн мэргэжил олгох жолооны сургууль (8522-т),
          - дээд боловсрол олгох сургалт (8530-т орно).
      • 855. Боловсролын туслах үйл ажиллагаа
        • 8550. Боловсролын туслах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ үйл ажиллагаанд боловсролын тогтолцоог дэмжихэд чиглэгдсэн туслах үйл ажиллагаа орно:
          - боловсролын зөвлөгөө
          - боловсролын зааварчилгаа, зөвлөгөө өгөх үйлчилгээ
          - боловсролын шалгалтын үнэлгээний үйлчилгээ
          - боловсролын шалгалтын үнэлгээ
          - оюутан солилцооны хөтөлбөрийг зохион байгуулах
          - оюутан зуучлах үйл ажиллагаа Нийгмийн ухаан болон хүмүүнлэгийн судалгаа, туршилт хийх үйл ажиллагаа 7220-т орно.
  • Q. ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД БА НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • 86. Хүний эрүүл мэндийн үйл ажиллагаа
      • 861. Эмнэлгийн үйл ажиллагаа
        • 8610. Эмнэлгийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид бүх шатны эмнэлгийн байгууллагын ажиллагаа (жишээлбэл, сум, сум дундын эмнэлэг, аймаг, дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношлогоо эмчилгээний төв, хорих байгууллагын эмнэлэг, их сургуулийн эмнэлэг, ашгийн бус байгууллагын эмнэлэг, цэргийн эмнэлэг, төмөр замын эмнэлэг гэх мэт), төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн үйл ажиллагаа (Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, төрөх газар гэх мэт) орно. Энэ нь ихэвчлэн хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагаа байна.
          - эмнэлгийн нарийн мэргэжлийн болон туслах ажилтнуудын тусламж үйлчилгээ
          - лабораторийн болон техникийн хангамжийн үйлчилгээ (цацраг туяаны болон мэдээ алдуулах тусламж үйлчилгээ)
          - яаралтай тусламжийн үйл ажиллагаа
          - мэс засал, эм хангамж зэрэг эмнэлгийн бусад тусламж үйлчилгээ
          - үрийн суваг боох, жирэмслэлтийг таслах зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, өөрийн байртай гэр бүл төлөвлөлтийн төвийн тусламж үйлчилгээ Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - лабораторийн туршилт, эмнэлгийн бүх төрлийн материал хэрэгслийн хяналт, үзлэг шалгалт (7120-т),
          - мал эмнэлгийн үйл ажиллагаа (7500-т),
          - байлдааны талбар дээрх армийн албан хаагчдад үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ (8422-т),
          - шүд, эрүү, нүүрний ерөнхий болон нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ (8620-т),
          - эмчлүүлэгчид өгч буй хувийн эрүүл мэндийн зөвлөгөө (8620-т),
          - анагаах ухааны лабораторийн туршилт (8690-т),
          - түргэн тусламжийн тээвэрлэх үйл ажиллагаа (8690-т орно).
      • 862. Шүдний болон эмнэлгийн бусад үйл ажиллагаа
        • 8620. Шүдний болон эмнэлгийн бусад үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно. Үүнд:
          - ерөнхий болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эмчлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа
          - шүд, эрүү, нүүрний эмчилгээ (шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний эмчилгээ, амны хөндийн эмгэг гэх мэт)
          - шүд, эрүү нүүрний гажиг заслын үйл ажиллагаа
          - үрийн суваг боох, жирэмслэлтийг таслах зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг өөрийн, байргүй гэр бүл төлөвлөлтийн төвийн тусламж үйлчилгээ Энэхүү ангид хувийн хэвшлийн эмнэлгийн бусад албан байгууллагад үзүүлсэн эмчилгээ, үйлвэрийн газар, албан байгууллага, сургуулийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, өвчтнийг гэрээр асрах болон ахмад настны асрамжийн газрын үйлчилгээ орно. Мөн энэ ангид шүдний эмчилгээ, хэвтэн эмчлүүлэгчдэд үзүүлэх хувийн зөвлөгөөний үйлчилгээ багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хиймэл шүд, хиймэл эрхтэний үйлдвэрлэл (3250-т),
          - эмнэлэгт хэвтэж байгаа өвчтний эмчилгээ (8610-т),
          - эмнэлгийн туслах үйл ажиллагаа, асаргаа, сэтгэл засал гэх мэт (8690-т орно).
      • 869. Хүний эрүүл мэндийн бусад үйл ажиллагаа
        • 8690. Хүний эрүүл мэндийн бусад үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид сувилагч, дунд мэргэжилтний хийж буй хараа шалгах, усан эмчилгээ, биеийн бариа засал, хэл ярианы гажиг засах, хумс засал, сэтгэл засал, зүү тавих гэх мэт үйл ажиллагаа орно. Дээрх үйл ажиллагааг урьдчилан сэргийлэх чиглэлээр бусад байгууллага (сургууль, компани, ахмад настныг асрах газар, үйлдвэр аж ахуйн газар гэх мэт) хийж болно. Эдгээр үйл ажиллагаанд эмнэлгийн эмчилгээний үйл ажиллагаа орохгүй. Энд дараах үйл ажиллагаа хамрагдана:
          - сургуулийн шүдний эмч, эрүүл ахуйч эмчийн үйл ажиллагаа
          - рентген туяаны лаборатори болон бусад лабораторийн үйл ажиллагаа
          - цусны шинжилгээ хийдэг лабораторийн үйл ажиллагаа
          - түргэн тусламжийн өвчтөн зөөх үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй :
          - шүдний лабориторид хиймэл шүд, бусад хиймэл эрхтэн хийх үйл ажиллагаа (3250-т),
          - эмнэлгийн асрах ажилтан эсвэл түргэн тусламжийн багаж төхөөрөмжтэй нь өвчтөнийг эмнэлгийн тасаг хооронд шилжүүлэх үйл ажиллагаа (дэд салбар 49, 50, 51–т),
          - эмнэлгийн бус лабораторийн шинжилгээ (7120-т),
          - хүнсний эрүүл ахуйн шинжилгээ хийх үйл ажиллагаа (7120-т),
          - эмнэлгийн үйл ажиллагаа (8610-т),
          - эмнэлгийн болон шүдний эмнэлгийн дадлагажих үйл ажиллагаа (8620-т орно).
    • 87. Оршин суугчдад үзүүлэх нийгмийн халамжийн үйл ажиллагаа
      • 871. Асаргаа, сувилгааны үйл ажиллагаа
        • 8710. Асаргаа, сувилгааны үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - ахмад настанд гэрээр үзүүлэх асаргаа, сувилгаа
          - сувилал
          - амралт сувиллын газрын асаргаа, сувилгаа
          - асран хамгаалах газрууд
          - асрамжийн газар орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - мэргэжлийн асрагч, сувилагчдын гэрээр үзүүлэх үйлчилгээ (дэд салбар 86-т),
          - ахмад настанд зориулсан асаргаа багатай болон асаргаагүй үйлчилгээ (8730-т),
          - орон гэргүй хүмүүсийг түр байрлуулах газар, хүүхэд асрах газар зэрэг хоноглох байртай нийгмийн үйлчилгээ (8790-т орно).
      • 872. Оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй болон архи, мансууруулах бодист донтсон хүмүүст зориулсан төрөлжсөн асрамжийн үйл ажиллагаа
        • 8720. Оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй болон архи, мансууруулах бодист донтсон хүмүүст зориулсан төрөлжсөн асрамжийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид тусгай зөвшөөрөлтэй эмнэлгийн асрах үйл ажиллагаанаас бусад оршин суугчдыг асран хамгаалах, сэтгэл мэдрэлийн эмгэг, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээ багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - архи, мансууруулах бодисонд донтогсдыг эмчлэх үйлчилгээ
          - сэтгэц, мэдрэлийн эмгэг засах төвийн үйл ажиллагаа
          - сэтгэцийн гутралд орсон хүмүүсийг асрах төвийн үйл ажиллагаа
          - сэтгэц, мэдрэлийн төвийн үйл ажиллагаа
          - сэтгэц, мэдрэлийн эрүүл мэндийн үйлчилгээг гэрээр үзүүлэх үйл ажиллагаа тус тус орно. Орон гэргүй хүмүүсийг түр байрлуулах зэрэг хоноглох байртай нийгмийн үйлчилгээ 8790-д орно. b
      • 873. Ахмад настан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалах үйл ажиллагаа
        • 8730. Ахмад настан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид өөрийгөө бүрэн асарч хамгаалах, эсвэл бие даан тусдаа амьдрах чадваргүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг орон байр болон хувийн асаргаа үйлчилгээгээр хангах үйл ажиллагаа багтана. Асрах үйл ажиллагаанд орон байраар хангах, гэрээр зөвлөгөө өгөх, өдөр тутмын амьдралд нь туслах зэрэг үйл ажиллагаа орно. Зарим нэгжүүд нь асаргааны бие даасан тусдаа нэгжтэй, мэргэшсэн асрах үйлчилгээгээр хангадаг байж болно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - ая тухтай амьдрахад нь туслах үйлчилгээ
          - ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сувилалд асран халамжлах
          - ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан асаргаа багатай болон бусад үйлчилгээ
          - асаргаа, сувилгааны үйлчилгээ үзүүлдэггүй амрах байрны үйл ажиллагаа тус тус орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй :
          - ахмад настны сувилгаатай асрамжийн газар (8710-т),
          - эмнэлгийн үйлчилгээ эсвэл байрны нөхцөл нь чухал хэмжүүр биш байх нийгмийн үйлчилгээ (8790-т орно).
      • 879. Дээрх ангид ороогүй оршин суугчдад үзүүлэх асаргаа, сувилгааны үйл ажиллагаа
        • 8790. Дээрх ангид ороогүй оршин суугчдад үзүүлэх асаргаа, сувилгааны үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид өөрийгөө бүрэн асарч хамгаалах, эсвэл бие даан тусдаа амьдрах чадваргүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад хүмүүсийг орон байр болон хувийн асаргаа, үйлчилгээгээр хангах үйл ажиллагаа багтана. Энэ ангид эмчилгээний болон сургалтын үйл ажиллагаа нь гол үзүүлэлт биш, хүүхдүүд болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх нийгмийн туслалцааны 24 цагийн үйл ажиллагаа: асрах газрууд; хүүхдийн дотуур байр; тэнэмэл хүүхдүүдийн байр; орон гэргүй хүмүүсийн түр байр; ганц бие, өрх толгойлсон эхчүүд, тэдгээрийн хүүхдүүдийг асрах байгууллага; өнчин хүүхдийн асрамжийн газар орно. Эдгээр үйл ажиллагааг хувийн ба улсын байгууллага явуулж болно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - нийгмийн хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага, сангийн үйл ажиллагаа (8430-т),
          - асрамжийн газрын үйл ажиллагаа (8710-т),
          - ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон байраар хангах үйл ажиллагаа (8730-т),
          - хүүхэд үрчлэх үйл ажиллагаа (8890-т),
          - гамшгийн үед орогнох байраар хангах үйл ажиллагаа (8890-т орно).
    • 88. Зориулалтын байргүйгээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нийгмийн тусламжийн үйл ажиллагаа
      • 881. Зориулалтын байргүйгээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх нийгмийн тусламжийн үйл ажиллагаа
        • 8810. Зориулалтын байргүйгээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх нийгмийн тусламжийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид төрийн болон хувийн байгууллага,үндэсний эсвэл орон нутгийн өөртөө туслах байгууллага, зөвлөгөө өгдөг үйлчилгээний газрын мэргэжилтэнүүдээр дамжуулан хийгдэх өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр эсвэл тусгай байранд үзүүлэх нийгмийн зөвлөгөө, түүнчлэн ая тухтай амьдрахад туслалцаа үзүүлэх, түүнтэй төстэй үйлчилгээ багтана. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрт зочлох; ахмад настан эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өдрийн цагаар асрах; хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсролын хязгаарлагдмал нөхцөлд үзүүлэх сургалт, нөхөн сэргээх үйл ажиллагаа хамрагдана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - нийгмийн хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллага, сангийн үйл ажиллагаа (8430-т),
          - энэ ангид тусгагдсан үйл ажиллагаатай ижил боловч өөрийн байртай үйл ажиллагаа (8730-т орно).
      • 889. Зориулалтын байргүйгээр үзүүлэх нийгмийн тусламжийн бусад үйл ажиллагаа
        • 8890. Зориулалтын байргүйгээр үзүүлэх нийгмийн тусламжийн бусад үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид төрийн болон хувийн байгууллага, гамшгийн эсрэг байгууллагууд, үндэсний эсвэл орон нутгийн өөрөө удирдах байгууллага, зөвлөгөө өгөх үйлчилгээний газрын мэргэжилтнүүдээр дамжуулан хувь хүн, гэр бүлд үзүүлэх нийгмийн зөвлөгөө, дүрвэгсдэд үзүүлэх үйлчилгээ болон үүнтэй төстэй үйлчилгээг гэрээр эсвэл өөр газраар үзүүлэх үйл ажиллагаа орно. Үүнд: хүүхэд, залуучуудад ая тухтай амьдрах талаар зааварчилгаа өгөх үйл ажиллагаа; хүүхдүүд болон бусад хүмүүст ёс бус үйлдлийн талаар сануулах, ойлгуулах, анхааруулга өгөх үйл ажиллагаа; хүүхэд үрчлэх үйл ажиллагаа; өрхийн төсөв зохицуулах зөвлөгөө, гэр бүл, гэрлэлтийн талаар зааварчилгаа болон зээл, өрийн асуудлаар зөвлөгөө өгөх үйлчилгээ; өрхийн холбоо болон хөршийн үйл ажиллагаа; гамшигт нэрвэгдэгчид, дүрвэгчид, цагаачлагчдад үзүүлэх түр болон өргөтгөсөн байрны үйл ажиллагаа; халамжийн тусламж, хоол хүнс эсвэл нэмэгдэл бүтээгдэхүүнийг түрээслэх; хүүхэд өдрөөр асрах үйл ажиллагаа; орон байргүй болон нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх үйл ажиллагаа; нийгмийн ажлын бусад туслах үйл ажиллагаа, санг нэмэгдүүлэх зэрэг буяны байгууллагын үйл ажиллагааг хамааруулна. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - албан журмын нийгмийн хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллага, сангийн үйл ажиллагаа (8430-т),
          - энэ ангид тусгагдсан үйл ажиллагаатай ижил боловч өөрийн байртай үйл ажиллагаа (8730-т орно).
  • R. УРЛАГ, ҮЗВЭР, ТОГЛООМ НААДАМ
    • 90. Бүтээл туурвих, урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа
      • 900. Бүтээл туурвих, урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа
        • 9000. Бүтээл туурвих, урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид үйлчлүүлэгчдэд соёл, урлагаар үйлчлэх болон тэдэнд таатай нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагаа орно. Бүтээгдэхүүн, үйлчилгээ ба урамшуулал, оролцоо, үзүүлбэр, тоглолт, олон нийтийг хамарсан үзэсгэлэн, бусад үйл явдал, урлагийн тоглолт болон урлагийн бүтээлийг үйлдвэрлэхэд жүжигчний, бүтээлч эсвэл техникийн ур чадвараар хангах үйл ажиллагаа багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - театр, урлагийн жүжигчилсэн тоглолт, концерт, дуурь, бүжгийн бүтээл болон бусад тайзны урлагийн бүтээл: чуулга, цирк, найрал хөгжим, хамтлагийн үйл ажиллагаа; зохиолчид, жүжигчид, удирдаач, найруулагчид, хөгжмийн зохиолчид, хөгжимчид, уран уншигч эсвэл илтгэгч, тайз чимэглэгчид, зохион бүтээгчид зэрэг уран бүтээлчдийн үйл ажиллагаа
          - концертын болон театрын танхимын ба урлагийн бусад үйл ажиллагаа
          - барьмалч, зураач, шог зураач, хүүхэлдэйн кино бүтээгч, сийлбэрчдийн үйл ажиллагаа
          - бүх төрлийн хүүрнэл, техникийн зохиол туурвидаг ба хувийн зохиолчдын үйл ажиллагаа
          - чөлөөт сэтгүүлчдийн үйл ажиллагаа
          - зурагчин, урлагийн бүтээлийг сэргээн засварлах үйл ажиллагаа Энэ ангид хөгжмийн зэмсэгтэй болон зэмсэггүй, урлагийн тоглолтын продюсорын үйл ажиллагаа мөн багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй.
          - толбо суусан цонхыг сэргээх үйл ажиллагаа (2310-т),
          - урлагийн гаралтай бус хөшөө, баримлын үйлдвэрлэл (2396-т),
          - орган (бишгүүр), түүхийн бусад хөгжмийн зэмсгийг сэргээн засах үйл ажиллагаа (3319-т),
          - түүхэн барилга, байгууламж, үзвэрийг сэргээх (4100-т),
          - кино зураг, кино ба видео бүтээлийн үйлдвэрлэл (5911, 5912-т),
          - кино театрын үйл ажиллагаа (5914-т),
          - хувийн театрын буюу урлагийн төлөөлөгч, агентлагийн үйл ажиллагаа (7490-т),
          - нэвтрүүлгийн үйл ажиллагаа (7810-т),
          - тасалбар түгээх үйл ажиллагаа (7990-т),
          - бүх төрлийн музейн үйл ажиллагаа (9102-т),
          - спортын болон амралт, зугаа цэнгэлийн үйл ажиллагаа (]дэд салбар 93-т),
          - тавилгыг нь сэргээн засварлах (музейн гадна талыг сэргээн засварлах) үйл ажиллагаа (9524-т орно).
    • 91. Номын сан, архив, музей болон бусад соёлын үйл ажиллагаа
      • 910. Номын сан, архив, музей болон бусад соёлын үйл ажиллагаа
        • 9101. Номын сан, архивын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - бүх төрлийн номын сангийн мэдээллийн болон бичиг баримтын үйл ажиллагаа, унших, сонсох, үзэх танхимууд; олон нийтийн эсвэл тусгай үйлчлүүлэгчдийн (оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтэн, гишүүд) архивын үйлчилгээ, мөн засгийн газрын архивын үйл ажиллагаа орно: мэргэжлийн, мэргэжлийн бус цуглуулгын зохион байгуулалт; католог цуглуулга; ном, газрын зураг, тогтмол хэвлэл, хальс, бичлэгтэй хальс зэрэг бүтээлийг түрээслүүлэх, хадгалах; мэдээллийг хүсэлтийн дагуу сэргээн засах үйл ажиллагаа
          - гэрэл зургийн номын сан, үйлчилгээ
        • 9102. Музей ба түүхийн дурсгалт газар, байшин барилга үзүүлэх үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид урлагийн музей, үнэт эдлэл, тавилгын, хувцас, шавар вааран эдлэлийн, мөнгөн эдлэлийн музей; байгалийн үзэсгэлэнт түүхэн газар, шинжлэх ухаан болон технологийн музей, түүхийн музей, цэргийн түүхэн музей; бусад тусгай зориулалтын музей; агаарын болон нисэх хүчний музей зэрэг бүх төрлийн музейн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, технологийн парк, үзэсгэлэнгийн танхимын үйл ажиллагаа; түүхэн үзэсгэлэнт газар, байшин, барилга үзүүлэх үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - түүхэн үзэсгэлэнт газар, түүхэн байшин, барилгуудыг шинэчлэх, сэргээн засварлах (салбар F-т),
          - урлагийн болон музейн цуглуулсан бүтээлийг сэргээн засварлах үйл ажиллагаа (9000-т),
          - номын сан болон архивын үйл ажиллагаа (9101-т орно).
        • 9103. Ургамлын болон амьтны хүрээлэнгүүд, байгалийн үзэсгэлэнт газар, дархан цаазат газрын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид хүүхдүүдэд зориулагдсан амьтны хүрээлэн болон ургамал, амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа, зэрлэг амьтадтай дархан цаазтай газрыг оруулан байгалийн үзэсгэлэнт газруудын хамгаалалтын үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - газрын гадаргууг мод, ногоо тарьж цэцэрлэгжүүлэх үйл ажиллагаа (8130-т),
          - спортын загас агнуур, ан агнуурын үйл ажиллагаа (9319-т орно).
    • 92. Мөрийтэй тоглоомын газрын үйл ажиллагаа
      • 920. Мөрийтэй тоглоомын газрын үйл ажиллагаа
        • 9200. Мөрийтэй тоглоомын газрын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ дэд салбарт хуулиар зөвшөөрөгдсөн казино, бинго тоглоомын танхим, видео тоглоом зэрэг мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа, лотерей, замын мөрийтэй уралдаан, сугалаа, мөрийтэй тоглоом тоглох нөхцлөөр хангах үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа багтана:
          - сугалаа борлуулах
          - зоос хийж мөрийтэй тоглуулдаг машины үйл ажиллагаа
          - виртуал, интернэт мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа
          - картын тоглоом болон бусад мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа
          - замын мөрийтэй уралдаант тоглоом
          - казиногийн (завин дээрх казино-г оруулан) үйл ажиллагаа Энэ ангид зоос хийж ажиллуулдаг тоглоомын үйл ажиллагаа орохгүй, харин 9329-т орно.
    • 93. Спорт, зугаа цэнгэл, чөлөөт цагийн үйл ажиллагаа
      • 931. Спортын үйл ажиллагаа
        • 9311. Спортын тоног, төхөөрөмжөөр хангах үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - гадаа болон байгууламж дотор зохиогддог спортын арга хэмжээний үйл ажиллагаа (нээлттэй, үзэгчийн суудалтай, суудалгүй, хаалттай): хөлбөмбөг, хоккей, крикэт, бэйсбол, задгай талбай, цэнгэлдэх хүрээлэн; авто машин, морь болон бусад амьтдын уралдааны зам; усан сан ба стадион; өвлийн уралдааны талбай ба хүрээлэн; мөсөн хоккейн талбай; боксын дэвжээ; гольф; боулингийн зам; тураах төв
          - өөрийн эзэмшлийн төхөөрөмжтэй байгууллагын мэргэжлийн эсвэл сонирхогчийн гадаа, байгууламж дотор зохиогдох спортын арга хэмжээний үйл ажиллагаа, зохион байгуулалт Мөн энэ ангид эдгээр арга хэмжээг зохион байгуулах ажилтнаар хангах, удирдах үйл ажиллагаа багтана. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - амралт, цэнгээний болон спортын тоног төхөөрөмжийг түрээслэх (7721-т),
          - цанаар гулгах, амралтын газар болон далай, гол мөрний эргийн үйл ажиллагаа (9329-т орно).
        • 9312. Спортын клубын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид мэргэжлийн, хагас мэргэжлийн эсвэл сонирхогчийн клуб, спорт клубийн үйл ажиллагаа болон тэдгээр клубын гишүүдийг спортын арга хэмжээнд оролцох боломжийг олгохтой холбогдох үйл ажиллагаа багтана. Энэ ангид спортын клубын үйл ажиллагаа; хөлбөмбөгийн клуб; боулингийн клуб; усанд сэлэлтийн клуб; гольфийн клуб; боксын клуб; бялдаржуулах клуб; өвлийн спортын клуб; шатрын клуб; уралдаан болон талбайн клуб; буудлагын клуб гэх мэт орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - хувийн багш, дасгалжуулагч нарын спортын зааварчилгааны үйл ажиллагаа (9311-т),
          - спортын клубийн өөрийн тоног төөхөрөмж дээр мэргэжлийн эсвэл сонирхогчийн гадаа эсвэл байгууламж дотор спортын арга хэмжээний үйл ажиллагаа, зохион байгуулалт (9311-т орно).
        • 9319. Спортын бусад үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - тоног төхөөрөмжөөр хангагдсан/хангагдаагүй спортын арга хэмжээний продюсор, ивээн тэтгэгчийн үйл ажиллагаа
          - хувийн тамирчин болон атлетикч, тэмцээний шүүгч, ерөнхий шүүгч, цаг зохицуулагчийн үйл ажиллагаа
          - спортын лиги, зохицуулагчийн үйл ажиллагаа
          - спортын арга хэмжээг дэмжих, ивээн тэтгэхтэй холбоотой үйл ажиллагаа
          - уралдааны зам, мал, амьтны хороо, гаражийн үйл ажиллагаа
          - спорт загас агнуур, ан агнуурын үйл ажиллагаа
          - уулын спортын үйл ажиллагаа
          - спортын эсвэл зугаа цэнгээний ан агнуур, загас барих үйл ажиллагааны туслах үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - уралдааны морийг өсгөж, үржүүлэх үйл ажиллагаа (0142-т),
          - спортын тоног төхөөрөмжийг түрээслэх үйл ажиллагаа (7721-т),
          - сургуулийн тоглоом, спортын үйл ажиллагаа (8541-т),
          - спортын зааварлагч, багш, дасгалжуулагчдын үйл ажиллагаа (8541-т),
          - спортын клубийн өөрийн тоног төхөөрөмж дээр мэргэжлийн, сонирхогчийн гадна эсвэл байгууламж дотор спортын арга хэмжээний үйл ажиллагаа, зохион байгуулалт (9311/9312-т),
          - цэнгэлдэх хүрээлэн болон далай, гол мөрний эргийн үйл ажиллагаа (9329-т орно).
      • 932. Зугаа цэнгэл болон амралтын бусад үйл ажиллагаа
        • 9321. Цэнгэлдэх хүрээлэн болон цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид цэнгэлдэх хүрээлэн болон сэдэвчилсэн бусад хүрээлэнгийн үйл ажиллагаа орно. Механик жолоодлого, усан жолоодлого, тоглоом, үзүүлбэр, сэдэвчилсэн үзэсгэлэн, хээрийн зугаалга зэрэг төрөл бүрийн үзүүлбэр, сонирхлын үйл ажиллагааг энэ ангид багтана.
        • 9329. Дээрх ангид ороогүй цэнгэлдэх хүрээлэн, амралт, зугаа цэнгэлийн бусад үйл ажиллагаа
          Тайлбар: Дээрх ангид ороогүй цэнгэлдэх хүрээлэн, амралт, зугаа цэнгэлийн бусад (цэнгэлдэх хүрээлэн болон цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаанаас бусад) үйл ажиллагаа орно:
          - сандал зэргийн хэрэгслийг түрээслэх үйл ажиллагааг оруулан амралт, чөлөөт цагийн хүрээлэн, далай, гол мөрний эргийн үйл ажиллагаа
          - амралт чөлөөт цагийн тээврийн үйл ажиллагаа
          - цанын баазын үйл ажиллагаа
          - амралт, чөлөөт цаг, зугаа цэнгэлийн төхөөрөмжийн нэгдсэн хэсэг болох чөлөөт цагийн тоног төхөөрөмжийн түрээсийн үйл ажиллагаа
          - амралт, цөлөөт цагийн шоу, үзүүлбэр, яармаг худалдааны үйл ажиллагаа
          - бүжгийн талбайн үйл ажиллагаа
          - зоос хийж ажиллуулдаг тоглоомын үйл ажиллагаа Энэ ангид урлаг, спортоос бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулах продюсорын үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - далайн аялал, загасчлах (5011, 5021-т),
          - амралт, ойгоор аялагчид, зочдыг богино хугацааны байр, төхөөрөмжөөр хангах үйл ажиллагаа (5520-т),
          - дискотект ундаагаар үйлчлэх үйлчилгээ (5630-т),
          - ачааны парк, зуслан, ан болон загас барих лагерь, буудал болон зуслангийн үйл ажиллагаа (5520-т орно).
          - чөлөөт цаг, зугаа цэнгэлийн тоног төхөөрөмжийг түрээслэх үйл ажиллагаа (7721-т орно).
          - зоос хийж мөрийтэй тоглох машины үйл ажиллагаа (9200-т орно).
  • S. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • 94. Гишүүнчлэл бүхий байгууллагын үйл ажиллагаа
      • 941. Бизнесийн ажил олгогчийн болон мэргэжлийн гишүүнчлэл бүхий байгууллагын үйл ажиллагаа
        • 9411. Бизнесийн ажил олгогчийн гишүүнчлэл бүхий байгууллагын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - бизнесийн болон фермерийн үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжих чиглэлд ашиг сонирхол нийлсэн тодорхой бүлэг, давхаргын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эсвэл бүс нутгийн эдийн засаг улс төрийн уур амьсгалыг дэмжсэн бизнес эрхлэх зорилготой бус гишүүнчлэл бүхий байгууллагын үйл ажиллагаа
          - ажил олгогч байгууллагуудын нэгдэл, ассоциаци, холбооны үйл ажиллагаа
          - худалдааны танхим эвсэл/болон түүнтэй адилтгах байгууллагын үйл ажиллагаа
          - ажил олгогч, бизнесийн байгууллагын хөдөлмөрийн гэрээ хэлэлцээр хийх загварыг төр засгийн байгууллагад танилцуулах, холбогдох мэдээллийг тархаах үйл ажиллагаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагаа 9420-т орно.
        • 9412. Мэргэжлийн гишүүнчлэл бүхий байгууллагуудын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - эмнэлгийн холбоо, хуульчдын холбоо, нягтлан бодох бүртгэлийн ажилчдын холбоо, инженерүүдийн эвлэл, архитектуруудын холбоо зэрэг тодорхой шинжлэх ухаан, мэргэжил эсвэл техникийн чиглэлээр нэгдсэн холбоодын гишүүдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа
          - зохиолчдын эвлэл, жүжигчдийн, сэтгүүлчдийн зэрэг соёл урлагийн мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа
          - мэргэжлийн чиглэлийн холбоодын үйл ажиллагааны стандартыг бий болгох, хянах, засгийн газрын байгууллагад танилцуулж, нэвтрүүлэх, холбогдох мэдээллийг тархаах үйл ажиллагаа Түүнчлэн энэ ангид шинжлэх ухааны нийгэмлэгийн үйл ажиллагаа орно. Дээрхи байгууллагуудын боловсролын үйл ажиллагаа дэд салбар 85-т орно.
      • 942. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа
        • 9420. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хөдөлмөрийн байгууллага болон үйлдвэрчний эвлэлийн ашиг сонирхлыг дэмжих үйл ажиллагаа
          - гол төлөв ажлын нөхцөл, ажиллагчдын цалин болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа
          - худалдаа, бүс нутаг, бусад шалгуур дээр үндэслэсэн хөдөлмөрийн байгууллага, түүний салбар, нэгжээс бүрддэг, үйлдвэрчний эвлэл, холбооны үйл ажиллагаа Дээрх төрлийн байгууллагын боловсролын үйл ажиллагаа дэд салбар 85-т орно.
      • 949. Гишүүнчлэл бүхий бусад байгууллагын үйл ажиллагаа
        • 9491. Шашны байгууллагын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа багтана:
          - сүм, дуган, хүрээ хийд болон бусдад итгэл, бишрэлтэй холбоотой үйлчилгээг шууд үзүүлдэг шашны байгууллага, хувь хүмүүсийн үйл ажиллагаа
          - хүрээ хийд, гандан болон гэлэнмаа нарын хийдийн үйл ажиллагаа
          - мөргөл, бясалгал хийх шашны үйл ажиллагаа Түүнчлэн энэ ангид оршуулга, буяны үйл ажиллагаанд зориулсан шашны үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй.
          - дээрхи байгууллагын боловсрол, сургалтын үйл ажиллгаа (дэд салбар 85-т),
          - дээрхи байгууллагын эрүүл мэндийн үйлчилгээ (дэд салбар 86-т),
          - дээрхи байгууллагын нийгмийн хамгааллын ажил, үйл ажиллагаа (дэд салбар 87, 88-т орно).
        • 9492. Улс төрийн байгууллагын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид улс төрийн байгууллага, тэдгээрийг дэмжигч залуучуудын байгууллагын үйл ажиллагаа орно. Улс төрийн нам, болон намын гишүүдийг төр барих сонгуульд нэр дэвшүүлэх, шийдвэр гаргах зэрэг үйл ажиллагаа хамаарна. Мөн улс төрийн байгууллагын мэдээллийг тархаах, олон нийттэй харьцах, санхүүжилтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа орно.
        • 9499. Дээрх ангид ороогүй гишүүнчлэл бүхий бусад байгууллагын үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - улс төрийн байгууллагатай холбоогүйгээр улс төрийн нөлөөллийн талаар ухуулга, сурталчилгаа хийх, сан бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг байгууллага, иргэний эсвэл эсэргүүцлийн хөдөлгөөн, байгаль орчныг хамгаалах хөдөлгөөн, дэмжих хөтөлбөр, нийгмийн хөгжлийг дэмжих байгууллага, үндэстний бүлэглэл, цөөнхийг хамгаалсан байгууллага, ахмад дайчдын хороог оруулаад эх оронч үзэлтнүүдийн холбоод, нэгдлүүдийн үйл ажиллагаа
          - хэрэглэгчдийн холбооны үйл ажиллагаа
          - автомашины жолооч нарын холбооны үйл ажиллагаа
          - ротари клуб зэрэг нийгмийн харилцаа тогтоох зорилго бүхий байгууллагуудын үйл ажиллагаа
          - залуучуудын холбоо, хүүхэд залуучуудын нийгэмлэг, оюутны холбоо, нийгэмлэг, клубуудын үйл ажиллагаа
          - соёлын болон амралт, чөлөөт цаг, хобби (бусад төрлийн спорт, тоглоом) зэрэг сонирхлоороо нэгдсэн холбоод, яруу найраг, ном, уран зохиол сонирхогчдын клуб, түүх судлаачдын клуб, цэцэрлэгчдийн клуб, кино, фото зургийн, хөгжим, урлаг, гар урлал болон төрөл бүрийн эд зүйлс цуглуулагчдын клуб, олон нийтийн клуб, багт наадмын клубын үйл ажиллагаа Түүнчлэн энэ ангид тэтгэлэг олгодог гишүүнчлэл бүхий байгууллагын үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - урлаг, уран сайхны хамтлаг эсвэл байгууллагын үйл ажиллагаа (9000-м),
          - спортын клубуудын үйл ажиллагаа (9312-т),
          - мэргэшсэн гишүүнчлэл бүхий байгууллагуудын үйл ажиллагаа (9412-т орно).
    • 95. Хувийн болон өрхийн хэрэглээний зориулалттай бараа, компьютерын засвар, үйлчилгээ
      • 951. Харилцаа, холбооны тоног төхөөрөмж болон компьютер, түүний дагалдах хэрэгслийн засвар, үйлчилгээ
        • 9511. Компьютер, түүнийг дагалдах тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид тооцоолох машин, компьютер, түүнийг дагалдах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ орно. Энэ ангид дараах тоног, төхөөрөмжийн засвар орно. Үүнд:
          - компьютерын дэлгэц
          - зөөврийн компьютер
          - цахилгаан соронзон диск, флаш болон мэдээлэл хадгадах бусад төхөөрөмж
          - оптик дискүүд (СD-RW, CD-ROM, DVD-ROM, DVD-RW)
          - хэвлэх машин /принтер
          - монитор
          - компьютерын гар
          - хулгана, жолоодлогын бариул зэрэг жижиг төхөөрөмж
          - компьютерын гадаад, дотоод модем
          - компьютерын терминал
          - толгой компьютер/сервер
          - бар кодтой сканнерыг оруулаад төрөл бүрийн сканнер
          - смарт карт уншигч
          - виртуал/бодит хамгаалалтын малгай
          - компьютерын прожектор Түүнчлэн энэ ангид дараах тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ орно:
          - автомат мөнгөний машин (АТМ), гэхдээ компьютерын терминал, механик бус үйл ажиллагаатай хямдралын онооны терминал (POS)
          - халаасны компьютер (PDа’s) Зөөгч модемын засвар, үйлчилгээ 9512-т орно.
        • 9512. Холбооны тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид харилцаа, холбооны тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ орно. Тухайлбал:
          - утасгүй телефон
          - гар утас
          - зөөгч модем
          - факсын машин
          - холбооны дамжуулах тоног төхөөрөмж (зам/роутер, гүүр, модем)
          - хүлээн авах, дамжуулах станц
          - мэргэжлийн телевиз, видео камер
      • 952. Хувийн болон өрхийн хэрэглээний зориулалттай барааны засвар, үйлчилгээ
        • 9521. Цахилгаан хэрэгслийн засвар, үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид телевиз, радио хүлээн авагч; видео хуурцагтай магнетофон (VCR); CD тоглуулагч; өрхийн хэрэглээний видео камер зэрэг хэрэглээний зориулалттай цахилгаан хэрэгслийн засвар, үйлчилгээ орно.
        • 9522. Ахуйн, цэцэрлэгжүүлэлтийн тоног төхөөрөмж болон өрхийн хэрэглээний цахилгаан хэрэгслийн засвар, үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид ахуйн, цэцэрлэгжүүлэлтийн тоног төхөөрөмж болон өрхийн хэрэглээний цахилгаан хэрэгслийн засвар, үйлчилгээ орно.
          - өрхийн хэрэглээний зориулалттай цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээ: зуух, угаалгын машин, хувцас хатаагч, өрөөний агааржуулагч, хөргөгч гэх мэт
          - ахуйн болон цэцэрлэгжүүлэлтийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ: өвс хадагч, хутга ирлэгч, навч болон цас хийсгэгч, захлагч машин гэх мэт Энэ ангид орохгүй:
          - гар удирдлагатай цахилгаан төхөөрөмжийн засвар (3312-т),
          - төвлөрсөн агааржуулах системийн засвар үйлчилгээ (4322-т орно).
        • 9523. Гутал, арьс, ширэн барааны засвар, үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид гутал, савхин хувцасны засвар үйлчилгээний үйл ажиллагаа орно. Үүнд:
          - түрийтэй гутал, гутал, цүнх, ачаа тээшийн болон түүнтэй төстэй бараа таваар
          - гутлын өсгий тааруулах төхөөрөмж
        • 9524. Ахуйн хэрэгсэл, тавилгын засвар, үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид албан тасалгааны тавилга болон гэрийн тавилга, хэрэгслийг засах, сэргээн засах, сэргээн бүрэх, сэргээн засварлах үйл ажиллагаа орно.
        • 9529. Дээрх ангиудад тусгагдаагүй хувийн болон өрхийн зориулалттай барааны засвар, үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид хувийн болон өрхийн барааны засвар үйлчилгээ орно:
          - унадаг дугуйн засвар
          - хувцсанд өөрчлөлт, засвар хийх
          - үнэт эдлэлд өөрчлөлт, засвар хийх
          - ханын болон бугуйн цаг, тэдгээрийн эд анги, тухайлбал цагны гэр, хайрцаг болон хугацаа хэмжигч зэргийн засвар үйлчилгээ
          - спортын хэрэгслийн засвар үйлчилгээ (спортын зориулалттай буунаас бусад)
          - ном засвар
          - хөгжмийн зэмсгийн засвар
          - тоглоом, адил төстэй зүйлсийн засвар
          - хувийн болон өрхийн зориулалттай бусад барааны засвар
          - төгөлдөр хуур хөглөх үйл ажиллагаа Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - үйлдвэрийн метал сийлбэр хийх үйл ажиллагаа (2592-т),
          - гар удирдлагатай цахилгаан хэрэгслийн засвар (3312-т),
          - спортын болон тоглоомон бууны засвар (3312-т),
          - хугацаа хэмжигч, он, сар, өдөр, цаг гаргах дардас тамга, цаг механизмын түгжээ болон түүнтэй төстэй бичигч төхөөрөмжүүдийн засвар (3313-т орно).
    • 96. Хувийн үйлчилгээний бусад үйл ажиллагаа
      • 960. Хувийн үйлчилгээний бусад үйл ажиллагаа
        • 9601. Арьс, ширэн болон үслэг эдлэлийн хими цэвэрлэгээ
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хувцас угаах, хими цэвэрлэгээ, индүүдэх гэх мэт бүх төрлийн хувцас (арьсан эдлэл ороод), даавуун эдлэлийг механик тоног төхөөрөмж, гараар болон өөрөө ажилладаг төлбөрт машинаар олон нийтэд болон үйлдвэр, худалдааны салбарын үйлчлүүлэгчдэд үйлчлэх үйл ажиллагаа
          - угаах зориулалттай цагаан хэрэглэлийг цуглуулах болон хүргэх үйлчилгээ
          - хивс, хивсэнцэрт угаалга хийх, бөс даавуу болон хөшиг цэвэрлэх үйл ажиллагааг ажлын байранд эсвэл угаалгын газарт угаах үйлчилгээ
          - угаалгын газраас хувцас болон холбогдох дагалдах зүйлсийг зээлээр хэрэглэх үйл ажиллагаа
          - угаалгын алчуураар хангах үйлчилгээ Түүнчлэн энэ ангид дээл, хувцас болон бусад төрлийн нэхмэл эдлэлд холбогдох цэвэрлэгээ хийсний дараа гэмтсэнийг засах үйл ажиллагаа орно. Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - ажлын хувцаснаас бусад хувцсыг цэвэрлэх үйл ажиллагаа нь үндсэн үйл ажиллагаа байсан ч хувцас, бусад төрлийн дүрэмт хувцас түрээслэх үйл ажиллагаа (7730-т),
          - хувцсыг өөрчлөх, засварлах үйл ажиллагаа нь бие даасан үйл ажиллагаа (9529-т орно).
        • 9602. Үсчин, гоо сайхны салоны бусад үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид дараах үйлчилгээ орно:
          - эрэгтэй, эмэгтэйчүүдийн үс угаах, чимэглэх, тайрах, тавих, будах, өнгө оруулах, долгион оруулах, тэгшлэх болон бусад төстэй үйлчилгээ
          - сахал хусах, авах, тэгшлэх үйлчилгээ
          - нүүрний иллэг, маникюр, педикур, нүүр будах гэх мэт үйлчилгээ Хиймэл үсний үйлдвэрлэл 3290-т орно.
        • 9603. Оршуулга, түүнд холбогдох үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид дараах үйл ажиллагаа орно:
          - хүн, амьтны цогцсыг чандарлах, оршуулах болон түүнтэй холбогдох бусад үйл ажиллагаа: цогцсыг чандарлах болон оршуулахад бэлтгэх, занданшуулах үйлчилгээ; чандарлах болон оршуулах ажиллагааг хангах; нас барсан хүнтэй салах ёс хийх өрөөг түрээслэх
          - булшны чулууг худалдах болон түрээслэх
          - бунхлах болон шарил хадгалах, арчлах үйлчилгээ Шашны оршуулгын зан үйлийн үйлчилгээ 9491-т орно.
        • 9609. Дээрх ангид ороогүй хувийн болон өрхийн хэрэглээний барааны засвар, үйлчилгээ
          Тайлбар: Энэ ангид дараах үйлчилгээ орно:
          - угаалгын онгоц, халуун ус, саун болон уурын банн, наран шарлага, тураах, жин бууруулах салон, иллэгийн газрын үйлчилгээ
          - одон орон болон сүсэг бишрэлтэй холбогдох үйлчилгээ
          - танилцах товчоо, гэрлэх товчоон зэрэг нийгмийн үйл ажиллагаа
          - тэжээвэр амьтны үс арьсыг арчлах үйлчилгээ болон тэжээвэр амьтныг эзнийг нь эзгүйд асрах, сургах үйл ажиллагаа
          - угсаа тогтоох үйлчилгээ
          - гутал зүлгэх, хаалгач, машин байрлуулах үйлчилгээ
          - зоосоор ажилладаг хувийн зориулалттай машины үйлчилгээ (фото кабин, жигнэх машин, цусны даралт үздэг машин, зоосоор ажилладаг автомат цоожлогч гэх мэт) Энэ ангид дараах үйл ажиллагаа орохгүй:
          - мал эмнэлгийн үйлчилгээ (7500-т),
          - тураах төвийн үйлчилгээ (9311-т орно).
  • T. ХҮН ХӨЛСЛӨН АЖИЛЛУУЛДАГ ӨРХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА; ӨРХИЙН ӨӨРИЙН ХЭРЭГЛЭЭНД ЗОРИУЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН, НЭР ТӨРЛӨӨР НЬ САЛГАЖ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ
    • 97. Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа
      • 970. Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа
        • 9700. Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энд гэрийн үйлчлэгч, тогооч, зөөгч, цэвэрлэгч, барлаг, шивэгчин, угаагч, цэцэрлэгч, манаач, малчин, ногоочин, байнгын харгалзагч, жолооч, хаалгач, гэрийн хүмүүжүүлэгч, хүүхэд асрагч, гэрийн багш, нарийн бичиг зэрэг ажил, үйлчилгээг айл, өрхөд цалин хөлстэйгээр хийх үйл ажиллагаа орно. Өрхөд хөлсөөр ажиллаж буй эдгээр хүмүүс тооллого, судалгааны үед гэрт нь ажиллаж буй өрхөө өөрийн ажил олгогч гэж мэдээлж болно. Энэ салбарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь ажил олгогч өрхийн хэрэглээ болно. Хоол хүнс бэлтгэх, цэцэрлэгжүүлэх зэрэг үйлчилгээг бие даан явуулдаг компани эсвэл хувь хүний үйл ажиллагаа нь энэ салбарт орохгүй.
    • 98. Өрхийн өөрийн хэрэглээнд зориулсан, нэр төрлөөр нь салгаж тодорхойлох боломжгүй бараа, үйлчилгээний үйлдвэрлэлт
      • 981. Өрх өөрийн хэрэглээндээ зориулан үйлдвэрлэсэн, нэр төрлөөр нь салгаж тодорхойлох боломжгүй бараа үйлдвэрлэлт
        • 9810. Өрх өөрийн хэрэглээндээ зориулан үйлдвэрлэсэн, нэр төрлөөр нь салгаж тодорхойлох боломжгүй бараа үйлдвэрлэлт
          Тайлбар: Өрхийн өөрийн хэрэглээнд зориулан үйлдвэрлэсэн, нэр төрлөөр нь ялгаж тодорхойлох боломжгүй бараа үйлдвэрлэлт энэ ангид орно. Тухайлбал, зөвхөн өрхийнхөө хэрэглээнд зориулан хийсэн ан, цэцэрлэгжүүлэлт, фермерийн үйл ажиллагаа, барьсан хорогдох байр, оёсон хувцас зэрэг барааны үйлдвэрлэлт багтана. Хэрэв өрх нь зах зээлд зориулан хэд хэдэн төрлийн бараа үйлдвэрлэсэн бол энэ салбарт хамрагдахгүй, харин гол нэр төрлийн бараа үйлдвэрлэлийн салбарын чиглэлийн дагуу ангилагдана. Хэрэв өрх нь тодорхой нэг төрлийн бараа үйлдвэрлэдэг бол энэ салбарт хамрагдахгүй харин тухайн бараа үйлдвэрлэлийн салбарын чиглэлийн дагуу ангилагдана.
      • 982. Өрх өөрийн хэрэглээндээ зориулсан, нэр төрлийг нь тодорхойлох боломжгүй үйлчилгээний үйлдвэрлэлт
        • 9820. Өрх өөрийн хэрэглээндээ зориулсан, нэр төрлийг нь тодорхойлох боломжгүй үйлчилгээний үйлдвэрлэлт
          Тайлбар: Өрхийн өөрийн хэрэглээнд зориулсан, нэр төрлийг нь тусгайлан тодорхойлох боломжгүй үйлчилгээ энэ ангид орно. Энд хоол хийх, багшлах, өрхийн гишүүдийг асрах зэрэг өрх өөрийн хэрэглээнд зориулан хийсэн үйлчилгээ хамаарна. Хэрэв өрх өөрийн хэрэглээнд зориулсан үйлчилгээнээс гадна хэд хэдэн төрлийн барааг үйлдвэрлэдэг бол тэдгээр өрхийг өөрийн хэрэглээнд зориулан үйлдвэрлэсэн, нэр төрлөөр нь салгаж тодорхойлох боломжгүй бараа үйлдвэрлэлтийн салбараар (9810) ангилна.
  • U. ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • 99. Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа
      • 990. Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа
        • 9900. Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа
          Тайлбар: Энэ ангид Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн төрөлжсөн байгууллагууд, бүс нутгийн төлөөлөгчид, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн гаалийн байгууллага, Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Нефть экспортлогч орнуудын байгууллага, Европын холбоо, Европын худалдааны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагын үйл ажиллагаа орно. Тухайн улс оронд байрлаж буй дипломат болон консулын төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа нь аль улсыг төлөөлж байгаагаас үл хамааран энэ ангид мөн багтана.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2016 Нийслэлийн Улсын Бүртгэл Статистикийн газар
Гүйцэтгэсэн: BBESoft